Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

 

 

 

 

 

 

 


2022              05               04                                                  2022/ШЦТ/206

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х Б.Лт холбогдох эрүүгийн 2134000000192 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1995 оны 12 дугаар сарын 31-ний төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Х Б.Л,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Л нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой Төв аймаг Зуунмод сум 4-р баг 2б-а3 тоотод иргэн Ж.Ганхуягийн зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцралт, 36-р шүдний зулгаралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Л:

... Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000192 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой Төв аймаг Зуунмод сум 4-р баг 2б-а3 тоотод иргэн Ж.Ганхуягийн зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцралт, 36-р шүдний зулгаралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №188 дугаартай ... Ж.Ганхуягийн биед хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцралт, 36-р шүдний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

хохирогч Ж.Ганхуягийн ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тэмцээнд орох гээд Лэгцэг ахын гэрт орхисон байсан пүүз болон бэлтгэлийн хувцсаа авах гээд гэрт нь 18 цаг өнгөрч байхад орсон чинь Лэгцэг ах болон төрсөн охин Хишгээ хоёр хүүхдийн хамт тэгээд Заяа гэх эмэгтэй гэрт нь байсан. Тэгсэн Лэгцэг ах цэргийн баярын мэнд хүргээд надаа нэг шил 0,5 грамм "Х" гэх архи гаргаж өгөөд тэрийг нь уух зуураа Лэгцэг ах болон Заяа нарын хамт хөзрөөр буур гэх тоглоом тоглож байгаад нөгөө архи нь дуусахаар нь би гараад дэлгүүрээс 1 шил "Хараа” гэх архи авч өгөөд тэрийгээ бас хуваан ууж байгаад Лэгцэг ах Буур тоглож байгаад луйвардаад байхаар нь та нар зүгээр тоглооч гэж хэлээд босоод ирсэн чинь намайг өвөөг зодлоо гэж ойлгоод гаднаас нэг үл таних залуу гэрт нь орж ирээд би нилээн согтуу байсан миний нүүр хэсэгт гараараа цохисон би манараад унаад өгсөн. Газар унасан байхад намайг хөлөөрөө баруун хавирга хэсэгт хөшиглөөд нүүр хэсэгт гараараа дахин цохиод байхаар чи ахыгаа битгий зодоод бай гэсэн чинь намайг гэрээсээ гадаа чирээд гаргаад дахин гараараа нүүр хэсэгт хоёроос гурван удаа цохиод байхаар нь би миний дүү ахыгаа ханах хүртлээ зод гэж хэлээд газар шороон дээр хэвтэж байгаад хашаанаас нь гараад явсан. Тэгээд Лэгцэг ахын хойно байрлах ажил дээрээ очсон манай жижүүр Баярсайхан байхаар нь эхнэр лүүгээ залгуулаад болсон зүйлийн талаар хэлээд эхнэр ирээд намайг хараад эмнэлэг болон цагдаа дуудсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Д.Болормаагийн ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө эмнэлэг дээр эмнэлэгт хэвтэж байсан чинь миний утас уруу 70272330 гэсэн дугаараас 23 цаг 36 минутад залгаад танай нөхөр хүнд зодуулсан байна. Нүүр, ам, хамар нь хүн аймаар болсон байна гэхээр нь би эмнэлгээс гараад такси аваад Зүүн дэлгэр 4 дүгээр багийн цэцэрлэг дээр очсон чинь манай нөхөр Ж.Ганхуяг нь хүнд зодуулсан нүүр битүү цус болж хавдсан хоёр нүд нь хавдаад юм харахгүй болсон хоёр чихнээс нь цус гарсан байдалтай өмсөж явсан хувцас нь шороо тоос болсон байхаар нь би хэн чамайг зодсон бэ? гэж асуухад Лэгцэг гуайн хүргэн гэх залуу намайг олон удаа цохиж хөшиглөсөн гэж хэлсэн. Би тэгээд эмнэлэг болон цагдаа дуудсан.... /хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч Л.Батхишигийн ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 17 цагийн хүүхдээ эмнэлэг орж боолт хийлгээд гэртээ ирсэн чинь Ганхуяг ах болон Заяа эгч хоёр манай гэрт цэргийн баяр гээд аав Лэгцэгт нэг шил архи аваад ирсэн байсан. Тэрийгээ уунгаа тэр гурав хөзөр тоглож байгаад. Ганхуяг ах манай аав Лэгцэгийг та булхай хэрэглээд байна гээд маргалдаад манай аавыг гараараа боосон тэгсэн Заяа эгч Ганхуяг ахад та настай хүнийг яаж байгаа юм бэ боль гэсэн чинь Заяа эгчийг бас алагдаад авсан. Тэр үед аав орон дээрээс газар унаад өгсөн Ганхуяг ах Заяа эгч рүү сандал шидсэн чинь Заяа эгч бултаад гэрийн хойно байрлах авдар цохисон. Тэр үед манай хүү Содном хажуу гэрт ороод манай том эгчийн хүү Лийг дуудсан. Л гэрт орж ирээд эхлээд настай хүнээс уучлал гуй яаж байгаа юм гэж Ганхуяг ахад хэлсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд Ганхуяг ах өөдөөс нь зодолдох гээд дайраад байсан. Тэгсэн Л Ганхуяг ахыг гурван удаа нүүрэн дунд нь цохисон. Тэгсэн Ганхуяг ах намайг алаад өг гээд дайраад байсан. Л Ганхуяг ахаас уучлал гуйгаад эмнэлэгт таныг хүргээд өгий гэхэд явахгүй өөдөөс нь дайрч байгаад яваад өгсөн... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Б.Саранзаяагийн ...Би нөхөр болон хүүхдүүдийн хамт унтаж байсан чинь шөнө 23 цаг өнгөрч байх үед Хишиг эгч болон Содном дүү хоёр гэрт сандарсан байдалтай орж ирээд Хуягаа ах өвөөг зодох гээд дайраад боогоод байна гэж хэлсэн чинь манай нөхөр унтаж байсан чигээрээ дотуур хувцастайгаа гуйж гараад гэрт орсон чинь Хуягаа ах өвөөг гэрт боогоод байж байсан гэсэн. Би араас нь гараад очсон чинь манай нөхөр Хуягаа ахын хамт гадаа шалдан байж байсан. Тэгээд хөөгөөд хашааны гадаа гаргаад манай нөхөр гэртээ орж ирээд хувцсаа өмсөж байсан чинь Хуягаа гэх ах манай гэрт орж ирэх гээд үүдний амбаарт орж ирээд хүүхэд сэрээх гээд нэг мөсөн намайг алчих гээд орилоод байсан чинь манай нөхөр заамдаж аваад цаашаа гаргах гээд чирээд явсан. Хашаанаас гаргах гэсэн газар хэвтээд манай нөхрийн хөлөөс гараараа зүүгдээд байсан. Тэгээд хашааны гадаа гараад Хишиг эгч буцаан оруулахгүй түлхээд байсан чинь буцаад орж ирэх гээд байсан. Тэгж байгаад манай нөхрийг занаж байгаад яваад өгсөн... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч Ж.Баярсайханы ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед ажил дээрээ байж байсан чинь хун хаалга нүдээд байхаар нь хаалга тайлан чинь нүүр нь танигдахгүй болсон зодуулан хүн байхаар нь айгаад хаалга буцаагаад хаагаад цоожилсон чинь Хуягаа ах нь байна хаалга тайлаач гэхээр нь онгойлгож өгсөн чинь ахыг нь хүн зодчихсон гэхээр нь би та хаана хэнд зодуулсан юм гэхэд? Лэгцэгийн гэрт байж байсан чинь хүргэн нь гэх нэг залуу намайг зодчихлоо манай эхнэр лүү залгаад өгөөч гээд дугаарыг нь өгөхөөр нь би эхнэр лүү нь ажлын 70272330 дугаарын утсаар залгаад дуудсан удалгүй эхнэр нь ирээд нөхрөө хараад эмнэлэг болон цагдаа дуудсан. Удалгүй эмнэлэг ирээд Хуягаа ахыг аваад явсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч Г.Лэгцэгийн ...Тухайн өдөр цэргийн баяр болоод манай хуурай дүү нар болох Ганхуяг болон Заяа нар гэрт ирээд нэг шил архи уух зуураа бид нар "Буур" гэх тоглоом хөзрөөр тоглож байсан. Тэгсэн Ганхуяг жаахан халаад согтоод байх шиг байсан тоглоомоос болж маргалдаад намайг Ганхуяг намайг багалзуурдаад авсан. Заяа тухайн үед намайг өмөөрөөд салгах гээд байх шиг байсан. Тэгээд би хөл муутай тул сууж байсан орон дээрээсээ газар унаад өгсөн байсан. Тэр үед манай хажуу гэрт байдаг зээ хүү Л гэрт ороод ирсэн байсан. Тэгээд тэр Хуягааг намайг өмөөрч зодсон байсан. Тийм асуудал болсон... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Г.Анхзаяагийн ...Тэр өдрийн орой 23 цагийн орчим би Лэгцэг ах болон Ганхуяг нарын хамт хөзрөөр Буур гэх тоглоом тоглонгоо нэг шил архи уугаад сууж байсан чинь Ганхуяг гэнэт уурлаад Лэгцэг гэх өвгөнийг луйвардаад байна гэж хэлээд орон дээр нь дараад боохоор нь чи болиоч настай хүнийг яаж байгаа юм бэ? Гэхэд намайг алагдаж аваад мөн орон дээр дараад боосон тэгсэн Лэгцэг ахын охин Хишиг гараад хажуу айлд ороод зээ хүүг нь дуудаж ирсэн. Зээ хүү нь орж ирээд Ганхуягыг гараараа цохиод заамдаад гэрээс чирээд аваад гараад явсан. Би гэрийн гадаа гарсан зээ хүү нь хашаанаас гаргаад хаалга хаасан чинь Ганхуяг хэсэг хаалга нүдэж байгаад чимээгүй болсон. Тэгээд би Лэгцэг ахын зээ хүүгээр гэртээ хүргүүлсэн... /хх-ийн 26 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Лийн ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө гэртээ унтаж  байсан чинь манай дүү Содном гэрт орж ирээд өвөөг зодоод байна гэхээр нь би гэрээс сандараад дотуур хувцастай гараад гэрт нь яваад орсон чинь ул таних согтуу хүн агсараад өвөө рүү дайраад байсан манай эгч Батхишиг бариад зогсож байхаар нь би тухайн хүнд та гэрээс гар гэж шаардлага тавьсан чинь гарахгүй бaйxaap нь очоод түлхээд гаргах гэхэд газар унаад босож ирээд намайг цохих гэж байхаар нь би гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь ухаан алдаад газар унаад өгөхөөр нь сэргээх гээд нүүрлүү нь алагдсан чинь тэр дороо буцаж сэргээд чи муу намайг цохисон бацаан минь ямар том болсон юм гээд дайраад байхаар нь тухайн үедээ гэрээс түлхэж гаргаад үлдээсэн манай эхнэр болон эгч Батхишиг хоёр гэрийн гадаа бариад үлдэхээр нь би буцаж ороод өвөө газар унасан босож чадахгүй байхаар нь босгоод орон дээр суулгасан. Тэгсэн нөгөө хүн дахин гэр лүү орж ирэх гээд байxaap нь гapгах гээд зууралдаад түлхээд байж байсан чинь хашаан дотроос намайг цохих гээд юм хайгаад байхаар нь би барьж аваад эхлээд хоёр удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон дараа нь нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь хамраас нь цус гарсан тэрнээс хойш би цохиж зодоогүй. Хашаанаас гаргах гээд зууралдаж хэсэг юм болж байгаад гаргасан цагдаа дуудаж ирнэ гээд яваад өгсөн... /хх-ийн 28 дугаар хуудас/,

яллагдагч Б.Лийн ... Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан дүү Содном гэрт орж ирээд өвөөг зодоод байна гэхээр нь би гэрээс дотуур хувцастай гарч яваад өвөөгийн гэрт орсон чинь үл таних согтуу хүн агсараад өвөө рүү дайраад эгч Батхишиг бариад зогсож байхаар нь би тухайн хүнд та гэрээс гар гэж шаардлага тавьсан чинь гарахгүй байхаар нь түлхээд гаргах гэхэд газар унаад босож ирээд намайг цохих гэж байхаар нь би гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь ухаан алдаад газар унаад өгөхөөр нь сэргээх гээд нүүр лүү нь гараараа алагдсан чинь тэр дороо буцаж сэргээд чи муу намайг цохисон бацаан минь ямар том болсон юм гээд дайраад байхаар нь гэрээс түлхэж гаргаад үлдээсэн манай эхнэр болон эгч Батхишиг хоёр гэрийн гадаа бариад үлдэхээр нь би буцаж ороод өвөө газар унасан босож чадахгүй байхаар нь босгоод орон дээр суулгаад байж байсан чинь дахин гэр лүү орж ирэх гээд байхаар нь гаргах гээд зууралдаад түлхээд байж байсан чинь хашаан дотроос намайг цохих гээд юм хайгаад байхаар нь би барьж аваад эхлээд хоёр удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон дараа нь нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь хамраас нь цус гарсан тэрнээс хойш би цохиж зодоогүй. Хашаанаас гаргах гээд зууралдаж хэсэг юм болж байгаад гаргасан цагдаа дуудаж ирнэ гээд яваад өгсөн. Хохирол гэж 200 мянган төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. Одоо Улаанбаатар хотод нөөцийн сав угсардаг ХХК-нд ажиллаж байгаа. Нэг сав угсараад 200-300 мянган төгрөг авдаг. Сав угсралтаараа авдаг... /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Лийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51, 54 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Лийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой Төв аймаг Зуунмод сум 4-р баг 2б-а3 тоотод иргэн Ж.Ганхуягийн зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцралт, 36-р шүдний зулгаралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

 Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уранчимэг:

...Шүүгдэгч Г.Пүрэвдорж нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг Баянбулаг гэх газарт оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж хадам дүү Д.Баасансүрэнтэй маргалдаж түүний зүүн гар, баруун мөр, баруун гуянд тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Л:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Лийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Лийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Лийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Л нь хохирогч Ж.Ганхуягийг зодох, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Л нь хохирогч Ж.Ганхуягийг хутгалсны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцралт, 36-р шүдний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Э.Уранчимэг:

            ...Шүүгдэгч Б.Лыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Сайжрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Л:

            ...Улсын яллагчаас гаргаж байгаа таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Лийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Б.Лт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүйг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Б.Лт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Б.Лт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ганхуягийн биед хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцралт, 36-р шүдний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Хохирогч Ж.Ганхуяг нь шүүгдэгч Б.Лоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 573.350 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 500.000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Л энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Б.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Б.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х Б.Лт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134000000192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х Б.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х Б.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Б.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН