Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00265

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00265

          Х******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Х******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа, Т******* ******* ******* гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х******* аймгийн *******ай *******н *******ийн *******о”Б-д *******гдох 5,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 153/2018/*******/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа, Т******* ******* ******* шүүхэд гарга нэхэмжлэлдээ: “Т******* ******* ******* ” нь худалдан авагч “Х******* аймгийн *******ай *******н *******ийн *******о”Б-тай Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Т- дугаартай зээлийн гэрээ байгуул.

Тус гэрээгээр 5,712,000 төгрөгийн үнэ бүхий КОН-2.8 үрлэгч техникийн урьдчилгаа төлбөр 1,792,000 төгрөг төлж ав бөгөөд үлдсэн төлбөр 3,920,000 төгрөгийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заа хуваарийн дагуу 2014, 2015 онд төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуул.

Гэвч дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл билэгдэхгүй байгаа тул 2018 оны 02-р сарын 22-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 3,920,000 төгрөгийн төлбөр, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 1,960,000 төгрөг, нийт 5,880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д. шүүхэд гарга тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаарлага бүхий 5,880,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулна  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа, Т******* ******* ******* гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х******* аймгийн *******ай *******н *******ийн *******о”Б-д *******гдох 5,880,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х******* аймгийн *******ай *******н *******ийн *******о төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа, Т******* ******* ******* гийн нэхэмжлэлтэй, “Х******* аймгийн *******ай *******н *******ийн *******о”Б-д  *******гдох 5,880,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Х******* аймгийн *******ай *******н *******ийн *******о”Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн газар нь улсын тэмдэгтийн хураамж 109,030 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х******* аймгийн *******ай *******н *******ийн *******оноос улсын тэмдэгтийн хураамжид 54,515 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        Б.МАРИНА