Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2018/00247

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр           Дугаар 153/ШШ2018/00247             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******хийн *******ы 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, гэрч Б., нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдлийн малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд амйгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарны 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байна. Энэ дэвтэр дээрх миний нэрийг бичихдээ ******* гэж бичсэн байдаг. Намайг ******* гэдэг бөгөөд тухайн үеийн албан тушаалтнууд миний нэрийг буруу бичсэнээс болж ийм зөрчил гарч ирсэн. Иймд хөдөлмөрийн дэвтэр дээрх миний нэр зөрүүтэй байх тул 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр Т.******* намайг тогтоож өгнө үү.

Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд миний ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Би 1986 онд Ө.******* гэр бүл болсон бөгөөд миний хань 1999 онд нас барсан.

Иймд Т.******* намайг Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдлийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгож, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 501 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын С.*******хийн нэр дээрх 1986 оны 70-р дансны хуулбар дээр гэр бүлийн гишүүдийн нэрийг *******х, , ******* гэж бичигдсэнээс үзэхэд хүсэлт гаргагч Т.*******ыг “Билэгсайн” гэж бичигдсэн байх боломжтой гэж үзлээ.

Мөн шүүх хуралдаанд гэрч Б.ын өгсөн “...миний охин Т.*******ыг бид ******* л гэж дууддаг. Түүний нэрийг яагаад ******* гэж бичигдсэнийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн “*******хийн Бэлэнсайн” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *******хийн ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 0560876 дугаартай, 761241 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 501 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 927 дугаартай лавлагаанууд, Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1984-1986 онуудын 70-р дансны хуулбарууд, Ө.гийн 1986-1987 оны цалингийн тодорхойлолтын хуулбарууд, Т.*******ы гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1984, 1987, 1988 онд шагнагдсан гэх Т.*******ы нэр дээрх баярын бичгүүд, гэрч Л.Баттөмөрийн “би 1971 онд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд илгээлтээр ирж нэгдэл тарах хүртэл мал малласан. Т.******* нь 1984 оноос тус нэгдэлд илгээлтээр ирж нөхөр Ө.гийн хамт нэгдэл тарах хүртэл адуучнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.ын “би 1970 онд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд илгээлтээр ирж мал маллаж эхэлсэн. Т.******* нь 1984 оноос тус нэгдэлд илгээлтээр ирж адуучнаар 1991 он хүртэл ажилласан. Би мөн нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэгүүдээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн “*******хийн *******” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *******хийн ******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******хийн *******ыг Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАРИНА