Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

  2021             12               30                                                2022/ШЦТ/10                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

хохирогч М.Пүрэвжав /онлайнаар/,

хохирогч Г.Мөнхсаран,

иргэний нэхэмжлэгч Б.Төмөрсүх,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Асылбек /онлайнаар/,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Е Б.Уд холбогдох эрүүгийн 2134000000352 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Цэнгэл транс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Е Б.У,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                            /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Б.У нь 2021 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг "Чигчий толгой" гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 229/202 дахь км шонгийн баруун талд "Киа гранбирд" маркийн 00-14 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. 12.2 дахь заалтуудыг зөрчин, эсрэг урсгал сөрж улмаар Б.Төмөрсүхийн жолоодон явсан тоёота приус-30 маркийн 52-49 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч М.Пүрэвжавын эрүүл мэндэд хүнд, Г.Мөнхсарангийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.Даваажаргалын эрүүл мэндэд хөнгөн Б.Төмөрсүхийн эд хөрөнгөд 12.966.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.У:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэсэн байна... гэж,

Хохирогч М.Пүрэвжав:

...Сайн санахгүй байна. Норгосонд орсноос хойш юм сайн санахаа больсон. Хархориноос Улаанбаатар руу явж байсан. Нэг мэдэхэд л эмнэлэгт хэвтэж байсан. Өөр юм санахгүй байгаа. Жилийн цалингаа бүтэн жилээр нь нэхэмжилж байгаа. Сард 700.000 төгрөгийн цалин авдаг. Нийт жилийн цалин 8.400.000 төгрөгийн цалингаа нэхэмжилж байгаа. Цалингийн тодорхойлолтоо шүүхэд өгсөн байгаа. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Одоогоор дөнгөж ясны эмчилгээг нь хийж байгаа. Бусад эмчилгээ хийгдээгүй байгаа. Доторх эрхтнүүдийг эмчлэх шаардлагатай гэсэн. Жоохон суухаар хүзүү нь зангирч өвдөөд байгаа. Бас манай ээж намайг асарч байгаа учраас 3 сарын цалингийн мөнгийг нэхэмжилж байгаа... гэж,

Хохирогч Г.Мөнхсаран:

...2021 оны 08 дугаар сарын 17-ны шөнө Хархориноос Улаанбаатарын чиглэлд явж байсан. Урдаас хурц гэрэл тусаж байхыг харсан. Жолооч хажуу тал руугаа машины хүрдээ эргүүлж байхын харсан Тэгээд ухаан алдсан байсан. Сэрхэд хүмүүс намайг машинаас гаргасан байсан. Ослын улмаас миний баруун гар хугарсан, нүүрэн дээр том шархтай, 2 шүд хугарсан. Урд талын шүднүүд юм хазаж болохгүй. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Бүрэн эдгэрэх хугацаа нь болоогүй байгаа. Нүүрний сорив эдгэрэх хугацаа нь 6 сар гэсэн. 6 сарын дараагаас сорив арилгах эмчилгээ хийлгэх боломжтой болно гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардал болон баримтын хүрээнд нэхэмжилж байгаа. Мөн ажиллаагүй 39 хоногийн цалингийн мөнгийг нэхэмжилж байгаа. Сард 850.000 төгрөгийн цалин авдаг гэсэн ажлын газрын тодорхойлолтыг баримтаар өгсөн байгаа... гэж,

Иргэний нэхэмжлэгч Б.Төмөрсүх:

...2021 оны 08 дугаар сарын 17-ны шөнө ажлаасаа чөлөө авчхаад Хархориноос Улаанбаатарын чиглэлд явж байсан. Урдуур адуу гүйхийг харсан. Адууны цаана машин зогсож байхыг харсан. Би замынхаа баруун тал руу шахаад адууг тойроод гарах гээд явж байтал эсрэг талаас машин орж ирээд мөргөлдсөн. Эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. Эд хөрөнгөтэй холбоотой хохирлоо гаргуулчихвал гомдол санал байхгүй... гэж,

Иргэний хариуцагч А.Асылбек:

...Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн 2134000000352 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг "Чигчий толгой" гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 229/202 дахь км шонгийн баруун талд "Киа гранбирд" маркийн 00-14 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. 12.2 дахь заалтуудыг зөрчин, эсрэг урсгал сөрж улмаар Б.Төмөрсүхийн жолоодон явсан тоёота приус-30 маркийн 52-49 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч М.Пүрэвжавын эрүүл мэндэд хүнд, Г.Мөнхсарангийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.Даваажаргалын эрүүл мэндэд хөнгөн Б.Төмөрсүхийн эд хөрөнгөд 12.966.600 төгрөгийн хохирол тус тус учирсан үйл баримт нь эрүүгийн 2134000000352 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-12 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаартай ...Б.Төмөрсүхийн биед зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 331 дугаартай ...О.Даваажаргалын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус, хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай ...М.Пүрэвжавын биед хүзүүний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугасны сувагруу цүлхийлт, дагз, зулай хэсгийн хуйх, дух, эрүү, зүүн сарвууны алганд шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай ...М.Пүрэвжавын биед хүзүүний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нугасны сувагруу цүлхийлт, дагз, зулай хэсгийн хуйх, дух, эрүү, зүүн сарвууны алганд шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

Бэст Эстимэйт ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20210820355 дугаартай ...Б.Төмөрсүхийн Тоёота Приус30 маркийн 52-49 УНХ улсын дугаартай тээврийн үнэлгээ 16.710.000 төгрөг гэх... талаарх дүгнэлт /хх-ийн 91-95 дугаар хуудас/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20815065 дугаартай ...Kia Grandbird маркийн 00-14 БӨҮ улсын дугаартай тээврийн үнэлгээ шууд зардал 430.000 төгрөг, шууд бус зардал 150.000 төгрөг нийт 580.000 төгрөг гэх... талаарх дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...2.1 "Киа Гранбирд маркийн" маркийн 00-14 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 2.2 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд "Киа Гранбирд" маркийн 00-14 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно мөн "12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 2.3 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус-30 маркийн 52-49 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Төмөрсүх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэв. 2.4 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд"Киа Гранбирд маркийн" маркийн 00 14 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно мөн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" заалт зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв... магадалгаа /хх-ийн 110 дугаар хуудас/,

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай ...Тоёота Приус-30 маркийн 52-49 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2021 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрийн байдлаар учирсан хохирлын 12.880.250 төгрөг гэж дүгнэв... талаарх дүгнэлт /хх-ийн 195-213 дугаар хуудас/,

хохирогч Г.Мөнхсарангийн ... Би одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм аа. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн дүү Мөнхзулыг хадмууд нь бэр гуйна гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад бэр гуйлгатай гэж бодоод Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг гэртээ очоод хувийн ажлаа амжуулчхаад буцахдаа 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу явна гэсэн сумынхаа залуугийн машинд нь сууж явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт засмал зам дээр миний сууж явсан машины өөдөөс автобус урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Осол болох үед би Приус-30 машины зүүн хойд талын суудалд сууж явж байсан юм. Тэгээд Эрдэнэсант сум өнгөрөөд явж байтал миний нойр хүрээд унтаж сэрээд л явж байсан тэгээд машин огцом тоормос гишгэсэн байх би сэртэл урд талд жолоочийн хажууд талын суудалд сууж явсан эмэгтэй чанга хашгирсан тэгтэл манай жолооч баруун гар тийшээ жолоогоо дарсан тэгээд өөдөөс машины гэрэл тулж ирээд шууд мөргөхөд би ухаан алдсан тэгээд сэртэл замын хүмүүс биднийг машинаас гаргасан тэгтэл автобус машин миний сууж явсан машиныг урсгал сөрж мөргөсөн байсан. Тэгээд сумын эмнэлгийн машин ирж жолоочоос бусдыг нь сумын эмнэлэг рүү авч явсан.... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Төмөрсүхийн ...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгаас Улаанбаатар хот руу өөрийнхөө эзэмшлийн 52-49 УНХ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй, зорчигч Г.Мөнхсаран, М.Пүрэвжав, О.Даваажаргал нарын хамт гарсан юм. Тэгсэн 00 цаг 40 минутын орчим Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байтал өөдөөс ирж байсан автобусны урдуур 10 гаран тооны адуу урдаасаа хойшоо зам хөндлөн гарсан тэгтэл автобус эсрэг урсгалдаа орж ирсэн. Би бол адууг хараад л хурдаа хассан. Тэгтэл Автобус миний урсгалд буюу эсрэг урсгалдаа орж ирээд миний зүүн урд талаас мөргөсөн юм. Би яг зогсоох арга хэмжээ аваад замын хажуугийн шороон хөвөө хэсэг рүү дараад мөргөлдсөн. Автобус бол урдуур гарсан адуунуудыг дөнгөж өнгөрөөгөөд л ирээд мөргөсөн юм. Би 70-80 км цагийн хурдтай явж байгаад адуу хараад хурдаа хасаад 30-40 орчим км цагийн хурдтай болж байтал адуунуудыг өнгөрөөгөөд цаад талаас ирж байсан автобус эсрэг урсгалдаа орж ирээд шууд мөргөсөн. Би яг мөргөлдөх үед машинаа зorcooж арай амжаагүй.Ослын улмаас машинд 16.710.000 төгрөгний хохирол учирсан боловч энэ машиныг би 2019.08 дугаар сард 16.800 000 төгрөгөөр худалдан авч байсан. Яг өнөөдрийн байдлаар миний шиг эдэлсэн ижил онтой 30 маркийн приус бол 23-24 сая төгрөгний үнэтэй байна. Одоо бол миний машин ямар ч засвар авахааргүй болсон. Мөн машинд учирсан хохирлыг тогтоолгоход ажлын хөлс 700.000 төгрөг, тээврийн хэрэгслийг Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу ачиж оруулж ирэхэд 350.000 төгрөг, Хархорин сумаас Улаанбаатар хот руу осолд өртсөн зорчигч нарыг тээвэрлэхэд нийт 3 тээврийн хэрэгсэл явсан. Үүнд бензин тос гээд 300.000 төгрөг болсон. Хохирогч Г.Мөнхсаранд 300 орчим мянган төгрөгний эм тариа авч өгсөн. Энэ бүх зардлыг нэхэмжилнэ. Тухайн үед тархи толгой хөдөлсөн юм шиг байсан. Гэхдээ шүүх эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтэл гараагүй. Одоо бол зүүн талын гар дал мөр хэсгээрээ зовиуртай байна эмнэлэгт хэвтээгүй, ямар нэг эмчилгээ хийлгээгүй, ажил төрлөө хийгээд явж байна... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

хохирогч М.Пүрэвжавын ...Тухайн өдрийн маргааш нь ажилтай байсан тул Улаанбаатар хот руу Төмөрсүхийн машинтай аавын дүүгийн хүү Даваажаргал танихгүй нэг охины хамт Хархориноос 21-22 цагийн хооронд хөдөлсөн. Жолоочийн хажуу талд би, жолоочийн ард Даваажаргал миний ард танихгүй охин сууж явж байсан. Жолооч бид хоёр хамгаалах бүстэй байсан. Харин хойно сууж явсан хоёрыг огт мэдэхгүй байна. Замдаа огт зогсоогүй би дандаа унтаж явж байсан нэг сэрсэн чинь би газар хэвтэж байсан. Би хальт сэргээд харахад л газарт хэвтэж байсан. Би буцаж ухаан алдаад эмнэлэгт ухаан орсон. Яг осол болоход хэр хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна. Замд хальт сэрэхэд 60-70 км цагийн хурдтай явж байсан. Жолооч зорчигч нар архи огт уугаагүй байсан... /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй хохирогч О.Даваажаргалын ...Хичээл сургууль эхлэх гээд Улаанбаатар хот руу хамаатны ах Төмөрсүх гэх хүний машинд суугаад. Хархорин сумаас орой 21-22 орчим Пүрэвжав гэх хамаатны болон үл таних нэг хүний хамт явсан. Замдаа зогсохгүй унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь автобус миний сууж явж байсан машиныг мөргөчихсөн байсан. Машинаас буугаад харсан чинь миний сууж явж байсан машины эгнээрүү автобус цагаан зураас давж орж ирээд мөргөчихсөн байсан. Машины урд тал бүхэлдээ эвдэрчихсэн байсан 20-30 минутын дараа эмнэлэг ирж бид хэдийг Эрдэнэсант сумын эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсэн

Би бүс зүүгээгүй байсан. Хамт явсан хүмүүсийг бүс бүсэлсэн байсан эсэхийг би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Анх Хархорин сумаас хөдлөх үед урд талын хоёр хүн бүс бүсэлсэн харин хойд талд надтай байсан явсан эгч бүс бүслээгүй байсан. Жолоочийн суудал дээр Төмөрсүх, түүний дэргэд Пүрэвжав, би жолоочийн ар талын суудал дээр сууж явж байсан. Харин танихгүй эгч Пүрэвжав эгчийн ар талд сууж явж байсан. Унтаж байсан болохоор хэр хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол шөнийн 01 цаг 40 минутын орчим болж байсан гэж санаж байна. Зам хуурай, тэгш өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Эмчилгээ хийлгэхэд зарцуулагдсан 600.000 /зургаан зуун мянган төгрөгийг нэхэмжилж байна. Нүүрэндээ сорвитой болсонд л гомдолтой байна... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч А.Адилбек ...Би хувиараа Баян-Өлгий аймагт “Цэнгэл Транс” гэх нэртэй хот хоорондын зорчигч тээврийн компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай компани 2014 онд байгуулагдсан. Улаанбаатар хот, Баян-Өлгий аймгийн зорчигч тээврийн хариуцан одоог хүртэл ажиллаж байна. У гэх хүн манай компанид 2018 оноос одоог хүртэл манай компаний Киа Гранбирд гэх нэртэй 00-14 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байна. У бид хоёр ажил төрлийн харилцаа холбоотой. Өөрөө ямар нэг харилцаа холбоо байхгүй. Ослын дараахан У өөрөө утсаар ярьж мэдэгдсэн. Ослын улмаас манай компанид 1.000.000 сая төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирол жолооч У бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед Баян-Өлгий аймгаас оюутнууд Улаанбаатар хот руу ороод манай ихэнх автобус Улаанбаатар хотод төвлөрч У энэ үед очиртой Улаанбаатар хотод хэдэн хоног амрах байсан юм. Тэгсэн тэр үед нь Булган аймгийн Рашаант сумын нутагт байдаг нэг найз нь Уыг гуйгаад дэлгүүрийн бараанд хувиараа явж найзындаа очиж амрах санаатай явж байгаад осол хэрэг гаргасан байсан. Ослын дараа бол манай компани хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй автобус бол Лүн сумын саатуулах хашаанд байгаа... /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

            Иргэний хариуцагч А.Асылбек ...Энэ автобус манай Цэнгэл Транс ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Осол хэрэг болох үед манай компани жолооч Б.У нь хувиарын дагуу амарч байхдаа компаний тээврийн хэрэгсэлтэй хувийн ажилтай явж байгаад осол хэрэг гаргасан тул манай компаний ослын улмаас бусдад учирсан хохирол мөнгийг нөхөн төлөх боломжгүй байна... /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

            Гэрч Б.Уы ... Би Баян-Өлгий аймагт эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг юм аа. Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл транс ХХК-нд жолоочийн ажил хийдэг юм аа манай компани Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг хот хоорондын чиглэлд хүн тээвэр хийдэг юм. Би 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13 цагт Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хүн тээвэрлэж гараад хотод очсон. Намайг Улаанбаатар хотод байх хугацаанд Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоож орох, гарах хөдөлгөөнийг хаасан юм. Би Улаанбаатар хотоос Баян-Өлгий явах замдаа Булган аймгийн Рашаант сумын "Бөхөн тау" нэртэй цайны газарт зогсож хоол иддэг юм. Тэгээд намайг Улаанбаатар хотод байх хугацаанд Булган аймгийн Рашаант сумын цайны газрын эзэн Эржул гэдэг хүн намайг Улаанбаатар хотоос цайны газрын хүнс хүргээд өгөөч гэхээр нь би өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 17-ны 20 цагийн орчимд цайны газрынх нь барааг аваад Улаанбаатар хотоос гарч Булган аймгийн Рашаант сум орох гэж явах замд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт явж байтал засмал замын хойд талаас арав гаран тооны адуу засмал замруу гэнэт гарч ирсэн тэгэхээр нь би тэр адуунуудыг дайрахгүй гэж бодоод эсрэг урсгал руу ортол гэнэт л машин гараад ирсэн тэр машин адууны цаад талаас харагдаагүй байх өөдөөс гэнэт л гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгээд зүүн гар талруугаа буюу засмал замын урд тал руу дартал яах ийхийн зуургүй тэр машинтай мөргөлдчихсөн... /хх-ийн 58-60 дугаар хуудас/,

Гэрч Р.Кенчиликийн ... Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өөрийнхөө 4 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл транс ХХК-нд туслах жолооч ажил хийдэг У бид хоёр нэг автобус хариуцан хамт ээлжээр жолооч хийж явдаг хүмүүс байгаа юм. Бид хоёр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгаас хамтдаа Улаанбаатар хотруу хүмүүс тээвэрлэж авч явчихаад хотод байх хугацаанд манай аймагт хөл хорио тогтоож орох хөдөлгөөн хааж бид хоёр хотод хэсэг байсан. Тэгээд өчигдөр Булган аймгийн Рашаант сумруу цайны газрын бараа хүргэж өгөхөөр У бид хоёр хоёулханаа Улаанбаатар хотоос гарч явж байгаа Төв аймгийн Эрдэнэсант сумруу дөхөж явж байтал засмал замын хойд талаас гэнэт нэлээн олон тооны адуу гарч ирэхэд У зүүн гар тийш дарж эсрэг урсгалд ортол өөдөөс бас нэг жижиг машин гарч ирж хоорондоо мөргөлдсөн... /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Б.Төмөрсүхийн ...Би Улаанбаатар хотод өөрийнхөө эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг юм аа. Манай аав, ээж хоёр маань Өвөрхангай аймгийн Хархорин суманд амьдардаг юм би ээлжийнхээ амралтаар аав, ээж хоёр дээрээ 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр оччихоод өчигдөр буюу 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хот руу гэрлүүгээ харихаар машиндаа хамаатангийнхаа нэг эмэгтэй, нэг хүүхэд хоёртой бас нэг нутгийн нэг хүүхэнтэй нийтдээ өөртэйгөө нийлээд дөрвүүлээ явцгааж байсан юм. Тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд 15 орчим км явж байтал өөдөөс машин ирж яваа гэрэл харагдсан тэгээд тэр машины гэрэл ч ойртсон тэгтэл засмал замын урд талаас ойролцоогоор 10 гаруй тооны адуу засмал замаар хойшоо гарах гээд засмал руу орж иртэл би хурдаа хасаад баруун гар талруугаа замаа чөлөөлөх маягтай замын хөвөө рүү гартал өөдөөс машины гэрэл чиглээд урсгал сөрөөд ороод ирэхээр нь би машинаа ахиад баруун гар тийшээ дараад тэр машинаас холдох гээд даланруугаа буух гэтэл яах ийхийн зуургүй миний машины зүүн урд талаас ирж маш хүчтэй мөргөж осол гаргасан... /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Даваажаргалын ... Би энэ жил Улаанбаатар хотод Улаанбаатар хот Монгол Солонгосын хамтарсан полетехникийн сургуульд суралцах болсон болохоор Улаанбаатар хотруу явахаар болж хамаатангийнхаа ах Төмөрсүх ахыг Хархоринд ирсэн буцаад Улаанбаатар хотруу явна гэхээр нь буцахад нь хамт машинд нь дайгдаж явсан юм аа. Тэгээд бид хэд Улаанбаатар хотруу явж байгаад миний нойр хүрээд байхаар нь би замдаа унтчихсан байсан тэгээд нэг мэдэхэд л Төмөрсүх ах намайг сэрээрэй гээд дуудаж сэрээхэд машиныг нь автобус мөргөчихсөн байсан. Би осол болох үед чанга дуу чимээ доргилт огт мэдрээгүй ээ. Осол болох үеэр ухаан алдсан байсан юм шиг байна лээ. Тэгээд ослын дараа Эрдэнэсант сумаас эмч ирж сумын эмнэлэгрүү машинд сууж явсан хоёр эгч бид гурвыг хамт авч явсан. Би осол болох үед унтаж явж байсан... /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

яллагдагч Б.Уы ...Би прокурорын тогтоолыг өмгөөлөгчтэйгөө хамт уншиж танилцсан. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой үнэн, зөв ярьсан тул нэмж хэлэх зүйл алга байна. Би өөрийнхөө гэмт буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно... /хх-ийн 124-125 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Уы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий 46-52, 56-64 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Б.У нь 2021 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг "Чигчий толгой" гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 229/202 дахь км шонгийн баруун талд "Киа гранбирд" маркийн 00-14 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. 12.2 дахь заалтуудыг зөрчин, эсрэг урсгал сөрж улмаар Б.Төмөрсүхийн жолоодон явсан тоёота приус-30 маркийн 52-49 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч М.Пүрэвжавын эрүүл мэндэд хүнд, Г.Мөнхсарангийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.Даваажаргалын эрүүл мэндэд хөнгөн Б.Төмөрсүхийн эд хөрөнгөд 12.966.600 төгрөгийн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.У тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт ... “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”... мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”... гэснийг тус тус зөрчиж зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Тэрээр шүүгдэгч Б.У Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Мөн шүүгдэгч Б.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Уы болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн М.Пүрэвжавын эрүүл мэндэд хүнд, Г.Мөнхсарангийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.Даваажаргалын эрүүл мэндэд хөнгөн, Б.Төмөрсүхийн эд хөрөнгөд 12.966.600 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч О.Даваажаргал нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.У нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогч Г.Мөнхсаранд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч М.Пүрэвжавт 1.578.500 /нэг сая таван зуун далан найман мянга таван зуу/ төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Төмөрсүхийн “Тоёота Приус-30” маркийн 52-49 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 12.966.600 /арван хоёр сая есөн зуун жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг,

Бусад хохиролд нэхэмжилсэн 1.523.000 /нэг сая таван зуун арван гурван мянга/ төгрөгийг, нийт 13.719.150 /арван гурван сая долоон зуун арван есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг иргэний хариуцагч дугаарын регистртэй, С овгийн А.А гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд хохирогч Г.Мөнхсаран, М.Пүрэвжав нар цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, мөн М.Пүрэвжав өвчтэй хугацаанд ажлаасаа чөлөө авч намайг асарч байсан эрхийнхээ ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилнэ гэснийг тс тус энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж энэ талаарх баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Уаас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Уд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч М.Пүрэвжав, Г.Мөнхсаран нарт учруулсан хохирлыг төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг тус тус харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Б.Уы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000352  дугаартай хэрэгт баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Уы жолоочийн BCCED ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, №0025836 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэх 1 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

              36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

                    дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                                тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е Б.Уыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Е Б.Уыг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е Б.Уд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2134000000352 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Е Б.Уы жолоочийн BCCED ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, №0025836 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэх 1 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е Б.Уы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

               7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч дугаарын регистртэй, С овгийн А.А 13.719.150 /арван гурван сая долоон зуун арван/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Б овгийн Б.Т олгосугай.

 

            8. Хохирогч Г.Мөнхсаран, М.Пүрэвжав нар цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Е Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

             

            10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Е Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН