| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00193/и |
| Дугаар | 153/ШШ2018/00226 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 153/ШШ2018/00226
| 2018 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2018/00226 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******ээр хороо ММ ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт байрлах, ГОХХК-д/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 19-ниы өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 153/2018/0*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М М ХХК-ийн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г О ХХК-ийн захирал М О нь 2011 онд манай компанитай хамтран ажиллах гэрээг байгуулан малын эм бэлдмэл, тарилга туулгалыг зээлээр авч борлуулдаг байсан. 2014 онд 3,105,000 төгрөгний малын эм бэлдмэл тарилга туулгалтыг зээлээр авснаас 950,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй худал ярьж хууран мэхлэж байгаад гомдолтой байна.
Иймд Г О ХХК-ийн захирал М.О-аас 950,000 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн Г О ХХК-ийн захирал М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2010 оноос хойш Г.О ХХК-ний ******* сумын ******* ******* багт ажиллуулж байгаа билээ. М М ХХК-тай тэр цагаас хойш гэрээ байгуулан зарим үед зээлээр зарим үед бэлэн мөнгөөр худалдан авч байсан. 2013 онд миний бие нуруундаа хүнд гэмтэл авч БНСАУ-д өндөр үнэтэй өртөгтэй хагалгаанд орсон. Тэр цагаас хойш банкинд сар бүр их хэмжээний мөнгө төгрөг төлдөг болсон. Иймд эмийн компаний мөнгөө сар бүр төлж чадахгүй хүндрэл үүссэн. Одоо ч би байнгын эмчийн хяналтанд өндөр өртөгтэй эмчилгээ байнга хийлгэж байгаа. Малчдад бэлэн мөнгө байхгүйн улмаас эмээ зээлээр худалдан борлуулсан зарим эмнийхээ тооцоог малчдаас авч чадаагүй байгаа. 4 сая гаруй төгрөгийн эм худалдан аваад одоогоор 950,000 төгрөг төлж чадаагүй байгаа болно....1,2 сард мал эмнэлгийн санхүүжилт тавигдаагүй тул өөрөөс хийх боломжгүй байсан. Энэхүү 950,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М М ХХК нь хариуцагч Ховд аймгийн ГО ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч М.О нь М М ХХК-ийн нэхэмжилсэн 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийнзөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М М ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******ийн банкны ******* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,350 төгрөгийн тал хувь болох 24,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 24,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд аймгийн Г О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 24,675 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М М-д олгохоор тогтов.
Хариуцагч Ховд аймгийн Г О ХХК нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Г О ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн М.О нь 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,350 төгрөгийн тал хувь болох24,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 24,675 /хорин дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох24,675 /хорин дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Г.О ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ