| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0226/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/236 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/236
2022 05 27 2022/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч А Д.Бд холбогдох эрүүгийн 2234000000225 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цахиурт овоо” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, А Д.Б,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ Уул 4 дүгээр багийн нутаг Налайх дүүргээс Зуунмод сум чиглэлийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Х.Портер маркийн 11-13 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." гэснийг зөрчиж О.Цогтбаатарын жолоодож явсан Гранд Марк-2 маркийн 00-12 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Цогтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234000000225 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Б 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Налайх дүүргээс Зуунмод сум чиглэлийн асфальтан зам дээр “Х.Портер” маркийн 11-13 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." гэснийг зөрчиж О.Цогтбаатарын жолоодож явсан Гранд Марк-2 маркийн 00-12 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Цогтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаартай ...О.Цогтбаатарын биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Т22-16 дугаартай ...Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.516.300 төгрөгөөр үнэлэгдсэн... талаарх тайлан /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Т22-15 дугаартай ...Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.021.300 төгрөгөөр үнэлэгдсэн... талаарх тайлан /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/12 дугаартай ... 11-13 СҮҮ улсын дугаартай, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 00-12 УНД улсын дугаартай, Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Цогтбаатар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 11-13 СҮҮ улсын дугаартай, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна. хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
хохирогч О.Цогтбаатарын ...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би 00-12УНД улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа гэрээсээ ЗХ-ний 16-р ангийн ойролцоо мал руугаа явж байтал Зүүндэлгэр багийн зүүн урд талын асфальтан замд цэнхэр өнгийн портер урдаас гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд эгнээндээ дараад орсон чинь портерын бөгсөн хэсэг шарваад зам дээр бүтэн эргээд баруун хойд талаараа миний машины урдаас ирж мөргөөд ахиж эргээд миний машины баруун хойд талаас ирээд мөргөчихсөн. Би осол ганцаараа явж байсан. Тэр портерыг шарвахыг хараад л шууд зогссон. Ослоос зайлах ямар нэгэн боломж байгаагүй, замаас гарах гэхээр өндөр далантай байсан. Ослоос миний автомашинд эвдрэл гэмтэл учирч миний зүүн хөлийн өвдөгний арьс нь язраад яс гарчихсан байсан. Гэхдээ явж болж байгаа, яс, шөрмөс нь зүгээр гэсэн. Би автомашиндаа ганцаараа, портер маркийн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 2 зорчигч явж байсан. Би автомашинаа төлүүлмээр байна... /хх-ийн 12 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Л.Батболдын ...Би 00-12 УНД улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг Да хүрээ техникийн захаас 2009 оны 09 дүгээр сард 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний автомашин 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн. Улсын дугаар аваагүй байхад нь худалдаж авч байсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,
иргэний хариуцагч О.Ганбаатарын ...Намайг иргэний хариуцагчаар тогтоосныг мэдлээ, татгалзах зүйл байхгүй. Би 11-13 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20221 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос 21.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Төрсөн ах О.Жамъяндоржид өгч явуулсан. Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй зам тээврийн осол болсныг сонссон. Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Д.Б ...Би Сүхбаатар аймгаас Төв аймгийн Сэргэлэн суманд 3 адуу авч ирж өгчхөөд 1 адуу авч явах гээд 2022 оны 04 сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд ирээд буцаж Улаанбаатар хот орж мотоцикль аваад буцаад Төв аймгийн Сэргэлэн сум орж адуугаа авах гээд явж байсан. Замд нойтон цас ороод халтиргаатай байсан. Би машиндаа найз Жамьяндорж, дүү Дэмбээ нартай хамт явж байсан. Осол болох би автомашин жолоодоод явж байсан. Би нэг приус 41 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд буцаад эгнээндээ орох гээд дарсан чинь автомашин шарваад асфальтан зам дээр эргэлдэж байгаад эсрэг урсгалд байсан гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Миний мөргөсөн автомашинд жолооч ганцаараа явж байсан. Би болон суудлын бус хэрэглэсэн байсан. Миний жолоодож явсан автомашины зорчигч Жамъяандорж, Дэмбээ суудлын бус хэрэглээгүй байсан. Осол болох үед би 50 км/ц-ийн хурдтай явж байсан байх би 40 км/ц-ийн хурдтай приус-41 маркийн тээврийн хэрэгслийн ардаас дагаж явж байгаад гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд эгнээнд орох үед автомашин шарваж зам дээр эргэлдсэн. Миний буруутай үйлдлээс болж осол гарсан гэж үзэж байна. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө... /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч О.Жамъяндоржийн ...Би найз Бтэй 2022.04.12-ны орой 20 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймгаас 11-13СҮҮ улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгтэй гараад 2022.04.13-ны өглөө 07 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн суманд ирээд ачиж ирсэн 3 адуугаа буулгачхаад Улаанбаатар хот орж 4 дугуйт мотоцикл худалдаж аваад буцаад Төв аймгийн Сэргэлэн сум ирж морио авах гээд явж байсан. Жолооч Б урд явсан приус-41 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байтал урдаас гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд тормозоо гишгэтэл машин шарваж хөндөлсөөд мөргөлдсөн. Би автомашины голд сууж явсан. Б тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул суудлын бүс хэрэглэсэн харин Мөнхдэмбэрэл бид хоёр суудлын бүс хэрэглээгүй байсан. Осол болох үед миний явсан автомашин 40-50 км/ц-ийн хурдтай л явж байсан... /хх-ийн 25 дугаар хуудас/,
гэрч Г.Мөнхдэмбэрэлийн ...2022.04.13-ны өдөр батоник дээр Б, Жамъяандорж нартай уулзаад Сүхбаатар аймаг руу явна гэхээр нь хамт явъя гээд автомашинд нь суусан. Автомашиныг Б жолоодоод явж байсан. Тэгээд тэр хоёр замаасаа Төв аймгаас морь ачиж явна гээд Төв аймаг руу орох гээд явж байтал 1 цагаан өнгийн суудлын автомашиныг гүйцэт түрүүлээд тормоз гишгэсэн чинь шарваад эсрэг урсгалд байсан автомашиныг мөргөчихсөн. Тухайн үед цас орж зам халтиргаатай байсан. Бат Эрдэнэ ах ойролцоогоор 60 км/ц-ийн хурдтай л явж байсан. Жолооч Б суудлын бүс хэрэглэчихсэн, Жамъяандорж бид хоёр суудлын бүс хэрэглээгүй байсан. Ослоос болж миний бэртэл гэмтэл учраагүй тул би шууд замын унаанд суугаад Улаанбаатар хот руу буцаад явсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,
яллагдагч Д.Б ...би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчийн эрүүл мэндэд эмчилгээний зардалд болон эд хөрөнгийн зардалд нь нийт 6.550.000 төгрөг төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... /хх-ийн 64 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 74-81 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Б гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ Уул 4 дүгээр багийн нутаг Налайх дүүргээс Зуунмод сум чиглэлийн асфальтан зам дээр Х.Портер маркийн 11-13 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." гэснийг зөрчиж О.Цогтбаатарын жолоодож явсан Гранд Марк-2 маркийн 00-12 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Цогтбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбат:
... Шүүгдэгч Д.Б нь прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж хүсэлтийг хүлээн авч хуульд заасны дагуу яллагдагчаар татсан зүйл ангийн хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрч шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.Б зам тээврийн ослын хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б:
...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Б гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/12 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Т22-16 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаартай дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Б холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ санаатай хандсан, хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбат:
...Шүүгдэгч Д.Б нь прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж хүсэлтийг хүлээн авч хуульд заасны дагуу яллагдагчаар татсан зүйл ангийн хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрч шүүхэд шилжүүлсэн. Уг саналаа дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй... гэв.
Шүүгдэгч Д.Б:
...Прокурорын саналыг дэмжиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Д.Б таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг.
Шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
түүнд оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Цогтбаатарын биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч О.Цогтбаатар нь шүүгдэгч Д.Бэс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4.516.300 /дөрвөн сая таван зуун арван зургаан мянга гурван зуу/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирол төлбөрт 6.550.000 /зургаан сая таван зуун тавин мянга/ төгрөг төлсөн болох нь хохирогчийн Хаан банкны депозит дансны хуулга хавтас хэргийн 82-95 дугаар хуудас, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хохирогчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт хавтас хэргийн 100 дугаар хуудас зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Амаа овгийн Дорждэрэмийн Б замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Амаа овгийн Дорждэрэмийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А Д.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2234000000225 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А Д.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН