Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           05               19                                               2021/ШЦТ/221            

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Б Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Б Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000014 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял авч мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б Ж.Д,

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял авч 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, дугаарын регистртэй, Б Ө.Б,

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Эрдэнэбатыг "гар утас авлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаа санаатай учруулсан,

 

Мөн яллагдагч Ө.Бтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан,

 

Яллагдагч Ө.Б нь Ж Дтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-01 тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Эрдэнэбат нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

Шүүгдэгч Ж.Д:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Шүүгдэгч Ө.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа:

...2020 оны 12 сарын 28-ны орой 8 цагт Д орж ирээд миний хүүг дагуулаад гарсан. Тэгээд гэртээ ирэхгүй байхаар нь хайгаад олоогүй. Ахад нь хэлсэн чинь найзуудтайгаа хөдөө явсан юм байлгүй дээ, хүрээд ирэх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь цагдаад хэлсэн. Сураг дуулдвал эгчдээ хэлээрэй гээд орхисон. Тэгээд эмийн сан орох гээд явж байхад хашааны наагуур улаан утас татсан байсан. Яаж тэнд ороод өнгөрнө гэж мэдэхэв. Хүмүүсийн яриагаар энд нэг хүн хашаа даваад ороод нас барсан гэж байсан. 9 хоногийн дараа хүмүүс орж ирээд хүүхдийг чинь олсон гэж хэлсэн. 35 настай хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Зургийн бариад Сүхбаатарын талбай дээр сууна. Маш их гомдолтой байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-16 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25 дугаар хуудас/,

хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 дугаартай “Талийгаач Т.Эрдэнэбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн 3,4,5,6,7 дугаар хавирганы хугарал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний хугарал, зүүн шүдний булгарал. Хуйханд шарх, дух, баруун зүүн хацар, хүзүү, дал нуруу, баруун зүүн ташаа, өвдөг, тохойнд олон тооны зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлүүдийг үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдийн зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад шүдний хугарал, булгарал, хуйханд үүссэн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үүссэн хүндэвтэр зэргийн гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1.9% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан №6 дугаартай дүгнэлтийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/215/241, 242 тоот тушаалыг үндэслэн тухайн дүгнэлтийг үйлдсэн болно. Талийгаач Б.Эрдэнэбатын зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шүдний хугарал, булгаралт, хуйханд шарх, биед үүссэн зулгаралт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /2-р хх-ийн 194-196 дугаар хуудас/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Энхтайваны ...Талийгаач маань одоогоор айлын хоёр дахь хүүхэд дээрээ нэг доороо нэг дүүтэй эхнэр хүүхэд байхгүй ганц бие одоогоор 66 настай ээжтэйгээ хамт амьдардаг баг насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн, Сэлэнгэ аймгийн Бугант суманд 10 жилийн сургууль төгсөөд 2005 онд Заамар сумын хайлааст багт ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байсан найз нөхдийнхөө дунд нэр хүнтэй ажилч хичээнгүй хүн, ээждээ ганц түшиг болдог хүн би бол тусдаа амьдардаг нэг гэм нь архи согтууруулах ундааны зүйлийг ер нь хэрэглээд байдаг зуршилтай, архи уусан ч байсан гэртээ харьдаг гэр амьтай хүн, спортоор их хичээллэдэг байсан. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйлийн талаар ярих зүйл алга хэрэг шалгах явцад цугларах нотлох баримт болон шинжилгээний хариуг харж байж гомдол санал нэхэмжлэх зүйлийн талаар дахин мэдүүлэг өгнө. Хуулийн хүрээнд нь шийдэж өгнө үү... /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

гэрч Т.Алтанхундагын ...Б, Д нартай найзууд Эрдэнэбатын хувьд нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Хэрэг болсон гэх байшингийн учир нь 2019 онд Эрдэнэбилэг гэх нутгийн дүү манайд ирээд мөнгө зээлээч гээд гуйсаар байгаад 3 сая гаран төгрөг аваад явсан тэгээд тухайн байшинг барьцаанд нь аман хэлцлээр тавьсан. Тэгээд Эрдэнэбилэг зээлсэн мөнгөө өгөөгүй учраас би тухайн байшинг найз Отгонбаатарт 3 сая төгрөгөөр зарахаар тохироод нөгөө найз маань тухайн байшинд 2020 оны зун ороод 14 хонож байхад нь тухайн байшин байгаа газар хашааны эзэн газар чөлөөлж эсвэл 1 сая төгрөг өгөөд зөвхөн байшингийн хундам байгаа газраа ашигла гэж гээд байхаар нь нөгөө найз маань бүтэхгүй юм байна гээд гарсан түүнээс хойш хаалга нь цоожтой эзэнгүй байгаа би хаад нэг очиж хардаг юм. Миний ойр дотны хүмүүс л мэднэ нээх олон хүн мэдэхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манайд ирсэн. Хаанаас ирснээ хэлээгүй. 2020 оны 10 дугаар сарын эхээр тухайн байшинд би ороход тухайн хөхний даруулга саарал өнгийн куртик байж байсан, тухайн үед би Отгонбаатараас асуухад манай эхнэрийнх гэж надад хэлсэн, тэгээд би энийгээ аваачээ гэж хэлэхэд авнаа гэж байсан. Цусны толбо байсан эсэх талаар мэдэхгүй байна санахгүй байна... /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

гэрч Б.Сүрэнхоролын ...Би танина аав ээж хоёртой нь Дорноговь аймаг уурхайд олон жил хамт ажиллаж байсан мөн Б миний том хүргэний найз учраас танина, хааяа Хайлааст багт ирж алтанд амжиргаагаа залгуулдаг гэдгийг нь мэднэ. 2020 оны 12 дугаар сарын 27-28-ны өдрийн аль нэг өдрийн оройн 20 цагийн орчимд Б манай гэрт ороод надад Сүеэ эгчээ танд авдарны юм чинь байгаа биз дээ би одоо алтанд явчхаад маргааш өглөө бурзайчхаад танд мөнгийг нь өгье гэсэн би хариуд нь чи өвлийн хүйтэнд юу хийгээд энд явж байдаг юм хотруугаа явахгүй яасан юм гэхэд харин эгчээ би одоо алтанд явчихаад баярын мөнгөтэй болчхоод явах гэж байна гэсэн би хариуд нь баярын 3 шил архи байна нэг шил архийг нь ав гэхэд Б эгчээ би алтанд явах гэж байна хоёр шил архи хэрэгтэй гээд байсан тэгээд би өгөхгүй гэж загинаж байгаад алтанд явах гэж байна хүн амьтанд өгөх хэрэг байна маргааш би алтаа тушаагаад танд мөнгийг нь егье байхаар 2 шил 0.75 граммын Соёрхол архи өгсөн түүнээс хойш Б надтай уулзаагүй алга болсон өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манай гэрт 09 цаг өнгөрч байхад цагдаа нар орж ирээд намайг та Сүрэнхор гэх хүн мөн үү мөн гэхэд та хувцсаа өмс гэсэн би хариуд нь би хэрэг төвөгт орооцолдсон юм уу гэж асуухад Цагдаагийн хэлтэс дээр очоод та мэднэ гэсэн. Тэгээд би ирээд болсон асуудлыг мэдсэн, би гэр орондоо архи зарсан асуудал байхгүй баярын 3 шил архи Эрдэнэт хотоос авчирсан, мөн Баттулгыг гарахад нь дахиж надад архи дарс байхгүй шүү битгий хаалга үүд нүдээд байгаарай гэж хэлсэн. Би Баттулгын төрсөн ээжтэй найз байсан тухайн хүн одоо гадаадад байдаг, өргөж авсан ээж аавтай нь ойр дотно танил, мөн Баттулгын эхнэр хүүхэд нь хаяад явсан учраас өөрийн хүүхэд шиг санаад өгсөн, тэгтэл ийм юм болно гэж даанч бодсонгүй харамсаж, айж байна... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Д.Сайханаагийн ...Би хүнээс хэл дуулаад хөдөөнөөс ирлээ манай хашаанд хүн нас барсан байна гэж хэлсэн, тэгээд ирж байна тухайн хашаа нь миний нэр дээр байдаг хашаа. Тухайн хэрэг гарсан гэх байшин бол манай газар дээр баригдсан байшин байшингийн эзнийг Арий гэж дууддаг Алтанхундага гэх Эмэгтэй худалдаж авсан гэж яриад байгаан тухайн байшинг буулгаж газар чөлөөл гээд одоогоор маргаантай байгаа тухайн байшингийн хаалга нь хойшоо харсан хаалгатай манай хашаанд хамаардаггүй хашаагаар дамжиж тухайн ордоггүй байшин. 2020 оны зун Алтанхундага уурхайд ажилдаг хүмүүс оруулсан байсан тухайн хүмүүс 8-9 сард гараад түүнээс хойш эзэнгүй байгаа ер нь байнга эзэнгүй байдаг байшин... /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

гэрч Ж.Болор-Эрдэнийн ...Эрдэнэбат, Д хоёрыг танина Баттулгыг нь танихгүй тухайн үед таарсан тухайн өдрийн цаг хугацааг нь сайн санахгүй 2020 оны 12 дугаар сарын 27-29-ний өдрийн орчимд өглөө эрт 11-12 цагийн орчимд Агваандорж бид хоёр гудманд явж байхад гудмаар Д, Эрдэнэбат, Б нар нь өөдөөс гараад ирсэн. Тэгээд би дүү нарт ганц юм байгаа юм уу гэж асуухад байгаа гэсэн тэгээд би та нар хаачих гэж байгаан гэхэд Даваасүрэн ахынд орох гэж явна гэхээр нь яах юм бэ Пэлжээ ахынд орье гэсэн тэгээд дагуулаад Пэлжээ ахынд ороод нэг шил архиа уусан. Тэгээд байж байгаад дахиад архи уухаар болоод Б, Эрдэнэбат хоёр архинд явсан ирэхдээ 2 шил хараа архи олж ирсэн. Тэгээд нэг шил архи уугаад дуусаж байхад Жартга орж ирсэн мөн Пэлжээ ахын эхнэр нь уурлаад бид хэд гараад гадаа зогсож байгаад Даваасүрэнгийнд орохоор болсон тэгээд би Агваандоржийг ундаанд явуулаад Д, Эрдэнэбат, Б гурвыг Даваасүрэнгийнд орж бай гэж түрүүлж явуулаад Жартагтай Агваандоржийг хүлээгээд ирэхээр нь нөгөө гурвын араас Даваасүрэнгийнд орсон тухайн айлд нэлээн их хүмүүс байсан авч орсон архиа уучхаад бид хэд гарсан гараад Жартга харилаа гээд яваад өгсөн. Д, Эрдэнэбат, Б Агваандорж бид хэд явж байгаад худаг орохын алдад Эрдэнэбат гэрийнхээ харалдаа очоод гудмаараа өгссөн Д, Б хоёр доошоо алхсан Агваандорж бид хоёр Наранбаатарынд ирж амарсан. Ингээд маргааш нь Сэнс Ганаа гэх айлд сууж байхад Д Б хоёр миний утас руу залгаад хаана байна гэсэн би Ганаагийнд байна гэхэд би очлоо гээд Д, Б хоёр хүрээд ирсэн. Тэгээд тухайн айлд 4-5 пиво уусан тэгээд байж байгаад Б, Д, Наранбаатар бид 4 Наранбаатарынд очиж амарсан түнээс хойш 4-5 хоног ууж идээд хамт он гаргаж хоноцгоосон. Тэгээд Д, Б хоёр 2021 оны 01 дүгээр сарын 01-02 аль нэг өдөр нь явсан түүнээс хойш би таараагүй. Энгийн байсан тухайн өдрүүдэд пиво уугаад унтаал байсан. Найз нөхөд гээд инээгээд явж байсан ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй Эрдэнэбат харилаа гээд, Д Б хоёр Байшин хороолол орно гээд явсан Агваандорж бид хоёр худаг дээр жаахан байж байгаад Наранбаатарынд очиж амарсан. Дахиж тараагүй хүнч асуугаагүй. Хоорондоо нууцаар ямар нэгэн зүйл ярьсан асуудал байхгүй хоорондоо энгийн харьцаатай, бид нар хөзөр тоглоом наргиан хийгээд хэд хоногийг өнгөрөөсөн... /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

гэрч Б.Агваандоржийн ...Эрдэнэбатыг би хар багаас нь танина мэднэ.  Д, Б хоёрыг 2-3 жилийн өмнөөс танина мэндтэй устай явдаг нутгийн хүмүүс. Би 2020 оны 12 дугаар сарын 27-28-ны аль нэг өдөр нь 16 цагийн орчимд Болор-Эрдэнэ, Жартага хоёртой хамт Даваасүрэнгийнд нэг пиво аваад ороход танихгүй олон хүмүүс байсан мөн Д, Эрдэнэбат, Б нар сууж байсан тэгээд нөгөө пиво уучхаад бид нар гэрээс гарсан тухайн үед Жартага харьлаа гээд яваад өгсөн Болор-Эрдэнэ би Д, Эрдэнэбат, Б бид хэд төвд байдаг худгийн чигтээ алхаж байхад Эрдэнэбат гэрийнхээ гудам руу ороод ганцаараа алхсан. Д, Б хоёр байшин хороолол руу явлаа гээд явсан Болор-Эрдэнэ бид хоёр цааш яваад Болор-Эрдэнэ Наранбаатар ахынд очоод би үүр цайлгаад гэр лүүгээ явсан. Тухайн өдрөөс хойш уулзаагүй явж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дын гэрт нь очоод ажил хийх үү гэж уулзсан өөрөөр таараагүй. Зүгээр инээж хөхрөөд явж байсан ямар нэгэн асуудал байгаагүй. Ямар ч хүн сураглаагүй. Өнөөдөр л мэдэж байна. Дотно биш учраас сайн хэлж мэдэхгүй байна гэхдээ энгийн ааш зантай хүмүүс гэж боддог... /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

гэрч М.Даваасүрэнгийн ...Д, Эрдэнэбат хоёрыг танина мэнд устай явдаг хүмүүс Б гэх хүнийг танихгүй. Би цаг хугацааг яг санахгүй байна ямар ч байсан оны өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 29-30-ны өдөр аль нэг өдөр манай гэрт манай найзууд Булган аймгаас ирээд гэрт мах чанаад нэг шил архи задлаад сууж байхад өдрийн 14-15 цагийн орчимд Д, Эрдэнэбат цуг нэг танихгүй залуу орж ирсэн. Тэгээд би нөгөө хэдийг та нар явж бай манай найз нөхөд ирсэн байна гэхэд ахад нэг шил юмтай ирлээ гэж гаргасан. Тэгээд нөгөө нэг шил архийг хувааж уусан энэ үед гаднаас Агваандорж, Болор-Эрдэнэ хоёр орж ирсэн тэгээд би за та хэд одоо явцгаа найз нөхөд ирсэн байна бүгдээрээ дараа больё гэж хэлсэн. Тэгээд Д, Эрдэнэбат цуг ирсэн танихгүй шар залуу Агваандорж Болор-Эрдэнэ нар хамт манайхаас гарсан манайд 30 минут л болсон байх. Гаагүй хэвийн байсан. Тухайн шар залууг Эрдэнэбат, Д хоёр манай найз гээд танилцуулаад хоорондоо энгийн юм яриад инээж хөхөрөлдөөд зүгээр байсан мөн би гэрээс гарахад нь нэг найзтайгаа хашааны үүдэнд гаргаж өгсөн зүгээр байсан ямар нэгэн өөр зүйл ажиглагдаагүй. Миний мэдэж байгаагаар мэнд устай дажгүй залуучууд нөгөө залууг нь би мэдэхгүй. Тэрийг нь би мэдэхгүй цуг л явцгаасан. Булган аймаг руу буцаад явсан... /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

гэрч Б.Наранбаатарын ...Би Дыг танина нэг нэгнийхээ гэр орноор орж гардаг хүмүүс Баттулгыг нь танихгүй хэд хоногийн өмнө Дтай манайд ирээд хэд хоносон тэр үед нь таньдаг болсон. Сайн санахгүй байна манайд орж гараад хэд хоносон он гаргасан яг хэд хоносонг нь санахгүй байна манайд пиво уугаад орж гараад хэд хоносон. Манайд пиво уугаад инээж хөхөрсөн байдалтай нэгийн зүгээр байсан. Миний хувьд их дажгүй зөөлөн тайван хүлээцтэй зан ааштай хүн, манайд пиво уухдаа ямар нэгэн ааш зан гаргаагүй хөзөр тоглоод байж байсан Баттулгыг нь би мэдэхгүй... /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

гэрч Т.Энхтайваны ...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд би гэртээ унтаж байхад манай ээж Д.Мааяа ирээд надад хэлсэн үг. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд дүү бид хоёр чинь гэртээ байж байхад дүүгийн чинь найз Дариа орж ирж дүүг чинь аваад гараад явсан гарахад нь би Дариад чи урьд нь хүүхдийн утас авч явж алга болгосон нийлэхээрээ архи уудаг архи уухгүй шүү гэж загинаад гаргасан. Гарахдаа дүү чинь миний 99562808 дугаарын утсыг аваад гарсан боловч одоо хүртэл гэртээ ирэхгүй байна чи найз нөхөд рүү нь залгаад асуу гэж хэлсэн. Тэгээд би Дариагийн утсыг олоод залгаж асуухад Дариа надад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тулгаа бид гурав цуг архи уучхаад хуучин худгийн хажуунаас салаад явсан би айлд баяр тэмдэглэх гэж байна эргээд ярья гэж надад хэлсэн тэгээд түүнээс хойш Дариагийн утас нь өнөөдрийг хүртэл холбогдоогүй байж байгаад өнөөдөр 16 цаг 05 минутад 94630396 дугаарын утсаар над руу залгаад би улаан хаданд нүх ухаж байгаад дөнгөж сая орж ирлээ гэж надад хэлсэн би талийгаачийг асуухад холбогдоогүй гэж надад хэлсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би бусад найз нөхөд рүү нь залгахад утас холбогдохгүй, мэдэхгүй таараагүй гэж хэлсэн тэгээд би 30 гарсан хүн учраас найз нөхөдтэйгөө гадуур явж байгаад ирэх юм байлгүй гэж бодоод орхисон, ээж бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт хамт он гаргасан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 02 өдрөөс ээж манай гэрээс явахаа болиод дүүгээ сураглаач гээд би хүмүүсээс сураглаад сураг нь гараагүй ингээд би аргаа бараад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 42 минутад утсаар талийгаачийг алга болсон талаар дуудлага өгсөн удаагүй намайг цагдаагийн хэлтэс дээр дуудсан би ирээд хошууч Чулуунбаатартай уулзаад болсон асуудлын талаараа хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байхад над руу залгаад Цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэсэн ирээд дүүгээ нас барсан талаар мэдсэн. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэдэг сүүлийн үед уух нь ихдээд байсан, архи уухдаа ямар нэгэн хүн амьтантай хэрэлдэж маргалддаггүй, гэртээ харьж амардаг хүн. Олон хүмүүстэй найзлаад байдаггүй цөөхөн хэдэн хүмүүстэй найзалдаг сайн мэдэхгүй байна. Талийгаач үг цөөтэй олон долоо зан байхгүй ээжтэйгээ хамт амьдардаг хүн ямар нэгэн архи уухаас өөр муу зуршил байхгүй хүн. Яг энэ талаар тодорхой юм яриагүй хуучин худгийн хажуунаас Тулгаа бид гурав салсан гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш харсан хүн байгүй... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

гэрч Ж.Дын ... "Би Багахангай дүүргийн хажуугийн Өндөр тогой гэх газарт 4 дүгээр анги төгссөн уншиж чадна, бичихдээ тааруухан. Би хуулийн номон дээрээс уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баттулгын хамт найз Насан-Өлзийгийнд найзуудаараа наргиж Насан-Өлзийгийнд хоноод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн орчимд босоод байж байхад Насан-Өлзий 1 шил архи үлдсэн байх ёстой гээд хайгаад олоогүй тэгээд Насан-Өлзий хот явлаа гээд машиндаа юм ачсан тэгээд Баттулгын гэр нь Төв аймгийн төвд байдаг, Хайлааст багт гэр байхгүй учраас Б би танайд хамт очьё гэсэн тэгээд Б цүнхтэй хувцсаа аваад бид хоёр манай ээжийнд очоод байж байхад Б нөгөө архийг нь би авчихсан байсан юм гээд цүнхнээсээ 0.75 граммын бүтэн Соёрхол архи гаргаж ирээд Б хоёулаа энийг хуваагаад уучихая гэсэн тэгээд бид хоёр ээжийн гэрээс 12 цагийн орчимд гараад Б Эрдэнэбат руу залгаад ганц шил архи байна хуваагаад уух уу Дариатай хамт явж байна гудамныхаа дээд үзүүрт гараад ир гэсэн. Тэгээд Эрдэнэбат гудамжны дээд үзүүртээ гарж ирээд Б бид хоёр очоод нэг шил архиа хаана уух талаар ярилцаад Мяхлайн Бор гэх айлд очиж уухаар болоод очсон тухайн айлд ороход таньдгаас Мяхлайн Бор ах байсан бусад 6-7 хүнийг нь танихгүй тухайн хүмүүс архи ууж байсан бид гурав нөгөө нэг шил архиа хувааж уугаад 15-16 цагийн орчимд Б, Эрдэнэбат бид гурав гараад явж байхад гудамжны үзүүрт Агваандорж, Болор-Эрдэнэ ах хоёртой таараад бид 5 Хайлааст багийн төвийн таксины зогсоолын хажууд байх худаг чигтээ явж байхад Б надад хэдэн төгрөг байна би 2 шил архи зохицуулаадхая гэсэн тэгээд Б бид хоёр байшин хороолол руу алхсан Эрдэнэбат, Агваандорж Болор-Эрдэнэ ах гурав худаг руу алхсан тэндээ хүлээж байх юм байна гэж бодоод Б бид хоёр чигээрээ алхаж байгаад би эргэж харахад Эрдэнэбат гэрийнхээ гудамжны чиглэлд алхаж байсан. Агваандорж, Болор-Эрдэнэ ах хоёр худаг дээр зогсож байсан, тэгээд Б намайг эмийн сангийн хажууд байж бай би архи аваад ирье гээд явсан би эмийн сангийн Баттулгыг 30 орчим минут хүлээсэн. Б ирсэн ирэхэд нь би яасан гэж асуухад Б хоёр шил 0.75 граммын Соёрхол архи авчихсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр худгийн зүгт харахад хүн харагдахгүй байсан тухайн үед харанхуй болсон байсан тэгээд нөгөө архиа хаана уух талаараа бид хоёр ярилцахад Б Арий гэж дууддаг Алтанхундагын хоосон байшинд очоод уучихая гэхээр нь би гүй цоожтой шүү дээ Алтанхундагад дараа нь алуулах юм болох бий дээ гэхэд Б зүгээрээ цоожийг нь татаад орчихоё гэсэн тэгээд бид хоёр Алтанхундагын байшин дээр очоод хаалгыг нь хүчтэй татаад цоожийг нь мултлаад ороод архиа задлаад Б нэг татсан их хүйтэн байсан болохоор хоёулаа гал түлээд дулаан уучхаад явья гэж би хэлсэн. Тэгтэл Б хоёулаа барахгүй ээ Эрдэнэбатыг дуудаад цуг ууя гэсэн тэгээд би Баттулгыг чи Эрдэнэбат руу залга гээд залгуулахад Эрдэнэбат утсаа авахгүй байсан. Тэгээд Б хоёулаа гэрт нь очоод аваад ирье гээд бид хоёр хоёр шил архиа үлдээгээд Эрдэнэбатын гэр лүү явсан хашааны үүдэнд нь очоод Б үүдэнд нь үлдээд би гэрт нь орсон ороход Эрдэнэбат ээжтэйгээ хамт сууж байсан. Тэгээд би эвтэйхэн гарах уу гэхэд Эрдэнэбатын ээж нь гарч яах гээд байгаан архи дарс уух гээд гэж зэмлэсэн тэгтэл Эрдэнэбат за та битгий ингэж намайг доошоо хийгээд бай гарчхаад ирье гээд Эрдэнэбат бид хоёр гарсан, гараад бид гурав нөгөө байшинруугаа алхаад байшин дээрээ 21-22 цагийн орчимд ирээд байшингийн гражид байсан шуудайтай хогоор гал түлж дахиад нэг шуудайнд нь нүүрс байсан тухайн нүүрсийг хийсэн. Тэгээд бид гурав галаа түлэнгээ зуух тойроод нөгөө архиа тойруулж уусан Эрдэнэбат Б бид хоёрын голд суусан тэгээд уугаад бид гурав нэлээн удсан мөн согтсон тэгээд байж байх миний гар утас алга байсан би та хоёр утас гаргаж өг та хоёроос өөр хэн авдаг юм гэж хэлсэн ингээд Эрдэнэбат бид хоёр маргалдаад заамдалцсан тэгээд хоорондоо цохилцсон санагдаж байна ингээд ухаан орж гараад байгаан нэг санахад Б Эрдэнэбатыг чи Дариагийн утсыг гаргаж өгөөч гээд өшиглөж байсан санагдаж байна. Тэгээд маргалдаж байхдаа бид архи тойруулж уугаад 2 шил архи дууссан Б унтлаа гээд цаад өрөөнд нь ороод хэвтэж босоод байсан тэгээд ер нь бүгд согтоод унтчихгаад байсан. Тэгээд би Баттулгыг чи хамт ээжийнх рүү явах юм уу гэхэд Б тэгье гээд шууд цуг гарсан. Эрдэнэбат зуухны өмнө машины бакришиг дээр тонгойж суугаад үлдсэн тэгээд Б бид хоёр шууд манай ээжийнд ирээд амарсан. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн орчимд би сэрээд харахад Б нөгөө орон дээр сэрүүн хэвтэж байсан. Тухайн үед ээж гараад явсан байсан, тэгтэл Б Эрдэнэбатын нүүр нь нэлээн эвгүй болчихсон байсан шүү гэж хэлсэн. Тухайн үед би Эрдэнэбатыг тэнд үлдсэн талаар сайн санахгүй байсан тэгээд би одоо тэгүүл ээж дээрээ очсон байсан ээж нь хүүхэд зодсон гээд бөөн юм болох байх даа гэж бодоод Эрдэнэбатын утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд би босоод гарсан гараад найз Ган-Эрдэнийн гэр рүү явах гэж байхад нөгөө байшинг очиж шалгамаар санагдаад Бтай хамт очоод би түрүүлээд ороход Эрдэнэбат цаад өрөөнд нь хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би гүйж очоод гарнаас нь татахад бие нь хөшчихсөн байсан. Тэгээд би пизда яанаа гэж хэлээд цагдаа дуудах уу гэж Бд хэлэхэд Б байж бай тайван бай гээд ямар ч байсан хоёулаа гаръя гэсэн. Тэгээд бид хоёр гараад шууд манай ээжийн гэр лүү алхаж явахдаа би сандраад айгаад яах бэ гэж Бас асуухад Б чи битгий сандраад бай тайван бай гэж намайг тайвшруулсан. Ингээд бид хоёр манай ээжийнд ороход ээж та хоёр ажилд явна гэсэн яасан бэ гэхэд бид хоёр ээжид бид хоёр ажилд явахаа болчихлоо гэсэн. Тэгээд ээж нүүрс авах гээд гарахад нь би одоо яана гэж хэлэхэд Б одоо яахав дээ хөгшөөн ямар ч байсан хоёулаа архи олж ууя гээд бид хоёр гараад Ган-Эрдэнэ гэх найзындаа очиход эхнэр нь байсан тэгээд эхнэрээс нь мөнгө гуйхад байхгүй гэсэн. Тэгээд Ган-Эрдэнэтэй утсаар ярихад дугуйгаа засуулж байна гэсэн энэ үед Б миний дансанд 6 мянган төгрөг байгаа гээд бид хоёр дэлгүүр орж нэг нэг лаазтай пиво уусан энэ үед найз Ган-Эрдэнэ ирсэн ирээд та хоёр архи уугаад байх юм болиоч ажилд явъя гээд ажилд явах гэсэн боловч бүтээгүй тэгээд та хоёр архи битгий уугаарай орой ажилд явъя гээд бид хоёрыг манай ээжийн гадаа буулгасан тэгээд бид хоёр ээжийнд орохгүй Алтан дорнодын хороололд байдаг Наранбаатар ахынд очоод 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл пиво уугаад байгаад байсан мөн он гарахын өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 30-31 аль нэг өдөр нь талийгаач Эрдэнэбатын ах Энхтайван ах залгаж надаас талийгаачийг асуухад нь би Б бид хоёртой хамт архи уучхаад салсан түүнээс хойш тараагүй утас нь холбогдохгүй байна гэж худлаа хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б бид хоёр манай ээжийн гэрт ирсэн түүнээс хойш би гэрээсээ гараагүй Б манайд нэг хоночхоод явсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21-22 цагийн хооронд цагдаа нар намайг ирж авсан хамгийн сүүлд Эрдэнэбаттай хамт архи уусан газраа зааж өг гээд би зааж өгсөн. Цагийн хэлж мэдэхгүй байна 22-01 цагийн хооронд байх. Айсандаа яах учраа олохгүй явсан хэлэх гэж нэлээн үзсэн цагдаад хэлдэггүй юм аа гэхэд ахад нь хамгийн сүүлд энд архи уусан гэж хэлээд загаад өгчихөө гэхэд Б байж байл даа гээд байсан. Тэгээд хэлж чадаагүй өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр талийгаачийн ах нь залгаад байхаар нь хэлчихэе гээд Бд хэлэхэд Б байж бай гээд байсан. Гараараа нүүр хэсэгт нь цохисон байх, ямар ч байсан зууралдаад байсан. Миний хальт санаж байгаагаар утсыг нь өгөөч ээ гээд 1-2 удаа өшиглөж байсан хаана нь өшиглөж байсан г нь мэдэхгүй. Утсаа хайгаад хоорондоо маргалдаад бөөн юм болсны дараа хажуугийн гал тогооны саван дээр ил байж байсан, тэгээд би авсан Зуухны хажууд тонгойгоод сууж байсан юм хэлээгүй. Нүүр нь нэлдээ цус болсон байдалтай байсан. Хамраас нь гарсан байх хамар хэсэг нь их цус болсон байсан. Бараг 20 жил найзалж нөхөрлөж байна. Манай найз Алтанхундагын эзэмшлийн байшин. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж уг асуудал боллоо, би гэмшиж гэм буруугаа ойлгож байна нэмж ярих зүйл байхгүй... /2-р хх-ийн 154-164 дүгээр хуудас/,

шинжээч Э.Эрхэмбаярын ...Талийгаач Т.Эын биед учирсан зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, шүдний хугарал булгаралт, хуйханд шарх, дух, баруун зүүн хацар, хүзүү, дал, нуруу ташаанд, өвдөг тохойнд учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Харин шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-д зааснаар миний бие дээрх гэмтлүүдийг тус бүрээр нь гэмтлийн хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарахаар нь ялгаж дүгнэлтэд тусгасан болно. Талийгаачийн биед үүссэн зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл, шүдний хугарал, булгаралт, хуйханд шарх, биед үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн дээрх гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлөхгүй ба талийгаач Т.Эрдэнэбат нь нам хэвийн үйлчлэлээр осгож нас барсан... /2-р хх-ийн 199 дүгээр хуудас/,

яллагдагч Ө.Бын ... Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн сонгон авсан өмгөөлөгч А.Мөнхтулгын хамт яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө тухайн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар тодорхой ярьсан болно. Би 2020 оны 12 дугаар сарын 28-ны орой найз Д болон Э нарын хамт архи уусан нь үнэн гэхдээ миний хувьд талийгаачтай маргалдаж гар хүрч, цохиж зодсон асуудал бол байхгүй. Харин талийгаач Эрдэнэбат болон Д нар архи ууж байгаад Төгсөө гэх хүүхний талаар ярьж байгаад Д гар утсаа хайгаад тэгээд тэр 2 гар утсан дээрээс болж маргалдсан, тэгээд хэрүүл ширүүсээд Д талийгаачийг цохиж аваад дээр нь гарчихсан зодож байхад нь би салгасан. Тухайн үед байшинд тог байхгүй, зүгээр л түлсэн галны зуухны урд хэсгээс гарах гэрэлд л нэгнийгээ харж байсан тул Д нь талийгаач Эрдэнэбатыг хэрхэн яаж хаана нь юугаар цохисоныг бол сайн мэдэхгүй байна. Би тэр 2-ийг салгаад хэрүүлийг жоохон намжаагаад тайвширцгаа гэж хэлээд бид нар буцаад анхны байран дээрээ галын урд зуух аа тойрч суугаад дахиад архиа уусан, архийг талийгаач аягалж тойруулахад хамарнаас нь цус гарчихсан байсан бөгөөд хэрүүл намжаад бид нар ойр зуурын юм яриад сууж байхад миний толгой өвдөөд би хойд талын өрөөнд ороод хэсэг хэвтэж байтал унтчихсан байсан. Нэг мэдэхэд Д намайг явах уу ээжийн гэрт очиж амрах уу гээд сэрээж байхаар нь би аан заза гээд Дыг дагаад гараад явсан. Энэ үедээ би талийгаачийг гэрт үлдсэн эсэхийг огт мэдээгүй гарч явсан... /2-р хх-ийн 202 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ө.Баттулгын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 214-215, 217-218, 224-228 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 216, 219, 230-234 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ж.Дын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Эыг "гар утас авлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улмаар Т.Эрдэнэбатыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч Т.Э нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

...Шүүгдэгч Ж.Д нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Бтай гэм хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэж Эг бусдын туслалцаа шаардлагатай байхад нь хүйтэн байшинд орхиж улмаар Эрдэнэбат нь осгож нас барсан. Баттулгыг аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэхгүй орхисон гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мөн бүлэглэн бэртэл гэмтэлтэй хүнийг амь нас эрүүл мэндэд аюул учирсан үед итгэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр орхисны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэгт,

           

Шүүгдэгч Ө.Быг бүлэглэж, бэртэл гэмтэлтэй хүний амь нас эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нар нь өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ:

...Шүүгдэгч нар нь өмнөх шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус дэм болно гэдэг мэдүүлгээ удаа дараа өгдөг. Иргэний нэхэмжлэл дээр маргахгүй байгаа гэдэг мэдүүлгүүдийг өгдөг. Иргэн Маяа нь амь хохирогчийн асрамжид байдаг байсан. Одоо ганцаараа Төв аймгийн Хайлааст 3-р багт амьдарч байгаа. Ганцаараа болсонтой нь холбогдуулаад Маяагийн эрүүл мэнд, амьдрах  орчныг сайжруулах зорилгоор олох байсан орлого гэдэг агуулгаар 50.000.000 төгрөг гаргуулж өгөөч ээ гэдэг нэхэмжлэлийг гаргаад байгаа. Шүүгдэгч нар нь удаа дараа дэмжлэг үзүүлэх талаараа маргахгүй байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа:

...Гомдолтой байна. Яагаад тухайн үед ийм зүйл болчихлоо гээд хэлж болоогүй юм. Одоо гэртээ ганцаараа гэрээ ч янзалж чадахгүй. Удах тусам хэцүү болж байна. Үнэхээр гомдолтой байна. Гэртээ хэвтэж байсан хүнийг дагуулж гараад ийм асуудал болсон. Үнэхээр гомдолтой байна. Миний хүү эрүүл саруул сайхан залуу байсан. Би хүүгээ хацар дээр нь үнсэж ч амжаагүй. Ийм зүйл болно гэж санаа ч үгүй.. гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Ө.Бын өмгөөлөгч А.Мөнхтулга:

...Шүүгдэгч Ө.Бын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлж оролцож байгаа гэдгийг хэлмээр байна. Гэм буруугийн хувьд бид нар маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэх яллах дүгнэлтэд маргаагүй. Төлбөрийн хувьд 9.395.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Үүнээс Б 4.735.000 төгрөг буюу 50 хувийг төлсөн. Ийм учраас Бын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байгаа. Иргэний нэхэмжлэлийн хувьд хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд баримт нотолгоо байвал яах вэ гэж зохицуулсан байгаа тэрийг прокурортой санал нэг байгаа. Иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ө.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ гэмт хэрэг нь хоёр зүйлчлэлээр зарчмын хувьд болвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг хүнд нөхцөлд  нь орхиж явсны улмаас Эрдэнэбатын амь нас хохирсон гэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  зүйчлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Энэ нь хүнийг санаатай алсан гэдэг зүйлчлэлээр зүйлэгдэж байгаа. Шүүгдэгч нарын хувьд хохирлыг хуваагаад төлсөн. Хавтаст хэрэгт хэргийн хор уршгаас гарсан хохирол төлбөр байхгүй. Иргэний нэхэмжлэлийг нь иргэний журмаар тухайн хүн амьд байсан ажил хийж байсан бол 50.000.000 сая төгрөгөөс илүү мөнгө олох ёстой байсан гэх үндсэн дээр 50.000.000 нэхэмжлэлийг гаргасан байгаа. Үүнийг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийн нээлттэй үлдээх байр суурьтай байна. Баримтаа гаргаад бодитой хохирол гэж үзвэл төлнө гэдгээ илэрхийлж байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Д:

...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

                            

Дээрх тогтоогдсон үйл баримтууд нь шүүгдэгч Ж.Дын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

мөн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын бүлэглэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барахад хүргэсэн идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн нөхцөл байдал бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүй” байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу гэмт хэрэг гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Ж.Дын үйлдсэн хүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг,

мөн шүүгдэгч Ө.Бтай бүлэглэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ж.Д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаараа,

шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барснаараа тус тусын үйлдэл, эс үйлдэхүй нь материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн төгссөн гэмт юм.

 

Түүнээс гадна шүүгдэгч Ж.Дын үйлдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсны дагуу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй. 

 

Улмаар шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон учир гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ба гэм буруу нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ж.Дын хувьд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн ба түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь тэрээр хохирогчийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Т.Эрдэнэбатын биед зүүн 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний хугарал, зүүн шүдний булгарал, хуйханд шарх, дух, баруун, зүүн хацар, хүзүү, дал, нуруу, баруун, зүүн ташаа, өвдөг, тохойд олон тооны зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр, хөнгөн гэмтлүүдийг учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн зодож, цохьсон хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

Мөн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын бүлэглэн үйлдсэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь тэрээр бэртэл гэмтэлтэй, согтуу хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөл байдалд байгааг мэдсээр байж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон орхиод явж байгаа өөрсдийн хайхрамжгүй хандсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогч Т.Эрдэнэбатын амь нас хохирсон хохирол, хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгч нарын хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөл байдалд байхад орхиод явсан үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Тухайлбал шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар хэдийгээр бүлэглэн гүйцэтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг... ...гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангасан байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Дын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг, шүүгдэгч Ө.Бын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар гэмт хэрэг тус бүр нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

мөн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

...Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 10 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг,  хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлаад шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хорих ял дээр мөн мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу нийт хийлгэх ажлын 8 цагийн ажлын 1 хоногоор тооцож нийт 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгээд түүний эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулах саналыг улсын яллагчаас шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь энэ хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна... гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ:

...Тусгайлан гаргах саналгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа:

...Гомдолтой байна... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Ө.Баттулгын өмгөөлөгч А.Мөнхтулга:

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулйн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг ньхөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Шүүгдэгч нарын хувьд хохирол төлбөрөө төлсөн гэдэг нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэх боломжтой. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах зохицуулалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т заасан хэсэг хамрагдсан байна. Иймд шүүхээс оногдуулсан ялаас 2 жилийг хасах ийм зохицуулалт өршөөлийн хуульд байгаа үүнийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ө.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Ж.Дын өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Улсын яллагчаас гаргасан 2 жилийн хорих ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа. Дын хувьд өндөр настай ээжтэй, 3-13 насны  5 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзээд 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Д:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах тухай дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарт оногдуулах хариуцлагын дүгнэлттэй шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нар маргадаггүй, харин хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан 2 /хоёр/ жилийг хасаж өгөхийг илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 хэсгүүдэд заасан гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоох нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцэж тохирно гэж үзлээ.

           

Шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч тэдний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч Ж.Дын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ....гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор тэдэнд оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Эын биед хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг бэртэл гэмтэлтэй хүнийг тусламж үзүүлэхгүй орхисны улмаас хохирогч нас барсан хохирол учирсан байна.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардлыг баримтаар 9.395.000 /есөн сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Д, Ө.Б нар нь төлсөн байна.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяагийн баримтгүйгээр нэхэмжилсэн олох ёстой байсан орлого болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д, Ө.Б нарын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл энэ хэрэгтээ нийт 191 /нэг зуун ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцохыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

        36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2,

                38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага

                                                болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Ж.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б овгийн Ө.Быг бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б Ж.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Б Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, шүүгдэгч Б овгийн Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тус бүр 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тус бүрийн 4 /дөрөв/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг тус тус хасаж, шүүгдэгч тус бүрийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нарын цагдан хоригдсон нийт 191 /нэг зуун ерэн нэг/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Д, Ө.Б нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Маяа болон түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарын олох ёстой байсан орлого 50.000.000 /тавин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ж.Д, Б Ө.Б нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН