Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 


2022              05               11                                                  2022/ШЦТ/217

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц Ж.Нд холбогдох эрүүгийн 2234000370154 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1961 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл,  дугаарын регистртэй, Ц Ж.Н,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Н нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг “Алтан хошуу” гэх газарт Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж экологи эдийн засагт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ж.Н:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000370154 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Нгийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг “Алтан хошуу” гэх газарт Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж экологи эдийн засагт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-30, 33-38 дугаар хуудас/,

галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-45 дугаар хуудас/,

сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №07/463 дугаартай ...Ш.Мөнхбатын өмчлөлийн 78-94 УНТ улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 08-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 98-111 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №182 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь сангийн анги 26127 дугаартай замаг 26127 дугаартай хуучнаар ЗХУ-д аг агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын бага калибрын винтов буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 5.6 мм-ийн калибртай, ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангиуд бүрэн бүтэн бөгөөд буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн үйлдвэрийн хийц, загвар тэмдэг, тэмдэглэгээ, дугаарыг арилгаж өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн сангийн анги болон замагны дугаарууд хоорондоо ижил байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан сумны хошуу, хонгионы гадаргуунд үүссэн мөр нь галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн сумны хошуу, хонгионы гадаргуунд үүссэн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 137-141 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №180 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги R84511 дугаартай, замаг дугааргүй буу нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь Бүгд Найрамдах Итали улсын Sabatti зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн Urban Sniper загварын буу байна.  Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 5.56x45 1.223 rem/ мм-ийн калибртай, спорт буудлагын зориулалттай. Уг галт зэвсгийн эд анги бүрэн бөгөөд буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд галт зэвсгийн үйлдвэрийн хийц болон дугааруудыг өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн сангийн анги R84511 дугаартай, замаг дугааргүй байна. Галт зэвсгээр үйлдэгдсэн эзэнгүй хэргүүдийн хонгионы мөрүүдтэй харьцуулан шинжлэхэд тохирохгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 148-152 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №179 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги н10500363 дугаартай, замаг 363 дугаартай галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 2010 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, Тигр загварын винтов буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 7.62х54R мм-ийн калибртай, ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн үйлдвэрийн хийц болон дугааруудыг өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн сангийн ангийн дугаар болон замгийн дугаар нь хоорондоо тохирч байна. Галт зэвсгээр үйлдэгдсэн эзэнгүй хэргүүдийн хонгио болон хошууны мөрүүдтэй харьцуулан шинжлэхэд тохирохгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 155-159 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №183 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь сангийн анги RA58130в дугаартай, замаг 8130 дугаартай АНУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн REMINGTON MODEL 783 загварын карабин буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 7,62мм-ийн калибртай, ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангиуд бүрэн бүтэн бөгөөд буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн үйлдвэрийн хийц, загвар тэмдэг, тэмдэглэгээ, дугаарыг арилгаж өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн сангийн анги болон замагны дугаарууд хоорондоо тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан сумны хошуу, хонгионы гадаргуунд үүссэн мөр нь галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн сумны хошуу, хонгионы гадаргуунд үүссэн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 162-166 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №181 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь сангийн анги В008015 дугаартай, замаг 008015 дугаартай Бүгд Найрамдах Чех Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн CZ527М загварын карабин буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 7,62мм-ийн калибртай, ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд ангиуд бүрэн бүтэн бөгөөд буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн үйлдвэрийн хийц, загвар тэмдэг, тэмдэглэгээ, дугаарыг арилгаж өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн сангийн анги болон замагны дугаарууд хоорондоо ижил байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан сумны хошуу, хонгионы гадаргуунд үүссэн мөр нь галт зэвсгийн шинжилгээний лабораторид биетээр хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн сумны хошуу, хонгионы гадаргуунд үүссэн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 169-173 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ...Амьтны мах булчин нь хөлдүү шинээрээ байх тул шинжилгээнд тэнцэнэ. Амьтны гуяаны хэсэг хосоороо, мөн жижиг цул сав, дотор эд байж болзошгүй байна. Дээрх ирүүлсэн амьтны эд эрхтний хэсгүүдээс дээж авч лабораторийн зүйл тодорхойлох шинжилгээнд илгээхэд Халиун буга (Cervus elaphus)-н эм бодгаль болохыг тодорхойлов. Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох "Ховор амьтны жагсаалт"-д зааснаар ховор амьтан. Шинжилгээнд хүргүүлсэн обьект нь Халиун бугийн эм бодгальд хамаарна. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох "АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ"-нд зааснаар Халиун бугын эм бодгаль 7.500.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 183 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ...шинжилгээнд тэнцэх эсэхийг шууд хэлэх боломжгүй. Дээж материалаас шинжилгээ хийж байж хэлэх боломжтой. Сүхэнд наалдсан цус, ус зэргээс дээж авч лабораторын зүйл тодорхойлох шинжилгээнд илгээхэд гадны бохирдол ихтэй тул хүйс болон зүйлийг тодорхойлох боломжгүй байна. Асуултад дурдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй... гэх дүгнэлт /хх-ийн 192 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... Шинжилгээнд тэнцэх эсэхийг шууд хэлэх боломжгүй. Дээж материалаас шинжилгээ хийж байж хэлэх боломжтой. Шилтэй цус гэх зүйлээс дээж авч лабораторийн зүйл тодорхойлох шинжилгээнд илгээхэд гадны бохирдол ихтэй тул хүйс болон зүйлийг тодорхойлох боломжгүй байна. Шилтэй цус гэх зүйлээс дээж авч лабораторийн зүйл тодорхойлох шинжилгээнд илгээхэд гадны бохирдол ихтэй тул хүйс болон зүйлийг тодорхойлох боломжгүй байна. Шилтэй цус гэх зүйлээс дээж авч лабораторийн зүйл тодорхойлох шинжилгээнд илгээхэд гадны бохирдол ихтэй тул хүйс болон зүйлийг тодорхойлох боломжгүй байна. Иймд амьтны экологи эдийн засгийн үнэлгээг ирүүлсэн цус гэх объектоос тодорхойлох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 201 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Т.Намжилмаагийн ...Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын тамгын газарт 2005 онд анх байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилд орсон, түүнээс хойш 16 дахь жилдээ ажиллаж байна. Би 2021 оны 12 сарын 18-ны өдөр 16 цагийн орчим гэртээ байж байтал манай сумын 2 дугаар багийн Засаг дарга Давааням гэрт орж ирээд манай сумын нутаг "Алтан хошуу" гэх газар машинтай хүмүүс буга буудаад байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч Төгсбаярт мэдэгдээд Засаг даргын тамгын газрын машинтай хэсгийн төлөөлөгч, багийн дарга нарын хамт явцгаасан юм. Тэгээд Алтан хошуу гэх газрын ойролцоо нутагладаг малчин Сэр-Одын гэрт очиж түүнийг машиндаа суулгаад буга буудаад байна гэсэн газар руу очсон, бид нарыг очиход тухайн газарт 2 тээврийн хэрэгслийн мөр, цус зэрэг зүйл үлдсэн байсан, тэгээд хэсгийн төлөөлөгч нөгөө тээврийн хэрэгслийг олж тогтоох чиглэлээр ажилласан үүнээс хойш би сайн мэдэхгүй байна. Цээл 2-р багийн нутаг "Алтан хошуу", "Элс" зэрэг газруудад халиун буга нутагладаг бөгөөд ер нь бол нилээн олон жил нутаглаж байгаа юм, хичнээн тоо, толгойтой байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Халиун буга буюу эр бугын экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.600.000 төгрөг, эм буюу согооний экологи эдийн засгийн үнэлгээ нь 7.500.000 төгрөг байдаг бөгөөд Монгол улсын хуулиар бол амьтны аймагт учирсан хохирлыг 2 нугалж төлдөг юмаа. Би ховор амьтны жагсаалтанд багтсан халиун буга агнагдсан хэргийг ямар хүмүүс үйлдсэн болохыг тогтоолгох, буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Ж.Нгийн ...Би өөрийн төрсөн дүү Батсайхан болон түүний найз /нэрийг нь мэдэхгүй/ нарын хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн орж чоно агнах зорилготой 2021 оны 12 сарын 17-ний шөнө 00 цагийн орчим манай гэрийн гаднаас цагаан өнгийн пажеро, улаан өнгийн пажеро маркийн машинуудтай хөдөлцгөөсөн юмаа. Тэгээд тэр шөнөдөө явсаар байгаад үүр цайхын алдад Булган аймгийн Дашинчилэн сумын хар үзүүр гэдэг газар очсон юмаа, тэгтэл тухайн газарт чоно байгаагүй учир маргааш өдөр нь буюу хагас сайн өдрийн 3-4 цагийн орчим Улаанбаатар хотруу буцаж явах замдаа 1 тооны цагаан зээрийг би өөрийнхөө калибр маркийн галт зэвсгээр буудаж агнаад 2 гуяыг нь савтай нь хамт аваад буудсан газрынхаа орчим мах болон бусад эд эрхтнийг нь орхисон юм. Тэгээд Улаанбаатар хотруу буцаад явж байгаад цанын баазын цаад талын цайны газар дээр байхдаа цагдаад саатуулагдсан юм. Би Улаанбаатар хотоос гарахдаа Отгоогийн жолоодож явсан цагаан саарал өнгөтэй пажеро маркийн тээврийн хэрэгсэлд Нямболдын хамт сууж явсан юм. Би өөрөө кальбр маркийн галт зэвсэг эзэмшдэг бичиг баримттай, гэхдээ би кальбраа авч яваагүй. Харин ан агнах зориулалт бүхий ремингтон М-783 маркийн галт зэвсэг авч явсан, энэ буу бас гэрчилгээтэй юм. Би тухайн зээрийг Бямбадоржийн эзэмшлийн кальбр маркийн буугаар 1 удаа хулхин тус газарт нь буудаж агнасан. Надад болон бид нарт амьтан агнах ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Миний буудаж агнасан цагаан зээр бол охин байсан юм... /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

гэрч М.Отгонбаярын ...Би 2021 оны 12 сарын 17-ны өдөр буюу Баасан гаригт Ганхүү, Батсайхан, Бямбаа нар хөдөө анд явъя гэж хэлсэн юмаа, тэгэхээр нь би зөвшөөрөөд тэд нартай хамт анд явахаар болоод Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 03 цагийн орчим Улаанбаатар хотоос би Ганхүү, Бямбаа ах нарын хамт Ганхүүгийн эзэмшлийн улаан өнгөтэй пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй, харин Батсайхан, Н, Нямболд ах нар Бямбаа ахын цагаан саарал өнгөтэй пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй 6-лаа гарсан юм. Тэгээд явсаар байгаад өглөөгүүр Лүн сумаас цаашаа Булган аймгийн Дашинчилэн явдаг засмал замын хойд хэсгээр зээр агнах зорилгоор нилээн удаан өдөр хүртэл хайж явсан, тэгтэл зээр олдоогүй учир Лүнгийн гүүрний тэр хавиар урагшаа засмал замаар хөндлөн гараад уул тойроод явж байхад 20-30 орчим цагаан зээр таарсан, бид нар уулнаас буугаад яваад очиход цагаан машинтай хэд буудаад унагачихсан байж байсан. Тэгээд тэр газарт нөгөө зээрний хоёр гуяыг нь аваад бусдыг нь тэр газарт нь үлдээгээд Улаанбаатар хотруу буцаад явж байхдаа цагдаад саатуулагдсан юм. Надад ямар нэгэн галт зэвсэг байдаггүй, би галт зэвсэг авч яваагүй. Би тэр газрыг сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Ямар ч байсан тэр газраас жоохон уруудаад туул гол дээр очиж байсан. Цагаан зээрнээс авсан махыг цагаан өнгөтэй пажеро маркийн машинд тээвэрлэн явсан юм... /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

гэрч Б.Ганхүүгийн ...Би өнөөдрөөс бараг 7 орчим хоногийн өмнөөс Батсайхан ахтай анд явахаар ярилцаж байгаад 2021 оны 12 сарын 17-18-нд шилжих шөнө Батсайхан ах Отгонбаяр, Бямбаа ах, Н ах, Нямболд ах нарын хамт би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгөтэй 52-55УНК улсын дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй. Харин Бямбаа ахын цагаан өнгийн пажеро маркийн тээврийн хэрэгслийг Батсайхан жолоодож бид нар 6-лаа явцгаасан. Тэгээд шөнөдөө Улаанбаатар хотоос гарч өглөө 5-6 орчим цагийн үед Булган аймгийн Баяннуур сумаас хойд зүгт хээр гарч чоно хайгаад олоогүй юмаа, тэгээд явж байхад зээр тааралдсан. Тэгтэл нөгөө машинд явж байсан хүмүүс 1 тооны цагаан зээр буудчихсан хажууд нь зогсож байхад нь бид нар очсон, тэгээд тэр зээрний гуя хэсгийн арьсыг нь би өвчиж байгаад 2 гуя, савыг нь аваад Батсайхан ахын жолоодож явсан машинд хийсэн юм. Тэгээд тэр газраасаа хөдлөөд Улаанбаатар хотруу явж байгаад цагдаа нарт саатуулагдсан юм. Миний өөрийн эзэмшилд галт зэвсэг байдаггүй, харин өөрийн найз болох Энхсүлдийн эзэмшлийн СК-527 маркийн галт зэвсгийг авч явсан юм. Бид нар Баяннуур сумаас буцаж явж байгаад Туул голынхоо урд талруу гарч ирсэн явж байсан яг юу гэдэг нэртэй газраас агнасан эсэхийг мэдэхгүй байна. Цагаан машинд явсан Н ах замчилж урд гарч явсан. Харин би араас нь өөрийнхөө машинтай дагаж явсан юм. Би газрыг яг сайн зааж мэдэхгүй байх, тэр цагаан зээрийг буудаж унагасан газраасаа машинд хийж авч явж байгаад замдаа нэг газарт хаясан, тэгэхдээ гуя болон савыг нь авч үлдсэн юм. Тэр зээрийг Н ах буудсан гэсэн би бол сайн хараагүй. Баяннуур сумын тэр хавьцаа Н ахын таньдаг 1 айлд орсон би тэр айлыг сайн танихгүй. Тухайн үед нойр муутай явсан. Туул голын урд талд явж байхдаа хонь хариулж явсан 2 хүнтэй тааралдсан. Тэр хүмүүсээс чоно хаагуур байдаг эсэхийг заалгаж тэр хүмүүсээр үргээлэг хийлгэсэн. Тухайн үед тэр газрын орчмоор нилээд буга, үхэр зэрэг амьтад байсан, тэр газраасаа жоохон явж байгаад зээр агнасан. Бид нарт ан агнах зөвшөөрөл байгаагүй... /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

гэрч У.Бямбадоржийн ...Би өнөөдрөөс бараг 7 орчим хоногийн өмнөөс Батсайхан ахтай анд явахаар ярилцаж байгаад 2021 оны 12 сарын 17-18-нд шилжих шөнө Батсайхан ах Отгонбаяр, Бямбаа ах, Н ах, Нямболд ах нарын хамт би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгөтэй 52-55УНК улсын дугаартай пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй. Харин Бямбаа ахын цагаан өнгийн пажеро маркийн тээврийн хэрэгслийг Батсайхан жолоодож бид нар 6-лаа явцгаасан. Тэгээд шөнөдөө Улаанбаатар хотоос гарч өглөө 5-6 орчим цагийн үед Булган аймгийн Баяннуур сумаас хойд зүгт хээр гарч чоно хайгаад олоогүй юмаа, тэгээд явж байхад зээр тааралдсан. Тэгтэл нөгөө машинд явж байсан хүмүүс 1 тооны цагаан зээр буудчихсан хажууд нь зогсож байхад нь бид нар очсон, тэгээд тэр зээрний гуя хэсгийн арьсыг нь би өвчиж байгаад 2 гуя, савыг нь аваад Батсайхан ахын жолоодож явсан машинд хийсэн юм. Тэгээд тэр газраасаа хөдлөөд Улаанбаатар хотруу явж байгаад цагдаа нарт саатуулагдсан юм. Миний өөрийн эзэмшилд галт зэвсэг байдаггүй, харин өөрийн найз болох Энхсүлдийн эзэмшлийн СК-527 маркийн галт зэвсгийг авч явсан юм. Бид нар Баяннуур сумаас буцаж явж байгаад Туул голынхоо урд талруу гарч ирсэн явж байсан яг юу гэдэг нэртэй газраас агнасан эсэхийг мэдэхгүй байна. Цагаан машинд явсан Н ах замчилж урд гарч явсан. Харин би араас нь өөрийнхөө машинтай дагаж явсан юм. Би газрыг яг сайн зааж мэдэхгүй байх, тэр цагаан зээрийг буудаж унагасан газраасаа машинд хийж авч явж байгаад замдаа нэг газарт хаясан, тэгэхдээ гуя болон савыг нь авч үлдсэн юм. Тэр зээрийг Н ах буудсан гэсэн би бол сайн хараагүй. Баяннуур сумын тэр хавьцаа Н ахын таньдаг 1 айлд орсон би тэр айлыг сайн танихгүй. Тухайн үед нойр муутай явсан. Туул голын урд талд явж байхдаа хонь хариулж явсан 2 хүнтэй тааралдсан. Тэр хүмүүсээс чоно хаагуур байдаг эсэхийг заалгаж тэр хүмүүсээр үргээлэг хийлгэсэн. Тухайн үед тэр газрын орчмоор нилээд буга, үхэр зэрэг амьтад байсан, тэр газраасаа жоохон явж байгаад зээр агнасан. Бид нарт ан агнах зөвшөөрөл байгаагүй... /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

гэрч Ж.Нямболдын ... Миний бие 2021 оны 12 дугаар сарын 17-ны орой 16:00 цагийн орчимд Улаанбаатар хот БГД 8 дугаар хороо 9б байрны 44 тоотод гэртээ байж байтал миний танил Н гэдэг залуу надруу утсаар холбогдоод Пажеро клубын хүмүүс салхинд гаряа гээд байна хоёулаа цуг гараад буугаа тусгалд оруулаад ирье гэж хэлэхлээр нь за тэгье гэж хэлээд орой нь хорооллын Номингийн салбар ороод идэж уух юм ойр зуур хүнсээ бэлдээд шөнийн 00:00 цагийн орчимд Улаанбаатар хот Баянгол дүүргийн Зурагтын орчмоос би Н, Батсайхан бид гурав Батсайханы Пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн улаан хүрэн өнгийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна Пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 залуутай би өөрийн СВД тигэр, Савати маркийн 2 галт зэвсэгтэй цуг явсан Н Ремингтон маркийн буугаа аваад Улаанбаатар хотоос Булган чиглэлд гарцгаасан юм тэгээд би замдаа унтаад өгсөн байсан. Өглөө нь 08 цаг 30 минутын орчимд хаана байсныг нь сайн мэдэхгүй байна сэртэл хүмүүс машиндаа унтацгааж байсан би машиндаа авч явсан архиа гаргаж ирээд цуг явсан хүмүүстэй уух гэсэн боловч архи уух хүн байхгүй болхоор нь би ганцаараа ууж байгаад согтсон байсан. Тэгээд өдөр нь хаагуур явж байгааг нь сайн мэдээгүй би согтсон байсан унтаж сэрээд явж байтал Төв аймгийн Баянцогт сумын орчимд цагдаа нар зогсоогоод бид нарыг Төв аймгийн Цагдаагийн газарлуу авч явсан юм... /хх-ийн 83-85 дугаар хуудас/,

гэрч Ж.Батсайханы ... Би 2021 оны 12 сарын 17-ны шөнийн 00 цагийн орчим гэрээсээ гараад телевизэд байдаг Бямбадоржийн гэрт очсон юм, тэдний гэрт Ганхүү, Отгонбаяр нар ирээд бид 4 нийлээд Ганхүүгийн улаан өнгөтэй пажеро маркийн машин, Бямбадоржийн цагаан саарал өнгийн пажеро маркийн машинтай гарч замаараа Н ах, Нямболд ах нарыг аваад Улаанбаатар хотоос баруун зүг рүү хөдөө гараад Булган аймгийн Баяннуур сумын нутгаар зээр агнах зорилготой явж байгаад Лүн сумын замруу буцаж ороод Туул голоос урд зүг рүү гарч зуун урд зүг рүү явж байхад 1 тооны цагаан зээр таарсан юм. Тэгэхээр нь тэр цагаан зээрийг шөнө гэрэлтүүлж байгаад Н ах машинаас буудаж агнасан, тухайн зээрийг Бямбадоржийн цагаан өнгөтэй машины ард талын багажид хийж явж байгаад хээр буулгаж байгаад 2 гуяыг нь тасдаж аваад бөөрийг нь Бямбадоржид залгиулсан. Түүнээс цаашаа ахиад явж байгаад уулын толгой дээр гараад Н ах энд дуран тавина гээд дурандсан. Тэгээд бид нар сууринд суухаар болж намайг зогсож байсан толгойныхоо доод талд, Нямболд ахыг элсэн манханы ойролцоо суулгасан, бид нар тэгээд байраа эзэлж дууссан. Ганхүү, Отгонбаяр нар улаан өнгөтэй пажеро машинтайгаа Туул голын урд талын элсэн манханг үргээхээр болж тийшээ очиж үргээлэг хийсэн тэр үеэр 20-30 тооны буга, согоо болон чоно гарч ирсэн. Тэр буга, согоог үргээчхээд Ганхүү, Отгонбаяр нар цагаан машин дээр буюу Н ах дээр яваад очсон, тэгэхээр нь би сууринд сууж байгаад тэд нар дээр алхаад очсон. Тэгтэл нөгөө чоно, буганууд чинь элсэн манхан дотор буцаад хургачихлаа гэсэн, тэгээд Ганхүү, Отгонбаяр, бид гурав нөгөө бугануудыг дахиж үргээхээр болж элсэн манхан руу ортол машин явах боломжгүй байсан учир 3-лаа алхаж явж байгаад нөгөө бугануудыг дахин үргээж орхиод буцаж машиндаа суугаад унтаж байгаад нэг сэрсэн чинь машины станцаар хүрээд ир ээ гээд нөгөө хэд дуудахаар нь яваад очтол 1 тооны эвэргүй буга буудсан байсан. Тэр бугыг нь Бямбадоржийн цагаан өнгөтэй машины багажид бүтнээр нь хийж ачаад ирсэн замаараа буцаад явж байгаад замын хажууханд талд нөгөө буга аа буулгасан, тэгээд тэр бугын савыг авсан бусад эд эрхтнийг нь аваагүй, тэр газарт нь үлдээсэн юм... /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

гэрч Л.Цэрэндашийн ...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим Зангилаа гэх газар хонио хариулаад морьтой явж байхад улаан өнгөтэй 2 хаалгатай машинтай үл таних 2 залуу ирээд чоно дарах гэж явж байна, тэгэнгээ бугын зураг авна гэж хэлсэн түүнээс өөр юм яриагүй тэгээд яваад өгсөн. Тэр улаан өнгөтэй машиныг хар царайтай бүдүүн махлагдуу хүн жолоодож явсан, тэр хоёрын хажууд туранхай залуу сууж явсан. Машины марк улсын дугаарыг хараагүй. Би тухайн машиныг харвал танина. Одоо миний харж байгаа энэ машины зураг өол тэр үед явсан машин мөн байна. Би хонио урагш нь гаргачихаад цаашаа адуундаа явсан буун дуу сонсоогүй, амьтан агнахыг хараагүй. Манай өвөлжөөний ойр орчим болон бургас, элс зэрэг газруудад буга байдаг. Цагаан зээр намрын үед бага зэрэг орж ирдэг, түүнээс бол өвөл байдаггүй... /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

гэрч Г.Сэр-Одын ...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад үхрээ харах гээд хаваржааныхаа тэнд явж байтал хойд голоос улаан өнгөтэй, цагаан өнгөтэй 2 машин гарч ирээд Бадрахын толгой дээр гарч зогссон. Тэндээ жоохон зогсож байгаад 2 тийшээ салж яваад, би ч тэгээд гэрлүүгээ харьсан. Тэгээд 17 цагийн орчим гэрийнхээ гадаа байтал 2 удаа буун дуу дуугарсан юмаа тэгэхээр нь гэрийнхээ морьны уяаны урдаас баруун хойд зүгт дурангаар хартал саарал өнгөтэй нөгөө машин Алтан хошууны тэнд зогсож байсан. Тэр машины наад талд 1 согоо шургачин унаад босч ирээд байсан тэгснээ урагшаагаа зугтаасан, тэр үед нөгөө машин буганы араас хөдөлсөн, удалгүй нөгөө улаан, цагаан өнгөтэй 2 машин буганы хажууд зогссон, тэгээд түр байж байгаад хөдлөөд явсан. Тэгэхээр нь буга /согоо/ агнаад явлаа гэж бодоод сум руу багийн даргадаа мэдэгдсэн юм. Манай өвөлжөөний ойр орчим болон элсний энэ хавьд 30-40 буга байнга жилийн 4 улиралд нутагладаг. Би тухайн машинуудыг ойроос хараагүй зөвхөн холоос дурангаар харсан юм. Улаан машинтай нь Дондог гэж залуу таарсан байсан. Манай энэ хавиар намар бага зэрэг орж ирдэг, айлууд нь өвөлжөөндөө буугаад эхлэхээр алга болчихдог юм. Би болон хэсгийн төлөөлөгч тухайн буудагдсан газарт очиж үзэхэд амьтны цус цасан дээр тогтсон, мөн үс үлдсэн байсан тэр үс бол бугын үс байна лээ... /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

гэрч Э.Дашдуламын ...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байтал манай өвөлжөөний баруун хойд талд 30 гаруй тооны буга гэрч ирсэн юм. Тэгээд би тэр бугануудыг хашаа явж байгаа юм бол гээд харж байтал том буун дуу 2 удаа гарсан юм. Тэгтэл удалгүй бугануудын араас 10 гаруй минутын дараа улаан өнгийн машин гарч ирээд буга байсан газрын наад жалга руу орсон юм. Тэгээд би Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн дарга Даваанямд болсон явдлын талаар мэдэгдэж  орой нь сумын хэсгийн төлөөлөгч багийн дарга Давааням байгаль орчны мэргэжилтэн нар ирцгээсэн юм... /хх-ийн 93-95 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Ганхүүгийн ...Би, 2021 оны 12 сарын 17-ний шөнө Отгонбаяр, Батсайхан, Нямболд, Н, Бямбадорж нарын хамт 2 машинтай Улаанбаатар хотоос баруун зүгт гарсан, өглөө гэгээ гарахаас өмнөхөн Булган аймгийн Баяннуур сумруу явдаг засмал замын орчим 1 айлын гадаа очиж Н ах зам асуусан байх тэгээд удахгүй тэр айлын гаднаас хөдлөөд явж байгаад Н ах 1 тооны зээр буудсан байсан тэр зээрийн 2 гуяыг би аваад машиндаа хийгээд буцаад засмал замаар хөндлөн урд зүг рүү гарч туул голын мөсөн дээгүүр гараад нэг хэсэг элстэй газарт очсон юм. Тэр газарт очоод уулын толгой дээр зогстол Н ах за энэ элсэн дундаас чоно гардаг одоо үргээлэг хийнэ гэж хэлээд бид нарт зааварчилга өгсөн. Тэгээд Отгонбаяр, бид хоёр миний улаан өнгөтэй пажеро маркийн машинтай элсний зүүн хойд талаас миний авч явсан СКС-527 маркийн галт зэвсгээр 4-5 удаа буудлага буюу үргээлэг хийсэн тэгээд элсний зүүн талаар тойроод нөгөө хэд дээр очтол 1 чоно гарч ирсэн буцаж хургаад байна гэсэн тэгээд Батсайхан ахыг машиндаа суулгаад нөгөө элс рүү дахин орж үргээлэг хийгээд элсэн дунд явж байгаад элсэнд машин суусан, тухайн газраас машинаа гаргах гэж нилээн удсан тэгээд элснээсээ гараад Н ахын сууж явсан машин дээр яваад очтол 1 тооны буга буудагдсан байдалтай машиных нь хажууд хэвтэж байсан, тэгээд сандралдаад Н ахын сууж явсан машиных нь ард хийгээд хойшоо чигээрээ гол гараад Баянхангай сум руу чиглэж явж байгаад нэг уулын энгэр хэсэгт байрлах жалганд ороод нөгөө ачиж явсан бугыг буулгаж савыг нь авч Бямбадорж ахад өгөөд бусад эд зүйлийг нь жалганд хаяад Улаанбаатар хот руу явж байгаад хуучин Баянцогтын орчим цагдаа нарт саатуулагдсан юм... /хх-ийн 215 дугаар хуудас/,

сэжигтэн М.Отгонбаярын ...Надтай хамт явсан Ганхүү, Батсайхан ах бид нар чононы үргээлэг хийгээд элсний дундаас гараад цагаан өнгийн пажеро машинтай явсан нөгөө хэд дээр яваад очиход 1 тооны буга буудчихсан машинтайгаа зогсож байсан юм. Тэгэхээр нь энэ хавиар зөндөө айл, хүн байсан шүү дээ одоо яах юм бэ, яах вэ гэж Н ахаас асуухад буудсан юм чинь аваад явья гэж хэлсэн. Тэгээд нөгөө бугыг нь Бямбадорж ахын машины ард хийгээд авч явсан замдаа уулын энгэр хэсгийн жалганд очиж нөгөө ачиж явсан бугыг машинаас буулгаж савыг нь аваад бусад зүйлийг нь хаяад хотруу явцгаасан, замдаа цагдаагийн алба хаагчид баригдсан юм... /хх-ийн 217 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Нгийн ...Тиймээ би танилцсан. Би хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд өмнө нь сэжигтнээр өмгөөлөгчтэйгөө мэдүүлгээ өгчихсөн одоо надад нэмж ярих зүйл байхгүй би учирсан хохирлоо барагдуулна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Бямбадорж надаас гуйгаад бугын сав нь хэрэгтэй байна ах би амьдралаас ганц хоногч гэсэн гуймаар байна гэхээр нь би шууд тэр үедээ шийдээд л Бямбадоржийн буугаар нь буудаад өгчихсөн юмаа. Тэгээд Бямбадорж маань тухайн бугаас хэрэглэх зүйлээ ч гэсэн хэрэглэж чадалгүйгээр бурхан болсон юмаа. Анх Улаанбаатар хотоос ярилцахдаа чоно таарч магадгүй гэж бодоод л гарсан юмаа. Тэр талаар мэднэ. Би танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа.... /хх-ийн 222-223 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ж.Нгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 224, 236, 248 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ж.Н болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ж.Нг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Нгийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг “Алтан хошуу” гэх газарт Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж экологи эдийн засагт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уранчимэг:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ж.Нд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Н нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р багийн нутаг Алтанхошуу гэх газарт 2021 оны 12 дугаар 18-ны өдөр Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор ан амьтны жагсаалтад багтсан 1 тооны халиу бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж экологи эдийн засагт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч Т.Намжилмаагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үнэлгээтэй тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ж.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.Н нь хохирол төлбөрт 15.000.000 төгрөг төлсөн. Одоогоор төлөх төлбөргүй. Хэрэгт иргэн Мөнхбатын эзэмшлийн 7898 улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн. Тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.060.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Нгээс гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг халиу бугын гуя, 1 ширхэг халиу бугын сав, 1 ширхэг ТОЗ-8 маркийн галт зэвсэг, 1 ширхэг сүх, 9 ширхэг сум зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч экологи эдийн засагт учруулсан хохирол болох 15.000.000 төгрөгийг төлсөн. Мөн 3.060.000 төгрөгийг үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзээд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хохирол нөхөн төлөхөд зарцуулах хуулийн зохицуулалт байгаа. Бидний зүгээс хохирлоо төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй учраас үнэлгээний хэмжээгээр төлүүлэх асуудал эргэлзээтэй, хууль хэрэглээний хувьд төлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэнэ. Ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн нэр дээр байх ёстой. Гэтэл энэ тээврийн хэрэгсэл нь тухайн үед цуг явж байсан Мөнбатын машин байсан. Мөнхбат нь би машинаа зарсан гэж хэлдэг. Гэтэл тухайн машиныг худалдаж авсан хүн нь нас барсан. Энэ машиныг битүүмжилсэн хэдийн боловч эзэмшигч дээр нь байгаа. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Н:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ж.Ганхөлөгийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.Нгийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Ж.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ж.Нн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн Хорин дөрөвдүгээр бүлэгт харъяалагдах ба ховор амьтны жагсаалтад багтсан амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Ж.Нгийн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны халиун бугыг зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны халиун бугыг агнаж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ж.Нг зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны халиун бугыг агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүх шүүгдэгч Ж.Нг гэмт хэрэг үйлдэхдээ ийн гэмт хэрэг үйлдэхдээ Ш.Мөнхбатын эзэмшлийн “Mitsubishi Pajero” маркийн 78-94 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, М овгийн Ш.М буцаах олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уранчимэг:

...Шүүгдэгч Ж.Нг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ж.Н нь прокурорын шатанд прокурортой ял тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Тохиролцсон ялын саналаа дэмжиж оролцоно. Шүүгдэгч Ж.Нд оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд төлөх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга:

...Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурортой ял тохиролцсон. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг саналыг гаргасан. Уг торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Н:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Ж.Нг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүгдэгч Ж.Нд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

           

Шүүхээс шүүгдэгч Ж.Нд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

түүнд оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн шууд хохирол учирч, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна. 

   

Шүүгдэгч Ж.Н нь мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлбөрийн хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудаст авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Нг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000370154 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ж.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Mitsubishi Pajero” маркийн 78-94 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, М овгийн Ш.М олгохыг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг халиун бугын гуя, 1 ширхэг халиун бугын сав зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

 мөн 1 ширхэг Тоз-8 маркийн гол төмрийн 26127, замгийн 26127 дугаартай галт зэвсэг, 9 ширхэг сум, 1 ширхэг хар өнгийн иштэй сүхийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц Ж.Нг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ц Ж.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц Ж.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц Ж.Нд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.    

    

5. Эрүүгийн 2234000370154 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц Ж.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг халиун бугын гуя, 1 ширхэг халиун бугын савыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

Тоз-8 маркийн гол төмрийн 26127 замгийн 26127 дугаартай галт зэвсэг, 1 ширхэг хар өнгийн иштэй сүх, 9 ширхэг сум зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Mitsubishi Pajero” маркийн 78-94 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, М овгийн Ш.М олгохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц Ж.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН