Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

         

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******т холбогдох 2223000000113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан  аймаг суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын баг ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ын *******, регистрийн дугаар *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч А.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн сумын Богдын гол багийн нутаг голын зах дээр В.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь духны хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч А.*******ын өгсөн: “...Муудалцах шалтгаан бол байгаагүй. Би санахгүй байна. Тасарсан байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Мөрдөн байцаалтад:

Хохирогч В.*******ын өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ******* бид 2 манай хашааны гадаа ирсэн. Ирэхдээ 1 том пиво авч ирээд ******* бид 2 манай хашаанд тэр пивыг хувааж ууж дуусаад ажил руу явсан. Ажил дээр очоод ком бааз руу ачаа ачихаар ******* бид 2 очсон. Очиход ******* ах, ах 2 машин засаад тэнд байж байсан. Тэгээд ******* бид 2 ******* ах, ах хоёртой юм ярьж жаахан сууя гээд замаасаа дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн архи аваад Арлын голын зах дээр очсон. Очоод ярьж хөөрөөд 1 шил архи уугаад дуусаж байхад ******* ах “ах нь одоо явлаа” гэж хэлээд явсан. Тэгээд *******, ах бид 3 үлдээд үлдсэн 1 шил архиа ууж байсан. Тэгээд би тасарсан байсан нэг мэдсэн *******той дээр доороо ороод ноцолдож байсан. Удаагүй цагдаа ирсэн. Миний 2 нүд хөхөрсөн, хамар хавдсан. Хүзүүгээр хөшиж өвдөж байна. Уг гэмтлийг ******* миний биед учруулсан гэж бодож байна. Намайг нэг ухаан ороход миний дээр гарсан нүүрэн тус газар гараараа цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,

- Гэрч Ё.*******ийн “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үдээс өмнө 11-12 цагийн үед бид 2 дэнжид ком бааз дээр засвар хийж байгаад *******, ******* нар агуулахаас ачаа ачих гэж ирсэн. Тэгээд 2 ахтайгаа голын зах орж жаахан ярьж сууя гээд арлын голын зах орсон. Очихдоо дэлгүүрээс 2 ширхэг 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд голын зах дээр очиж нэг шил архи ууж дуусаад би “ах нь одоо хэмжээ болсон явлаа” гэж хэлээд яваад өгсөн. , *******, ******* нар голын зах дээр үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг явах үед 14 цаг болж байсан байхаа. Намайг явахаас өмнө би болон , *******, ******* бид 4 хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24–р хуудас/,

- Гэрч Н.ын “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би Дэнжид ком бааз дээр *******ийн хамт засвар хийж байсан. Тэгсэн 10-11 цагийн үед *******, ******* нар ачаа ачих гэж ирсэн. Тэгээд 2 ахтайгаа голын зах орж жаахан юм ярьж сууя гэж хэлээд дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн архи аваад голын зах дээр ирсэн. Тэгээд 1 шил архи ууж дуусаад ******* ах явсан. Тэгээд би 2 дахь архиа уугаад талдаа орж байхад ядраад байна гэж хэлээд тэнд байсан *******ын приус маркын машинд орж унтсан. *******, ******* 2 суугаад үлдсэн. Нэг сэрэхэд цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Гэрч Ж.ын “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчим би ахынхаа гэр болох Завхан аймаг сум Богдын гол багийн голын зах дагуу байх хашаанаас гарч явахад голын зах дээр 2 залуу дээр доороо ороод нэгнээ цохиж зодоод байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэр зодоон болж байсан газрын цаана Приус-20 маркийн машин зогсож байсан. Өөр хүн харагдаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж бодож байна. Намайг харахад тэр 2 залуу босож ирэхдээ хөл дээрээ сайн явж чадахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000000235 дугаартай “...Иргэн В.*******ын духны хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт хавдар гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2022 оны 05 дугаар сарын 08-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. В.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр /хх-ийн 35-36-р хуудас/ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.                  

Шүүгдэгч А.*******ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч А.*******ын бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч В.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч                А.*******оос нэхэмжлэх эрхтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.******* гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авсан талаар гаргасан хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч А.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 58-р хуудас/ тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч А.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч А.*******ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ