| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00196/и |
| Дугаар | 153/ШШ2018/00232 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2018/00232
| 2018 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00232 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Ц.Э-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 153/2018/00196/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Ц.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 онд Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд элсэн орж, 1973 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 8 жилийн дунд сургуульд элссэн орж 1977 онд төгссөн. Дархан хотын Шарын голын усны аж ахуйн техниккумд элсэн орж суралцаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд Дархан хотын Шарын голын усны аж ахуйн техниккумд үргэлжлүүлэн сурч 1984 оны 06 дугаар сард төгссөн. Намайг Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал услалтын системд ажилчнаар, Ховд аймгийн усны аж ахуйг удирдах газарт 1986 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг дуустал гүн өрмийн мастераар, Ховд аймгийн Жаргалант ХК-д 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал гүн өрмийн мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна....Э гэдэг нэртэй хүн ажиллаж байгаагүй. Тухайн үеийн нарийн бичиг нь миний нэрний үсгийг хасаж бичсэн байсан....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал услалтын системд ажилчнаар, 1986 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд гүн өрмийн мастераар, Ховд аймгийн Жаргалант ХК-д 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гүн өрмийн мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ц.Э нь Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал услалтын системд ажилчнаар, 1986 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд гүн өрмийн мастераар, Ховд аймгийн Жаргалант ХК-д 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гүн өрмийн мастераар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газраас олгосон 116549 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 661 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай 1.Техникум, Техник мэргэжлийн дунд сургууль төгссөн ажилчдыг Эрдэнэбүрэн сумын услалтын систем, үйлдвэрлэлийн бригадуудад 1984 оны 7 дугаар сарын 16-наас эхлэн ажилуулсугай. 2. Ажиллах ажилчдын нэрсийг тушаалын 1-р хавсралтаар баталсугай. гэх бичвэртэй тушаалын хуулбар, 115 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, Ховд аймгийн Улсын аж ахуйг удирдах газраас 1987 оны 01 сарын 24, 1986 оны 4 сарын 30, 1986 оны 7 сарын 14-ний өдрүүдэд олгосон Баярын бичгүүд, 1988 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Талархал, -ний өдөр Баярын бичиг, 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай Усны аж ахуйн конторыг хувьцаат компани болгон өөрчлөх тухай Усны аж ахуйн конторын бүх ажилчдын хурлын тогтоолын хуулбар, Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газар нь 1991 оны 12 сард Жаргалант ХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 92 дугаартай лавлагаа, 1986-1990 он VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэх, Шарын гол хот Усны аж ахуйн техникумаас 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олгосон хүсэлт гаргагчийн 1373 дугаартай диплом, гэрч Ч.Ням-Осорын ....Би 1973-2005 он хүртэл Ховд аймгийн усны аж ахуйн барилга угсралтын контор, 1995 оноос хойш Шандны булаг ХХК /-ын ус хариуцсан инженерээр ажиллаж байсан....Ц.Э нь 1984 онд Дархан хотын усны аж ахуйн техниккум төгсөж ирээд Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын услалтын системийн бригадад техникчээр ажиллаж байгаад гүн өрмийн мастер болсон. 1994 он хүртэл ажиллаж байгаад гараад явсан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Балсангийн ....Ц.Э нь 1984 оны зун Дархан хотын Шарын голын Усны аж ахуйн техникум төгсөж ирээд Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт услалтын системийн бригадад техникчээр ажиллаж байгаад нэг их удаагүй гүн өрмийн мастерээр 1994 он хүртэл ажиллаж байгаад байгууллага тараад ажлаасаа гарсан....Ц.Э нь гавшгайч, баярын бичгээр шагнуулж байсан. Оныг нь санахгүй байна....Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газар нь 1991, 1992 оны үед санагдаж байна нэг өдөр хурал болоод Жаргалант ХХК болсон.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 4, 11-12, 14-17, 20, 27-28, 29-30, 31 дүгээр тал/
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 661 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай 1.Техникум, Техник мэргэжлийн дунд сургууль төгссөн ажилчдыг Эрдэнэбүрэн сумын услалтын систем, үйлдвэрлэлийн бригадуудад 1984 оны 7 дугаар сарын 16-наас эхлэн ажилуулсугай. 2. Ажиллах ажилчдын нэрсийг тушаалын 1-р хавсралтаар баталсугай. гэх бичвэртэй тушаалын хуулбарт Ц.Э гэх нэрийг Ц.Эрэндаваа гэж бичсэн болох нь гэрч Н.Балсангийн ....Эрэндаваагийн нэг ажиллаж байсан. Нэрийг нь санахгүй байна. Э-тай ойролцоо нэртэй хүн манай байгууллагад ажиллаж байгаагүй....Би чинь нас хувьд зөрүүтэй болохоор нэрээр нь дууддаг байсан. Үеийнхэн залуучууд юу гэж дууддагыг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан Эрэндаваа гэдэг нэртэй хүн ажиллаж байгаагүй. Тухайн үеийн нарийн бичиг нь миний нэрний үсгийг хасаж бичсэн байсан....Эрэндаваагийн Ганцоож гэдэг хүн байсан.... гэх тайлбар, Шарын гол хот Усны аж ахуйн техникумаас 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олгосон хүсэлт гаргагчийн 1373 дугаартай диплом зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул уг тушаалыг нотлох баримтаар үнэлснийг дурдлаа.
Хүсэлт гаргагч нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1996 оны 9 сар, 1997 оны 10, 12 сар, 1998 оны 1-4 сар, 1999-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар 1600001957 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 8582 дугаартай лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 5, 10 дугаар тал/
Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ч.Ням-Осор, Н.Балсан нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Э-ийн Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал услалтын системд ажилчнаар, 1986 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд гүн өрмийн мастераар, Ховд аймгийн Жаргалант ХК-д 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гүн өрмийн мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Э-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ