| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00187/и |
| Дугаар | 153/ШШ2018/00237 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2018/00237
| 2018 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00237 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг Э.Б -ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 153/2018/00187/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Э.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. 1978 онд 16 насанд хүрсэн бөгөөд бод, бог мал маллаж байсан. 1980 онд цэрэгт татагдаж, 1983 онд цэргээс халагдаж ирсэн. 1978 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1985 онд гэр бүл болсон. 1992 оноос хойш хувиараа мал маллаж байна. Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Э.Бт нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Э.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон Диплом, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадын 1979, 1980, 1985-1987 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С.Батдоржийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 924 дугаартай албан бичигт Ховд аймгийн Мянгад сумын 1984 оны мал тооллогын бүртгэлийн 05 дугаарт Э.Б, ам бүл 4, үүнээс нэгдлийн гишүүн 3, 16-24 насны 1, 45-54 насны 1, 34 толгой мал тооллуулжээ. Х№23, Д№01, ХН№228, хуудас 54, 57. Ховд аймгийн Мянгад сумын 1983 оны мал тооллогын бүртгэлийн 20 дугаарт Э.Б ам бүл 5, үүнээс нэгдлийн гишүүн 2, 16-24 насны 1, 45-54 насны 1, 16 толгой мал тооллуулжээ. Х№23, Д№01, ХН№221, хуудас 174, 176 гэх бичвэртэй албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С.Батдоржийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 956 дугаартай албан бичигт Ховд аймгийн Мянгад сумын мал тооллогын 1978 оны 70 А дугаар дансны бүртгэлийн 7 дугаар Ц.Сайнхүү, ам бүл 6, үүнээс нэгдлийн гишүүн 3, 16-24 насны 2, 55-60 насны эмэгтэй 1, 17 толгой мал тоолуулжээ. Ф№23, Д№01, ХН№174, хуудас 114, 116 гэх бичвэртэй албан бичиг, гэрч А.Цагаачийн ....Би 1976-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад тоо бүртгэгч, Мянгад сумын 8-н жилийн дунд сургуульд няраваар ажиллаж байсан....Э.Бямбацогт нь 1978-1990 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан....Бямбацогтын аав Эрдэнэ, ээжийг нь Сайнхүү билүү Сайнсүүл гэсэн нэртэй хүн байсан. Бямбацогтын эхнэрийг Цагаанцоож гэдэг байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Батцэндийн ....Би 1965-1968 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн давшилт нэгдэлд ажиллаж байгаад цэрэгт явсан. 1968 онд цэрэгт яваад 1971 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад үнээт хэсгийн ахлагчаар 1975 он хүртэл ажилласан. 1975-1977 он хүртэл тус багтаа эмчилгээ тэжээлийн цэгт санитарч, 1978-1982 онуудад Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1982-1992 оныг дуустал Мянгад сумын Давшилт нэгдэлд запас сэлбэг, барилгын материалын няраваар тус тус ажиллаж байсан....Э.Бямбацогт нь 1978-1990 он хүртэл буюу нэгдэл тартал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригад буюу Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан....Бямбацогтын аав Хасын Эрдэнэ, ээжийг нь Цэндийн Сайнхүү гэдэг байсан. Бямбацогтын эхнэрийг Цэрэндоржийн Цагаанцоож гэдэг байсан.... гэх мэдүүлэг, эцгийн нэр Хасын Эрдэнэ, эхийн нэр Цэндийн Сайнхүү гэх бичвэртэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 36/001911 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 8-11, 22, 23-28, 37-43, 49 дүгээр тал/
Харин хүсэлт гаргагч Э.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний 0701339 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /ХХ-ийн 5-7 дугаар тал/
Э.Б нь 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргээс халагдсан тухай бичилттэй цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 12-18 дугаар хуудас/
Хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан иргэн А.Цагаач, Ц.Батцэнд нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1991 оны 3 сарын 19-ний өдөр олгосон Тэргүүн туршлага эзэмшсэн гэрчилгээнд бичигдсэн нэрийг балласан буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан Ховд аймгийн Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Сайнбуянгийн албан бичиг нь огноо, дугаар тодорхойгүй, 402 дугаартай Ц.Цагаанцоожийн төрөлтийн түүх нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э.Б-ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ