| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00216/и |
| Дугаар | 153/ШШ2018/00214 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2018/00214
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2018/00214 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Х банкны Ховд салбарын хүсэлттэй
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 153/2018/00216/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х банкны Ховд салбарын захирал Ч.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Б нь тус банкны салбараас 2016 оны 11-р сарын 02-ны өдөр ЗГ201642832950 тоот зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. 2017 оны 2 сарын 8-нд 6,560,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 3,500,000 төгрөгийг, 2017 оны 5 сарын 19-нд 9,614,742 төгрөг дээр 1,500,000 төгрөгийг тус тус нэмж авсан болно. Зээлдэгч Ү.Бауыржан нь зээлийн гэрээний 7.1.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна. Банкны зүгээс зээлдэгч Ү.Б-ны оршин суугаа газрыг тодорхойлж сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү....Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 14-7 тоот гэсэн хаягаар удаа дараа зээлийн эдийн засагч нь очиж үзэхэд байхгүй байгаа гэсэн хариу өгсөн. Энэ хаяг дээр эцэг Ү байгаа. Ү гуайгаас тодруулахад Казакстан гараад явсан гэдэг хариу өгсөн....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х банкны Ховд салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ү.Б нь хүсэлт гаргагч Х банкны Ховд салбараас 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ЗГ201742935634 дугаартай гэрээ байгуулж 6,560,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 3,500,000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ201743062485 дугаартай гэрээ байгуулж 9,614,742 төгрөг дээр 1,500,000 төгрөгийг тус тус нэмж авсан болох нь Х банкны Ховд салбартай байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ201742935634 дугаартай гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201743062485 дугаартай гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Ү.Б байнга оршин суугаа хаяг Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 14-07 тоотод бүртгэлтэй боловч тус хаягандаа 2017 оны 7 дугаар сараас хойш оршин суухгүй байгаа болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Засаг дарга К.Сапаргүлийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 557 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна
Ү.Б-ны талаарх мэдээлэл: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 14-07 тоотод оршин суудаг гэх, эрэгтэй, ПЛ регистрийн дугаартай болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ПЛ регистрийн дугаартай, Ү.Б-ныг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ү.Б-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Ү.Б-ны оршин суух хаягийг олж тогтоомогц хүсэлт гаргагч Х банкны Ховд салбарт нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ