Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0743

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 23 өдөр                   Дугаар 128/ШШ2020/0743                Улаанбаатар хот

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х.С, П.З

Хариуцагч: У.Д.Ш.Т.г

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хөдөлмөрийн харилцаанд хуулийн дээрх зохицуулалт, олон улсын хэм хэмжээний дагуу ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ажилтанд урамшуулал олгохыг хуульчилсан тул Х.С 6,567,170 төгрөгийн, П.З 2,294,250 төгрөгийн урамшуулал олгохыг У.Д.Ш.Т.г даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С, П.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ийнхүү түдгэлзүүлснээр иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүнд
орсон шүүгч Танхимын тэргүүнийг шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд бид гэрчийн эрх зүйн байдалтай байсан ба мөрдөн шалгах
ажиллагаа дуусгавар болж, гэмт хэрэгт хамааралгүй болохыг Авлигатай тэмцэх
газар тогтоосноор Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот зарлигаар шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн. Энэ хугацаанд нэр төр, эрүүл мэнд, цалин хөлсөөр хохирч, сэтгэл санааны цочролд орж, хүнд байдалд байсан. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр цалин хөлс, ээлжийн амралт гэх мэт хуулиар эдлэх эрхийг эдлүүлээгүй, зогсоосон.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т
"Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон, 17.1.3-т “Зургаан сараас
дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон” бол тус тус шүүгчийн
бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан бөгөөд эдгээр үндэслэлээр түдгэлзүүлсэн нь
шүүгчийн халдашгүй байдал, цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг
хасах үндэслэл болохгүй” болохыг заасан. Хуулийн энэ заалтад бусад
үндэслэл буюу 17.1.1, 17.1,4, 17.1.5, 17.1.7, 17.1.8 дахь хэсэгт заасан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдлыг заагаагүй хэдий ч цалин хөлсийг нөхөн олгохыг хориглосон агуулга байхгүй юм.

Шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох ойлголт нь шүүгчийн бүрэн эрхийг
түдгэлзүүлэхээс илүү үр дагавартай, хүнд нөхцөл бөгөөд дуусгавар болгосон нь
үндэслэлгүй тохиолдолд цалин хөлсийг нөхөн олгохыг хуулиар зохицуулсан байхад шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл хууль бус байсан тохиолдолд шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг дээрх хэм хэмжээнээс дордуулж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т “Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль  тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус,
халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно” гэж заасан.

Нөгөө талаар манай улсын нэгдэн орсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн
шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын талаарх зарчмуудын 12 дугаар
зүйлд “Шүүгч томилогдсон, сонгогдсон эсэхээс үл хамааран тэтгэвэрт гарах, бүрэн
эрхийн хугацаа дуусан хүртлээ шүүгчийн бүрэн эрхээ баталгаатай эдэлнэ” гэж
заасан.

Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар шүүхийн төсөв
Улсын дээд шүүхийн, аймаг, нийслэлийн шүүхийн, дагнасан шүүхийн болон
Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс тус тус бүрддэг ба Улсын дээд шүүх үйл
ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд
өргөн мэдүүлдэг бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа байдаг.

Шүүгчийн эрх зүйн байдлын онцлогийг харгалзан хуулиар эдийн засгийн болон нийгмийн хангамжийн талаар зохицуулахдаа төр хариуцахыг зааж, уг чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн Тамгын газраар дамжуулан хэрэгжүүлдэг тул У.Д.Ш.Т.г хариуцагчаар тодорхойлсон болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Шүүгчийн
хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг
Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна” гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ.

Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02
дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0142 дугаар шийдвэрээр 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  хүртэл хугацааны цалин хөлсийг тус тус авсан. Өөрөөр хэлбэл ажилласан хугацааг нөхөн сэргээж, цалин хөлсөө авсан. Харин 2019 оны ээлжийн амралтыг биеэр эдлээгүй.

Улмаар ээлжийн амралтаа авъя гэхэд Улсын Дээд Шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин зогсонги байдалд хүрэх тул ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжгүй нөхцөл үүссэн. Энэ талаар Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нартай ярилцаж, амралтыг биечлэн эдлэхгүй гэсэн шийдвэрт хүрч, хуулиар олгох ёстой урамшууллыг өгөхөөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хэрэв хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажилтан ээлжийн амралтыг заавал биеэр эдлэх эрхтэй бөгөөд биеэр эдлүүлээгүй бол мөнгөн урамшууллыг олгох ёстой байна. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т "Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газарт хандан урамшуулал олгох талаар хоёр удаа бичгээр хүсэлт гаргасан боловч аль аль нь шийдвэрлээгүй
бөгөөд хариу өгөөгүй тул шүүхэд хандахаа мэдэгдсэн болно. Хөдөлмөрийн харилцаанд хуулийн дээрх зохицуулалт, олон улсын хэм хэмжээний дагуу ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ажилтанд урамшуулал олгохыг хуульчилсан тул Х.С 6.567.170 төгрөгийн, П.З 5.294.250 төгрөгийн урамшуулал олгохыг
У.Д.Ш.Т.г даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар тус шүүхийн И.х.т. Х.С, шүүгч П.З болон нэр бүхий шүүгч нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар зарлигаар тус тус шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн билээ. Төрийн албан тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Шүүгчийн бүрэн эрхийг энэ хуулийн 17.1.2, 17.1.3-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн нь түүний халдашгүй байдал, цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хасах үндэслэл болохгүй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэсний дагуу У.Д.Ш.Т.г 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/65 дугаар тушаалаар нэр бүхий шүүгч нарын цалин, зохих нэмэгдэл олгохыг зогсоосон.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0142 дугаартай шийдвэрээр У.Д.Ш.И.х. Х.С, П.З нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин хөлс, шүүгчээр ажилласан хугацааны нэмэгдлийг олгосон бөгөөд энэ хугацаанд ээлжийн амралтын мөнгө олгоогүй болно. Нэхэмжлэгч Х.С, П.З нарын нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэрийг У.Д.Ш.Т.г биелүүлэх учиртай” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар зааснаар нэхэмжлэгч Х.С, П.З нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                            Н.ДАМДИНСҮРЭН