Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/268

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          06              17                                                 2022/ШЦТ/268                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Ш.С, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ш.Сод холбогдох эрүүгийн 2234001800231 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,

урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Ш.С, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ш.С нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Зурхайчийн гол гэх газарт Хьюндай портер маркийн 89-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 3.7а, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас Б.Оюутцэцэнгийн жолоодож явсан Лексус GS-450 маркийн 25-22 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Үлэмжсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд 16.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ш.С:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234001800231 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ш.Сын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Зурхайчийн гол гэх газарт Хьюндай портер маркийн 89-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 3.7а, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас Б.Оюутцэцэнгийн жолоодож явсан Лексус GS-450 маркийн 25-22 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Үлэмжсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд 16.425.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15, 16-19 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай ...Э.Үлэмжсайханы биед зүүн эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дугаартай ...Ц.Мөнхзаяагийн биед баруун эгэмд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаартай ...Д.Цэцэгдэлгэрийн биед зүүн гарын сарвуу, зүүн шуунд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаартай ...Б.Оюутцэцэнгийн биед зүүн шилбэ, баруун, зүүн гуя, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1601 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Ш.С 36 настай гэсэн хаягтай цуснаас 2.4 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 2.4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1602 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн иргэн Ш.С гэж хаягласан, /0700027579/ гэсэн дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг цус нь АВО системээр А2 бүлгийн харъяалалтай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай ...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар LEXUS.GS450h-S190 маркийн 25-22 УНС улсын дугаартай, суудлын зориулалттай автомашины хохирлын зах зээлийн үнэ цэнэ 16.425.000 төгрөг болохыг тодорхойлов... талаарх тайлан /хх-ийн 110-122 хуудас/,

шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 267 дугаартай ...Ш.Сын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай ... Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Х.Портер маркийн 89-50 УНМ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. Х.Портер маркийн 89-50 УНМ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн: Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

Тайлбар: Энэ заалт нь шуурхай албаны автомашины үүргээ гүйцэтгэж яваа жолооч зорчигч, мөн биеийн эрүүл мэндийн байдалд үл тохирох заалт бүхий эмчийн магадлагаатай зорчигчид хамаарахгүй.

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах

11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.

Лексус GS450 маркийн 25-22 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явсан Б.Оюутцэцэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзэв. .

Лексус GS450 маркийн 25-22 УНС Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч яасан Б.Оюутцэцэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн:

Хорин гурав. Хүн тээвэрлэх;

23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална

Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бус зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө.

23.9. Дараах тохиолдолд хун тээвэрлэхийг хориглоно:

жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр, гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зорчсон гэж үзэв.

5.3 Осол болох үед замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв.

5.4 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.Портер маркийн 89-50УНМ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэв.

5.5 Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дүгнэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч, оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов... гэх дүгнэлт /хх-ийн 86-89 дүгээр хуудас/,

гэрч Ш.Шинэхүүгийн ...Би одоо сайн мэдэхгүй байна, Улаанбаатараас Өмнөговь аймаг руу гэрлүүгээ явж байсан, ямар ч л байсан их зөөлхөн барагцаагаар 40-50 км цагийн хурдтай явж байсан байх, машиныг жолоодож явсан хүн нь манай аймгийн Оюутцэцэн гэдэг хүн байсан. Манай хүүхэд Эрдэнэцэцэг, Цэцэгдэлгэр бас нэг танихгүй хүн жолоочтойгоо 5 уулаа явж байсан, ачаа гээд юм байхгүй ганц нэг цүнхтэй хувцас л байсан. Миний баруун хөлний эрхий хуруу, хөлний шагай, зүүн хөлний ядам, дунд, долоовор хуруунууд цуурч гэмтсэн. Толгой жаахан дүүрээд л байгаа, хөл бага зэрэг хөндүүрлээд байгаа юм, бусдаар зүгээр байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч Б.Эрдэнэцэцэгийн ...Улаанбаатараас 16-17 цагийн гараад Өмнөговь аймаг руу гэрлүүгээ Оюутцэцэн гэдэг жолоочтой хар өнгийн GS450 маркийн машинтай нийлээд 5-уулаа явж байсан, манай ээж Ш.Шинэхүү, Цэцэгдэлгэр бас нэг танихгүй эмэгтэй хүн жолоочтойгоо тавуулаа явж байсан. Манай ээж Ш.Шинэхүү, Цэцэгдэлгэр бас нэг танихгүй хүн Оюутцэцэн жолоо бариад 5-уулаа явж байсан, ачаа гээд юм байхгүй ганц нэг цүнхтэй хувцас явж байсан юм. Миний биед ил харагдах шарх сорви байхгүй, эмнэлэгт үзүүлэхэд битүү доргилт гэж байсан, бусдаар хугарч гэмтсэн зүйл байхгүй. Хааяа толгой бөөр өвдөөд байгаа, өвдөгний нүдээр хаад хатгаж өвдөөд байгаа юм. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдолтой л байна, тэр хүмүүс огт ярьж хөөрөхгүй, сэтгэл гаргахгүй, хүний биеийн байдал ямар байна гэж асуух ч үгүй байгаад гомдоод байгаа юм... /хх-ийн 28 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюутцэцэнгийн ...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд ээж, охины хамтаар амьдардаг юм. Би ээж, ах, эгч, хүүхдийн хамтаар Улаанбаатар хотод очсон бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой лексус GS450h маркийн автомашинтай ээж эгч, охин, хадам ээж, эгч нарын хамтаар Улаанбаатар хотоос 17 цагийн үед гарсан юм. Би Улаанбаатар хотоос гараад 139км газарт явж байхад 89-50 УНМ улсын дугаартай портер маркийн автомашин засмал замын голын цагаан зураас давж гарч ирээд мөргөсөн ингэж мөргүүлсний улмаас миний охин Үлэмжсайханы эгэм хугарсан, ээж Д.Цэцэгдэлгэрийн гарын зөөлөн эд гэмтсэн миний хоёр гарын алга, зүүн гуя зэргүүд гэмтсэн эгч Ц.Мөнхзаяагийн нуруунд гэмтэл авсан, хадам ээж Шинэхүүгийн хөл нь гэмтсэн, эгч Б.Эрдэнэцэцэгийн нуруу гэмтсэн зэрэг гэмтлүүд авсан юм. Мөн миний эзэмшлийн лексус GS450 маркийн автомашинд их хэмжээний хохирол учирсан ийм асуудал болсон юм. Ослоос хойш 14 хоног гараа сойж явсан бөгөөд одоо бол хичээлдээ яваад байж байгаа ба хүчтэй хөдөлгөөн хийхгүй байх талаар анхааруулаад байж байгаа. Миний толгой хаад өвдөөд байдаг мөн зүүн талын гар байнга бадайрч өвддөг болсон. Би жолоодож явсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг тухайн өдөр хувь хүнээс худалдаж авсан байсан ба надад зарсан хүн Прогресс капитал ББСБ-ны нэр дээр тавьсан байсан юм байна лээ. Тухайн машиныг би Өмнөговь аймагт ирээд улсын дугаарыг нь солиод өөрийн нэр дээр шилжүүлэх зорилготой явсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би шулуун замаар ямар нэгэн урсгал сөрөөгүй зөрчил гаргаагүй явж байхад 89-50 УНМ улсын дугаартай портер маркийн автомашин жолоодсон жолооч өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуудаа урсгал сөрж орж ирээд миний машиныг мөргөснөөс үүдэж зам тээврийн осол гарсан юм. Би тухайн үед 50 км цагийн хурдтай явсан. Бид бүгдээрээ хамгаалах бүс хэрэглээд явж байсан. Би хүнийг танихгүй. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой байна. Эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны их хохирол амсаад байна. Миний тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл нийт 16.425.000 төгрөгний хохирол учирсан. Хүүхдийн болон ээж бид гурвын эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 3.200.000 төгрөг болж байгаа би буруутай хүнээс нийт 19.625.000 төгрөг нэхэмжилж байна. Мэн энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Э.Үлэмжсайхны ...Миний биеийн цээжний эгэм хэсэгт өвдөж байгаа, миний биеийн зүүн тал хэсэгт өвдөж байгаа, тархи толгой өвдөж байгаа, эмч үзээд эгэм хугарсан, хамар хавдаж хөхөрсөн байгаа. Өчигдөр билүү уржигдар эмээ намайг татаадах гэхээр нь татсан чинь цээж өвдөж байсан. 5 том хүн, 1 хүүхэд явсан. Нийт 6 хүн явж байсан. Миний ээж Б.Оюутцэцэн жолоодож явсан. Би Эрдэнэцэцэг эгчийн өвөр дээр нь сууж явсан. Би маш их гомдолтой байна. Тэр ах архи уугаагүй байсан бол бид нартай зөрөөд явчих байсан архи уусанд нь маш их гомдолтой байна... /хх-ийн 55 дугаар хуудас/,

хохирогч Д.Цэцэгдэлгэрийн ...2022 оны 02 дугаар сарын 28-ны орой 18 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад сум явахаар Оюутцэцэнгийн шинээр авсан Хар өнгийн Лексус GS-450 маркийн автомашинаар төрсөн эгчийн охин Мөнхзаяа, Шинэхүү, Алтанцэцэг, Оюутцэцэн, Оюутцэцэний охин Үлэмжсайхан, би бид нар явсан. Улаанбаатар хотоос гараад 139 километр явж байсан байх. Төв аймгийн Баянцагаан сумын малчин С гэх хүн хөх өнгийн портер маркийн машинтай хүчтэй, урсгал сөрж дайран машиныг гэмтээн хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулсан болно. Одоогоор Интермэд эмнэлгээр үзүүлж байна. Осол болох үед ирж байгаа машин гэрэл шилжүүлээгүй хүчтэйгээр дайралт хийж мөргөн, автомашиныг ямар байдалд оруулсныг утсаар бичлэг хийж авсан. Энэ үед хүмүүсийн сэтгэл санаа маш их цочролд орж одоог хүртэл айдас маань тайлагдаагүй явж байна. Иймээс бид нарт учирсан эрүүл мэндийн хохирол болон автомашины хохирлыг 100 хувь төлүүлэхээр нэхэмжилж байна. Бид нар гомдолтойгоор нэхэмжилж байна. Миний охин зээл авч энэ машины үнийг барагдуулсан болно. Их хэмжээний зээл авсан байгаа. Миний охин Оюутцэцэн жолоодоод 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Би жолоочийн ар талын суудал дээр сууж явсан. Би суудлын бүс зүүсэн байсан, зээ охин Үлэмжсайхан зүүсэн, Оюутцэцэн зүүсэн, Мөнхзаяа суудлын бүс зүүсэн, нөгөө 2 хүнийг зүүсэн үгүйг мэдэхгүй байна. Зам харагдаж байсан. Одоогоор хэлж мэдэхгүй байна. Миний зүрх өвдөөд байгаа, зүүн гарын сарвууны .хэсэг хавдартай, хамар зүүн тийш мурийсан. Би 2010 онд харвалт өгч байсан. Миний тархинд юу байгааг мэдэхгүй байна. одоогоор толгой өвдөж байгаа юм алга. Би гомдолтой байгаа. Бид нарт учирсан бие махбодийн болон эд материалын хохирлыг барагдуулж өгнө гэж Төв аймгийн Цагдаагийн байгууллага, Шүүхийн байгууллагаас хүсч байна. Болсон явдалд үнэхээр гомдолтой байна... /хх-ийн 59 дүгээр хуудас/,

хохирогч Ц.Мөнхзаяагийн ... 2022 оны 02 дугаар сарын 28-ны оройн 17 цагийн орчим би Улаанбаатар хотын ХУД-гийн Емарт супермаркетийн зогсоол дээр хүргүүлээд Өмнөговь аймаг явахаар дүү Оюутцэцэнгийн машинд суусан. Намайг суухад эгч Цэцэгдэлгэр, Үлэмжсайхан, Оюутцэцэн нар байсан. Бид нар тэгээд Өмнөговь аймаг явахаар хөдөлсөн. Улаанбаатар хотын Нисэхийн тойрог дээрээс Шинэхүү, Алтанцэцэг нарыг аваад тэгээд шууд Өмнөговь аймаг явахаар явсан. Бид нар явж байгаад хуучин Довын гуанз гэдэг юм өнгөрөөд явж байхад Хөх өнгийн портер маркийн машин зөрөх нүү гэж бодож байтал урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. Яг миний талаар ирж мөргөсөн. Тэгээд нүдээ нээсэн чинь машины урд талаас утаа манарч байсан. Тэгэхээр нь хүмүүсээ машинаас буулгаад урдаас ирж байсан машиныг зогсоогоод осол боллоо гэж хэлээд машины дуут дохио дугарч байсныг гуйж унтраалгасан. Тэгээд бие арай гайгүй болохоор нь нөгөө хөх өнгийн портер машины хүнийг яаж байгааг харахад машиндаа байсан. Тэгээд тэр үед машинтай зөрж байсан хүмүүс ирж тусалж байсан. Бид нарын гуйж зогсоосон машинтай хүн манай нутгийн таньдаг хүн байж таарсан. Тэгээд сүлжээ байна уу гээд утсаа харахад сүлжээ байгаагүй. Тэгсэн Алтанцэцэг эгчийн утсанд сүлжээ байж таарсан. Тэгсэн тэр эгч түргэн, цагдаад дуудлага өгсөн гэж байсан. Тэр замаар зорчиж байсан машинтай хүмүүс нийлж байгаад Хөх өнгийн портер машины жолоочийг машинаас нь гаргаж ирэхээр нь би тэр хүнд хандан та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд тэр жолооч согтуу байсан ба би гайгүй байсан юм юу болчхов гэж байсан. Тэгээд машин руу нь харахад кабин дотор нь 2 шил архи, 1 том савтай пиво, бас 1 шил задалсан архи, бас 1 аяга голдоо тавьсан байсан. Ийм л зүйл болсон... /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ж.Баярмагнайгийн ...Би мэдэж байна 89-50 УНИ улсын дугаартай Х-портер маркийн тээврийн хэрэгслийг Ш.С гэх хүнд зарсан юм тэгээд нэрээ шилжүүлээгүй байсан чинь тухайн тээврийн хэрэгслийг Ш.С нь унаж яваад зам тээврийн осол гаргасан гэсэн юм. Би 89-50 УНИ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг Ш.С гэх хүнд 2021 оны 02 дугаар сард зарсан юм бид хоёрын хооронд ямар нэгэн өглөг авлага байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй тухайн тээврийн хэрэгслийг эвдрэлийг Ш.С өөрөө хариуцна... /хх-ийн 67 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Ж.Баярмагнайгийн ...Би 89-50 УНИ улсын дугаартай Х-портер маркийн тээврийн хэрэгслийг Ш.С гэх хүнд зарсан юм тэгээд нэрээ шилжүүлээгүй байсан чинь тухайн тээврийн хэрэгслийг Ш.С нь унаж яваад зам тээврийн осол гаргасан байна би өгч явуулаагүй зарсан байсан юм... /хх-ийн 78 дугаар хуудас/,

гэрч А.Энхтайвны ... 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд байх гэртээ эхнэртэйгээ хамт байхад С нь утсаар яриад манай малд хулгай ч орсон байна хонь тоололцоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Ариунааг дагуулаад манайхаас зүүн тийм 5-6 километр яваад Сын гэрт очсон. Тэгэхэд тэнд С нь эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. Сын мал нь бэлчээрээс ирээгүй байсан учир малыг нь тоолохоо болиод Сын гэрт С бид хоёр хамт 1 шил 0.75 граммтай Elex нэртэй ногоон шилтэй архийг хувааж уусан. Бид хоёр архиа уучхаад мал хулгайлсан байж магадгүй 2 мотоцикль, 1 машины мөрийг дагаад Сын эзэмшлийн Хьюндай Портер маркийн машинтай бид хоёр хамт явсан. Бид хоёр явж байгаад самбарын гуанз гэх газарт очсон. Тэнд очсон чинь машины шатахуун багассан байхаар шатахуун авахаар Аръяагийн колонк гэх газар луу явсан. Цагийг нь санахгүй байна харанхуйд явж байхад бид нарын өөдөөс хурц гэрэлтэй машин ирж байсан тэгээд би тэрнээс хойш юу болсныг санахгүй байна.... /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

гэрч Ш.Сын ...Би өөрийн эзэмшлийн портер машинтай Довын хайрхан колонк руу бензин авахаар явж байсан юм. Ш.С би жолоодож явсан. Би архи уусан согтолттой гайгүй байсан. Урд орой нь Төв аймаг ороод буцсан нойр муутай явсан. Би машин барьж яваад зүүрмэглээд нойрмоглосон. Найз Энхтайвны хамт явсан. Бид 2 суудлын бүс хэрэглээгүй. Миний цээж хөл өвдөж байна... /хх-ийн 75 дугаар хуудас/,

гэрч Ш.Сын дахин өгсөн ...2022 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараад бригадад Хөшөөт гэх гэртээ эхнэр Отгонцэцэг, охин Сарангуа нарын хамтаар байсан. Өглөө 10 цаг өнгөрч байхад Энхтайван нь эхнэр Ариунаагийн хамтаар ирсэн. Тэд нарыг ирэхээр нь би Төв аймгаас ирсэн гээд 2 литрийн Боргио нэртэй пиво 1 ширхгийг гаргаж ирээд тэгээд идээ боов өгсөн. Тэгсэн Энхтайван нь уг пивоноос 1 аягалж надад өгсөн тэрнийг нь би уусан. Тэгээд пиво уулгүй гэртээ үлдээгээд тэгээд Самбартын гуанз явахаар Энхтайвангийн хамт миний өөрийн эзэмшлийн Хьюндай портер маркийн 89-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт явсан. Бид нар Самбартын гуанз гэх газарт оройн 18 цагийн орчим очсон. Тэгээд тэр хавиар хүн амьтан мал зарсан талаар асууж байгаад эргээд 20 цагийн орчим Энхтайвангийн хамтаар Довын гуанзангийн орчим байх мал авдаг газар руу явж байсан. Тэгээд явж байтал хурц гэрэл гялбаад тэгээд самбаачилж чадалгүй мөргөлдсөн. Тэгээд Төв аймгийн Баянцагаан сумын түргэний машин ирээд тэрэнд суугаад төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн... /хх-ийн 77 дугаар хуудас/,

гэрч Б.Оюутцэцэнгийн ...Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим хадам ээж Шинэхүү, Эрдэнэцэцэг, ээж Цэцэгдэлгэр, эгч Мөнхзаяа, охин Үлэмжсайхан, би бид нар Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явахаар явсан. Би жолоо бариад хөгшин хүн болон мэс засалд орсон хүмүүс ачиж явсан болохоор 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Улаанбаатар хотоос гараад 139 километр дахь шонгийн ойролцоо явж байхад миний явж байсан эгнээний өөдөөс хурц гэрэлтэй машин гэрлээ шилжүүлэлгүй ирж байсан тэгсэн дөхөж ирээд замын голын цагаан шугам давж орж ирээд миний машины зөв талын урд талаас мөргөөд зогссон. Тэгээд бид нар бүгдээрээ машинаас буугаад ард сууж байсан хүмүүсийг буулгасан. Машинаас утаа гараад машины дохиолол дугарч байсан. Машинаас утаа гараад байхаар нь бид нар машинд ачиж явсан бүх зүйлийг буулгасан. Манай машиныг мөргөсөн хөх өнгийн портер маркийн машин дээ очиход дотор нь 2 хүн байсан ба жолоочийн хажуу талд сууж байсан хүн нь зүгээр байсан. Харин тэр замаар явж байгаад зогссон машинтай хүмүүс портерын жолоочийг жолоочийн хаалгыг нь онгойлгож машинаас буулгасан. Бид нар тэр замаар явж байсан 68-88 улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин зогсоод бид нарыг суулгасан ба тэр машинд авч явсан эд зүйлсээ оруулсан. Тэгээд хүүхдүүд хөгшчүүлийг тэр машинд суулгасан. Бид нар бас хөх өнгийн портер машинд байсан хүмүүст санаа зовоод хараад байж байхад Төрөө гэсэн байх 1 залуу таараад тэр хүмүүсийг машиндаа суулгасан. Тэр үед бид нар эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон, цаашлаад эд хөрөнгөөрөө хохирсон, машин авна гээд зээл авсан байсан, мөн хүмүүсээс гэрээ хийж зээл авсан байсан. Тэр хүмүүс бид нар луу залгаж яриагүй. Маш их гомдолтой байна. Анх Сын эгч эхнэр гэх хүмүүс ирсэн ба тэр хоёр ирээд хоорондоо ярилцаад цагдаа шүүх гэлгүй, 72 цагийн дотор хохирлыг чинь барагдуулна гээд бичиг хийж өгсөн боловч мөнгө өгөөгүй, хохирол барагдуулаагүй алга болсон. Тэгэхээр нь би тэр хүмүүс рүү залгаад бид нарын хохирлыг төлж барагдуулахгүй юм уу гэж асуухад бид нар боломжгүй байна гэж хэлсэн. Эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулна... /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

яллагдагч Ш.Сын ...Би тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байн. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Би болсон үйл явдлыг гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй, 2021 оны 02 дугаар жолооч болж байсан ба жолооны В ангилалтай. Би урд шөнө нь архи уусан байсан. Тухайн өдөр бол архи уугаагүй харин 2.5 литрийн савтай Боргио нэртэй пивоноос 1 аяга л уусан байсан. Би эмчилгээнд 900.000 төгрөг төлсөн. Одоо машины хохирлыг төлөх гээд хөөцөлдөж байгаа... /хх-ийн 139 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ш.Сын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 141-143 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ш.Сын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Зурхайчийн гол гэх газарт “Хьюндай портер” маркийн 89-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 3.7а, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас Б.Оюутцэцэнгийн жолоодож явсан Лексус GS-450 маркийн 25-22 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Үлэмжсайхны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд 16.425.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Шүүгдэгч Ш.С нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Зурхайчийн гол гэх газарт Хьюндай портер маркийн 89-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 3.7а, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас Б.Оюутцэцэнгийн жолоодож явсан Лексус GS-450 маркийн 25-22 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Э.Үлэмжсайхны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд 16.425.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Я0144333 тээврийн  хэрэгслийн гэрчилгээг буцаан олгох, жолооны 1402353 үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ш.С нь хохирол болох 18.800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Насанд хүрээгүй хохирогч Э.Үлэмжсайханы цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа:

            ...Шүүгдэгч Ш.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ш.С:

            ...Миний буруу... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч Ш.С нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1601 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1602 дугаартай дүгнэлт, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай тайлан, шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 267 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай дугаартай дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ш.Сын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.

Тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж жолоодсон үйлдэлдээ хандах хандлага нь санаатай, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

            ...Шүүгдэгч Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг, 

           

            Шүүгдэгийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа:

            ...Шүүгдэгч Ш.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсныг харгалзаж үзнэ үү... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ш.С:

            ...Миний буруу... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Ш.Сод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Ш.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.Сын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Үлэмжсайхны биед хүндэвтэр биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Оюутцэцэнгийн эд хөрөнгөд 16.425.000  төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

   

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюутцэцэн нь шүүгдэгч Ш.Соос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой зардалд 16.425.000 /арван зургаан сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг, нийт 19.625.000 /арван есан сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөг, мөн насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус нэхэмжилсэн.

 

Улмаар шүүгдэгч Ш.С нь насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд үнэлгээний тайлангаар учирсан хохирол төлбөрт 18.800.000 /арван найман сая найман зуун мянга/ төгрөгийг төлсөн ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюутцэцэн нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зөрүү 825.000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюутцэцэнгийн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан ...Ш.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд нийт 18.800.000 /арван найман сая найман зуун мянга/ төгрөгийг төлж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Ш.С нь эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлсөн, нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй... гэсэн хүсэлт, мөн хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн 2 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Харин шүүх насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Ш.Соос жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ш.Сыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ. 

 

            Түүнчлэн иргэн Ж.Баярмагнайг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэлгүй бөгөөд “Хьюндай портер” маркийн 89-50 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэдийгээр иргэн Ж.Баярмагнайгийн эзэмшлийх боловч тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ш.Сод 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр зарсан болох нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Баярмагнайгийн мэдүүлэг, шүүгдэгч Ш.С нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            Иймээс иргэн Ж.Баярмагнайгаас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг гаргуулах үндэслэлгүй.

 

            Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234001800231 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн иргэний баримт бичиг болох шүүгдэгч Б Ш.Сын жолоочийн 1402353 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,

АЯ0144333 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгохыг  тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

      36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

          зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Ш.Сыг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б Ш.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б Ш.Сыг шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ш.Сод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн 2234001800231 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Ш.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт 18.800.000 төгрөг төлсөнг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримт, баримт бичиг болох шүүгдэгч Б Ш.Сын жолоочийн 1402353 дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг,

            АЯ0144333 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ш.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

           7.  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ш.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ш.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

      

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН