| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0344/Э/223/2021/0059 |
| Дугаар | 2022/ШЦТ/274 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/274
2022 06 20 2022/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Э.Б, И Б.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20340006360252 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1983 оны 12 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Борнуур сумын эрүүл мэндийн газарт сувилагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, дугаарын регистртэй, Б Э.Б,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжилтэй, Борнуур сумын эрүүл мэндийн газарт их эмч ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхэд, аав, ээж, дүү нарын хамт, дугаарын регистртэй И Б.М,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан гэмт хэрэг үйлдсэн,
Яллагдагч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Э.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй... гэж,
Шүүгдэгч Б.М
...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй... гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан:
...2020 оны 10 дугаар сарын 11-ны өдөр болсон хэрэг. Манай хүүхэд 2 ой 3 сартай цэцэрлэгт явж байсан. 10 дугаар сарын 09-ны өдөр цэцэрлэгтээ явсан. Тэгээд 2 хоногийн дараа бурхан болсон. Хоолой нь өвдөж халуурсан тиймэрхүү оноштой байсан. Өглөө нь эмнэлэгт дуудлага өгөөд эмч ирээд хэвтэх шаардлагатай гээд эмнэлэг явсан. 10 цаг 30 минутын үед эмнэлэг дээр очсон. Хийгдсэн эмчилгээ нь цагийн тариа, дусал хоёроос өөр эмчилгээ хийгдээгүй. Орой нь халуураад уйлж байгаад зүрх нь зогссон. Над руу хүүхдийн чинь бие нь муудаад байна гээд залгаад тэгээд намайг ирэхэд нас барсан байсан. Задлан хийхдээ хүртэл надад хэлээгүй. Аав нь хөдөөнөөс ирээд нэг үнсчихье гээд би дагуулаад очсон чинь аль хэдийн задлан хийсэн байсан. Тэрийг надад мэдэгдээгүй. Би эхнээсэээ авхуулаад дуусан дуустал сэтгэл дутсан гэж боддог. Маш их гомдолтой байна. Сэтгэл дутсан хайнга хандсан. Үр хүүхдээ алдсан байхад хэдэн төгрөг өгсөн болоод салчихна гэсэн тийм сэтгэлээр битгий хандаасай. Хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэж өгөөсэй гэж бодож байна. Эрхлэгчийг цагаатгасанд би маш их гомдолтой байна. Байгууллага удирдаж яваа хүн бол хамтдаа хариуцлага хүлээх ёстой...гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 20340006360252 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэгийн баталсан “Жижүүр эмч нарын хуваарь” /хх-ийн 75 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн 43 дугаартай “Талийгаач А.Эрхэмбаяр нь гүйлсэн булчирхайн цочмог идээт үрэвслийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 27-31 дүгээр хуудас/,
эрүүл мэндийн яамны хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн шинжилгээний дүгнэлт дэх ...шаардлагатай эм буюу диазепам (седуксен)-аар хангагдаагүй, эрэмбэлэн ангилах заавар мөрдөгдөөгүй буюу эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн хуудас бөглөгдөөгүй, эм тарианы хангалтандаа ЭМТ-ийн дарга, эмч ажилтан хяналт тавиагүй, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламж газар, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай гэсний дагуу Аймгийн НЭ-ийн веб сайтаар ороход гаргасан заавар, журамд эрэмбэлэн ангилалтын талаар орсон үг өгүүлбэр байхгүй, ... эмч эрэмбэлэн ангилалт яаралтай тусламжийн сургалтад суугаагүй эсвэл энэ талын мэдээлэл муутай болохыг харуулж байна, ...харамсалтай нь уг бэлдмэл эмнэлэгт байгаагүй тул магни сульфатаар орлуулж булчинд тарьсан нь таталтыг тавиулаагүй хүүхэд эндсэн нь эмгэг анатомийн эмчийн хүүхэд татсан байдалтай эндсэн гэж дүгнэлтэд бичигдсэн байна, ...эмнэлэг хариуцсан ЭМТ-ийн даргын гаргасан хуваарийн дагуу үйл ажиллагаагаа зохицуулан тасралтгүй ажиллах шаардлагатай энэ тохиолдолд ээлжийн эмч дуудлагаар явсан тохиолдолд дараагийн эмч ажлын байранд ирсэн байх шаардлагатай, ...эгчийн өгүүлэмжээр хүүхдийг улаан эгнээний ангилалд оруулж яаралтай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах ёстой байсан... /хх-ийн 130-134, 140-144 дүгээр хуудас/,
шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-31 дүгээр хуудас/,
эрүүл мэндийн яамны хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаартай ...Талийгаач А.Эрхэмбаяр нь гүйлсэн булчирхайн идээт үрэвслээр өвдөн тархи хавагнан багана тархи шаантагласнаас зүрх судас, амьсгалын дутагдлаар нас баржээ. Эмгэг судлалын эмч Л.Басхүүгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Төв НЭ29.2020 дугаартай эмгэг судлалын шинжилгээ үндэслэлтэй байна. хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №43 үндэслэлтэй байна. Бөөрний сувганцрын голомтлог үхжил, бөөрний завсрын эдийн үрэвсэл үхэлд бие дааж хүргэхгүй. Гүйлсэн булчирхайн идээ үрэвсэл нь бактериар үүсгэгддэг, үе үе сэдэрдэг өвчин юм. Шодойн эмгэг гэсэн онош тодорхойгүй, биеэ даасан оношны нэршил биш байна... /2-р хх-ийн 134-136 дугаар хуудас/,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзангийн ... Миний төрсөн хүү А.Эрхэмбаяр нь Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэрэгт оролцож байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Тухайн асуудлыг бүгдийг нь гэрчийн мэдүүлэг дээрээ хэлсэн. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардлыг нэхэмжилнэ... /хх-ийн 136-138 дугаар хуудас/,
гэрч О.Ууганбилэг ... Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд 3-р багийн эмч ажилтай бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд өглөө 10 цаг 50 минутад Азбаярын Эрхэмбаяр 2 настай эрэгтэй ханиалгана хоолой өвдөнө гэдэг дуудлага өгсөн тэгээд намайг гэрт нь очиж үзлэг хийхэд хүүхэд тоглоод гүйгээд явж байсан халуун нь 36,5-тай хүчилтөрөгч 93 фульс нь судасны дүүргэлт хангалттай цээж гайгүй хоолой нь жоохон идээлсэн байсныг гүйлсэн булчирхайн идээт үрэвсэл гэсэн онош тавиад эмийн эмчилгээ буюу амоксклаб гээд 625-тайг 2/1-ээр 12 цагаар гропринозин 500мг-ийг 3/1-ээр 12 цагаар акуртин өдрийн 3-аар халуурвал пара лаагаар хийгээрэй гэж зөвлөөд явсан тэгээд дахин дуудлага ирээгүй бөгөөд маргааш өглөө нь 09 цаг 10 минутад дараагийн эмч Мт ажлаа хүлээлгэж өгөөд буусан байгаа. Тэгээд 11-ний орой нас барсан талаар нь сонссон... /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
гэрч Г.Уранзаяа ...Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгуулийн 17-14-2 дахь хэсгийн хороон дээр ажиллаж байгаад 17 цаг 30 минутын орчимд ажлаа дуусаад гэрлүүгээ явж байхад 17 цаг 52 минутад тухайн өдрийн жижүүрийн эмч Б.М залгаад эмнэлэг дээр 2-3 хүн үзүүлэхээр ирсэн байна. Мөн өглөө ирж үзүүлээд эмчлүүлэхээр хэвтсэн хүүхэд татаад байна гээд гэрийнхэн нь залгаад байна. Та очоод үзээдхээч гэсэн. Тэгээд шууд эмнэлэг дээр ирэхэд хүлээн авахын өрөөнд сувилагч Э.Б эрэгтэй хүний даралтыг үзээд байж байсан. Тухайн үед би сувилагч Э.Бгаас хүүхэд яаж байгаа талаар асуухад халуун бууруулах тариа хийсэн таталт байхгүй гайгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би хүлээн авахын өрөөнөөс гарахад салганаж чичирсэн нэг хүн өөдөөс орж ирсэн. Тухайн хүнээс яасан талаар суухад Эрдэнэтээс явж байна архины хордлоготой байсан. Өчигдөр эмчилгээ хийлсэн боловч үр дүн нь гарахгүй байна гэсэн. Тэгээд би сувилагчид хордлого тайлах эмчилгээ хийгээрэй гэж хэлээд дээшээ хүүхэд рүү ороход тухайн хүүхэд орон дээрээ дээшээ харсан байдалтай нумарч татсан ам хамраас нь цагаан хөөс гарсан байдалтай байсан. Тэгээд би шууд очиж тухайн хүүхдийг тэврээд өргөөд сувилагчийн өрөө рүү оруулаад хүчилтөрөгч залгаад залгаж байх хооронд хүүхдийн эгч Норжмаа гэх хүнийг нэг давхрын хүлээн авах руу ам тарианд явуулаад 3 мм магны сульфат, 1мм новкын тариаг хүүхдийн булчинд хийж мөн 250 миллограмм парацитрамол лааг шулуун гэдсээр хийгээд хүүхдийн зөөлөн арьстай хэсгүүд буюу суга, цавь, хөлийн уль гарын алгыг спиртээр арчсан энэ үедээ тухайн өдрийн ээлжийн эмч Б.М луу 18 цаг 25 минутын орчимд залгаад хүүхэд маш хүнд байна. Хурдан ирээрэй гэж ярьсан. Тэгээд би хүүхдийн цээжинд зүрхний массаж хийж байхад эмч ирсэн. Эмч дахин үргэлжлүүлж массаж хийсэн боловч хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
гэрч Э.Бгийн ... Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би ээлжинд гарч байсан юмаа. Тэгээд өглөө 09 цаг 15 минутад Отгонцэцэг гэдэг хүн дуудлага өгөөд А.Эрхэмбаяр гэдэг хүүхэд халуураад байна гэсэн дуудлага ирсний дагуу дуудлагын эмч Мт хэлээд дуудлаганд явуулсан. Тэгээд мөн Урьханы цаана транзит тээврийн машин унасан дуудлага гараад явцгаасан явахдаа хүүхдээ үзээд ирлээ хоолой нь идээлчихсэн байна ирж хэвтэнэ гэж хэлсэн тэгээд амаараа фапатаксин 8 цагаар ренгер 250 граммаар уян зүүгээр тусаагаарай гэж хэлчхээд явсан харин хүүхэд нь 11 цаг 50 минутад ирсэн ирэхээр нь хүүхдийн платад оруулаад халууныг нь үзэхэд 37-той байсан уйлагнасан байдалтай байсан тэгээд эмнэлэгт ирэхээсээ өмнө шулуун гэдсээр пара лаа гэртээ хийчихсэн ирсэн гэсэн тэгээд халуун нь буураад 36,4-тэй болохоор нь 13 цаг 30 минутад эмчилгээг нь эхлүүлж уян зүүгээ тавиад цагийн тариа буюу ципатаксим хийгээд ренгир хийгээд халуун буугаад зовиургүй болсон байсан. Тэгээд би эмнэлэгт ганцаараа байсан бөгөөд эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байсан би бусад хүмүүстээ тариа хийгээд завсраар нь хүүхдийг ажиглаад л байж байсан тэгээд бас хүмүүс ирээд үзүүлж байсан, орой 17 цаг 40 минутад манайд өмнө нь хэвтэж байсан хүн уушиг муутай хүн ирээд уян зүү тавиулая гэж ирээд би уян зүү тавиад байж байтал эмээ нь хүүхэд татлаа гэж хэлж ирсэн тэгээд яваад ороход шүд нь зуурчихсан таталтын байдалтай байсан халууныг нь үзэхэд 37.3-тай байсан тэгэхээр нь судсаар халуун бууруулах исмес гэдэг тариа хийгээд ирүүнд нь массаж хийсэн тэгээд таталт тавигдаад байж байтал доор дахин хүн ирээд эмч байна уу? гээд ороод ирсэн тэр үед М эмч утсаар ярсан хүүхэд татаад байна гэсэн яасан таталт өгөөд сая тариа хийгээд гайгүй болж байна ирэх болж байна уу доор Очирпүрэв ирчихсэн байна гэсэн чинь дараагийн эмчийг явуулъя гэж хэлсэн тэгээд би доор буугаад нойр булчирхай өвддөг гэсэн зовиуртай хүн ирээд тэр хүний даралтыг үзсэн тэр үед бас Эрдэнэтээс явж байгаа гээд дахин нэг хүн ирсэн тэгээд би хоёр хүнийхээ даралтыг үзээд байж байтал Уранзаяа эмч ирээд хүнийг үзээд байж байтал дээрээс хүүхэд татлаа гэхээр нь эмч дээшээ явахдаа надад тухайн хоёр хүнд зөвлөсөн тариаг нь хийгээд дараа нь яваад ороход Уранзаяа эмч хүүхдэд магнизм хийчихлээ эм өгөх гэсэн чинь уулгаж болохгүй байна хүчилтөрөгч өгчихлөө гээд байж байсан бид хоёр нийлээд массаж хийгээд дээрдэхгүй байж байтал М эмч ирээд бас адилхан сэхээн амьдруулах хийсэн боловч дээрдэлгүй байгаад нас барсан байгаа.... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Б.Мын ... Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч их эмчээр ажилладаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн төвд дуудлагын эмчээр үүрэг гүйцэтгэж байсан энэ хугацаанд өглөө 09 цаг 21 минутад манай сувилагч Э.Б надад утсаар хэлээд Азбаярын Эрхэмбаяр 2 настай эрэгтэй хүүхэд халууран уйлагнаад гэсэн дуудлага өгсний дагуу 09 цаг 40 минутад гэрт нь очиж үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал дунд арьс салст ердийн зүрхний авиа тод хэм жигд уушиг хоёр талд цулцангийн амьсгалтай, захын судасны хүчилтөрөгч 99 хувьтай фульс 98, халуун 36.5-тай хэвий зөөлөн эмзэглэлгүй, байсан хэсэг газрын үзлэгт гүүлсэн булчирхай идээлж үрэвссэн, 2-р зэргийн томролтой, шодой нь хавдсан хэсэг газартаа юмаар цохисон юм шиг хөхөрчихсөн байсан эмээгээс нь асуухад тав дахь өдөр цэцэрлэгээс ирэхдээ ийм болсон байсан гэж байсан тэмтэрхэд эмзэглэл бага өмнөх өдөр нь буюу 10 дугаар сарын 10-ны өдөр жижүүр эмч О.Ууганбилэгийг дуудаж үзүүлэхэд эмийн эмчилгээ зөөлөн явсан байсан тэгээд би эмийн эмчилгээг ууж байсан тул эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргасан мөн шодойн хавдсан хэсэгт Улаанбаатар хот руу явж үзүүлэх зөвлөгөө өгсөн тэгээд эмээ нь Улаанбаатар хот руу явахгүй эндээ хэвтэж үзүүлий араас хүүхдийнхээ хувцсыг бэлдээд араас яваад очно гэж байсан тэгээд би 10 цаг 20 минутын орчим эмнэлэгт ирээд ээлжийн сувилагчид А.Эрхэмбаярыг хэвтүүлэхээр болсон гүйлсэн булчирхайн идээт үрэвсэл гэсэн оноштойгоор хэвтүүлнэ гээд цифатаксин 0.5 граммаар натрхлородын 0.9 хувийн 5 млл-ээр шингэлээд найруулж судсанд 8 цагаар, халуун бууруулах аналгин 50 хувийн 2 млл. димадролл 0,5 хувийн 1 млл. новакин 0,25 хувийн 7 млл-ийг 0,2 мг/кг-аар бодоод булчинд хордлого тайлах уусмал рингер лактад 250 млл-ээр судсанд аажим туслаар 1 удаа хийхээр зөвлөөд бичгээ өгөөд явсан байгаа. Хэрвээ зовиур илэрвэл яриарай гээд гэр лүүгээ явсан намайг гэр лүү ирж байхад дарга Булганчимэг над руу залгаад Урьханы цаана 3-4 км-т оросын цуваа машины нэг машин онхолдсон жолооч нь тэнд байгаа гэсэн тэгээд очоод хамгаалалтынхаа хувцсаа өмсөөд тухайн жолоочид шууд ойртож болохгүй холоос ажиглалт хийгээд байж бай гэсэн гаалиас хүмүүс гарч байгаа тэр хүмүүсийг иртэл нь ажиглалт хийгээд байж бай гэж хэлсэн тэгээд би буцаж ирээд жолоочоо дуудаад тухайн байдлыг хэлээд тухайн өдрийн ээлжийн сувилагч О.Алтанцэцэгт халдваргүйтлын бодисоо бэлтгэх заавар өгөөд гурвуулаа иж бүрэн хувцсаа өмсөөд ээлжийн сувилагч Бд хэлээд гарсан. Тэгээд тухайн газартаа очоод үзэхэд жолооч нь байсан бөгөөд Баянчандманы хоёр цагдаа гээд байсан, жолоочийн биеийн байдал хэвийн унахдаа баруун талынхаа хацрыг шалбалсан гэсэн өөр зовиур харагдаагүй тэгээд жолооч нь хүндэрмээр байна гэхээр нь аймгийн Халдвартын даргаас зөвлөгөө аваад тор өгөөд тэр хавьд нь бие засуулаад тавь гэсний дагуу зөвлөгөөгөөр хийгээд тэгээд тэндээ ариутгал юмаа хийгээд яваарай гэж хэлсний дагуу ариутгалын бодис нэмж авч ирэх гээд буцаад сумын эмнэлэг дээр ирэхэд хүүхдээ асуухад сувилагч ямар нэгэн зовиур байхгүй тариагаа эхлүүлчихсэн дуслаа залгачихсан гэхээр нь өрөө рүү нь шагайж үзэхэд орон хэвтчихсэн байж байсан тэгээд би сувилагчдаа дахиад ариутгал хийх талаараа хэлээд яаралтай зүйл байвал хэлээрэй гэж хэлээд гарсан тэгээд бид нар ариутгалаа хийх газраа очоод байж байтал сувилагч над руу залгаад хүн боолт хийлгэх дуудлага ирсэн эмчийг өөрөө хүлээж байгаад боолтоо хийлгэнэ гэж байна гэсэн мөн 15 цаг 50 минутын орчимд талийгаачийн нагац эгч Э.Отгонцэцэг гэдэг хүн над руу залгаад эмнэлэг дээр хүүхэд татаад байна гэж хэлсэн тэгээд би Б сувилагч руу залгасан чинь хүүхэд таталт өгөөгүй гэж байсан гэрийнхэн нь таталт гээд байна гэж яриад байна би халуун бууруулах эсмес судсаар нь хийчихсэн гэж байсан тэгээд өөрөө бусад хүмүүсээ үзэж байна гэхээр нь би дараачийн ээлжийн эмч Уранзаяа руу залгаад эмнэлэг дээр хүүхэд авааччихсан юмаа. Гэрийнхэн нь таталт өгөөд байна гэж байна та очоод үзээдэх гэсэн тэгээд орой 18 цаг 20 минутын орчим над руу Уранзаяа энэ хүүхэд чинь татаад байна аягүй хүнд хүүхэд байна. Таталт тавиулах тариа эмнэлэгт алга байна би магнизм булчинд хийлээ спиртээр биеийн арчлаа хүчилтөрөгч өгчихсөн байна гэж ярьсан тэгээд хурдан наадхаасаа гар гэхээр нь бид нар тэндээ хүнд хүүхэдтэй болчихлоо гэж хэлээд 18 цаг 26 минутад гараад замдаа Уранзаяа эмчтэй яриад явж байтал өнгөрчих шиг боллоо гэж хэлсэн тэгээд би нэг их удалгүй яваад ирэхэд хүүхэд орчиндоо харьцаагүй хүүхэн хараа өргөссөн хамар уруулын гурвалжин хөхөрсөн чагналтаар зүрхний авиа бүдэг захын судасны дүүрэлт сул хүчилтөрөгчийн хэмжээ 78 хувьтай фульс: 138-тай байсан ирэхэд хүчилтөрөгчийг салгачихсан байхаар нь эргэж залгаад хамраар нь өгсөн тэгээд зүрх судасны уйл ажиллагааг сэргээхээр судсаар адарналин хийсэн мөн сипиар буюу зүрхний массаж хиймэл амьсгал хийсэн тэгээд 10 орчим минут болоод хүүхэд 18 цаг 55 минутад нас барсан /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
гэрч С.Булганчимэгийн ... Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай бөгөөд сумын сонгуулийн хороон дээр өглөө 11 цагаас орой 18 цаг 35 минут хүртэл ажиллаж байсан энэ хугацаанд эмнэлгээс надад ямар нэгэн байдлаар дуудлага ирээгүй тэгээд талийгаачийн хамаатан Норжмаа гэдэг хүн 18 цаг 15 минутад эмнэлэг дээр чинь эмч алга байна хүүхэд хүндрээд байна гэж залгахаар нь дуудлагын эмч байгаа би эргээд тодруулаад залгая гэж хэлээд би эмнэлгийнхээ дуудлагын эмч М луу залгаж хэлэхэд М зам дээр Оросын холбооны улсын машин онхолдсон Тайсын хөтөл дээр байна гэж хэлсэн тэгээд би дараагийн өдрийн дуудлагын эмч Уранзаяатай холбогдоод ямар хүүхэд хүндрээд байгаа юм ар гэрээс нь над руу ярилаа чи ойрхон явж байна уу? чи яваад оч гэж хэлсэн тэгээд Уранзаяа эмч би эмнэлэг дээр орж ирж байна анхны тусламжаа үзүүлээд эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд эргээд залгахгүй болохоор нь санаа зовоод өөрөө алхаад 18 цаг 40-50 минутын орчим эмнэлэг дээр ирэхэд хүүхэд нас барчихсан байсан.... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
гэрч Д.Сумъяагийн ...Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын төвд амьдардаг бөгөөд манай төрсөн охин Жавзан нь өөрийн хүү болох 2 настай Эрхэмбаярыг над дээр авч ирээд жил гаруй болж байгаа бөгөөд би Борнуур сумандаа хардаг юмаа. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр сумын цэцэрлэгт өгч явуулсан юмаа. Улмаар 09 дүгээр сарын 28-ны үеэр ханиад хүрээд гурав хоног цэцэрлэгт нь явуулалгүйгээр сумын эмч Ууганаад үзүүлээд ханиад хүрсэн гэсэн онош тавьсан тэгээд тэр эмч эм бичиж өгөөд тэр эмийг нь авч өгөөд гайгүй болсон юмаа. Тэгээд дахин 5 хоног цэцэрлэгтээ яваад 10 дугаар сарын 09-ны өдөр цэцэрлэгээсээ ирэхдээ дуу муутай өмдөндөө шээчихсэн хоолой нь өвдчихсөн байсан тэгээд тэр шөнөдөө халуурч хоноод маргааш өглөө нь буюу 11-ны өглөө Минжээ гэдэг эмчид дуудлага өгөөд манайд ирээд үзлэг хийсэн тэгээд улмаар хүүхдийг эмнэлэг дээр аваад оч би сувилагчид хэлчихнэ яаралтайгаар эм тариа бичээд өгнө гэж хэлээд явсан би араас нь хүүхдээ дагуулаад эмнэлэг дээр ирэхэд сувилагч Болороо хүлээж аваад эмчийн бичиж өгсөн гэх цагийн тариа буюу цифатогсин гэдэг тариа хийсэн мөн хордлого тайлах зорилгоор надаар Ренгир апптикаас авхуулаад хүүхдэд хийсэн тэгээд халуураад болохгүй байсан юмаа. Тухайн үедээ эмч байхгүй зам дээр осол гарсан гэх дуудлагад явчихсан байсан энэ хугацаанд тариа хийхээс өмнө нүд эвгүй болоод уруул нь хөхрөөд гурван удаа таталт өгсөн тэгээд гаднаас эмч Минжээ орж ирэхээр нь хэлсэн тэгээд Минжээ эмч үзэж амжилгүйгээр ажилтай гээд яваад өгчихсөн юмаа. Тэгээд дараа нь хүүхэд татаад болохгүй болохоор нь Болороо сувилагчид хэлсэн чинь би гадаа уян зүү тавиад байж байна тэгээд орлоо гэж байсан. Тэгээд орж ирэхэд халуун бууруулах калин эсмис мөн аналгина димодрол зэрэг тариаг дандаа бөгсөнд хийж байсан. Тэгээд би Минжээрүүү яриулсан ажилтай байна гэж байсан гэсэн тэгээд эмнэлгийн эрхлэгч Булгаад хэлүүлсэн чинь нэг эмэгтэй Уранзаяа эмч ирсэн тэр эмчийг ирэхэд хүүхэд таталт өгчихсөн уруул нь хөхөрчихсөн байсан тэгээд хүүхдийг паладнаас аваад тарианы өрөөнд оруулаад биеийн спиртээр арчаад хүчилтөрөгч залгаад булчин сулруулдаг гээд тариа хийсэн тэгээд манай дүүг эмч явуулаад нэг хүнээс тарианд явуулсан тэгээд хүүхэд дахин ухаан ороогүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Э.Жавзан ...Миний хувьд Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд өөрийн төрсөн ээж дээр төрсөн хүү Энхбаярыг байлгадаг юмаа. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өглөө ээж надад хэлэхдээ эмнэлэгт хэвтэх гэж байна хоолой нь өвдөөд эмнэлэгт хэвтэх гэж байна гэж байсан миний хувьд өөрөө элэгний асуудалтай байсан тул элгээ эмчлүүлээд байж байсан тэгээд хүүхэд дээрээ 1 дэхээс очиж уулзана гэж бодож байсан бөгөөд утасдаад асуухаар үе үе таталт өгөөд байна тариа хийлгээд унтаж байна гэж байсан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад болохоо болиод байна аа яаралтай ирэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь шууд гараад ирсэн байгаа. Орой 22 цагийн орчим ирэхэд нас барчихсан байсан. /хх-ийн 23 дугаар хуудас/,
шинжээч М.Аригуунтөгсийн ...Би дээрх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг зөвлөх шинжээч эмч Ц.Ганболд, ахлах шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч Т.Чимэд-Очир, Б.Ганзориг нарын хамт гаргасан. Тухайн дүгнэлтийг гаргахдаа Ө.Эрхэмбаярын цогцост урд нь хийсэн эмгэг судлалын шинжилгээний португал /тэмдэглэл/, эд эсийн шинжилгээг үндэслэж дүгнэлт гаргасан. Бид нар дээрх дүгнэлтийг санаа нэгтэйгээр гаргасан. Тархи шаантагласан тохиолдолд богино хугацаанд үхэлд хүргэдэг. Яагаад гэвэл уртавтар тархинд хавтгай зүрх судасны төвүүд байрладаг. Хэрэв тархи шаантагласан тохиолдолд амь насыг аврах боломжгүй... /2-р хх-ийн 144 дүгээр хуудас/,
шинжээч Ц.Ганболдын ...Би дээрх дүгнэлтийг бусад нэр бүхий 4 шинжээчийн хамт Ө.Эрхэмбаярт урд нь хийсэн эмгэг судлалын шинжилгээний португал /тэмдэглэл/ эд эсийн шинжилгээг үндэслэж дүгнэлт гаргасан. Талийгаач Ө.Эрхэмбаяр таталт өгч тархины цус эргэлт хямарч тархи хавагнасан. Улмаар тархины хаван нь таталтыг мөн үүсгэнэ. Тархи шаантагласан тохиолдолд богино хугацаанд үхэлд хүргэнэ. Учир нь уртавтар тархинд амьсгал зүрх судасны төвүүд байрладаг учраас богино хугацаанд үхэлд хүргэж байгаа юм. Хэрэв тархи шаантагласан бол амь насыг аврах боломжгүй. Гүйлсэн булчирхайн идээт үрэвсэл нь таталт үүсгэж, тархи хавагнуулж байна. Таталт хэзээ үүсэхийг эмч мэдэх боломжгүй. Энэ өвчний үед таталт үүсэхгүй ч байж болдог. Тэгэхээр таталт үүсгэхгүй байх нь маш чухал байсан. Татуулахгүй байх нь их чухал нэгэнт таталт өгөөд тархи шаантагласан тохиолдолд амь насыг аврах боломжгүй... /2-р хх-ийн 147-148 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзангийн ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. 2021 оны 10 сарын 10-ны өдөр 11-12 цагийн орчимд Ууганбилэг гэдэг эмч "хүүхэд уйлагнаад, жоохон халуураад байна" гэсэн дуудлагын дагуу ирж үзээд ханиад хүрсэн байна, хоолой нь улайлттай өвдсөн байна гэж хэлээд 3 төрлийн эм бичиж өгсөн. Тэгээд амралтын өдрүүдэд эмийн санч ажиллахгүй болохоор нь Долгор гэдэг хүнээс нөгөө 3 төрлийн эмийг аваад өдөр уулгаад, бас орой унтахад нь уулгаад унтуулсан. Тэгээд би шөнөдөө Улаанбаатар хот руу явсан. Талийгаач хүүхэд эмээтэйгээ гэртээ үйлдсэн. -Манай ээж Д.Сумъяагийн хэлснээр "Өглөө босоод талийгаачийн хоолойг үзсэн чинь хоолой нь идээлчихсэн, халуураад байхаар эмнэлэг руу дуудлага өгөөд 09 цаг 30, 40 минутын орчимд М ирж талийгаач хүүхдийг үзээд "хоолой нь идээлээд халуунтай байна, эмнэлэгт хэвтээд эмчлүүл, араас яваад оччих, би түрүүлээд очиж байя" гэж хэлээд гарсан гэсэн. Тэгээд манай ээж боожгойг нь үзүүлсэн чинь аюултай байж магадгүй, хэд хоног харж байгаад хот руу явуулъя гэж М хэлсэн гэсэн. Тэгээд 10 цаг 30 минутын орчимд сумын эмнэлэг дээр очоод эмнэлэгт манай ээж талийгаачийг авч очоод хэвтсэн. Эмнэлэгт байхад халуураад, уйлагнаад, унтаад, сүүгээ уухгүй уурлаад байсан гэсэн, тэгээд 14 цагаас эхлээд халуураад таталт өгч эхлээд Бг ороод ирээч гэхэд нь орж ирээгүй гэсэн. 14 цаг 30 минутаас15 цагийн хооронд цагийн тариа, ренгер хоёр л хийсэн гэсэн. Тариа хийсний дараа царай нь цонхийгоод, таталт нь хүчтэй болоод ээрч уйлаад байхаар нь тэврээд цонхоор харж байсан чинь М ариутгалын хувцастайгаа орж ирж харагдахаар нь ээж талийгаач хүүхдийг тэврээд үзээд егөөч гэж хэлсэн чинь М юм хэлэхгүй хажуугаар өнгөрөөд явчихсан гэсэн. 17 цагийн үед хүүхэд уйлж байснаа уйлахаа болиод хөдлөхгүй болчихсон гэсэн. Тэгээд Уранзаяа эмч 18 цаг болох гэж байхад ирээд магнизм гэдэг тариа бөгсөнд нь тариад, биеийн бух хэсгийг нь спиртээр арчаад, хүчил төрөгчийн аппарат залгасан гэсэн. Тэгээд нас барсан гэсэн. Уранзаяа эмч хүчилтөрөгчийн аппаратыг нь авч байх үед нь М ирж хүчилтөрөгчийн аппаратыг нь залгаж тариа хийсэн гэсэн. Тэгээд үр дунгүй байсан гэж сонссон... /2-р хх-ийн 150 дугаар хуудас/,
яллагдагч С.Булганчимэгийн ...2020 оны 10 сарын 10-ны өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Би тухайн өдөр сумын сонгуулийн хороо нь дээр хэсгийн ахлагч, сонгуулийн хорооны халдвар хамгааллыг сахиулах ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байсан. Норжмаа гэх хүн над руу 18 цаг 15-20 минутын үед эмнэлэг дээр чинь эмч байхгүй байна, хүүхэд хүндрээд байна ш дээ гэж хэлэхээр нь эмч руугаа залгая гээд М руу залгасан чинь ОХУ-ын машин онхолдсон Тайсын хөтөл дээр байна гэхээр нь би эмнэлэг дээр хүүхэд хүндрээд байгаа юм байна ш дээ яаралтай холбогдоорой, юун хүүхэд вэ? гэж асуусан. Тэгээд би шууд дараагийн у Уранзаяа эмч руу залгаад эмнэлэг дээр хүүхэд хүндрээд байна гэж байна. Ямар хүүхэд хүндэрсэн бэ? яаралтай очоорой гэж хэлсэн чинь би эмнэлэг рүү орж байна. сувилагч доод өрөөнд тариа хийж байна. Би хүүхдийг үзчихээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд байж байгаад холбогдохгүй болохоор нь 18 цаг 40 минутын үед гараад эмнэлэг дээр очиход хүүхэд нас барчихсан 2 давхар хүүхдийн өрөөнд байсан. Би утсаар болон биеэр ямар нэгэн эмчилгээ заавар өгөөгүй. Би тухайн өдөр сумын сонгуулийн хороо нь дээр хэсгийн ахлагч, сонгуулийн хорооны халдвар хамгааллыг сахиулах ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ажиллаж байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд сонгуулийн зохион байгуулж хороо нь дээр байгаа байх. Төв аймгийн Эрүүл мэндийн газар жил бүр тендэр зарлаж эм эмнэлгийн хэрэгслийг хаанаас авах шийдвэрийг гаргаж өгдөг. Энэхүү седуксин гэх тариа нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эмийн бүлэгт хамаардаг тарианы гол үйлчилгээ нь тайвшруулах үйлчилгээтэй бусад эмтэй хавсарч хэрэглэсэн тохиолдолд таталт намдаах үйлчилгээг үзүүлдэг юм. Энэхүү эмийг зөвхөн Монгол эм импекс гэх компани нийлүүлдэг. Манайх Монгол эм импекс ХХК-ны Төв аймаг дахь салбараас нь авдаг. Манайх оны эцэст Аймгийн эрүүл мэндийн газрын даргын шийдвэр гарч гэрээ хийгдсэн тул эмнэлгийн эмийн санч улирал бур татан авах үүрэгтэй. 2020 онд 3 удаагийн татан авалтаар 110 ампул седуксин татан аваад 08 сарын 24-ний өдөр дууссан. Тэгээд үүнээс хойш 2020 оны 10 сарын 22-ны өдөр татан авалтаа хийсэн 2020.00 24-ний өдрөөс 10 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд тасарчихсан. Би энэ хугацаанд 2 удаа эмчийн санчдаа седуксин тариагаа аваарай гэж хэлж байсан боловч надад хариу өгөхдөө цаанаа тасарчихсан гэсэн хариу амаар өгсөн. Түүнээс биш би Монгол эм импекс ХХК руу яриагүй. Төв аймгийн эрүүл мэндийн газраас бүрэлдэхүүн томилогдоод сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэнгүүдийг оролцуулсан хүүхдийн эндэгдлийг хэлэлцэх тухай конфренц хурал хийгдсэн. Энэхүү хурлаас цаашид эмнэлгийн эмч, сувилагч нарын мэдлэг чадварыг сайруулах, М, Б нарт хариуцлага тооцох эмч үүрэг даалгавар өгсөн. Би үүрэг даалгаврын дагуу Б сувилахуйн тусламж үйлчилгээгээ чанартай хүртээмжтэй хүргээгүй, хайхрамжгүй хандсан, Мт ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй хандсаны улмаас хүний амь нас хохироосон учраас тус бүрт нь 3 сарын цалингийн 20 хувь буруулах сахилгын арга хэмжээ авсан. Харин намайг сумын засаг дарга Б.Ууганбаяр нь М Б хоёрыг ажилдаа хайхрамжгүй хандаж хүний амь нас эрсэдсэн хариуцлагыг байгууллагын даргын хувьд давхар хүлээх хэрэгтэй гээд надад 2 сарын цалингийн 20 хувь буруулах сахилгын арга хэмжээ авсан. Энэ тухай талийгаачийн ээж Жавзанд биеэр мэдэгдсэн. Гүйлсэн булчирхайн идээт үрэвсэл гэж залгиур хоолой идээлж үрэвсэл явагдсаныг хэлж байгаа юм. Би гүйлсэн булчирхайн идээт үрэвслээр өвдөн тархи хавагнан багана тархи шаантагласнаас зүрх судас, амьсгалын дутагдлаар нас баржээ гэдгийг тухайн хүүхэд 2-3 хоногийн өмнөөс халдвар авч хоолой нь өвдөж, халуурах шинж тэмдэг илэрч байсан байх магадлалтай. Энэ хугацаанд халуурах шинж тэмдгийг дарахгүй бол унтаарах, тархинд хордлого өгөх өндөр магадлалтай байдаг. Удаан халуурах юм бол хүүхдэд хордлогод орж тархи хавагнах процесс үүсдэг. Гаднаас нь хараад тархи хавагнасныг мэдэх боломжгүй байдаг. Тархи хавагнах шинж тэмдгийг анагаах ухааны ном нь дээр тодорхой зааж өгсөн байдаг. Хүүхдийг сайн ажиглах юм бол хүүхэд унтаарах, сулбагар болох, уйлагнах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Тодорхой оношинд тусгай жороор седуксиныг эмээр олгодог юм. Манай төв аймгийн Борнуур суманд Баярмаа гэдэг айлын хүүхэд нь саажилт оноштой учир аймгийн мэдрэлийн эмчийн хяналтад таталт намдаах эм тариа байнга хэрэглэдэг 000158 м. Тэр айлд седуксин байдаг юм шиг байна лээ. Тэр айлын хүүхэд нь манай эмнэлэгт шаардлагатай үедээ үзүүлж, зөвлөгөө авч явдаг юм. Хэрэг гардаг өдөр Уранзаяа эмч очоод Б хүүхдийг таталт өгөхөөр нь талийгаач хүүхдийн ар гэрийн Седуксин гэдэг тариа нь тарьснаас хойш 1 цагаас дээш хугацаанд үйлчилгээ үзүүлж эхэлдэг. Би талийгаачийн ар гэрт 2.000.000 төгрөг төлчихсөн байгаа. Би хэлж мэдэхгүй байна. Ер нь бол сувилагч Б л тухайн хүүхдийг хүлээж аваад эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Эмч М өглөө 09 цаг 40 минутын үед талийгаачийн гэрт нь очиж үзлэг хийгээд хэвтэх шаардлагатай гэж үзлэг хийсэн байсан боловч М нь үзлэг хийчхээд хэвтэх бичиг болон стори нээгээгүй ... байсан. Дараагийн дуудлага 11 цаг 05 минутын үед надаар дамжуулж ослын - дуудлага гарсан гэсэн дуудлагыг сувилагч Б, эмч М нарт утсаар залгаж хэлсэн. 09 цагаас 40 минутаас 11 цаг 05 минутын хооронд М хаана байсан тодорхойгүй. Мыг 11 цаг 10 минутын үед дуудлагандаа гарах үед нь талийгаач хүүхэдтэй зөрсөн байсан. М нь Бд утсаар цагийн тариа антибиотик, анелгин демдрол, ренгэр хийгээрэй гэж зөвлөж сувилагч Б зөвлөсөн эмчилгээг хийсэн гэж байсан. Түүнээс хойш Б талийгаач хүүхдийг 1 удаа орж харсан. Тэр үед нь зүгээр унтаж байсан гэсэн. Би талийгаач хүүхдийг нас барсан нь сувилагч Б, эмч М нар нь ажилдаа хайхрамжгүй хандсанаас болсон гэж үзэж байгаа... /2-р хх-ийн 157-159 дүгээр хуудас/,
яллагдагч Э.Б ...Би тогтоолтой танилцсан. Зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн. Түүн дээр нэмж ярих зүйл гэвэл би тариа хийхдээ эмчээс асуугаагүй, бичиг нь бол хэвтэх бичиг гэсэн цаас нь дээр биччихсэн байсан... /хх-ийн 62 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ... М 2020 оны 10 сарын 11-ний өдөр 10 цаг 50 минутад М "дуудлагагүй юм чинь гэр рүүгээ харилаа, дуудлага гарвал дуудаарай" гэж хэлээд явсан. Ер нь амралтын өдөр учраас дуудлагагүй үедээ гэр руу явчихдаг юм. Б.М нь ариутгалын бодис авах гэж ирэхдээ Догмидын Баясгалан /50 настай, эмэгтэй/, Доржийн Давааням /49 настай, эмэгтэй/ нарт орж ирээд 2 хүн үзээд, талийгаач хүүхдийн өрөөний хэвтэж байсан өрөөгөөр шагайчхаад явсан. Тухайн үед М гаднаас орж ирэхдээ ковидын хувцсаа тайлчхаад буцаж гарахдаа шинэ хувцас өмсөөд гараад явсан. Би Мыг ариутгалын бодис авах гээд ирэхэд нь би дээрх асуудлыг хэлсэн. Би талийгаач хүүхдийн өрөө рүү ороход гуурсаар хүчилтөрөгч өгчихсөн байсан. Тэгээд эмчтэйгээ хамт шууд бус иллэг хийгээд амжилтгүй болохоор нь Уранзаяа эмч хүчилтөрөгчийг салга гээд би салгасан, түүнээс хойш 1 минутын дараа М эмч орж ирээд хүчилтөрөгчийн аппаратыг залгачих гээд надаар залгуулаад адерналин судсаар хийгээд М эмчтэй хамт зүрхэнд иллэг хийсэн боловч үр дүнгүй байсан. Би сайн мэдэхгүй байна. 2020 гараад хийгдэж байгаад тасарчихсан юм. Ажил үүргийн хуваарийг нэлээн хэдэн жилийн өмнө ярилцаад байгууллагын дарга баталж байсан. 2020 оны 10 сарын 11-ний өдөр 11 цаг 40 минутаас 15 цаг 40 минутын хооронд 16 цаг 00 минутаас 18 цаг 10 минут хүртэлх хугацаанд эмнэлэг эмчгүй байсан. Тухайн өдрийн дуудлагын эмч нь өөрөө дуудлагатай бол дараагийн эмчийг тухайн эмч өөрөө дуудах ёстой байдаг. Эмчтэйгээ сувилагч холбогдож чадахгүй бол сувилагч дараагийн эмчид шууд мэдэгдэнэ. Энэ нь дуудлагын хуваарь дээр байдаг юм. М ариутгалын бодис авах гэж ирэхдээ талийгаач хүүхдийн биеийн байдлыг асууж ирсэн. Хүүхдийн хувьд шүд ам зуурч, нүүр нь хөхөрсөн байсан надад таталт өгч байна гэж 17 цаг 45 минутын орчимд намайг талийгаачийн эмээ нь цонхоор дуудсан Тэгээд би талийгаач хүүхдийн өрөө рүү орж тусламж үйлчилгээ үзүүлж таталтыг нь тавиулаад эмээгээр нь М эмчийг өөрийнх нь утсаар дуудуулсан. Би үзүүлэх ёстой арга хэмжээгээ үзүүлсэн гэж үзэж байгаа. Байгууллагын эмчтэй хамт зүрхэнд дарга арга хэмжээ авсан. Яагаад арга хэмжээ авсныг мэдэхгүй байна... /2-р хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
яллагдагч Б.М ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 52 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн .... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. Хүүхэд таталт өглөө гэж ар гэрээс Отгонцэцэг гэж хүн 17 цаг 50 минутад мэдэгдсэн. Өмнө мэдүүлэг дээр 15 цаг 50 минут гэж буруу бичигдсэн байсан. Над руу Отгонцэцэг гэж хүн ярихаар нь би жижүүрийн сувилагч Б руу залгаж лавлаж асуухад "Хүүхэд таталт өгөөгүй, халуурсан, халуурахаар нь халуун бууруулах тариа судсаар хийсэн одоо таталтгүй байна, эмнэлэг дээр үзүүлэх өөр 2 хүн байна хэзээ ирэх вэ?" гэж асуухаар нь "дуудлага дуусах болоогүй байна, дараагийн эмчтэй холбогдъё" гэж хэлээд салгасан. Тэгээд би дараагийн эмч Уранзаяа руу 18 цагийн үед утсаар залгаж Алсын аваарын дуудлага нь дээр байна, эмнэлэг дээр 2 настай хоолой нь идээлж үрэвссэн хүүхэд хэвтүүлсэн, сая ар гэрээс нь татаад байна гэж ярилаа, сувилагч Б халуурсан, халуун бууруулах тариа хийсэн гэж байна. Та очоод хүүхдийг үзээд, эмнэлэг дээр үзүүлэх 2 хүн байна тэрийг үзчих" гэж хэлсэн. 18 цаг 20 минутын орчимд Уранзаяа эмч над руу залгаад "хүүхэд биеийн байдал хүнд байна, нумарч татаад, эмнэлэгт таталт тавиулах тариа /седуксин/ байхгүй байна. Наашаа ирэх боломж байна уу?" гэхээр нь би Аймгаас ирсэн цагдаагийн бүрэлдэхүүнд хэлээд буцаад Борнуур сумын эмнэлэг руу яваад 18 цаг 45 минутын үед очиход хүүхэд ухаангүй, хүчилтөрөгчийн аппаратыг салгачихсан, 2 давхарт сувилагчийн тарианы өрөөний ор нь дээр хэвтүүлсэн байсан. Хажууд нь талийгаачийн эмээ, эмээгийнх нь дүү Норжмаа гэдэг хүн, Отгонцэцэг нар, өрөөний хаалганы үүд нь дээр эмч Уранзаяа, сувилагч Б нар зогсож байсан. Тэгээд би хүүхдийг чагнуураар чагнаад, амьсгалыг харж ажиглаад амьсгал зүрх судас мэдэгдэхгүй, хоёр нүдний хүүхэн хараа өргөссөн, 4 мөч хөшсөн байдалтай байсан. Бугуйн хялгасан судсыг гараар тэмтрэхэд бүдэг цохилж байсан учраас зүрх судасны үйл ажиллагааг дэмжих адерналин тариаг 10 мл натриар найруулаад 0,1мл судсаар хийсэн. Тэгээд хүчилтөрөгчийн аппаратыг буцааж залгаад зүрхэнд массаж хийж хиймэл амьсгаа өгсөн. Тэгээд энэ үйл явцад хүүхэд сэргээгүй, бүдэг цохилт мэдэгдэхээ больсон тул 18 цаг 55 минутад сувилагчаар хүчилтөрөгчийн аппаратыг салгуулж, уян зүүг нь авхуулсан. Би утсаар Бд утсаар заавар өгөөгүй, Бгийн шүүхийн хэлэлцүүлэг дээр яриад байгаа асуудал бол хэвтэх үед нь бичиг өгсөн эмчилгээний бичиг дээр халуун буруулах тариаг кг жинд тооцон булчинд хийхээр бичигдсэн байгаа. Хэвтэх бичгийг ар гэрт нь өгөхгүй, сувилагчид өгдөг. Талийгаач А.Эрхэмбаярын хэвтэх бичгийг сувилагч Бд өгөөд шууд алсын дуудлагад явсан. Би хүүхдийг ирээгүй байхад алсын дуудлагад явсан. Сториг сувилагч нээх үүрэгтэй байдаг. Би 2020 оны 10 сарын 11-ний өдөр 09 цаг 40 минутад гэрт нь очиж үзсэн. Үзлэг 25 минут үргэлжилсэн. А.Эрхэмбаярыг гэрт нь очиж үзэхэд талийгаачийн эмээ Отгонцэцэг хүүхэдтэйгээ хамт байсан. Би эмнэлэг дээр 10 цаг 30 минутад очсон байх. Надад ослын дуудлага Булганчимэг эмч дуудлага 11 цаг 05 минутад ирээд би юмнуудаа бэлдээд жолооч Л.Батчулуун, асрагч О.Алтанцэцэг нартай хамт Борнуур сумын тайсын хөтөл гэдэг газар руу дуудлагад явсан. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, хүнд байвал дуудлагад очсон эмч өөрийн биеэр эмнэлэгт тээвэрлэж шаардлагатай арга хэмжээг авах ёстой байдаг. Намайг үзэх үед хүүхдийн биеийн байдал дунд буюу эрэмбэлэн ангилалтаар ногоон түвшинд байсан. Тэгээд ар гэрийнхэн нь эмнэлэгт хэвтэх юмаа бэлдээд ирье гэж хэлсэн учраас үлдээгээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед ээж нь байгаагүй эмээ нь байсан. Өмнөх өдөр нь дуудлага өгч эмчид үзүүлсэн. Тэгээд эм бичиж өгсөн. Амралтын өдөр учраас эмийн сангууд ажиллахгүй хувийн аптекаас эмчийн бичиж өгсөн амоксиклав 625мл-тай эмийг амогсицелн 500мл-тай эмийг 1/2-ээр хувааж орлуулж өгсөн гэж хэлсэн гэсэн. Ер нь халуураад байнга халуун бууруулах лаа хийгээд байгаа, 5 дахь өдөр ирэхдээ шодой нь хавдчихсан ирсэн. Юм цохичихсон юм шиг эхлээд хөхөрчихсөн байж байгаад хавдчихсан, зүгээр шээж байгаа, өглөө шээхдээ уйлагнаад шээгээд байсан гэж үзүүлсэн. Тэгэхээр нь би шодойн гэмтлээ Улаанбаатар хотод ЭХЭМҮТ-д 13А маягт авч яваад үзүүлээд ирж хэвтүүлэхгүй ч байж магадгүй, хэвтүүлэхгүй бол эмчилгээ бичүүлээд ир ээ, тэгээд эргээд эндээ ирээд хэвтэж болно. Би хүлээгээд авна гэж хэлсэн. Гэтэл эмээ нь эмчилгээгээ хийлгээд 1, 2 хоног харчихъя антибиотик хийнэ биз дээ гэхээр нь би тиймээ гэж хэлсэн. Тэгээд эмээ нь тэгвэл эмнэлэгт хэвтэх юмаа бэлдээд араас чинь яваад очъё гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очоод байж байя, хэрвээ дуудлага гарчихвал дуудлагандаа явна. Сувилагчид хэвтэх бичгийг нь үлдээгээд явна гэж хэлээд явсан. Би эмнэлэг дээр дуудлагын хуудсаа бөглөөд хүүхдийнхээ хэвтэх бичгийг хийж сувилагч Бд өгч байсан. Би гэр рүүгээ жолоочтойгоо эмнэлгээс хөдөлж байтал дуудлага гарсан. Би гэр рүүгээ харьж тарианыхаа цүнхийг авах гэж байсан юм. Надад Булганчимэг эмч дээрх үүрэг даалгаврыг өгсөн. Ослын газар дээр очоод Булганчимэг эмч рүү залгаад "ослын нөхцөл байдлыг танилцуулж яриад яах вэ?" гэхэд тэр өдөр Булганчимэг эмчийг сонгуулийн хороо нь дээр сумаас дуудаж ажиллуулсан гэсэн. Булганчимэг эмч надад "Аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Энхтуяатай яриад, заавар зөвлөгөө аваарай" гээд дугаарыг нь өгсөн. Би Энхтуяа даргатай яриад ослын талаар танилцуулахад гаалиас хүмүүс иртэл ажиглаад байж бай гэсэн. Тэгээд хүлээж байтал гаалиас хүмүүс ирээгүй, цагдаагийн газраас хэмжилт хийхээр бүрэлдэхүүн ирсэн. Энэ тухай Энхтуяатай ярьсан чинь гаалиас хүмүүс очихоо больчихсон гэж байна. Танайх ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхээр болсон шүү гэж хэлсэн. Би ослын дуудлага дээр ковидын халдварын өвчтэй байж магадгүй. Шууд биед нь ойртож болохгүй ажиглалт хийгээд байж бай шаардлагатай тохиолдолд хамгаалах хувцсаа бүрэн өмсөөд тусламжаа үзүүлнэ шүү гэж хэлсэн. Би хүнээ хянасан, жолооч, асрагч хоёртой нийлээд тухайн газарт ариутгал хийсэн. Би ослын газар дээрээс ариутгалын бодис нэмж авахаар сумын эмнэлэг дээр ирэхэд 15 цаг өнгирч байсан. Би эмнэлэг дээр ирээд сувилагч Бгаас хүүхдийн биеийн байдлыг асуусан чинь "хүүхэд бага зэрэг халуунтай халуун буруулах лаа хийчихсэн ирсэн. Хэсэг хугацааны дараа халуун нь буухаар нь хүүхдэд уян зүү тавиад цагийн тариаг нь хийгээд эмчилгээг нь эхлүүлчихсэн байгаа гэсэн. Би эмнэлэг дээр ковидын халдвартай газраас ирсэн тул эмнэлэг дээр хэнтэй ч уулзаагүй, ариутгалын бодисоо аваад Бтай алсаас уулзчихаад явсан. Би талийгаачийн эмээтэй бие засах гээд гарч байна гээд явж байхад нь уулзсан. Тэр үед надад хүүхэд үзэж хараад өгөөч гэж хэлээгүй. Тэгээд би шууд гараад явсан. Отгонцэцэг гэж эгч нь над руу 12 цаг 24 минутад "Ээж асуугаад аа, тариагаа одоо хийлгэж болох уу? ренгэр дусал байгаа болов уу? гэж асуугаад өгөөч гэнэ гэхээр нь би "4 цагаас цагийн тариандаа орж эхэлнэ, ренгэр байхгүй" гэтэл "өөрсдөө авч хийлгэж болох уу?" гэхэд болноо гэж чат бичсэн. Тэр чат надад байна. Намайг ирэхэд хүчилтөрөгчийг салгасан байсан. Би тэр хэлж мэдэхгүй байна. Би хүүхдийг үзээд өөрийн чадах бүх зүйлээ хийсэн. Миний санаж байгаагаар 2020 оны 09 сарын 16-аас хойш тасарсан гэж сувилагч нар хэлж байсан. Тухайн үед седуксин нь эмээр байсан гэсэн. Седуксин тариа сумын төвийн Баярмаа гэдэг айлын хүүхдэд ойр ойрхон таталт өгдөг тул байдаг юм. Тэр айлд ганц нэг ширхэг тариаг тэр айлд манай эмнэлгээс өгчихдөг байсан юм. Тэр айл нь манай эмнэлгээс л авдаг, өөр газраас авах боломжгүй тариа. Уранзаяа эмчийг над руy залгахаар нь би Баярмаа эгчийнд байж магадгүй, гялс хүн явуулаад үз гэж хэлж байсан. Седуксин тариаг шулуун гэдсээр нь кг жинд нь 0,1 мл/кг-аар тооцоод шулуун гэдсээр хийдэг. Хэрэв таталт тавигдахгүй ахин татаад байвал 5 минутын зайтай 3 удаа давтана гэсэн заалт байдаг. Тарианы үйлчилгээ хийсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэх хугацаа секундээр хэмжигдэж явагддаг юм. Тарианы зарлага нь эмнэлгийн эмийн санч дээр бүртгэгддэг юм. Таталт тавиулах тариа байгаагүй учраас талийгаачийн амь нас хохирсон гэж үзэж байгаа. Борнуур сумын эрүүл мэндийн төвөөс тухайн өдөр жижүүртэй байх хугацаанд хүүхэд өнгөрсөн гээд 3 сарын цалингийн 20 хувиар сахилгын арга хэмжээ авагдсан. Б, Булганчимэг нар дээр цалингийн арга хэмжээ авсан. Хоолой идээлсний улмаас хүн маш их халуурдаг, халуурснаас тархи хавагнах үйл ажиллагаа явагдаж таталт өгсөн. Таталт тавиулах тариа байгаагүй учраас нас барсан байх гэж үзэж байна. Би хүүхдийн нарийн мэргэжлийн эмч биш учраас мэдэхгүй байна. Би 6 жил Этүгэн их сургуульд суралцахдаа ийм зүйл сураагүй. Тархи хавагнах үйл ажиллагааг гаднаас нь харж ажиглаад оношлох боломжгүй. Би одоог хүртэл тооцох юм бол 4 дэх жилдээ эмнэлгийн байгууллагад ажиллаж байна. Би уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжилтэй. Хүүхдийн өвчин судлал гэсэн хичээл 1 улиралд 2-3 кредит хичээл судалдаг. Надад уг хичээлийг эмэгтэй, 50 гаран насны багш зааж байсан. Би багшийнхаа нэрийг санахгүй байна. Манай байгууллагын ажил үүргийн хуваарийг удирдлагын багаараа хуралдаад байгууллагын дарга баталж гаргадаг. Байгууллагын ажил үүргийн хуваарийг эмч, эмнэлгийн ажилтнууд нь бүгд дагаж мөрдөх үүрэгтэй байдаг. Ажил үүргийн хуваарийг зөрчвөл шат дараалалтай арга хэмжээ авдаг. Хүн нас барсан нь үнэхээр харамсмаар үйлдэл, би өнгөрсөн цагаас нь хойш харамсаж байгаа. Намайг ямар буруу үйлдэл хийсэн гэж буруутгаж байгааг одоо хүртэл мэдэхгүй байна. Би хийх ёстой ажлаа хийж байсан. Би дараагийн дуудлагадаа явсан байсан. Хэрвээ седуксин гэх тариа байсан бол хүүхдийн амь нас аврагдах ёстой байсан гэдэгт 100% итгэлтэй байна... /2-р хх-ийн 161-163 дугаар хуудас/,
Түүний дахин өгсөн ... Би 2020 оны 01 сараас Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэгийн тушаалаар халдвартыг 2020 оны 12 сарыг дуустал хариуцаж ажилласан. Түүнээс хойш А.Соёлмаа хариуцаж ажиллахаар болсон. Бүртгэл хөтөлж хүлээлцсэн. Тус бүртгэл нь эмнэлэг дээр байгаа байх. Намайг халдвартыг хариуцаж байхад халдвартын яаралтай тусламжаар хүн үйлчлүүлээгүй тул зарлагын бүртгэл судалгааг хөтлөөгүй. Энэ үнээн би халдварт дээр байхдаа 2020 оны 05 сард 2 ширхэг седуксин гэдэг тариаг захиалж авч байсан. Халдварын хэсгийн өрөөний түлхүүр, эм тарианы шүүгээний түлхүүр зөвхөн надад байдаг, бусад өрөөний зарим түлхүүрүүд нь үүд нь дээр байдаг. Зарим нь хариуцсан хүмүүстээ байдаг. Би талийгаачид Бг булчинд тариа хийгээрэй гэсэн болохоос биш судсанд хийгээрэй гэж хэлээгүй. Би тарианыхаа цүнхийг авах гээд л гараад явсан. Тэрнээс биш би гэртээ байж байя гэж хэлж гараагүй. Би хүлээн зөвшөөрч байна. Халдвартын тариаг халдвартын яаралтай тусламжид л ашиглах ёстой байсан. Талийгаачид уг тариаг ашиглах боломжгүй байсан... /3-р хх-ийн 65 дугаар хуудас/,
Гэрч Г.Уранзаяагийн дахин өгсөн ...Намайг тухайн өдрийн жижүүрийн эмч М над руу 18 цаг болж байхад /цагийг нь нарийн сайн санахгүй байна/ залгаад "Сувилагч хэвтэж байсан хүүхэд эсмэс хийгээд гайгүй болчихлоо гээд яриад байна. Та очоод үзээдхээч" гэж ярьсан. Тэгээд би ярьснаас хойш 10 минутын дараа эмнэлэг рүү ороод хүлээн авахын өрөө рүү орсон чинь салганаж чичирсэн эрэгтэй, цаад талын жижиг өрөөнд сувилагч нэг эрэгтэй хүнийг хэвтүүлчихсэн даралтыг нь үзээд сууж байхаар нь би Бгаас юу болоод байгаа юм бэ? гэтэл "Сая нэг хэвтэж байсан хүүхэд татаж байгаа юм шиг болоод эсмэс хийсэн гайгүй болчихлоо. Минжээ хэлсэн, энүүгээр байгаа хүмүүсийг үзээд өгөөч" гэж хэлсэн. Би үүдэнд салганаад байгаа хүнийг яасныг нь асуугаад байж байтал эмнэлгийн дарга залгаад "Юу болоод байгаа юм бэ? ар гэр над руу яриад байна. Чи очсон уу?" гэж асуугаад яриад байж байтал нэг хүн хүүхэд татаад байна шдээ гээд орилоод урдаас хүрээд ирсэн. Тэгээд хүүхдийн өрөө рүү орсон чинь нумарч татаад ам хамраас нь цагаан хөөс сахарчихсан байсан. Тэгээд би хүчилтөрөгчийн аппарат залгаад Норжмаа гэж хүнийг хүлээн авах руу магнизм тарианд явуулаад М руу залгаад маш хүнд хүүхэд байна. Яаралтай ирэхгүй бол болохгүй нь гэж хэлээд магнизм тариаг өгзөгний булчинд хийгээд талийгаач хүүхдийн биед хүрэхэд маш халуун байсан. Яг халуун хэмжигчээр халууныг нь үзэж чадаагүй. Тэгээд би эмээгээр нь спирттэй хөвөнгөөр биеийг ачуулсан. Мөн шулуун гэдсээр 250-тай лаа хийсэн. М руу дахин залгаад халуунтай, таталт нь тавигдахгүй байна. Седуксин тариа байхгүй, яах вэ? Гэсэн чинь М Баярмаагийнд байж магадгүй хүн байвал асуулгуулчих байж магадгүй гэхээр нь Норжмааг Баярмаагийнх руу явуулсан. 18 цаг 40 минутад нүд нь гөлийгөөд бие нь сулраад ухаангүй болчихсон. Тэр үед Б орж ирээд бид хоёр сэхээн амьдруулалтаа 7-8 минут орчим хийсэн байх. Тэгээд амин үзүүлэлтүүд мэдрэгдэхгүй болчихоор нь хүчилтөрөгчийн гуурсыг сувилагч Бгаар авхуулаад сэхээн амьдруулах үйлчилгээг зогсоогоод би өрөөнийх нь үүд нь дээр зогсож байтал М орж ирээд дахиж үзье гээд үзсэн. Би дахиж тэр хүүхэд рүү ойртоогүй. Учир нь би тухайн хүүхдийг нас барчихсан байна гэж оношилсон. Талийгаачийн эмээ нь "Би уг нь Бд хүүхэд татаад байна гэж олон хэлсэн шдээ" гэж хэлж байсан.Б.Мыг ирэх үед амь хохирогчид өгсөн байсан хүчилтөрөгчийн гуурсыг салгасан байсан. Б.М орж ирээд буцаад хүчилтөрөгчийг өгсөн. Салгаад буцаж залгахад 1 минут л болоосон. Дараа нь нас барсны дараа седуксин гэх 2 ампул ширхгийг авч ирчихсэн харагдаж байсан. Манай эмнэлэгт седуксин нь эмээр байсан. Би уг эмийг уухаар бэлдчихсэн байсан. 2020 он гараад седуксин гэх тариа байсан. 2020 оны 09 сарын дундаас хойш энэ тариа нь тасарчихсан юм.../2-р хх-ийн 171 дүгээр хуудас/,
Гэрч Ё.Цэрэнбадамын ...Борнуур сумын иргэдийг зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй олгох эмийг олгох, эмийн зөв зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа хийх. 2020 оны 08 сарын сүүлээр эмийн сан дээр дуусаад хангаж байгаа Монгол эм импекс концерн ХХК-ны Төв аймаг дахь салбар дээрээс нь 08 сарын сүүлээр 09 сарын эхээр утсаар асуухад ирээгүй тасарчихсан гэж хэлсэн. Тэрнээс хойш 09 сарын 20-н гаргаж байгаад ирээд асуухад ирээгүй байна гэж байсан. Тэгээд би 2020 оны 10 сарын 11-ний өдөр нягтлан Энхтуяа /99006881/-аас седуксин тариаг асуухад ирчихсэн байна гээд эмчээр 2020.10.12-ны өдөр авхуулж байсан. Харин хүлээн авах, яаралтай тусламж дээр 2020 оны 09 сарын 16-17-ны өдрийн хавьцаа тасарсан санагдаж байна. Седуксин гэх тариа нь вакцины урвал хүндрэлээс сэргийлж 19 нэр төрлийн эм тарианд байдаг. Манай эмнэлэгт яаралтай тусламж дээр дууссан болохоос биш Вакцины урвал хүндрэлээс сэргийлэх 19 нэр төрлийн эм тарианд байсан. Хүнд өвчтөн эмнэлэг дээр ирээд шаардлагатай 33 нэр төрлийн эм тарианаас бусад эм тариа шаардлагатай байх юм бол намайг дуудаад эм тариаг гаргуулж авах ёстой байсан. Гэвч тухайн үед надад хэн ч ямар ч эмч надад хэлж дуудаагүй байж байгаад эрхлэгч эмч Булганчимэг 18 цаг 30 минутад байх залгаад эмнэлэг дээр яаралтай ирэх шаардлагатай байна гэсэн. Тэгээд намайг яваад очиход хүүхэд нас барчихсан байсан. Эрт надад хэлсэн бол седуксин гэх тариаг гаргаж өгөх боломжтой байсан.../2-р хх-ийн 173 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхтуяагийн ...тухайн үед Борнуур сумын нутаг дэвсгэрт транзит тээвэр онхолдож нэг хүний эрүүл мэнд, халдваргүйтгэлийн талаар анхаарал хандуулах талаар Төв аймгийн Шуурхай штабаас надтай холбогдож мэдээлэл өгсөн, түүний дагуу би Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга Булганчимэгт уг асуудлын талаар яаралтай хариу арга хэмжээ авч ажиллах Мтай огт холбогдсон асуудал байхгүй талаар үүрэг өгсөн. Тэрнээс Мтай огт холбогдсон асуудал байхгүй. Манайхаас хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлыг газар дээр нь очиж хийсэн ба ерөнхийдөө эрүүл мэндийн төвийн даргад үүрэг өгч ажил эрчимжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дотооддоо хэлэлцэж арга хэмжээ авах талаар Борнуур сумын ЭМТ-ийн даргад үүрэг өгсөн юм. Эргэж хариу мэдэгдсэн эсэхийг сайн санахгүй байна. Эмгэг судлалын дүгнэлт гарсан бөгөөд яг хэн буруутай гэдгийг нь гаргах боломжгүй, би өөрөө буруутай ажилтныг тогтоох түвшний хүн биш учир хэлж мэдэхгүй байна, эмгэг судлалын дүгнэлтийг гаргаж өгөх боломжтой... /2-р хх-ийн 175 дугаар хуудас/,
Гэрч Б.Баярмаагийн ...Норжмаа гэж хүн надаас 1 ширхэг седуксин гэх тариаг аваад авсан. Дараа нь надад ашиглаж чадаагүй гээд 1 ширхгийг буцааж өгсөн. Манай хүүхэд төрөлхийн татаж унадаг өвчтэй юм. Седуксин гэх тариаг унах тоолондоо хэрэглэдэг юм. Манайх энэ тариаг Төв аймгийн Борнуур эмнэлгээс улаан өнгийн зураастай бичгээр олгодог. 2020 оны 10 сарын 11-ний өдрийн Норжмаа надаас 1 ширхэг седуксин тариа нь Борнуур сумын эмнэлгээс ирж үзээд манай хүүхдэд хийгээгүй үлдээсэн тариа байгаа юм. Би тэрийг хэн гэдэг эмч манайд үлдээсэн гэдгийг санахгүй байна. 2020 оноос хойш Борнуур сумын эмнэлгээс авч байгаа. Манай гэрт 1 ширхгийг л эмнэлгээс үлдээдэг юм... /2-р хх-ийн 178 дугаар хуудас/,
Гэрч О.Алтанцэцэгийн ...2020 оны 10 сарын 11-ний 09 цагт ажилдаа ирсэн чинь зам дээр аваар гарчихсан байна очиж ариутгал хийхгүй бол болохгүй гэж М эмч хэлсэн. Тэгээд би ариутгалын бодисоо бэлдээд аваад М, жолооч Батчулуун нарын хамт Тайсын хөтөл гэдэг газар руу явсан. Тэгээд ослын газар дээр очоод М машинд үлдээд жолооч Батчулуун бид хоёр ослын газар ариутгал хийсэн. Мыг осолд орсон хүнийг үзсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Буцаж эмнэлэг дээр ирээд ариутгалын бодисоо найруулж аваад буцаад ослын газар руу явсан. Ослын газар очоод Батчулуун бид хоёр ариутгалаа хийсэн, М машиндаа үлдсэн. Мын ажлыг би мэдэхгүй байна... /2-р хх-ийн 181 дүгээр хуудас/,
Гэрч Л.Батчулууны ...2020 оны 10 сарын 11-ний өдөр үдээс өмнө тайсын хөтөл дээр транзит машин онхолдсон дуудлагад эмч М, асрагч Алтанцэцэг нарын хамт явсан. Надад Б дуудлага өгсөн. Ослын газар дээр очоод Алтанцэцэг эгч бид хоёр ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. М хүнээ үзээд байсан. Ариутгал халдваргүйжүүлэлтэд М оролцоогүй. Өдөр сумын эмнэлэг дээр буцаж ирээд ариутгалын бодис аваад буцсан. Буцаж очоод М юу хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Алтанцэцэг эгч бид хоёр ослын газар дээр ариутгал хийсэн. Дуудлаганаас 18 цаг өнгөрч байхад буцсан. М эмнэлэг рүү яаралтай явах боллоо гэж хэлсэн... /2-р хх-ийн 184 дүгээр хуудас/,
Гэрч Д.Норжмаагийн ...2020 оны 10 сарын 11-ний өдөр 10 цагт талийгаач хүүхдийг эмээ Сумъяагийн хамт Борнуур сумын ЭМТ-д хэвтүүлэхээр автомашинаар хүргэж өгсөн. Тэгээд 13-14 цагийн хооронд ногоотой шөл Эрхэмбаяр, Сумъяа хоёрт аваачиж өгсөн. Намайг өдөр очих үед дуудлагад явсан эмч, асрагч, жолооч гурав ирж байсан. Тэгээд намайг Сумъяа эгч намайг хүүхэд харж бай, чамайг байгаа дээр бие засчхаад ирье гээд гарсан. Тэгээд гарч явахдаа Сумъяа эгч М эмчтэй таарч "манай хүүхдийг хараад өгөөч" гэж хэлсэн юм байна лээ. Сумъяа эгч бие засч орж ирчхээд надаас М эмч орж ирсэн үү? гэж асууж байсан. Тэгэхээр нь би үгүй гэтэл би уг нь хэлсэн юм орж ирээгүй явчихаж байгаа юм байхдаа гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач хүүхэд нурмагар, сэрүүн хэвтэж байсан. М өрөө рүү орж ирээгүй, хаалгаар шагайж ч хараагүй. Тэгээд уян зүү хэрэгтэй эмнэлэгт байхгүй гээд хажууд хэвтэж байсан хүнээс нь 1 ширхэг уян зүү авч өгөөд эмчилгээг нь эхлүүлсэн. Тэгээд би 15 цаг өнгөрч байхад яваад өгсөн.
17 цаг өнгөрч байхад халуун усанд орчхоод гараад ирэхэд Сумьяа эгч над руу залгаад хүүхэд татаад эхэлсэн, эмч, сувилагч нар орж ирэхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг дээр яваад очсон чинь Б 1 давхарт хүлээн авахын өрөөнд хүнд тариа хийгээд зогсож байсан. Тэгээд би талийгаач хүүхдийн өрөө рүү орсон чинь хүүхэд тогонд цохиулж байгаа юм шиг аймар татаад байсан. Тэгээд би Булганчимэг эмч рүү залгаад хүүхэд бүр аймар болчихлоо, энд чинь эмч байхгүй байна" гэж хэлсэн. Тэгсэн чинь манайд эмч хүрэлцэхгүй байгаа, өнөөдрийн дуудлагын эмч ариутгалд явчихсан байгаа" гэхээр нь би "Тэгээд энэ хүүхдийг чинь яах юм бэ? үх гэх юм уу?" гэтэл "за би нэг хүн явуулья гэж хэлсэн. Тэгээд 10 минутын дараа Уранзаяа эмч ирээд талийгаач хүүхдийг аваад сувилагчийн өрөөнд оруулж хүчилтөрөгч гуурсаар залгаад. 10мл-аар магнизм хийгээд, спиртээр биеийг нь Сумъяа эгч, Уранзаяа эмч бид гурав арчаад, халууныг нь үзсэн чинь +36С байсан. Тэр халууны шил нь ажилладаггүй байсан юм шиг байна лээ. Яаж ч үзсэн +36С-аас дээшээ гарахгүй байсан. Уранзаяа эмч хүүхдэд тусламж үзүүлж байх хооронд М руу залгаж яриад байсан. Тэгээд намайг Баярмаа гэх айл руу уналт таталтын эсрэг бор шилтэй тариа /седуксин/-нд явуулсан. Тэгээд би 18 цаг 30 минут 15 минутын дотор/-д тариаг аваад ирэхэд талийгаач нас барчихсан гэчихсэн. Сумъяа эгч өрөөнийх нь үүдэнд ухаан алдчихсан байсан. Намайг ороход хүчилтөрөгчийн аппаратыг Уранзаяа эмч салгаад надтай зэрэгцээд Б сувилагчийн өрөө рүү орж байсан. Тэгээд 10 минутын дараа М орж ирээд хиймэл амьсгал өгөөд ямар нэгэн хариу үзүүлээгүй... /2-р хх-ийн 187 дугаар хуудас/,
Гэрч Ш.Наранцацралын ...Нартын хэсгийн сонгуулийн хэсгийн хороо нь дээр ажиллах ёстой байсан боловч чөлөө аваад 2020 оны 10 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байсан. Тухайн өдөр С.Булганчимэг нарт багийн хэсгийн хорооны дарга нь байсан. Тухайн хороо нь дээр хэсгийн хороо нь дээр ажиллаж байсан. 2020 оны 05 сарын 04-ний өдөр вакцины дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн багц /ЭМС-ийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн А/294 дугаар тушаал/-д седуксин гэдэг тариаг 5 ширхгийг захиалснаас 1 амбулыг олгосон. Тэр седуксин тариа нь 2021 оны 12 сар хүртэлх хугацаатай байсан. Тэгээд би хугацаа ойртоод ирэхээр нь эмийн санчдаа буцааж олгоод өөр седуксинээр нөхөн хангалтаа хийж авсан. 2020 онд вакцины урвал гараагүй тул нэг ч зарлага хийгээгүй. Вакцины дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн багцад седуксин гэдэг тариа байдаг гэдгийг манай эмнэлгийн эмч нар бүгд мэдэж байгаа. Манай өрөөний түлхүүр эмнэлгийн хүлээн авах хэсэгт байнгын өлгөж үлдээдэг. Учир нь яаралтай хэрэглэгдэх тохиолдолд ашиглуулах зорилгоор байрлуулдаг юм... /2-р хх-ийн 190-191 дүгээр хуудас/,
Гэрч С.Сарангэрэлийн ...Тухайн үед орон нутгийн сонгуулийн хэсгийн хороонд томилогдон ажиллаж байсан. С.Булганчимэг хэсгийн хорооны даргаар ажиллаж байсан. Харин би хэсгийн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Ер нь бол тухайн үедээ ажиллаж хуваарь гаргачихсан. Хоёр хоёроороо жижүүрлэж ажилладаг байсан юм... /2-р хх-ийн 194 дүгээр хуудас/,
Гэрч М.Оюунаагийн ...Ажил үүргийн хуваарийг ижил мэргэжилтэнгүүдтэйгээ хамт байгууллагын даргыг байлцуулж байгаад харилцан ярилцаж байгаад гаргадаг. Сая надад үзүүлсэн ажил, үүргийн хуваарь 2020 онд дагаж мөрдөж байсан ажил үүргийн хуваарь мөн байна. Энэ ажил үүргийн хуваарь солигдоогүй. 2020 онд седуксин тариа байсан. Ээлжийн сувилагч нь жижүүрийн эмч дуудлагад явсан тохиолдолд дараагийн эмчийг дуудан ажиллуулах ёстой байдаг. Тийм асуудал байхгүй, эмч дуудлагад явсан л бол дараагийн эмчийг сувилагч дуудах үүрэгтэй... /2-р хх-ийн 197-198 дугаар хуудас/,
Гэрч Д.Сумъяагийн ...Би Мт эмнэлгийн шатны доор 15 цагийн орчимд хүүхдээ үзүүлье, хүүхэд таталт өгөөд байна гэхэд М дээшээ гарчихаад үзээгүй явчихсан байсан. Харин Бд 14 цагаас хойш "манай хүүхэд таталт өгөөд байна, эмчээ дуудаач ээ" гэж хэлсэн чинь Б "Эмч дуудлагад явсан, зам дээр машин онхолдсон тул ариутгал хийнэ гээд явсан, одоо ямар ч боломжгүй" гэж хэлсэн. Би энэ асуудлаар Бд 3-4 удаа хэлсэн боловч ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Би хүүхдийг Уранзаяа эмчээс нас барчихлаа гэдгийг сонсоод ухаан алдчихсан байсан. Тэгээд сэрсэн чинь М эмч ирээд тариа хийгээгүй, зүрхэнд нь массаж хийгээд, хүчилтөрөгчөөр гуурсаар өгөөд байсан өөр зүйл хийгээгүй. Ер нь бол М эмч нас барчихсан байхад нь ирсэн. Б сувилагч надаар ямар эмч рүү залгуулаагүй. Харин манай Норжмаа гэдэг дүү Булганчимэг рүү залгаж ярьсан... /2-р хх-ийн 201-202 дугаар хуудас/,
Гэрч А.Соёлмаагийн ...Би 2020 оны 11 сарын 17-ны Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд ороод 2021 оны 05 сард М хүүхэд асрах чөлөөгөө авсан. Тэгээд намайг тушаалаар халдварт дээр томилсон. Надаас өмнө М халдвартыг хариуцаж байсан. Намайг хүлээж авахад 2 ампул седуксин байсан. Одоо нөгөө 2 седуксины хугацаа 2022 оны 01 сард дуусчихсан. Би эмчийн санчдаа хүлээлгэж өгч амжаагүй байгаа. Зарлагын бүртгэл судалгаа гэж байхгүй... /2-р хх-ийн 205 дугаар хуудас/,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.Оргилмаагийн ... Би иргэний хариуцагчийн эрх үүрэгтэй танилцлаа. Надад асуух зүйл байхгүй. Би татгалзаж байна. Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Тийм асуудал байхгүй... /3-р хх-ийн 69 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 147-152, 209 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 156-161, 208 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Мын 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан үйл баримт,
Шүүгдэгч Э.Бгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярт эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан үйл баримт тус тус тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Шүүгдэгч Э.Б, Б.М нар нь 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдөр амь хохирогч Эрхэмбаярт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс амь хохирогч Эрхэмбаяр 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзангийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Эрүүл мэндийн яамны хүүхдийн анагаахын мэргэжлийн салбарын гишүүдийн шинжилгээний дүн зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгч Э.Б, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан оршуулгын болон бусад зардал болох нийт 16.388.534 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс 10.000.000 төгрөгийн хохирлыг нэр бүхий 2 шүүгдэгчээс тус бүр 5.194.267 төгрөгөөр хувь тэнцүүлэн гаргуулж, өмгөөлөгчийн хөлс 6.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Б.М 2.000.000 төгрөг, Э.Б 1.463.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж хэрэгт ач холбогдолтой зүйл хурааж ирүүлээгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа:
…Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд Булгантамир эрхлэгчийг хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг илэрхийлж мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хяналтыг хариуцах үүргээ биелүүлээгүй. Эмнэлгийн уялдаа холбоо байхгүй. Хэзээ хойно нь үйл явдлыг мэдэж байгаа асуудал байсан. Эмчийн хувьд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр буруу онош тавигдсанаар энэ төрлийн эмчилгээ авч чадаагүй асуудал байна. Үүнээс үүдээд амь нас хохирсон. Тухайн байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд сувилагч нар нь энэ асуудлыг хариуцаж үлдээд өөрөө тухайн байгууллагыг хариуцаж удирдах хүнийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирлын тухайд 16.388.534 төгрөгийн хохирлын асуудал яригддаг. Гэм буруугийн асуудлаар дүгнэлтээ дэмжиж байгаа... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа:
…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тийм учраас гэм буруутай гэж үзэж байна. Энэ хүмүүсийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон. Хүний амь насыг мөнгөөр тооцох арга байхгүй. 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2 жил болсон гэмт хэрэгт 3 удаа ярьж холбогдож байгаад нь гомдолтой байна. Над руу байнга яридаг. Нөгөө 2 мессеж бичихгүй ярихгүй байна. Хүүхдийн баяраар гэсэн хүүхэдтэйгээ парк орсон болоосой гээд шөнийн 2 цагт уйлаад ярьж байсан. Гэм буруугаа ухамсарлаж хүнлэг сэтгэл гаргахгүй бол гэм буруугийн талаар ялаас хөнгөрхийн төлөө ингэж хэлэх нь эмгэнэлтэй байна. Адилхан эмэгтэй хүн үр хүүхдээ алдсан хүн өдөр шөнө нойр нь хүрэхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд Өмгөөлөгчид төлөх зардал гэж байна. Энэ хүн хүүхдээ алдаагүй бол тэр холоос өмгөөлөгч аваад бүтэн 2 жилийн хугацаанд бид нартай ажилласан. Бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг 2018 оны 161 дүгээр тогтоолтой юм. Хүний амь нас хохирсон 16.000.000 сая төгрөгийн хохирол төлбөрийн асуудлыг 2 жилийн хугацаанд сэтгэл гаргаад төлөх хугацаа байсан. Уучлаарай гэдэг үгийг олон удаа хүлээж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан:
...Хохирлын хувьд 2021 оны 07 дугаар сард нэхэмжилсэн. Тэрнээс хойш бүтэн 1 жил болж байна. Энэ хугацаанд дахин зөндөө зардал гарсан. Олон удаа нааш цаашаа явсан. Хэргийн материалтай танилцсан. Давж заалдах шүүх хурал болсон. Нэмвэл нэмэхээр зөндөө зардал байна. Би энийг их мөнгө гэж бодохгүй байна. 3 хүний дунд бол 16 сая төгрөг их мөнгө биш. Хүүхдийн амины хажууд жижигхэн зүйл. Гэхдээ цаашид баримтаа цуглуулаад явна гэж бодсон ч нэгэнт баримтаа хавсаргаад өгсөн юм чинь гэж бодоод харин ч нэмээгүй. Хүний сэтгэл санааны хохирол Монгол улсад үнэлэгддэггүй. Гадаадын оронд үнэлээд хуульдаа оруулсан байдаг. Аврах боломж байсан. Сэтгэл дутсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Гомдолтой миний буруу, алдаа гаргасан гэдэг үг багадна. Хүний ганц хүүхдийн юугаар ч үнэлэшгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ч.Атарболд:
...Харамсалтай зүйл болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудын хүрээнд Б.Мын зүгээс хэрхэн яаж эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар хангалттай мэдэх байх. Стевцийн гэдэг тариа байсан бол тухайн хүүхдийн амь насыг аварчих байсан юм гэдэг. Боломжтой бүх арга хэмжээг авсан. Арга ядаад шулуун гэдсээр нь магни хүртэл тарьсан. Үйлчлэл нь байхгүй учраас яалтчгүй ийм асуудал болсон. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг. Шүүх хуралдааны явцад хэлсэн жирэмсний амралттай байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй ар гэртээ ганцаараа ажилладаг. Миний үйлчлүүлэг анхнаасаа гэм буруу дээр маргахгүй гэж байсан. Үнэн зөв мэдүүлгүүдээ өгсөн. Эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэдэг тийм зүйл бол байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Рентгэн ангилах ажлыг Э.Б хийдэггүй юм. Ажил үүргийнх нь хуваарьт заагдсан үйл ажиллагааг хангалттай хийж байсан. Эмчийн бичиж өгсөн заавраар нь ажиллаж байсан. Дотоод журмаар эмчийг дуудах ёстой гэсэн асуудал байгаа. Өөрөө 2-3 удаа уучлалт гуйгаад гэм буруутай хүүхдийн амь насыг хохироосон асуудалд буруутай гэдгийг хүлээж байгаа учраас би үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг заавал дордуулах үйлдэл хийхгүй. Хор уршиг, хохирлын талаар ярьж байна. Энэ тал дээр хариуцагч байгууллага нь тогтоогдсон учраас иргэний хариуцагч байгууллага хариуцах хууль зүйн төсөл нь байгаа. Э.Бгийн хувийн эмнэлэг биш. Тйим учраас иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо хөдөлмөрийн гэрээгээр оролцоно. Хөдөлмөрийн гэрээгээр бүрэн хариуцлага, бүрэн бус хариуцлага гээд заасан байна. Өмгөөлөгчийн зардалд 2015 оны Эрүүгийн хуульд заахдаа төрөөс тогтооно гэж заасан байгаа. Бид нар хуулиа дагаж мөрдөх ёстой... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Тухайн болсон үйл явдалд үнэхээр харамсдаг. Гэм буруу дээр маргахгүй. Намайг уучлаарай маш их харамсаж явдаг шүү... гэсэн,
Шүүгдэгч Э.Б:
...Тухайн үед би үнэхээр харамсаж байсан. Тухайн үед хүүхэд татсан байсан болохоор амь насыг нь аврахын тулд хүүхдэдээ л тусламж үзүүлэх шаардлагатай байсан. Массаж хийгээд эмч дуудаад өгөөч гэсэн. Охин руугаа залгаад дуудсан гэж байсан. Болсон зүйлд үнэхээр харамсаж байна. Бодох тусам зүрх шимширдэг. Дахин уучлалт гуйя. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг дагана... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.М, Э.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Эрүүл мэндийн эсрэг” гэсэн Арван тавдугаар бүлэгт хамаарах бөгөөд тус бүлэгт “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх”, “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, “Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах”, “Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах”, “Хууль бусаар үр хөндөх”, “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” хэмээх гэмт хэргүүд болж хуваагддаг.
Дээрх гэмт хэргүүдээс шүүгдэгч Б.М, Э.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг бөгөөд тус гэмт хэргийн хамаарч буй зүйл заалтад “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг гэмт хэрэгт тооцох ба хүндэвтэр, хүнд, нас барсан гэх хохирол, хор уршгийн аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирогч нас барснаараа төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.М, Э.Б нар нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна гэдгээ ухамсарлаж, хэдийгээр энэхүү тусламжийг үзүүлэх боломж байсан боловч өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хүссэн сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогч нас барсан байна.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь “Эрүүл мэндийн эсрэг” гэмт хэрэг нь хүндэвтэр, хүнд, хохирогч нас барсан гэсэн хохирол, хор уршгийн аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан “эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Тэрээр шүүгдэгч Б.М Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар тушаалын 1 дүгээр заалт ёсоор Эмнэлгийн яаралтай тусламжийн үлгэрчилсэн журамд заасан “Эмнэлгийн яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэх зааврыг мөрдөөгүй буюу эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн хуудсыг бөглөөгүй, АВС зарчмын дагуу яаралтай тусламжийг хийгээгүй энэхүү өөрийн үйлдлээ,
шүүгдэгч Э.Б стандарт, дүрэм журмаар эмнэлэг хариуцсан Эрүүл мэндийн төвийн даргын гаргасан “Жижүүр эмч нарын хуваарь”-ийг баталж, уг хуваарьтаа “Тухайн өдрийн жижүүр эмч дуудлагад явсан хойгуур яаралтай дуудлага ирсэн болон өвчтөн хүндэрсэн тохиолдолд хуваарийн дагуу дараагийн эмчийг ээлжийн сувилагч дуудаж, түргэн тусламжийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн, мөн эмчид буруу мэдээлэл өгсөн энэхүү өөрийн үйлдлээ тус тус хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нас барсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан, хохирогч нас барсан нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Дээрх гэмт хэрэгтэй холбоотойгоор шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, дүгнэлт нь Эрүүгийн 20340006360252 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээчийн 2021 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн 43 дугаартай “Талийгаач А.Эрхэмбаяр нь гүйлсэн булчирхайн цочмог идээт үрэвслийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт, Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэгийн баталсан “Жижүүр эмч нарын хуваарь”, шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай дүгнэлт, Эмгэг судлалын шинжилгээний протокол № ТӨВ АНЭ-29.2020, Эрүүл мэндийн яамны хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлт,
гэрч О.Ууганбилэг, гэрч Г.Уранзаяа, гэрч Д.Сумъяа, гэрч Э.Жавзан нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан болон түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын ...Тухайн байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд сувилагч нар нь энэ асуудлыг хариуцаж үлдээд өөрөө тухайн байгууллагыг хариуцаж удирдах хүнийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Булганчимэгийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч А.Эрхэмбаярын биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан гэмт хэрэгт байгууллагын удирдах албан тушаалтны хувьд гэм буруутай гэж маргадаг.
Шүүх тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянаж үзлээ.
Гэтэл прокуророос эрүүгийн 20340006360252 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч С.Булганчимэгт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан, гэрч Э.Жавзан, Д.Сумъяа, Г.Уранзаяа, О.Ууганбилэг, С.Булганчимэг, Э.Б, Б.М нарын мэдүүлэг, Эрүүл мэндийн яамны хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн шинжилгээний дүгнэлт, шүүхийн шинжилгээний албаны 43 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзжээ.
Шүүгдэгч С.Булганчимэгийг гэм буруутай гэх дээрх хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдээс шүүгдэгч Б.М, Э.Б, С.Булганчимэг нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ:” гэж,
мөн заалтын 1.1-д “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.М, Э.Б, С.Булганчимэг нарын гэрчээр өөрсдийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг эрх зүйн байдал нь дордож байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Түүнчлэн хууль ёсны төлөөлөгч, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Булганчимэгийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 55 минутад Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд нас барсан амь хохирогч А.Эрхэмбаярын үхэлд түүний үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн талаарх мэдүүлэг хэрэгт авагдаагүй байна.
Нөгөө талаар шүүгдэгч С.Булганчимэгийг хавтаст хэргийн 33-35 дугаар хуудаст авагдсан “Эрүүл мэндийн яамны Хүүхдийн анаагахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн эрүүгийн 203400636 дугаар хэрэгт хийсэн шинжилгээний дүгнэлт”-д дурдсанаар нэгдүгээрт, эмнэлгийг шаардлагатай эм буюу диазепам /седуксен/-аар хангаагүй гэж, хоёрдугаарт, эмч, эмнэлгийн ажилчдыг зохион байгуулж дуудлагад явсан эмчийг орлох эмчийг дуудан ирүүлээгүй гэж, гуравдугаарт, холбогдох эмч нарыг нарийн мэргэшлийн сургалтад хамруулаагүй гэж тус тус буруутгажээ.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн “Монгол эм импекс концерн” ХХК-ийн Төв аймаг дахь салбарын захирал Ш.Буджавын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар тодорхойлолтод дурдсанаар дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалын улмаас импортоор орж ирэх сэтгэц нөлөөт, мансууруулах зарим эм тариа буюу диазепам нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс нэг сарын хугацаагаар тасарсан байсан нь, улмаар тухайн үед дээрх диазепам нь тухайн эмнэлэгт байсан болох тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хэрэгжүүлээгүй буюу “Эмнэлгийг шаардлагатай эм буюу диазепам /седуксен/-аар хангаагүй” гэж,
Мөн хэргийн 75 дугаар хуудаст авагдсан баримтаар Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын хувьд С.Булганчимэг “Жижүүр эмч нарын хуваарь”-ийг баталж, уг хуваарьтаа “Тухайн өдрийн жижүүр эмч дуудлагад явсан хойгуур яаралтай дуудлага ирсэн болон өвчтөн хүндэрсэн тохиолдолд хуваарийн дагуу дараагийн эмчийг ээлжийн сувилагч дуудаж, түргэн тусламжийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүрэгтэй” гэж дурдсан байна. Тэгэхээр Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга зохион байгуулалтын арга хэмжээ авч, эмнэлгийн үйл ажиллагаа тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/293 дугаар тушаалын 2 дугаар заалтыг мөрдөн ажиллаагүй буюу “Эмч, эмнэлгийн ажилчдыг зохион байгуулж дуудлагад явсан эмчийг орлох эмчийг дуудан ирүүлээгүй” гэж,
Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалын улмаас эмч, эмнэлгийн байгууллагад холбогдох нарийн мэргэшлийн сургалт, сурталчилгаа явагдах нөхцөл бүрдээгүй байсан, мөн энэхүү эмч нарыг нарийн мэргэшлийн сургалтад хамруулах арга хэмжээг дан ганц сумын Эрүүл мэндийн дарга шийдвэрлэх боломжгүй, Төв аймгийн Эрүүл мэндийн газар нэгтгэн зохион байгуулах чиг үүрэгтэй байх тул шүүгдэгч С.Булганчимэгийг “Холбогдох эмч нарыг нарийн мэргэжлийн сургалтад хамруулаагүй” гэж тус тус буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Мөн “Эрүүл мэндийн яамны Хүүхдийн анаагахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн эрүүгийн 203400636 дугаар хэрэгт хийсэн шинжилгээний дүгнэлт”-д дурдсан ...Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэг жижүүр Б.М эмчдээ зааварчилгаа өгч, өөр тийш явуулсан хэрнээ, дараагийн дуудагдах эмч Г.Уранзаяад заавар өгч эмнэлэг рүү явуулаагүй, эмч Г.Уранзаяа, Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэг хоёул амралтын өдөр хэдий ч сумын сонгуулийн хороонд ажилтай байсан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих ёсоор нь явуулахад садаа болсон гэж үзэж байна... гэсэн нь нэгдүгээрт хэрэгт авагдсан нотлох баримтуудад Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэг жижүүр эмч Б.Мыг дуудлаганд яв гэсэн талаар утсаар ярьсан талаарх баримт байхгүй бөгөөд энэ талаар зөвхөн шүүгдэгч Б.М л мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Мын мэдүүлэг нь бусад мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал яригдана.
Тэгээд ч Эрүүл мэндийн төвийн дарга С.Булганчимэг нь “Жижүүр эмч нарын хуваарь”-ийг баталж, уг хуваарьтаа “Тухайн өдрийн жижүүр эмч дуудлагад явсан хойгуур яаралтай дуудлага ирсэн болон өвчтөн хүндэрсэн тохиолдолд хуваарийн дагуу дараагийн эмчийг ээлжийн сувилагч дуудаж, түргэн тусламжийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүрэгтэй” гэж Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга зохион байгуулалтын арга хэмжээгээ авч, эмнэлгийн үйл ажиллагаагаа тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн ба энэ тохиолдолд заавал дараагийн жижүүр эмчийг өөрөө дуудах шаардлагагүй юм.
Хоёрдугаарт тухайн өдөр буюу 2020 оноы 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргын өгсөн үүргийн дагуу Сонгуулийн хороонд “Эрүүл мэндийн чиглэлийн ажил”-аа буюу Дэлхийн нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал халдвараас урьдчилан сэргийлэх Эрүүл мэндийн төвийн болон эмчийн үүргээ гүйцэтгэсэн байна.
Түүнээс гадна шүүгдэгч С.Булганчимэг нь тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өөрөөр хэлбэл хайхрамжгүй хандаж хохирогчийн амь насыг хохироосон гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.
Тодруулбал шүүгдэгч С.Булганчимэг өвчтөнд үзлэг хийж оношлоогүй нь эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг зөрчсөнөөс хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Б, Б.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч А.Эрхэмбаяр нь Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас барсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан нь шүүгдэгч Э.Б, Б.М нараас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оршуулгын зардал болон бусад зардалд 16.388.534 /арван зургаан сая гурван зуун наян найман мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.М нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, шүүгдэгч Э.Б 1.463.000 /нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга/ төгрөгийг тус тус төлсөн байна.
Шүүх үлдэх 12.925.534 /арван хоёр сая есөн зуун хорин таван мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг гарах үед Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвд хөдөлмөрийн гэрээгээр буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа ба хүний их эмч, сувилагчаар тус тус ажиллаж байсан бөгөөд тэдний албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсан бол уг гэм хорыг тэднийг ажиллуулж байгаа төр буюу ажил олгогч буюу Борнуур сумын Эрүүл мэндийн төв хариуцахаар хуульчилсан байна.
Иймд иргэний хариуцагч Борнуур сумын эрүүл мэндийн төвөөс 12.925.534 /арван хоёр сая есөн зуун хорин таван мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзанд олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч Борнуур сумын Эрүүл мэндийн төв нь гэм хорыг арилгасны дараа зардлаа гэмт буруутай этгээд болох шүүгдэгч Б.М, Э.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.М, Э.Б нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээр маргахгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж байна. Оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хасаж тооцон мөн шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа:
…Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хохирогчийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаа хүний хувьд үйлчлүүлэгчийн хэлж байгаа зүйлийг дэмжиж байгаа учраас хүний амь нас хохирсон байдлыг харгалзаж үзэж оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа:
…Ц.Батзаяа өмгөөлөгчтэй адилхан байр суурьтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жавзан:
...Би улсын яллагчийн гаргаж байгаа саналыг хөнгөдсөн гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ч.Атарболд:
...Манай үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Хохирол мөнгийг төлөхөө илэрхийлсэн асуудалд тодорхой хэмжээгээр төлөөд явсан. Шүүх гэм буруутайд тооцоод хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулна гэж байгаа учраас хохирол мөнгийг төлсөн гэж ойлгож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар заавал 2 жилийн ял оногдуулах шаардлага байхгүй. Хөнгөрүүлэх нөхцөлүүд байгаа учраас шүүх үүнийг харгалзан үзээд ял шийтгэл оногдуулна. Өршөөл үзүүлэх тухай хуульд энэхүү заалт маань хамрагдаж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Шүүхээс гэм буруутайд тооцсон учраас Э.Бгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар оролцож байна. Шүүхээс хуульд зааснаар ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Монгол улсад Эрүүгийн хуульд заасан ял байна. Энэ дээр Өршөөл үзүүлэх тухай хууль хуульчлаад заагаад ороод ирсэн. Шүүгдэгч маань анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа ойлгож байна. Тийм учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шийдэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.М:
...Харамсаж байна. Хувийн байдлыг минь харгалзаж үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн,
Шүүгдэгч Э.Б:
...Би үнэхээр харамсаж байна. Аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг
Шүүхээс шүүгдэгч Б.М, Э.Б нарыг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч тэдний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч Б.М, Э.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан... Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Мын ...эмчлэх эрхийг..., шүүгдэгч Э.Бгийн ...сувилах эрхийг... тус тус хасах нь хуульд нийцэх бөгөөд тус бүрт оногдуулсан эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 20340006360252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М, Э.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.,
36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И Б.Мыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, мөн зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нарс барсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
мөн шүүгдэгч Б Э.Бг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч И Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сувилах эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И Б.М, Б Э.Б нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч И Б.Мт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг,
шүүгдэгч Б Э.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийг тус тус хасаж тус бүрийг шүүх хуралдааныг танхимаас нэн даруй сулласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 2-т заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Борнуур сумын Эрүүл мэндийн төвөөс нийт 12.925.534 /арван хоёр сая есөн зуун хорин таван мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дугаарын регистртэй, Б овгийн Э.Жд олгосугай.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч Борнуур сумын Эрүүл мэндийн төв нь гэм хорыг арилгасны дараа зардлаа гэмт буруутай этгээд болох шүүгдэгч Б.М, Э.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн 20340006360252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б, Б.М нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И Б.М, Б Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И Б.Мын эмчлэх эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг,
шүүгдэгч Б Э.Бгийн сувилах эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус уг ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Б Э.Б, И Б.Мт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН