Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

 

 

 

 

 

 


2022              06               06                                                  2022/ШЦТ/244

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Түвшинтөгс,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х А.Гт холбогдох эрүүгийн 2234000000103 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1966 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөн шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялыг 2017 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 11.1.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 хоногийн хорих ял болгож 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр суллагдсан, дугаарын регистртэй, Х А.Г,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Г нь 2022 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг 2-р багийн нутаг “Их гутай” гэх газар Г.Бадамгаравтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний биеийн зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, цээжний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч А.Г:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000103 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч А.Гын 2022 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг 2-р багийн нутаг “Их гутай” гэх газар Г.Бадамгаравтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний биеийн зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, цээжний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №108 дугаартай ... Г.Бадамгаравын биед цээжний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №109 дугаартай ... А.Гын биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

хохирогч Г.Бадамгаравын ...2022  оны 02 дугаар сарын 01-ний өдөр битүүний өдөр байсан. Би саахалт айлуудаараа битүүлчихээд 00 цагийн үед гэртээ орж ирсэн гэрт ээж Алтанцэцэг, ах Бадам бас Г ах 3 гэрт байсан. Г ах бид 2 байшингийн гадаа үүдэн дээр таарсан тэгсэн юу байна ахын дүү гэсэн би юмгүй дээ гэсэн тэгсэн чинь намайг хутгалсан би та яаж байнэ гэсэн чинь яадгийн гэсэн тэгээд ээжид загнуулаад, унтаад өгсөн. Шинийн 1-ний өдөр Багануураас эгч Бадамцэцэг ирээд цагдаад дуудлага өгсөн байсан. Манай хамаатан ээжийн төрсөн дүү. Хөдөө Мөнгөнморьт суманд манайд хамт амьдардаг.  2022 оны 02 дугаар сарын 01-02-ний шилжих шөнө 2-р баг “Их гутай” гэх газар манай гэрийн гадаа миний биеийн зүүн сугны далны доод хэсэгт 1 удаа хутгаар хатгасан. Архи уусан байсан. Гэрт ээж, ах Бадам нар байсан гэрийн гадаа Г бид 2 байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Г.Бадамцэцэгийн ...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мөнгөнморьт сум Их гутай гэх газар ээж Алтанцэцэг дээр золгох гээд очсон чинь миний төрсөн дүү Бадамгарав манай ээжийн төрсөн дүү болох Г гэх хүнд хутгалуулчихсан байсан. Битүүний орой тухайн үйлд явдал болсон гэж байсан тэгээд би Бадамгарав, Г нарыг аваад Багануур дүүрэгрүү явсан Бадамгаравыг  эмнэлэгт үзүүлээд цагдаад мэдэгдсэн. Манай ээжийн төрсөн дүү Г ах. Яг ямар шалтгааны улмаас хутгалсан талаараа өөрсдөө ярихгүй байсан тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. ... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч А.Алтанцэцэгийн ...2022 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө цагийн сайн мэдэхгүй байна. 01 цаг юмуу 02 цаг болж байсан байх би гэртээ унтаж байсан чинь гаднаас хүү Бадамгарав, миний дүү Г 2 гэрт орж ирээд хүү Бадамгарав ах уурлаад намайг хутгаар хатгасан гээд ороод ирсэн хоёр хүүхэд орон дээр жоохон сууж байснаа унтаад өгсөн болсон зүйл гэвэл энэ л байна би гадаа юу болсон талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний төрсөн хүү. Миний төрсөн дүү. Тиймээ 2-лаа уусан байсан. Г их халамцуу согтуу байсан. Бадамгарав бараг эрүүл байсан. Үгүй ээ тийм зүйл байгаагүй. Би тийм зүйл бодоогүй гайгүй байх гэж бодсон. Би манай хүү Бадам байсан гаднаас Г, Бадамгарав нар орж ирсэн. Миний хүү Бадам оюуны хомсдолтой мэдүүлэх өгөх чадваргүй хүн байдаг. Ах намайг хутгаар хутгалсан, ах ууртай байна байна гэж хэлээд Г, Бадамгарав нар гэрт орж ирсэн... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

сэжигтэн А.Гын ...2022 оны 02 дугаар сарын 01-ний буюу битүүний орой гэртээ битүүлээд би гэрээс гарч яваад айлаар битүүлж яваад эргээд 22 цагийн үед гэртээ ирсэн тэгсэн гэрт Бадамгарав гэрт байхаар нь би чи өглөөгүүр үхрийн баасаа хаяж байхад яадаг юм унтаад байхийм гэж хэлэхэд гарах гарахгүй байх таньд ямар хамаатай юм гэж өөдөөс хэлсэн тэгээд бид 2 маргалдсман тэгсэн Бадамгарав гэрээс гараад явхаар нь би айлгах санаатай гэрээс хутга аваад араас нь гарсан чинь байшингийн гадаа хаалган дээр надтай зөрж таараад би Бадамгаравыг чи юу гээд байгаан гэж хэлээд хутгаараа Бадамгаравын биерүү 1 удаа хатгасан 2-лаа гэрт орж ирээд унтаад өгсөн маргааш нь эгч Бадамцэцэг нь ээжтэйгээ золгох гэж ирээд эмнэлэгт дүүгээ үзүүлнэ гээд Бадамгарав бид 2-ыг Багануур луу авч явсан бас цагдаад дуудлага өгсөн байсан... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

яллагдагч А.Гын ...Би прокурорын эрүүгийн хэрэгүүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа, би үлйдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа ямар нэг санал хүсэлт байхгүй байна... /хх-ийн 48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч А.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Гыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Гын 2022 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сум Байдлаг 2-р багийн нутаг “Их гутай” гэх газар Г.Бадамгаравтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний биеийн зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, цээжний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Ариунзул:

...Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангын 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг үйлдсэн А.Гт холбогдох 2234000000103 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.Г нь Төв аймаг, Мөнгөнморьт сум, Байдлаг 2 дугаар баг, Их гутай гэх газар 2022 оны 02 дугаар сарын 01-ээс 2022 оны 02 дугаар сарын 02-г шилжих шөнө Бадамгаравтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж түүний биеийн зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалж, цээжний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. Нотлогдсон баримт нь хохирогч Бадамгаравын мэдүүлэг, гэрч Бадамцэцэг, Алтанцэцэгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 108 дугаартай дүгнэлт зэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах бэхжүүлж авсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Гын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуульд заагдсан болон гэм буруутайд тооцсон шүүх хуралдааны хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул, шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Бадамгарав нь баримтаар нэхэмжилсэн төлбөр байхгүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.Г:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч А.Гыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,  шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч А.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч А.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч А.Г нь хохирогч Г.Бадамгаравыг хутгалах, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хутгалсан байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч А.Г нь хохирогч Г.Бадамгаравыг хутгалсны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед цээжний зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Ариунзул:

...Шүүгдэгч А.Гын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага үндэслэл байна. Шүүгдэгч А.Г нь хохирогч Бадамгаравтай  биеийн зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалж, цээжний зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, шүүгдэгч А.Г эрүүгийн хариуцлага оноогдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ял оноогдуулах нь зүйтэй байна.Иймд А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг, Мөнгөнморьт суманд 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноогдуулах  саналтай байна. Шүүгдэгч А.Гт хувийн баталгаа таслан сэргийлэх ажиллагаа аваагүй яллагдагч нь уг хэрэгт бармчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.Г:

...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч А.Гт 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч А.Гт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Төв аймаг, Мөнгөнморьт сум, Байдлаг 2 дугаар баг, Их гутай гэх хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, тодорхой газар очихыг буюу бусад хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн Мөнгөнморьт сум доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бадамгаравын биед цээжний зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

Хохирогч Г.Бадамгарав нь шүүгдэгч А.Гаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000103 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х А.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х А.Гыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Төв аймаг, Мөнгөнморьт сум, Байдлаг 2 дугаар баг, Их гутай гэх хаягаас шилжин явахыг, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас бусад орон нутаг болон Улаанбаатар хотод очихыг тус тус хориглох, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х А.Гт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн 2234000000103 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х А.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН