Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Х.Өрен,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Зулхаш,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д.Дд холбогдох 2113001790076 дугаартай, 5 хавтас бүхий эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, Ботахара нура ургийн овгийн Долдагийн Д, 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ01281435

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

1. Яллагдагч Д.Д нь 2021 оны 04 дүгээр сарын эхээр фейсбүүк цахим сүлжээнд цахим хэрэгсэл ашиглаж өөрийнхөө “Цагаан Сайнсанаа” гэх хуурамч фэйсбүүк хаягаар “сум зарна” гэх зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.Аээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 480.000 төгрөг, хохирогч Б.Ггээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 260.000 төгрөг, хохирогч Х.Баас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, хохирогч Н.Баас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 140.000 төгрөг,хохирогч А.Акээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 260.000 төгрөг, хохирогч М.Өээс 2021 оны10 дугаар сарын 10-ны өдөр 120.000 төгрөг, хохирогч Б.Цас 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр 300.000 төгрөг, хохирогч У.Кээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, хохирогч Б.Баас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 240.200 төгрөг, хохирогч Т.Сээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, хохирогч А.Хбекээс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 70.000 төгрөг, хохирогч Б.Хаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 130.000 төгрөгийг тус тус залилж, иргэн Ц.Хын 5622677424 тоот дансаар дамжуулан шилжүүлж авч, мөн хохирогч А.Баас 2021 оны 09 дүгээр сарын эхээр 5070550502 дугаартай Г.Ариунболорын данс руу 120.000 төгрөг, хохирогч Э.Тээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5070550502 дугаартай Г.Ариунболорын дансаар дамжуулан 200.000 төгрөг, мөн хохирогч Д.Лгээс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 5300460788 дугаартай Г.Тулгын дансаар дамжуулан 240.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 15 иргэнийг хуурч 3.060.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг: Шүүгдэгч Д.Дийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

А.Шүүгдэгч Д.Д нь залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор цахим хэрэгсэл ашиглан, өөрийнхөө “Цагаан Сайнсанаа” гэх хаягаас Баян-Өлгий, Ховд аймгийн нэгдсэн зар мэдээ группэд “Калибрийн сум зарна” гэх зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу түүнд хандсан нэр бүхий 15 иргэнийг залилж, бусдын 3.060.200 төгрөгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Хохирогч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өөрийн фэйсбүүк хаяг болох “А Х.А” гэсэн фэйсбүүк хаягаар фэйсбүүкт орж байхад “Баян-Өлгий аймгийн зар мэдээ” группт “Цагаан сайнсанаа” гэсэн фэйсбүүк хаягнаас “...сум зарна Калибр...” гэсэн зарыг байршуулсан байхаар нь “Цагаан сайнсанаа” гэсэн хаяг руу чат бичиж сум байгаа юу гэж дугаарыг нь асуухад 85151673 дугаарт холбогдоод асуу гэсэн хариу ирсэн...”,

“...тухайн үед надад мобайл банк байхгүй байсан тул 5622677424 дугаарын дансруу Улаанхус сумын төвд байрлах “Рысжан” ШТС-ын эрхлэгчийн утаснаас мобайл банкаар 480.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-117, 120 дахь тал/,

2. Хохирогч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа Ховд аймгийн нэгдсэн групп дээрх “сум зарна” гэх зарын дагуу Цагаан сайнсанаа гэх фэйсбүүкээр тухайн иргэнтэй чатаар холбогдож 4 хайрцаг сум авахаар тохирч, 5622677424 тоот Ц.Х гэх дансруу 2 хайрцаг сумны мөнгө болох 260.000 төгрөгийг Б.Батмөнх гэх ахынхаа данснаас шилжүүлэн залилуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

3. Хохирогч    Д.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 23-нд “Цагаан сайнсанаа” фэйсбүүк хаягтай иргэнтэй “Сум зарна” гэх зарын дагуу холбогдож өөрийн эхнэрийн данснаас 2 хайрцаг сумны мөнгө болох 250.000 төгрөг шилжүүлэн залилуулсан, тухайн үед холбогдож байсан утас болон фэйсбүүк хаягаараа намайг блоклож, холбоо барилгүй, 2 сарын дараа манай эхнэр болох Д.Сэр-Одын дансанд шилжүүлсэн мөнгийг буцаан хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 130-131, 3 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал/,

4. Хохирогч    Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...фэйсбүүк хаягаар цахим орчинд орж байхад Ховд аймгийн зар дотор “Цагаан сайнсанаа” гэх фэйсбүүкийн хэрэглэгчээс сум зарна гэж 2 хайрцагтай сумны зураг тавьсан байсан...”, “...100 000 төгрөг явуулаарай гэж 5622677424 тоот дансыг явуулснаар 100 000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас шилжүүлсэн...”, “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр надад Цагаан сайнсанаа гэх фэйсбүүк хаягаар дахин холбоо үүсгэж, та миний талаар цагдаад гомдол гаргасан уу гэсэн зурвас ирсэн. Би цагдаад одоогоор гомдол гаргаагүй гэж хариу бичсэн, тэгвэл та дансны дугаараа явуулчих би танаас авсан 100.000 төгрөгийг буцааж өгье гээд буцааж явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал/,

5. Хохирогч    Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Баян-Өлгий аймгийн “Баян-Өлгий зар мэдээ” гэх фэйсбүүк группт Цагаан сайнсанаа гэх хаягнаас сум зарна гэсэн байхаар нь тухайн хаягруу чат бичсэн. ...сумны урьдчилгаа 140000 төгрөгийг Хаан банкны 5622677424 тоот дансанд шилжүүлсэн...”,

“...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний Хаан банкны 5830046670 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 5193117647 дугаарын данснаас 140000 төгрөг “sumnii butsaalt” гэсэн утгаар буцаж шилжүүлэг хийгдэж орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал/,

6 .Хохирогч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр юм шиг санагдаж байна. Цахим сүлжээ болох фейсбүүк орж байгаад Баян-Өлгий аймгийн зар мэдээ группт “Цагаан сайнсанаа” гэх фейсбүүк хаягнаас “сум зарна калибрь” гэх зар байршуулсан байхаар нь уг хаяг руу чат бичээд сум байгаа юу гэж асуухад байна, та 5622677424 тоот дансанд 260 000 төгрөгийг шилжүүлээд захиалга чинь бэлэн болно. Би Улаанбаатар хотоос явуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрөө хөдөө байдаг болохоор мөнгө шилжүүлэх боломжгүй учраас дүү болох аймгийн төвд оршин суудаг Еркебулантай холбогдож дээрх данс руу 260 000 төгрөгийг шилжүүлчих, сум авах гэсэн юм гэж хэлсэн. Ингээд Еркебулан 5622677424 тоот дансанд 260 000 төгрөгийг шилжүүлээд өгсөн. Гэтэл нөгөө “Цагаан сайнсанаа” гэх фейсбүүк хаягнаас худлаа итгүүлж, бодит байдлыг нууж намайг залилсан байсан. Харин дараа нь нөгөө “Цагаан сайнсанаа” гэх фейсбүүк цахим хаягандаа байхаар нь мөнгийг минь яаралтай явуулж өгөхийг хүсэхэд миний 5189108707 тоот данс руу 260.000 төгрөгийг минь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/,

 

7. Хохирогч    М.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагаан сайнсанаа гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгчээс калибрь бууны сум зарна гэж зар тавьсан байхаар утасруу нь залгаж сум байгаа юу 1 хайрцаг сум авъя гэхэд 120000 төгрөг гэсэн...", “...улмаар би 120000 төгрөгийг шилжүүлье гэхэд Хонгорзул гэх хүний дансыг надад өгсөн, улмаар би түүний явуулсан дансанд 120000 төгрөгийг хийсэн...” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

8.Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өөрийн фэйсбүүк хаягаар орж, мэдээ, мэдээлэл харж байхдаа “Цагаан сайнсанаа" гэх хаягнаас пост оруулж, калибр бууны сум зарна гээд утасны дугаараа үлдээсэн байсан. Тухайн үед би сумын төв рүү орж ирээд өөрийн эхнэр Б.Бямбасүрэнгийн 5861001962 тоот Хаан банкны данснаас 300.000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утга дээр нь Dawka гэж бичээрэй гэж хэлхээр нь Dawka гэж бичээд хийж байсан, одоогоор тухайн шилжүүлж хийсэн дансны дугаарыг сайн мэдэхгүй байна...”, “...манай эхнэрийн Хаан банкны 5868001962 тоот дансанд 5041218301 тоот данснаас 300.000 төгрөг “ЕВ-sum uniin butsaalt 10608 uuchlaarai” гэсэн утгатай мөнгө орсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

9. Хохирогч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын эхээр өдийн сайн санахгүй байна фейсбүүк цахим сүлжээний Баян-Өлгий зарын группт Цагаан сайн санаа гэх хаягнаас ТОЗ-8 загварын бууны сум хямд зарна гэж байршуулсан байсан. Би өөрийн Б Амантай гэх фейсбүүк хаягнаас дээрх хаяг руу холбогдоход ТОЗ-8 загварын бууны сум хямд зарна, 1 хайрцаг сум 60.000 төгрөг, авна гэвэл замын унаагаар явуулж өгнө, би өөрөө Улаанбаатар хотод оршин суудаг гэж хэлсэн. Тэгэхээр эхнэр Еркежан бид хоёрын эзэмшлийн данснаас 120,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Надад гомдол санал байхгүй, 120,000 төгрөгийг төлүүлж авсан болно.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал/,

10. Хохирогч Э.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сайн санаа гэсэн нэртэй хаягнаас бууны сум хямд зарна гэсэн зарыг фэйсвүүкээс хараад зарын дагуу 4 хайрцаг сумыг 400.000 төгрөгөөр авахаар болоод урьдчилгаа 200.000 төгрөг 5070550502 дугаарын эхнэрийнхээ данс руу хийлгэе гэхээр нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа миний чат руу сумыг чинь Баянхонгор аймгаас явууллаа шүү гээд зураг явуулсан. Түүнтэй холбоо барьж байсан 90426712 гэсэн утасны дугаар нь холбогдохоо болиод намайг блоколчихсон байсан. Тэр хүн фэйсбүүкийн нэрээ байнга солиод зарын группууд дээр байнга сум зарна гэсэн зараа тавиад байсан. Намайг чат бичихээр хариу бичдэггүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр над руу чатаар чи цагдаа дээр очсон уу гээд асуусан. Би цагдаад хандаагүй гэж хэлэхэд би мөнгийг чинь хийчихье дансаа өгчих гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний 5137139850 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлээд өргөдлөө аваарай, уучлаарай гэж чат бичсэн. Тэрнээс хойш харьцаагүй. Миний хохирлын мөнгийг өгсөн тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал/,

11. Хохирогч У.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Би тус сумын 9 дүгээр багт эхнэр Серикгүл болон 4 хүүхдийн хамт оршин суудаг юм. 2021 оны 11 дүгээр сарын эхээр өдрийн сайн санахгүй байна фейсбүүк цахим сүлжээ Баян-Өлгий зард, “Цагаан санаа” гэсэн нэртэй хаягнаас ТОЗ-8 маркийн бууны сум хямд зарна гэж байрлуулсан байсан. Тэгээд би хөдөө оршин суудаг хамаатанд бууны сум авч өгөхөөр ярьсан учраас уг хаяг руу холбогдож мессеж бичиж асуухад 1 хайрцаг сум 150.000 төгрөг гэхээр нь би 3 хайрцаг сум авахаар тохиролцож, урьдчилгаа болгож 200.000 төгрөгийг эхнэр болох Серикгүлийн Хаан банкны 5186217471 данснаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг залуугийн өгсөн дансруу шилжүүлсэн. Ямар данс байсныг санахгүй байна. Ингээд нөгөө залуу маань Улаанбаатар хотод байгаа, явуулж өгнө гэж хэлээд 7 хонож, сүүлд фейсбүүк хаяг нь хаагдсан байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 200.000 төгрөгийг эхнэр Серикгүлийн дээрх данс руу буцаад шилжүүлсэн байсан. Ингээд сүүлд энэ асуудлыг шалгуулахыг хүсэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Учир нь фейбүүк цахим хаягаар худлаа итгүүлж, надаас өөр бусад олон хүнийг залилсан байж болзошгүй гэх утгаар нь танай байгууллагад шалгуулахаар хандаж байна. Цагаан санаа гэх хаягруу би өөрийн фейсбүүк хаягаар дамжуулан казакаар мессеж бичсэн. Уг хаягнаас надруу казакаар бичээд байсан ба Хонгорзул гэх эмэгтэй хүний данс өгсөн. Уг эмэгтэйг эхнэр Хонгорзул гэдэг гэж бичиж байсан байна. Уг бичсэн мессежийг би хуулбарлаад гаргасан байсан ба танд гаргаж өгч байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 182 дахь тал/,

12. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Би тус аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт хөдөө мал маллаж амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын эхээр өдрийн сайн санахгүй байна фейсбүүк цахим сүлжээ Баян-Өлгийн зард, “А.Dаvаа” гэсэн нэртэй хаягнаас ТОЗ-8 маркийн бууны сум хямд зарна гэж байрлуулсан байсан. Тэгээд би өөрийн Бейбитхан Б гэх фейсбүүк хаягнаас мессеж бичиж холбогдоход өөрийгөө Говь-Алтай аймагт оршин суудаг, ТОЗ-8 маркийн бууны сум хямд зарна, 1 хайрцаг сум 130.000 төгрөг, харин 2 хайрцаг сум авах бол 120.000 төгрөг гэж бичсэн. Тэгэхээр нь би 2 хайрцаг сум авахаар тохиролцож 240.000 төгрөгийг Хонгорзул гэх хүний дансруу шилжүүлсэн. Уг дансыг одоо санахгүй байна. Юу ч гэсэн 2021 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна. Хонгорзулыг миний эхнэр гэж хэлж байсан. Ингээд нөгөө залуу маань алга болсон ба нэг сарын дараа миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумны үнэ буцаалт уучлаарай гэсэн утгатай 240.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 195 дахь тал/,

13. Хохирогч  Т.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Миний бие тус аймгийн 13 дугаар багт түр оршин суудаг бөгөөд Зэвсэгт хүчний 331-р ангид хүний нөөцийн офицер ажилтай. 2021 оны 11 дүгээр сарын эхээр өдрийн сайн санахгүй байна фейсбүүк цахим сүлжээ Баян-Өлгийн зард, “Цагаан сайн санаа” гэсэн нэртэй хаягнаас ТОЗ-8 маркийн бууны сум хямд зарна гэж байрлуулсан зарын дагуу холбогдож, 1 хайрцаг сум авахаар тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийнхөө 5166163812 дугаартай данснаас 5622677424 дугаартай данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн боловч нөгөө хүн маань бууны сум өгөхгүй залилж, улмаар холбогдохгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний дансруу 200.000 төгрөгийг сумны буцаалт гэсэн утгатай шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 190 дэх тал/,

14. Хохирогч  А.Хбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийнхөө “Ashar Huatbek” гэсэн фейсбүүк хуудсаар дамжуулан Цагаан санаа гэх фейсбүүк хаягтай холбогдож нэг хайрцаг буюу 50 ширхэг ТОЗ-8 маркийн галт зэвсгийн сум захиалсан юм. 70.000 төгрөгийг Хаан банкны 5622677424 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5180830709 дугаар данснаас шилжүүлсэн..... Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний дансанд 70.000 төгрөгийг буцааж явуулсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

15.Хохирогч   Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байх хугацаанд миний дүү Еркежан надад фейсбүүк цахим сүлжээнд ТОЗ-8 маркийн бууны сум зарна гэсэн зар явж байгаа талаар надад хэлсэн. Тэгээд би хувьдаа бүргэдтэй анчин хүн учраас тухайн сум нь хэдэн төгрөг болохыг нь зарын дагуу холбогдох дугаарт нь залгаж асуухад нэг хайрцаг сум нь 130.000 төгрөг гэсэн юм. Тэр үед би тухайн хүнд сум нь хямдхан байна, би авъя, хаанаас яаж авах талаар асуухад тухайн сум Улаанбаатар хотод байгаа, би хөдөө орон нутагт унаанд тавьж явуулж өгнө гэж хариулсан. Улмаар тухайн үл таних хүн надад Хаан банкны данс хэлж тухайн дансанд яг өнөөдрийн дотор мөнгө төгрөгөө явуулсан тохиолдолд маргаашийн дотор таны сумыг унаад дайж явуулахаа хэлсэн. Тэр үед надад бэлэн мөнгө байсан ба дансаар явуулах боломжгүй байсан тул Бугат суманд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч НурБад бэлнээр 130.000 төгрөг өгч тухайн үед сум зарна гэсэн хүний өгсөн данс руу НурБын 5196003997 тоот данснаас 130.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн сум зарна гэсэн хүн надад мөнгө шилжүүлэхдээ өөрийнхөө холбогдох утасны дугаараа гүйлгээний утга хэсэгт бичээрэй гэснээр би тухайн гүйлгээний утганд өөрийн утасны дугаар болох 89422838 гэсэн дугаарыг бичиж явуулсан юм. Тэрнээс хойш яг одоо хүртэл тухайн хүнээс ямар нэгэн холбоо харилцаа байхгүй, явуулсан сум ч байхгүй, миний дугаарыг блоклож намайг сум зарна гэсэн худлаа зарын дагуу хууран мэхэлж 130.000 төгрөгийг минь залилж, хохироосон асуудалд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал/,

16. Гэрч Ш.Е-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багт байрлах гэртээ ах Хын хамт байж байгаад фейсбуук оролдоод сууж байхад Баян-Өлгий зар мэдээ гэсэн группт “сум зарна” гэсэн зарыг Цагаан сайн санаа гэсэн нэртэй хаягнаас тавьсан байсан. Тэгээд би сонирхоод тухайн хүн рүү чат буюу холбоос илгээж сум нь хаана байгаа болон хэдэн төгрөгийн үнэтэй болох талаар асуусан. ...Тэгээд би Монгол хэлээр сайн ярьж чадахгүй учраас манай ах Х тухайн хүний чатаар хэлсэн 85151673 утасны дугаар луу залгаж ярихад мөн адил өмнө хэлсэн зүйлээ хэлж тухайн сумны нэг хайрцаг нь 130.000 төгрөг гэдгээ хэлж мөнгийг урьдчилан явуулаарай гэсэн. Улмаар манай ах Х тухайн хүнээс 1 хайрцаг сум авахаар болж өөрөө бэлэн мөнгөтэй учраас тухайн бэлэн мөнгөө Мустафа дэлгүүрийн худалдагч А.НурБад очиж сум авах болсон тул бэлэн 130.000 төгрөгийг авч тухайн хүний өгсөн 5622677424 тоот дансанд шилжүүлж өгөхийг гуйснаар НурБ өөрийн эзэмшлийн 5196003997 тоот данснаас 130.000 төгрөгийг өдрийн 11 цагийг үед явуулсан.Тэгээд явуулж дуусаад тухайн 85151673 утасны дугаар луу залгаж мөнгө явуулсан талаараа хэлэх гэхэд утас нь дуудаж байсан мөртлөө авахгүй байсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/,

17. Гэрч Х.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд А.А нь мотоцикльтой ганцаараа ирээд таны дансанд бэлэн 480.000 төгрөг байвал нэг хүний дансанд миний нэрээр шилжүүлж өгөөч, би танд бэлнээр 480.000 төгрөгийг өгье гэсэн юм. Тухайн үед миний 5031623003 дугаарын дансанд мөнгө байсан тул зөвшөөрч түүнээс бэлнээр 480.000 төгрөгийг авч түүний хэлсэн 5622677424 тоот дансанд 480.000 төгрөгийг гүйлгээний утга хэсэгт нь А.Аийн “95481781” гэсэн дугаарыг оруулж шилжүүлж өгсөн юм. Гүйлгээ амжилттай хийгдсэн талаар утсанд мэдээлэл ирсэн ба А.А гар утсандаа зургийг нь дараад аваад явсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

18. Гэрч Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний фэйсбүүк хаягруу “Дөлгөөн дөк” гэх хаягнаас ганц, хоёр цагийн хөнгөн ажил байна, цалин өндөр гээд ороод ирсэн...”, “Дөлгөөн дөк” гэсэн фэйсбүүк хаягтай залуутай нэг л удаа уулзсан, тэр залуу өөрийнхөө нэрийг Дөлгөөн гэж танилцуулсан юм. Тэр залуугийн утасны дугаар нь 95969435 гэсэн дугаараас надтай ярьж байсан ба тэр залуу өөрийгөө Анагаах ухааны их сургуульд сурдаг гэж хэлж байсан.....Тухайн фейсбүүк хаягнаас өвчтэй хүүхдүүдэд тусламжийн мөнгө шилжүүлдэг байгаа гэсэн. Би тухайн залууд итгээд нээрээ л хүүхдийн тусламжинд зориулж байгаа юм байх гэж боддог байсан учраас дансаараа мөнгө оруулж гаргадаг байсан. Би тухайн залууг ийм гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй бөгөөд миний данс руу 250.000 төгрөгийн орлого орж ирээд утга дээр нь сум буцаалт гэж бичсэн байхаар нь тухайн үл таних залууд чатаар холбогдож хэлсэн. Над руу дахиж битгий мөнгө хийгээрэй, мөнгө хийх юм бол цагдаад хэлнэ шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу миний данс руу мөнгө хийхээ больсон” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 177-178, 182-183, 2 дугаар хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

19. Гэрч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2021 оны 11 дүгээр сард фэйсбүүк чатаар миний интернэт банк болохгүй байна. Дансаа өгөөч мөнгө орж ирэхээр нь энэ данс руу хийгээд өг гээд дансны дугаар өгсөн. Удалгүй 19 цаг 23 минутад 5429548921 дугаарын данснаас “Маzi” гэсэн нэртэй гүйлгээ хийсэн, уг мөнгөний 480000 төгрөгийг нь Дд “сумны буцаалт” гэх утгаар хийгээд өг гэсэн тул би 5031623003 дугаарын дансруу “Сумны буцаалт” гэх утгаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

20. Иргэн Ц.Хын Хаан банкны 5622677424 тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 12-19, 101-109 дэх тал/,

21. Иргэн Ц.Хын Хаан банкны 5622677424 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

22. Иргэн Д.Мерейн Хаан банкны 5041218301 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 81-91 дэх тал/,

23. Иргэн Д.Мерейн Хаан банкны 5041218301 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

24. Иргэн Г.Ган-Эрдэнийн Хаан банкны 5757045070 тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

25. Иргэн Ж.Серикгүлийн Хаан банкны 5186217471 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/,

26.Иргэн А.Хбекийн Хаан банкны 5180830709 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

27.Иргэн Т.Сийн Хаан банкны 5166163812 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал/,

28.Иргэн Э.Тийн Хаан банкны 5137139850 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал/,

29.Иргэн С.Е-ы Хаан банкны 5183188882 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 117-144 дэх тал/,

30. Иргэн Г.А-ын Хаан банкны 5070550502 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 146-166 дахь тал/,

31. Иргэн А.НурБын Хаан банкны 5196003997 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 172-177 дахь тал/,

32.Иргэн Д.Д, А.А нарын фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, “Цагаан сайнсанаа” гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч А.А нь “Цагаан сайнсанаа” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан мэссэжийн хуулга, орчуулга хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 34-45 дахь тал/,

33. Д.Дий гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 46-56 дахь тал/,

34. Яллагдагч Д.Дий мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “ Миний бие 2021 оны 04 дүгээр сарын эхэнд өөрийн гар утсаар цахим сүлжээнд “1Хbot” нэртэй мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Тэр үед уг цахим мөрийтэй тоглоом нь мөнгөөр тоглодог байсан ба эхэндээ хэдэн төгрөг авч байсан юм шиг байсан боловч сүүлд нь маш их мөнгө алдаж эхэлсэн. Тэгээд мөнгө хаанаас олохоо мэдэхгүй явж байгаад цахим сүлжээнд тавьсан мэдээллүүдийг судалсан. ...Тэгээд өөрийн гар утсаар “Цагаан сайнсанаа” гэх фейсбүүх хуурамч хаяг нээж, тухайн хаягаар “Баян-Өлгий зар мэдээ” гэсэн хаалттай хаягт “сум зарна” гэсэн мэдээллийг байршуулсан. ...Би өөрийн дансаа ашиглах юм бол болохгүй байх гэж бодоод фейсбүүк хаягаар манай үеийн Ц.Х гэх охинтой танилцаад түүний дансыг ашиглан залилан хийж хүмүүсээс мөнгө авах бодол төрсөн. Хамгийн эхэнд би Ц.Хын дансыг ашиглан 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Д.Л гэх хүнээс 250,000 төгрөг авсан. Уг мөнгийг ашиглахгүй хүлээсэн боловч тэр хүн ямар нэгэн гомдол гаргаагүй болохоор дараагийн хүмүүсээс мөнгө авч эхэлсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Дараа нь уг гэмт хэрэг ил болсны дараа аав, ээждээ үнэнээ хэлсэн. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дэх тал/ ,

-яллагдагчаар дахин өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сар шиг санагдаж байна, фэйсбүүкт найзуудыгаа группт урьж, мэдээллийг лайк, шэйр хийж, гар утсандаа дата авах зорилгоор “Цагаан Сайнсанаа” гэх фэйсбүүк хаягийг нээсэн юм. Дээрх хаягийг хэсэг хугацаанд утсандаа дата цуглуулах зорилгоор ашиглаж байгаад 2021 оны 4 дүгээр сарын эхээр мөнгөний хэрэгцээ гарч “Цагаан Сайнсанаа” гэх фэйсбүүк хаягнаасаа зарын группт сум зарна гэж пост оруулж мөнгө олох санаа төрж, улмаар Баян-Өлгий зар мэдээ группт сум зарна гэх постыг оруулсан байсан юм. Дээрх группт оруулсан постын доор нэлээдгүй хүмүүс дугаараа үлдээж, зарим нэг нь над руу сум байгаа юу, авья гэх мэтээр мессеж бичдэг байсан. Харин 2021 оны 10 дугаар сарын эхээр Б гэх залуу “Цагаан сайн санаа” гэх миний нээсэн хаягруу чат бичиж холбогдон сум авахаар тохиролцсон. Ингээд би уг залууд 5622677424 дугаартай Хонгорзулын дансыг өгсөн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хонгорзулын дээрх дансруу 240.200 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би буцаад 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг мөнгийг ах Мерейгийн данснаас Бын 5190214916 дугаартай дансруу шилжүүлж өгсөн. Харин 2021 оны 06 дугаар сарын эхээр Т гэх эмэгтэй “Цагаан сайн санаа” гэх миний нээсэн хаягруу чат бичиж холбогдон сум авахаар тохиролцсон. Ингээд би уг эмэгтэйд 5070550502 дугаартай Ариунболор гэх охины дансыг өгсөн.Тэрээр 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ариунболорын дээрх дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би буцаад 2021 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр уг мөнгийг ах Мерейгийн данснаас Тийн 5137139850 дугаартай дансруу шилжүүлж өгсөн.

...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 5845640965 дугаартай Лгийн эхнэр нь гэх Сэр-Одын дансаар 240.000 төгрөгийг Ганболдын Тулга гэх хүний 5300460788 дугаарын дансруу шилжүүлэн, “1ХВot” босоотой тоглоом тоглодог тоглоомын дансаа цэнэглүүлсэн. Ганболдын Тулга гэх залуу интернэт орчинд бооцоот тоглоомын данс цэнэглүүлж өгдөг агент байсан. Тэгээд би уг тоглоомыг хожиж Ганболдын Тулга гэх залуугаас буцаад 340.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ганболдын Ариунболорын 5070550502 дугаартай дансруу шилжүүлж авсан. Ганболдын Тулга нь интернет орчинд бооцоот тоглоомын данс цэнэглэдэг агент байсан. Харин Ганболдын Ариунболорыг би урьд өгсөн мэдүүлэгт хэлсэн. Хэд хэдэн удаа түүний дээрх дансыг ашиглан иргэдээс мөнгө шилжүүлж авсан. Харин Тулга, Ариунболор нар нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Тэдний оролцоо байхгүй. Би Хонгорзул, Ариунзул нарын дансыг ашиглаж байсан. Өөр хүний данс ашиглаагүй. 85151673, 90426712 дугааруудыг 2021 оны хавар байх зарын группээс дугаар зардаг хүнтэй холбогдож байгаад авсан. Хэн гэх хүнээс авснаа санахгүй байна. Одоо холбогдож байсан мэссэжүүд нь байхгүй, устгагдсан байна. Дээрх дугааруудыг хэний нэр дээр байдаг гэдгийг би мэдэхгүй, тухайн үед тус бүрийн 3500 төгрөгөөр худалдаж авсан. Би асуудал сөхөгдөөд ирэхээр нь дээрх дугааруудыг устгаад хаячихсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 9-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба Д.Д нь 2021 оны 04 дүгээр сарын эхнээс 11 дүгээр сарын 02-ны хооронд нийт 15 удаагийн үйлдлээр нэр бүхий 15 хохирогчоос 3.060.200 төгрөг залилан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

 

35. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

36. Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

37.Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

38. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Д нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийгөө бууны сум зардаг гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан, “Цагаан сайнсанаа” гэх хуурамч хаяг нээж, тухайн хаягнаас фейсвүүкэд калибрийн сум зарна гэсэн зар оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 15 удаагийн үйлдлээр нийт 3.060.200 төгрөг залилж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            39. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.

            40. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Д нь цахим сүлжээгээр мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдаж, дахин тоглоом тоглох мөнгө олохын тулд “Цагаан сайнсанаа “ гэх хуурамч хаяг нээж, уг хаягнаас Баян-Өлгий, Ховд аймгийн нэгдсэн зарын группэд “бууны сум зарна” гэх зарыг  оруулж, бусдыг залилан мэхлэх сэдэл төрж, улмаар уг үйлдлээ хэрэгжүүлэн нэр бүхий 15 хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулан, тэдний эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 

41. Д.Д нь гэмт үйлдлээ 2021 оны 04 дүгээр сарын эхээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн түүнийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

42. Шүүгдэгч Д.Д нь гэмтэл үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул  түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

43. Иймд прокуророос шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

44. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Дий цахим тоглоом тоглож мөнгөө алдсаны улмаас дахин мөнгө олж, мөрийтэй тоглох сэдэл шууд нөлөөлсөн байна гэж үзлээ.

45.Шүүгдэгч Д.Д нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

             1.Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

 

             2.Шүүгдэгч Д.Дий гэмт үйлдлийн улмаас нэр бүхий 15 хохирогчид 3.060.200 төгрөгийн хохирол учирсан байх ба Д.Д нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хохирогч нар гомдолгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Даас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

2.Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

4.Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзэх нь зүйтэй.

5. Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

6.Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

7.Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.Дд  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадпагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Д.Дд  танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

            8.Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Дд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.Дд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадпагын арга хэмжээ авч, шийдвэрлэв.

9.Шүүгдэгч Д.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчиж, тэнссэн хугацаанд дахин шинээр санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэл тогтоолыг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

10.Шүүгдэгч Д.Д нь энэ хэргийн улмаас баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, төлбөр,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ботахара нура овогтой Долдагийн Дийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дд 6 (зургаа)-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 6 (зургаа)-н сар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Д.Дд оногдуулсан 6 (зургаа)-н сар хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух хаягаа өөрчлөх, бусад газарт зорчих тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Д.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчиж, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

6.Шүүгдэгч Д.Д нь энэ хэргийн улмаас баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б