Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2018/00249

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр          Дугаар 153/ШШ2018/00249                Ховд аймаг

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа  нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин *******ыг төрүүлсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдээ асрах чадваргүй тул төрсөн эгч Д.******* охиныг маань үрчлэн авч өсгөсөн. Одоо охин маань насанд хүрсэн учир би охиноо өөрөөрөө овоглон, охиноороо асран хамгаалуулахыг хүсч байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзэж охин *******ыг надаар овоглуулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.*******ийн эх Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний охин Д.******* нь хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй хүн юм. Д.******* нь дохио зангаагаар харьцдаг бөгөөд хүний ярьж хэлсэнийг  ойлгохгүй. Би түүнийг шүүх хуралдаанд дагуулж ирсэн. Ганцаараа явж чадахгүй. Тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, түүний өмнөөс охин М.Шинэбаяр нэхэмжлэл гаргасан. Д.******* нь миний асрамжид байдаг бөгөөд одоо охин М.Шинэбаяр нь насанд хүрсэн тул тэрээр ээжийгээ өөрөө асрах гэж үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь хөгжлийн бэрхшээлтэй, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй болох нь түүний эх Д.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Д.*******ийн өөрийнхөө үйлдэл учир холбогдолыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдал  зэргээр нотлогдож байна.

Түүнийг шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцсон шийдвэр байхгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид явуулах боломжгүй болсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д заасан нөхцөл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон тул, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.*******ийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч нь түүний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.*******ийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүсэлт гаргагчаас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ийн банкны дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж хүсэлт гаргагч Д.*******т олгосугай.

3.Хүсэлт гаргагч Д.*******ийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч нь түүний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээр                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            ийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАРИНА