Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01489

 

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01489

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ...ийн ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, ... овогт ...ийн ... /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, өөрийн байр, Ш.Ш.Гт холбогдох,

 

Санал болгох хурлын шийдвэр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр Б.Б надаас 20,772,510 төгрөг гаргуулж Есөн дэлбээ ХЗХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт байхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурлаар ... дүүргийн ...дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн ... тоотод байх газар, хувийн сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ хурлын товыг Л.Буянзаяад мэдэгдээгүй. Өнөөдрийн байдлаар 8,300,000 төгрөгийг төлсөн төлсөн. Иймд барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Згийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 394 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр магадлалаар Б.Баас 20,772,510 төгрөг гаргуулж Есөн дэлбээ ХЗХ ХХК-д олгох, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ... дүүргийн ... дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн .. тоотод ... м/кв талбай бүхий хувийн сууц, ... м/кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуудлага худалдааг 2 удаа зарласан боловч үнийн санал ирж, худалдан борлогдоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурал болж, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно., мөн зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. гэж заасан журмыг Б.Б зөрчиж 1 жил гаруй хугацаагаа хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Б.Б нь үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаанд ирэхгүй чирэгдүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гийн шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр Б.Баас 20,772,510 төгрөг гаргуулж Есөн дэлбээ ХЗХ ХХК-д олгох, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн .... тоотод ...м/кв талбай бүхий хувийн сууц, ... м/кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэрийн барьцаа хөрөнгөтэй холбоотой заалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулаагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуудлага худалдааг 2 удаа зарласан боловч үнийн санал ирж, худалдан борлогдоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурал болж, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бүх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Анд холбогдуулан санал болгох хурлын шийдвэр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 394 дүгээр шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр магадлалаар Б.Баас 20,772,510 төгрөг гаргуулж Есөн дэлбээ ХЗХ ХХК-д олгох, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн ... тоотод ... м/кв талбай бүхий хувийн сууц, ... м/кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөрийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн ... тоотод ... м/кв талбай бүхий хувийн сууц, ... м/кв талбай бүхий газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр битүүмжилж, мөн сарын 14-ны өдрийн 15/01-02 тоот тогтоолоор хураасан, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул тус албаны 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Бэсгэ ХХК-г шинжээчээр томилон үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэн, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр анхны дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй, мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй байна.

Төлбөрт хураагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгө 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана. гэж заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлбөр авагчид төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг санал болгожээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааг шууд төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөрийг барагдуулахаар эхлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нийцсэн, мөн санал болгох хуралдааныг явуулахдаа төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарт хурлын товыг мэдэгдсэн байна.

 

            Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дарааллын дагуу явуулалгүй, шууд төлбөр төлөгчийн эд хөрөнгөд халдсан, мөн санал болгох хуралдааны товыг Л.Буянзаяад мэдэгдээгүй гэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчигдөөгүй байх тул Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Н.Ш.Ш.Г.Анд холбогдуулан гаргасан Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР