Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2018/00250

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр              Дугаар 153/ШШ2018/00250              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сургуулийн дотуур байрны багшаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл сургуулийн номын санчаар ажиллаж байна.

Дээрх онуудад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архиваас ажилд орсон, өөрчилсөн тушаал байхгүй байна.

Иймд Д.******* намайг Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сургуулийн дотуур байрны багшаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сургуулийн номын санчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сургуулийн дотуур байрны багшаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сургуулийн номын санчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Д.*******гийн 273183 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 710 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай “Сургуулийн багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,

-Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1994 оны ажилчдын цалингийн түүвэрийн хуулбар,

-Гэрч С.*******гийн “би 1982 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны сав угаагчаар ажилд орсон. Д.******* нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дотуур байрны багшаар ажилд орж байсан. 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл номын санчаар ажиллаж байна. Би 1982-2005 он хүртэл тус сургуулийн дотуур байрны сав угаагчаар, 2005-2014 он хүртэл сургуулийн дотуур байрны туслах тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.*******ын “би Д.*******тэй 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 он хүртэл Ховд аймгийн ******* сумын сургуульд хамт ажиллаж байсан. Д.******* нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус сургуулийн дотуур байрны багшаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл сургуулийн номын санчаар ажиллаж байна. Би 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 он хүртэл тус сургуулийн биологи, химийн багшаар, 2000-2003 он хүртэл сургалтын менежер, 2003-2013 он хүртэл сургуулийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сургуулийн дотуур байрны багшаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сургуулийн номын санчаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******гийн Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сургуулийн дотуур байрны багшаар, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус сургуулийн номын санчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА