Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2018/00251

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 03 өдөр           Дугаар 153/ШШ2018/00251                 Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ПП68051908 тоот регистрийн дугаартай, Таргад овогт ******* *******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн *******эр 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгсөж илгээлтийн эзэн болж Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь ямаа маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивд шилжиж ирээгүй байна.

Иймд А.******* намайг Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-А.*******ын дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны  03 дугаар сарын 27-ны өдрийн 707 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1988-190 онуудын 70-р дансны хуулбарууд,

-А.*******ын 1986 онд Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-А.*******ын ******* дугаартай МАХН-ын гишүүний бат илэрхийлэх, дугаартай МХЗЭ-ийн бат илэрхийлэх,

-А.*******ын нэр дээрх 1984 оны баярын бичиг,

-Гэрч Ц.*******ын “би 1983 онд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт илгээлтээр малчин болсон. А.******* нь 1986 онд тус нэгдэлд илгээлтээр ирж бог мал маллаж байсан. Бид 1991 онд нэгдэл тарах хүртэл хамт малчнаар ажилласан. А.******* нь одоог хүртэл ******* сумандаа мал маллаж байгаа” гэх мэдүүлэг,

-Гэрч Г.*******ын “би 1971 онд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* багт илгээлтээр малчин болсон. А.******* нь 1986-1991 он хүртэл нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч А.******* нь Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргад овогт ******* *******ын Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАРИНА