Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

 


2022              05               11                                                  2022/ШЦТ/216

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Д.Дд холбогдох эрүүгийн 2234000000195 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 06 дугаар сарын 01-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гиодезийн техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Д.Д,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Баянбайгаль гэх амралтын газарт хохирогч Б.Тамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед баруун нүдний ухархайн хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, хэвлий уруулын салстад цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Д:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000195 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Дгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Баянбайгаль гэх амралтын газарт хохирогч Б.Тамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед баруун нүдний ухархайн хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, хэвлий уруулын салстад цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №4520 дугаартай ... Б.Тамирын биед баруун нүдний ухархайн хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, хэвлий уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогч Б.Тамирын ...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Оюун-Эрдэнэ найз Билгүүн түүний эхнэр Цэнд-Очир эхнэрийн хамт түүний найз урьд өмнө уулзаж байгаагүй залуу эхнэрийнхээ хамт бас нэг залуугийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баян буурал гэх газар байх амралтын газарт амрахаар 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос машинтай ирцгээсэн. Тэгээд хоорондоо танилцаад авсан амралтын байрандаа 1 шил архиа хувааж уугаад амралтын газрын дууны өргөөнд орж дуулж тэндээ 2 шил архи хувааж ууцгаасан. Шөнө 23 цаг өнгөрч байхад буцаад амралтын байрандаа орж ирээд хоорондоо ярьж нэг шил архи хувааж уугаад дуусаад дуулж хуурдаад сууж байтал Дамидинхүү гэх залуутай яриа таархаа байж чи би том болж маргалдаад би салаад гараад явсан. Араас манай эхнэр Билгүүн түүний эхнэр гарч хэдүүлээ машиндаа амарчихья гээд хэлтэл найз Билгүүн хамт амрах гэж ирчихээд муудалцаад яахав ороод эвлэрчихгүй юу даа гэхээр нь тэгье дээ гээд орцгоогоод Дд хандаж за хоёулаа одоо больё гэтэл чам шиг ийм залуучууд одоо онгио шүү чи намайг цохьчих гээд байхаар мангасдаад түлхсэн чинь шууд намайг нүүрлүү цохиод орон дээр унсан чинь дээр гарч байгаад балбасан. Энэ үеэр манай эхнэр Билгүүний эхнэр хоёр болиулж салгасан энэ үед намайг халаагч тенээр цохих гэж байхад нь дундуур нь орж нуруун тус газраа цохиулсан байсан. Тэгээд шоконд орж ухаан балартаж хэсэг мэдэхгүй байж байгаад нүүр нүдээ бариад үзсэн чинь хавдартай нүд харахгүй өвчин болсон байхаар нь утсаараа өөрийгөө харсан чинь хоёр нүд хөхөрч хавдсан харахгүй болсон байхаар нь утсаараа Алдаржав ах руу утсаар ярьж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд нилээн удаж байгаад ах цагдаа нар ирсэн. Тэр хооронд хоорондоо миний эсрэг мэдүүлэг өгнө гээд байхаар нь дотроо жоохон зэвүү хүрсэн. Ийм л асуудал болсон. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Билгүүн найз маань согтоод унтчихсан байсан. Нөгөөдүүл нь хөдлөхгүй салгахгүй байсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй Хоёр нүд маань хөхөрч хавдсан баруун нүд маань харахад зовиуртай хамар нүүр хэсэгт хөндүүр өвчтэй байгаа. Анх удаа танилцаад хамт наргиж цэнгэж байгаа юм аа урьд өмнө ийм асуудал гарч байгаагүй. Гомдолтой байна. Миний нүдээс нулимс гараад толгойгоор их өвдөөд байгаа, эмнэлэгт үзүүлж эмчилгээ түүний зардлыг гаргуулж авах хүсэлттэй байна... /хх-ийн 6 дугаар хуудас/,

гэрч Т.Өсөржаргалын ...Тэр өдөр би найз Д, Цэндээ болон Цэндээгийн найз гэх танихгүй 2 залуу эхнэрийн хамт Баянбайгаль амралтын гадна байранд ганц нэг шил архи ууж байгаад Цэндээгийн хамт гадаа тамхи татаад зогсож байтал тэд нарын эхнэрүүд гарч ирээд Д, Билгүүн, Тамираа нар хоорондоо хэрэлдээд байна та хоёр салгаачээ гэж хэлхээр нь Цэндээ бид хоёр амралтын байр руу ортол Д болон Билгүүн 2 нэг орон дээр эсрэг талын орон дээр Тамираа сууж байгаад гэнэт Дгийн хамар руу нь 2 удаа цохичихсон эхний цохилтонд Дгийн хамраас цус гараагүй 2 дахиа цохиулсаны дараа хамраас нь цус гоожиж эхэлсэн Д босож ирээд Тамираатай орон дээр ноцолдож дээр доороо орж бие биенээ хэд хэд цохиод авсан тэгээд Тамираагийн эхнэр гэх эмэгтэй дундуур орж салгасан өөр зүйл болоогүй Тамираа найзруугаа хүнд зодуулсан гээд залгаад байсан удалгүй найз нь цагдаа дагуулж ирсэн... /хх-ийн 8 дугаар хуудас/,

гэрч Н.Оюун-Эрдэнийн ...2022 оны 03-р сарын 18-ны өдөр нөхөр Тамир болон түүний найз Билгүүн эхнэрийн хамт мөн Цэндээ гэх Билгүүний найз түүний 2 танихгүй найз нартай нь салхинд гарч Баянбуурал амралтанд амрах болсон. Тэгээд Баянбайгаль гэх амралтын зуны байранд орсон. Тэгээд баяр тэмдэглэж наргицгаасан. Тэгээд өөрийгөө Уугий гэж танилцуулсан Цэндээгийн найз нь /Д.Д/ манай нөхөр болон Билгүүнээ хоёрыг архиар шахаад согтоосон. Өөрөө бага зэрэг уугаад тэгээд манай нөхөртэй маргалдсан. Гаднаас орж ирээд Билгүүнээтэй гар барилдаан хийе гэхээр нь манай нөхөр бид хоёр согтуу байна аа чи эрүүл шахуу байна больё гэтэл би та нарыг нутагтаа авчирч дайлж байхад гээд маргалдсан. Тэгээд манай нөхөр Билгүүнээгийн эхнэр бид 4 за одоо тэгвэл бид нар явлаа гээд гараад машиндаа суугаад амралтын хашаанаас гарч байтал Цэндээгийн эхнэр ирээд ганц удаа ирж байхад та нар битгий ингэлдээ гээд гуйгаад байхаар нь буцаад амралтын байр луу орсон Тэгээд Билгүүнээ орон дээр гараад унтаад өгсөн. Билгүүнээгийн эхнэр бид хоёр машинаа тавиад эргээд ороод иртэл манай нөхөр Уугий хоёр хоорондоо маргалдаад манай нөхрийг орон дээр унгаад дээрээс нь цохиж байхаар нь татаж салгах гэтэл Өсөхөө гэх найз нь битгий гээд намайг татаад би түүнтэй зууралдаж байгаад нуруун дундуураа тенээр цохиулсан. Тэгээд нөхөр Тамирыгаа тэврээд чи одоо болиоч гээд уйлсан. Тэгсэн би бол Батсүмбэр нилээн ширүүн гар энэ байтугай хүн хутгалж ял эдэлж байсан би чамайг хөнгөн гэмтээсэн шүү гээд миний гар луу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Өсөхөө гэх залуу чи багадуулчихлаа гээд байсан. Тэгээд найзруугаа видео калл хийж намайг ирж ав гэж хэлсэн. Тэгээд нэлээн удаж байтал цагдаа найз нь дагуулж ирсэн. Гаднаас орж ирэхэд манай нөхрийг орон дээр унагаагаад гараараа хоёр нүдийг нь хавдаж хөхөртөл нь цохисон. Уугий гэх залуу гараараа толгой тархи нүүр нүдгүй цохисон. Тэр Уугий Цэндээ Өсөхөө гэх хүмүүстэй анх танилцаад л ийм асуудал гарсан. Билгүүнтэй хамт ажиллаж байсан Цэндээ гэх залуугийнх нь багийн найзууд гэсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Дгийн ...Мэдэж байгаа 2022 оны 03-р сарын 18-ны өдөр багын найз Цэндээгийн гэр бүлийн хамт Батсүмбэр Баянбууралд хүүхдүүдээ эгчиндээ хүргэж өгөхөөр мөн Цэндээтэй хамт ажилладаг байсан гэх найз Тамир Билгүүн тэд нарын гэр бүлтэй хамт Баянбайгаль амралтын газарт ирсэн. Тэгээд танилцаад ууж идээд мөн Баянбайгаль амралтын газрын дууны өргөөнд хамт ууж идэж дуулж хуурдаж шөнө 23 цаг өнгөрч байхад амралтын байранд орж үргэлжлүүлэн гитар дарж ууж идэж байтал Цэндээгийн найз гэх Тамираа нь согтоод надтай шөргөөцөлдөж эхнэртэй хардах маягтай болоод ирсэн. Тэгээд Билгүүнтэйгээ нилээд надруу согтуу дайраад энэ үед Цэндээ манай найз Өсөхжаргал нар тамхи татах гээд гарсан хойгуур тийм зүйл болсон. Тэгээд нөгөө хэд гаднаас орж ирээд байж байтал Тамираа нь намайг шууд цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд л эхнэрүүд нь салгаж миний хамарнаас цус гарч цусаа арчиж цэвэрлээд нөгөөх чинь би хотоос хүмүүс дуудчихлаа одоо чамайг яахыг чинь харна гээд нилээн удаан ярилцаж сууж байтал цагдаа нар ирсэн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Дгийн ...Би уг тогтоол болон зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө нь өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Дгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27, 39 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Дг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Дгийн хохирогч Б.Тамиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед баруун нүдний ухархайн хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, хэвлий уруулын салстад цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч П.Даваасүрэн:

...Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Тамиртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Д нь хохирогчийн нэхэмжилсэн 450.000 төгрөгөөс 400.000 төгрөг төлсөн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Тамир:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн саналыг,

 

Шүүгдэгч Д.Д:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Дг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Дд дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Дгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Тамирыг нүүрэн тус газар нь цохих, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Тамирыг нүүрэн тус газар нь цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед баруун нүдний ухархайн хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, хэвлий уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч П.Даваасүрэн:

...Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Тамир:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн саналыг,

 

Шүүгдэгч Д.Д:

...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Д.Дд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Д.Дд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хороолол 3-35  тоотоос явахыг, тодорхой газар очихыг буюу хөдөө орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

           

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тамирын биед баруун нүдний ухархайн хугарал, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, хэвлий уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Хохирогч Б.Тамир нь шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтгүйгээр 400.000 /дөрвөн зуун мянга/  төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Д нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудаст авагдсан баримт, хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Дг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Д.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Дг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хороолол 3-35 тоот хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очихыг тус тус хориглох, Улаанбаатар хот доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.Дд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн 2234000000195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Д.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН