Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2018/00241

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 01 өдөр              Дугаар 153/ШШ2018/00241           Ховд аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би           

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ИС8412*******05 тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, *******хан овогт ын т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба одоо энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзалыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх ёстой бөгөөд тэрээр улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр илүү  төлж, нийт *******0,400 төгрөгийг төлжээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,400 төгрөгөөс дээрх хуулийн заалтын дагуу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөг болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөг, нийт 105,300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 105,300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                               Б.МАРИНА