| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00181/И |
| Дугаар | 153/ШШ2018/00225 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00225
2018 оны 04 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2018/00225 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ................ тоот регистрийн дугаартай, С.Н-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан багийн эмчилгээ тэжээллийн цэгт 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал үхэрчнээр, 1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан багийн эмчилгээ тэжээллийн цэгт 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архиваас зарим онууд нь гарч ирэхгүй байна.
Иймд С.Н намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан багийн эмчилгээ тэжээллийн цэгт 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал үхэрчнээр, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан тул тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Н нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1030 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан буюу 4-р бригадын 1983-1989 оны 70-р дансны хуулбарууд,
-С.Н-н 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээлгэсэн 1981-1990 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, 1461985 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-С.Н-н 1980 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шагнагдсан гэх гэрчилгээ,
-Гэрч О.Ч “би 1978 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. С.Н нь 1978 оноос эцэг, эхийн хамт тэжээлийн бяруу маллаж эхэлсэн ба ажиллаж байх хугацаандаа ямар ч малын хорогдолгүй ажиллаж байсан учир тухайн үед байгууллагын хүндэт самбарт тавигдаж байсан. Тэгээд 1981 оноос өөрийн хүсэлтээр саальчин болж нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Би 1973 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл нягтлан бодогч хийж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Б-н “би 1980 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад нагац ах болох Э.Л-н хамт малчнаар ажиллаж эхлэхэд С.Н нь тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. С.Н нь нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Н нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан “Зуун хувьтны гэрчилгээ”-ний он, сар, өдөр засвартай байх тул хэдэн оны хэдэн сард авсан гэрчилгээ болох нь мэдэгдэхгүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Н нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА