Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2018/00260

2018 оны 05 сарын 03 өдөр               Дугаар 153/ШШ2018/00260             Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, ПП64071609 тоот регистрийн дугаартай, Бөөгүүд овогт Батчулууны Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 16 настайдаа 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр малчнаар гарч 1981 оныг хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1982 онд хань Л.Халтархүүтэй гэр бүл болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа болно.

Иймд Б.Цэцэгмаа намайг 1981 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цэцэгмаа нь 1981 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Б.Цэцэгмаагийн 0561450 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Цэцэгмаагийн нэр дээрх Дөргөн сумын 60 жилийн ойн медалийн үнэмлэх,

-Б.Цэцэгмаагийн 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн 634 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1981-1985, 1988-1991 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Б.Цэцэгмаагийн 1987, 1986 онд шагнагдсан гэх баярын бичгүүд,

-Гэрч Ч.Лхагвын “би 1959 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд илгээлтээр томилогдож ирээд 1993 он хүртэл тус нэгдэлд ажилласан. Б.Цэцэгмаагийн аав, ээж нь өмнө надтай хамт мал маллаж байсан. Б.Цэцэгмаа нь 1980 онд сургууль төгсөж ирээд илгээлтээр манай нэгдэлд эцэг, эхийн хамт мал малласан. Тэрээр 1992 он хүртэл нэгдэлд мал малласан. Би Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1959-1962 онд тэмээчнээр, 1962-1963 онд тус нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор, 1967-1976 онд нэгдлийн бригад хэсгийн дарга, 1976-1983 он хүртэл түүхий эдийн эрхлэгчээр, 1983-1993 онд сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор тус тус ажиллаж байсан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Сайнбилэгийн “би 1964 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд илгээлтээр ирсэн.  Намайг ажиллаж байх үед Б.Цэцэгмаагийн аав Батчулуун нь тус нэгдэлд бог мал маллаж байсан. Б.Цэцэгмаа нь 1980 оноос сургууль төгсөж ирээд илгээлтээр тус нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1982 онд хүнтэй суусан. Тэрээр 1992 он хүртэл нэгдэлд мал малласан, одоо ч хүртэл мал маллаж байгаа” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Цэцэгмаа нь 1981 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бөөгүүд овогт Батчулууны Цэцэгмаагийн 1981 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА