| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00157/и |
| Дугаар | 153/ШШ2018/00234 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2018/00234
| 2018 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00234 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* баг Б.С-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 153/2018/*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцоож, хүсэлт гаргагч Б.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ховд аймгийн ******* сум нь 3-н жилийн сургуультай байсан бөгөөд ******* суманд 3 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын сургуульд 4-р ангид ороод 7 дугаар анги төгссөн. 1975 онд илгээлтээр гараад 1979 оны 6 сар хүртэл аав, ээжийн хамт нэгдэлд мал маллаж байсан. Би 1979 онд цэрэгт яваад 1982 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд аав, ээжийн хамт нэгдэлд мал маллаж байгаад 1986 онд гэр бүлтэй болж тусдаа гарч мөн нэгдэлдээ нэгдэл тартал малчнаар ажилласан. Намайг Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал малчнаар, 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Миний хоч нэр юм. Намайг ******* гэж дууддаг....Миний нэрийг ******* гэдэг. ******* гэх нэрийг нь И үсгээр бичдэг. Гэтэл хүмүүс Э үсгээр бичсэн байдаг юм....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.С нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Б.С нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 521 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн *******, бригадын 1976-1979, 1984, 1987, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлээс 1976 оны 10 сарын 30, 1985 оны 5 сарын 7-ны өдрүүдэд олгосон Баярын бичгүүд, гэрч Б.Сампилын ....Би 1966-1969 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригад буюу ******* бригадад малчнаар ажиллаж байсан. 1969 оны 8 сард цэргийн албанд татагдаж 1972 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ 1990 он хүртэл бригадын аж ахуй, нэгдлийн аж ахуй, агент, түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа....Б.С нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригад буюу ******* бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Оныг нь сайн санахгүй байна. Тасралтгүй мал малласан хүн байгаа юм. Нэгдэл тарах жилүүдэд бригад руу шилжиж ажилласан юм....******* гэдэг нь Б.С хоч нэр нь юм. Б.С манай нутгийнхан ******* гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч П.гийн ....Би 1975-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригад буюу ******* бригадад агент, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. 1972 оны 6 сард цэргийн албанд татагдаж 1975 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдэлдээ 1983 оны 4 сар хүртэл агент, 1983 оны 4 сараас 1990 он хүртэл тоо бүртгэгчээр тус тус ажилласан....Намайг цэргийн албанаас 1975 оны 6 сард халагдаж ирэхэд Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригад буюу ******* бригадад илгээлтээр гарч эцэг, эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан. 1979-1982 онд цэргийн албан хаасан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1990 он хүртэл ажилласан. Нэгдэл тараад Мөнх-Оргил ХХК болсон ба Б.С нь Мөнх-Оргил ХХК-д малчнаар 1993 он хүртэл ажилласан....С гэдэг байсан. *******ийн аав нь гэж хүн байсан....Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригад нь 1985, 1986 оны үед бригад болж салсан юм. Оныг нь сайн санахгүй байна. ******* бригад гэж нэртэй байж байгаад бригад болж хоёр салсан юм. Б.******* нь ******* бригад салахад бригадад малчнаар ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч Б.С шүүх хуралдаанд гаргасан ....Миний хоч нэр юм. Намайг ******* гэж дууддаг....Миний нэрийг ******* гэдэг. ******* гэдгийг нь И үсгээр бичдэг. Гэтэл хүмүүс Э үсгээр бичсэн байдаг юм.... гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 8-12, 14-17, 19, 21, 35-36, 38-40 дугаар тал/
Харин хүсэлт гаргагч Б.С нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хүсэлт гаргагч Б.С нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 491 тоот тушаалаар цэргээс халагдсан тухай бичилттэй хүсэлт гаргагчийн 392609 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 0658639 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 4, 5-7 дугаар тал/
Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн ******* сумын Засаг дарга гэх бичвэр бүхий тамга дарагдсан лавлагаа нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан Баярын бичиг нь байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 23-26 дугаар хуудсанд авагдсан иргэн П., Б.Сампил нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.С-ийн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ