Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/491

 

 

 

 

 

 

   2022           06           27                                       2022/ШЦТ/491

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0722 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Ө.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байхдаа Хан-Уул дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _ тоотод хохирогч Х.Ш маргалдаж улмаар түүний зүүн дал орчимд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь баруун /зүүн/ даланд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Баас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн 221000000 0722 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

3. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн: “ишгүй цагаан төмөр 19 см урттай хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох” тогтоол (хавтаст хэргийн 14 дэх тал),

4. Хохирогч Х.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах __  найз М-н гэрт 18 цагийн орчим байшинд дотоод заслын ажил хийхээр буюу замаск татахаар ирж, замаск татаж байгаад найз М хамт 1 шил 0.75 литрийн архийг О ах, найз С нарын хамт хувааж ууж дууссан. Тэр гурав гараад явчихсан. Би М гэрт ганцаараа үлдсэн. М-г орж ирэхгүй болохоор нь үлдсэн ажлаа хийж дуусгах гээд тэр хавиар хайж байтал 80 айлын цагаан байшинд хавьд байдаг Ө.Б гэх ахын гэрт орчихсон сууж байсан. Би орж угаасаа ганцхан ортой байсан болохоор орон дээр нь суугаад М-г ажлаа хийж дуусгая, таазны замаскаас жоохон хэсэг дутуу үлдчихсэн байна гэхэд Ө.Б ах надад нэг жаахан архи хийж өгсөн. Би шавхруу уудаггүй шүү пизда минь гээд хэлчхээд гэрээс нь гарах гээд хаалгыг нь түлхсэн чинь Ө.Б ах чи хүний өгсөн юмыг голлоо юу пизда минь гээд дэрэн доороосоо хутга бололтой зүйл гаргаж ирээд сууж байсан орон дээрээсээ босож ирээд миний зүүн талын дал хэсэгт 2 удаа  хутгаараа хатгачихсан. Би тэдний гэрээс гараад М гэрт ороод орон дээр нь хэвтсэн. М араас орж ирээд “түргэн дуудахгүй бол болохгүй байх аа андаа, цус гараад байна” гээд хүний утас гуйж түргэн тусламж дуудсан байх. Цэргийн төв эмнэлэг дээр очиж үзүүлтэл хөнгөн шарх байна гээд зүүн дал хэсэгт оёдол тавьж,  зөвлөгөө өгч эмнэлгээс гаргасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

5. Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ш /М/-ын хамт манай байрыг засаад байсан. Бид хоёрт тал шил архи байсан. Бид тэр архийг ууж байхад Ө.Б ах орж ирээд хуваагаад уусан. Ө.Б ах манайд нэг шил архи байгаа гээд гэртээ бид хоёрыг дагуулаад орсон. Би Ш-н хамт Ө.Б ахын гэрт ороход хараа гээд шилтэй ёроолоор шахуу байсан. Би наад архийг чинь уухгүй гэхэд Ө.Б ах нүүр лүү нэг удаа цохисон. Шорж ирээд салгаад хоёр тийш нь болгоход Ө.Б Ш-н дал руу нь 2 удаа хутгалсан. Би Шижирбаатарыг Ө.Б ахынхаас авч гараад гэртээ хэвтүүлээд цусыг нь тогтоогоод 103 дуудсан. Тэгээд байж байхад Ө.Б ах араас отверка барьж орж ирээд дайраад зоонгоо алдаад, би биеэ хамгаалаад нэг цохиод Ө.Бы охин Ц рүү отверкийг нь шидээд энэ хүнээ аваарай, давраад байна шүү гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №7084 дугаартай хүний биед хийгдсэн:

- Х.Шын биед зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шинэ гэмтлүүд байна.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

7. Яллагдагч Ө.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “....2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим _ нийтийн байранд байж байсан чинь гаднаас байрны нэг орцонд байдаг М, Х.Ш нар орж ирсэн. Тэр хоёр гэрт орж ирэхдээ ер нь бол согтуу байсан. Манай гэрт 0,5 литрийн архи байсан, тэрийг тэр уух гэж байснаа М Ө.Б гуай шавхруу өгч доромжлоод байна уу энэ тэр гээд байсан. Тэгсэн чинь хажуугаас Х.Ш орж ирээд яагаад найз дээрэлхээд байна гээд барьцалдаад авчихсан. Тэгэхээр нь би Х.Ш /Мгийн/ нурууны ар хэсэг рүү нь гэрийн ширээн байсан ишгүй, цагаан төмөр хутгаар 2 удаа хатгачихсан. Тэгсэн Х.Ш гэрээс гараад явчихсан. Ингээд гэртээ орой унтаж байсан чинь цагдаа нар ирээд баривчилж аваад эрүүлжүүлэхэд оруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн  дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ө.Б үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар гэм бурууд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ө.Б нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын сууцны 9-16 тоотод 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Х.Ш маргалдаж улмаар түүний зүүн дал орчимд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн: “ямар нэгэн ишгүй цагаан төмөр 19см урттай хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Хохирогч Х.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

- Гэрч Н.М мөрдөн шалгар ажиллагаанд 2022 оны 05 дугаар саны 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №7084 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

- Яллагдагч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн  шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжээр  тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ө.Б нь хохирогч Х.Ш-н биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж  шинжээч дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Ө.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч үйлдсэн,  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангасан байна.

 

Шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь маргаан үүсгэх, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Х.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй (хавтаст хэргийн 19 дэх талд) гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Ө.Б үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй  мэтгэлцээгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Ө.Б хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага, хүлээж байсан шалгасан хуудас, таслан шийдвэрлэх, шийтгэх тогтоол, суллагдсан тодорхойлолт зэрэг баримтаар 1997 онд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байх боловч ялыг эдэлж дуусгавар болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул  шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан нь түүнд оногдуулах  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлөөр тооцохгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ө.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн; хутга хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх ба, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгчид өөрийн оршин суудаг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шар өнгийн иштэй 19 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

үүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-г 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Ө.Б-г өөрийн оршин суух Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүний ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн шар өнгийн иштэй 19 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН