Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2018/00227

 

 

 

 

2018 оны 04 сарын 25 өдөр

  Дугаар 153/ШШ2018/00227

                         Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал  би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо  Ж.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг Э.С-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 153/2018/00200/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ог шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.О нь 2015 оны 09 сарын 14-ний өдөр иргэн З.С-д 50,000,000 төгрөгийг бизнесийн үйл ажиллагаанд нь зориулж 2015 оны 09 сарын 16-ны өдрөөс 2015 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлж зээлийн гэрээ хийн нотариатын баталгаа хийлгэсэн. Анх Э.С нь зээлсэн 50,000,000 төгрөгнөөс 17,000,000 төгрөгөнд нь кантейнер болон мөнгөн хэлбэрээр харилцан тохиролцон хэсэгчилэн төлсөн болно. Удаа дараа Э.С руу утсаар ярьж асуудаг удахгүй өгнө гэж хэлдэг ганцхан үгтэй бөгөөд өдий хүртэл намайг хуурсаар байна. Миний бие Ж.О нь иргэн Э.С-д анх 50,000,000 төгрөгийг ззэлдүүлж хугацаа хэтэрвэл Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ хийсэн билээ. Иргэн Э.С-д зээлийн гэрээгээр зээлдүүлсэн үндсэн мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Хугацаа хэтэрсний алданги авахгүй болно. Гэтэл одоог хүртэл Э.Са нь уг мөнгөө төлөөгүй. Иймд иргэн Э.С-аас зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн нийт 50,000,000 төгрөгнөөс 17,000,000 хасаад үлдэгдэл 33,000,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.С миний бие Ж.О-ээс 50,000,000 төгрөг авсан нь үнэн. Буцааж 17,000,000 төгрөг өгсөн байгаа. Одоо 33,000,000 төгрөг өгнө....Авсан мөнгөө төлж өгнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Э.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С нь Ж.О-ийн нэхэмжилсэн 33,000,000 /гучин гурван сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийнзөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.О-ийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийн тал хувь болох 161,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 161,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 161,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.О-т олгохоор тогтов.

Хариуцагч Э.С нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.С нь 33,000,000 /гучин гурван сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийн тал хувь болох 161,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 161,475 /нэг зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 161,475 /нэг зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.О-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ