Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2018/00248

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр           Дугаар 153/ШШ2018/00248                 Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие 1983 онд 8-р анги төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө гарч ******* сумын ******* нэгдэлд гишүүнээр элсэн 1984 оныг дуустал тус нэгдлийн ******* багт төл мал маллаж байсан. 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн алба хаагаад 1988 оны 08 дугаар сарын 25-нд цэргээс халагдсан.

1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд сумын уурын зуухны галчаар ажиллаж байсан.

Өмч хувьчлал явагдаж, нэгдэл тарах үед миний ажиллаж байсан үеийн материалууд үрэгдэж алга болсон тул надад байгаа материалуудыг үндэслэн миний 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ******* сумын ******* нэгдэлд төл мал маллаж байсан, 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал ******* сумын ******* нэгдэлд сумын уурын зууханд галчаар ажиллаж байсан байдлуудыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.*******ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хэргийг баримтын хүрээнд хянан шийдвэрлэж, хүсэлт гаргагчийн цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар, 1984 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд сумын уурын зууханд галчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0000007255 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1217 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын бригадын Б.*******ийн нэр дээрх 1985, 1990 оны 70-р дансны хуулбар,

-Б.*******ийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Гэрч Д.*******ын “би 1984 онд цэргийн алба хааж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажилд орсон. Б.******* нь 1985 онд тус нэгдэлд туслах ажилтнаар ажилд ороод 1986-1988 онд цэргийн алба хаасан. Тэгээд цэргээс халагдаж ирээд 1991 он хүртэл нэгдлийн уурын зууханд галчаар ажилласан. Би мөн нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,

-Ховд аймгийн ******* сумын бригадын гэрч Д.*******ын нэр дээрх 1984, 1986 оны 70-р дансны хуулбарууд зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1985 оноос 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1990 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн уурын зууханд галчаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Учир нь Ховд аймгийн ******* сумын бригадын Б.*******ийн нэр дээрх 1985, 1990 оны 70-р дансны хуулбар хэрэгт авагдсан, мөн хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.*******ыг гэрчээр асуусан бөгөөд гэрч Д.******* нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Б.*******ийг 1985-1991 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсныг гэрчилсэн, гэрч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний нэр дээрх ******* сумын 1984, 1986 оны 70-р дансны хуулбаруудаар нотлогдож байх тул Б.*******ийг 1985 оноос 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1990 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн уурын зууханд галчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Б.******* нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оныг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуусталх хугацаанд  Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Учир нь Б.*******ийг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оныг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан талаар нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан Б.*******ийнх гэх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийн нэр нь засвартай байх тул тус дэвтэрийг хүсэлт гаргагч Б.*******ийн хөдөлмөрийн дэвтэр мөн болох нь эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагч Б.******* нь намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүсэлт гаргагчийн эзгүйд, түүний өмгөөлөгчийг байлцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийн 1985 оноос 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1990 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн уурын зууханд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Б.******* нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оныг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАРИНА