Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2018/00252

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр                Дугаар 153/ШШ2018/00252             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай,  овогт ******* ******* овогт *******ын *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Авто тээврийн баазад жолоочоор томилогдоод 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан.

1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Авто тээврийн бааз нь ХК болон өөрчлөгдсөн. Мөн өдрийн 01 тоот тушаалаар би ХК-д жолоочоор томилогдоод 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан.

Дээрхи хугацаанд ажилласан тушаалын баримт материал Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт байхгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд М.******* намайг Ховд аймгийн Авто тээврийн баазад 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, ХК-д 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Авто тээврийн баазад жолоочоор, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан тул түүний энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь 1990 оны 08 дугаар срын 02-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Авто тээврийн баазад жолоочоор, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны  04 дүгээр сарын 04-ний өдрийн 804 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай “Авто тээврийн баазын орон тоо цалингийн тухай” тушаалын хуулбар,

-М.*******ийн 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Жолоочийн эрүүл мэндийн тодорхойлолт,

- ХК, М.******* нарын хооронд байгуулагдсан 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай гэрээ,

-М.*******, баазын дарга нарын хооронд байгуулагдсан 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ,

-М.*******ийн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд нутгийн тээвэрчдийн товч түүх номын 7 хуудаст “*******ын ******* нь 1965 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, 1982 онд Ховд аймагт авто жолооны курс төгссөн. 1983-1986 онд Ардын армийн дугаар ангид жолооч, 1986-1996 он хүртэл Ховд аймгийн Авто тээврийн баазад жолооч, 1996-2010 онд Ховд аймгийн Нисэх буудалд жолоочоор ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2008 онд Онц тээвэрчин цол тэмдэгээр, 2009 онд байгууллагын аварга, баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнагдаж байжээ” гэж бичигдсэн номны хуулбар,

-1991 онд авахуулсан гэх ХО41-81 дугаартай автомашины хажууд авахуулсан М.*******ийн гэрэл зураг,

-М.*******ийн нэр дээрх Ховд аймгийн Тээвэр зохицуулалтын газрын “Авто тээвэр 80 жил”, “Монгол улсад авто тээвэр үүсэн хөгжсөний 90 жилийн ой”-н урилгууд,

-Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 213 дугаартай Авто тээврийн бааз, ХК-уудын 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа,

-Гэрч О.гийн “би 1983 оноос Ховд аймгийн Авто тээврийн баазад жолоочоор ажилд орж байсан. М.******* бид нар хамт 1995 он хүртэл ажиллаж байсан ба авто бааз 1995 онд тарсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.ын “би 1983 оноос Ховд аймгийн Авто тээврийн баазад жолоочоор ажилд орсон. Харин М.******* нь 1986 онд тус баазад жолоочоор ажилд орж, бид хамт 1995 он хүртэл ажилласан. Авто тээврийн бааз нь 1995 онд тарж, ХК болж бид 1998 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.******* нь 1990 оны 08 дугаар срын 02-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Авто тээврийн баазад жолоочоор, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын *******ийн 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Авто тээврийн баазад жолоочоор, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАРИНА