| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/130 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн хотод төрсөн, настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг сум баг ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ш.******* нь хохирогч Г. интернэт банкны үйлчилгээ ашиглаж зарлагын гүйлгээг хийж чадахгүйн улмаас Төрийн банканд эзэмшдэг өөрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц дугаарын хамт түүнд шилжүүлэн өгч зарлагын гүйлгээ хийлгэсэн байдлыг ашиглан Төрийн банкны интернэт банкны үйлчилгээнд хохирогч Г.гийн нэвтрэх нэр, нууц дугаарыг нь хийн нэвтэрч тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 цагийн хооронд нийт 7 удаагийн зарлагын гүйлгээгээр 1,886,000 /нэг сая найман зуун наян зургаан мянга/ төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.******* нь хохирогч Г. интернэт банкны үйлчилгээ ашиглаж зарлагын гүйлгээг хийж чадахгүйн улмаас Төрийн банканд эзэмшдэг өөрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц дугаарын хамт түүнд шилжүүлэн өгч зарлагын гүйлгээ хийлгэсэн байдлыг ашиглан Төрийн банкны интернэт банкны үйлчилгээнд хохирогч Г.гийн нэвтрэх нэр, нууц дугаарыг нь хийн нэвтэрч тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 цагийн хооронд нийт 7 удаагийн зарлагын гүйлгээгээр 1,886,000 /нэг сая найман зуун наян зургаан мянга/ төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
1. Хохирогч Г.гийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сумын баазын дэлгүүрт худалдан авалт хийгээд 21,900 /хорин нэгэн мянга есөн зуу/ төгрөг дутахаар нь гар утаснаасаа интернэт банкаар гүйлгээ хийх гэсэн чинь чадахгүй болохоор нь би тэр дэлгүүр дотор байсан эмэгтэй хүнийг гуйж утсаа өгч интернэт банкаар гүйлгээ хийлгэчхээд хөдөө яваад мөн өдрийнхөө орой 22 цагийн үед ирээд унтаж амарчхаад өнөө өглөө буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед гар утсаа үзтэл олон мессеж ирсэн байхаар нь үзсэн чинь миний дансанд байсан бүх мөнгө байхгүй болж 177,485 /нэг зуун далан долоон мянга дөрвөн зуун наян тав/ төгрөг үлдсэн байсан. Би Төрийн банканд тоот данс эзэмшдэг юм энэ данснаас 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагаас мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07 цагийн хооронд нийт 7 удаагийн зарлагын гүйлгээгээр 1,479,235 /нэг сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун гучин тав/ төгрөг алдсан байна. Би интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг хэнд ч өгөөгүй. Миний интернэт банкны кодыг надаас өөр мэдэх хүн байхгүй. Харин 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр баазын дэлгүүрт байсан эмэгтэйд хэлж гүйлгээ хийлгүүлсэн юм тэр эмэгтэй л мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
2. Гэрч Н.*******ийн “...Би *******гийн 88807591 дугаар болон фейсбүүк чатаар байнга зээлүүлсэн мөнгө нэхдэг байсан. Тухайн өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр надтай холбогдоод боломжоороо хуваагаад хийе гэсэн. Тэгээд миний данс руу 300,000, 200,000, 300,000, 400,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн яагаад хувааж хийгээд байгааг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,
3. Гэрч Ж.*******гийн “...Миний зүгээс бид хоёрын дунд ямар нэгэн өглөг авлага байхгүй. Манай нөхөр Н.*******ээс 2022 оны 04 дүгээр сард ******* намайг 2,000,000 /хоёр сая/ төгрөг зээлээч гэж байна яах вэ гэж асуухад нь би өөрөө мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг Ш.*******д зээлсэн байсан яаж хэрхэн өгсөн талаар мэдэхгүй байна. Тус Хаан банкны тоот данс бол миний эзэмшлийн данс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр миний дансанд 2 удаагийн орлого орж ирэхээр нь нөхөр Н.******* лүү залгаад “миний дансанд мөнгө хийсэн үү” гэхэд үгүй ******* зээлсэн мөнгөө хувааж өгий гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөхөр над руу эргэж залгаад *******д буцаагаад мөнгийг шилжүүлчих гэж хэлэхээр нь би 586,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 300,000 төгрөг, 100,000 төгрөг ямар учиртай хэн явуулсан талаар мэдэхгүй байна. Магадгүй ******* явуулсан байх. Тус мөнгийг өөр ямар нэгэн данс руу шилжүүлээгүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
4. Шүүгдэгч Ш.*******гийн өгсөн “... Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн сумын багт байдаг “” гэдэг нэртэй дэлгүүрт орж юм худалдаж авсан чинь 1 танихгүй эгч би интернэт банк мэдэхгүй байна надад гүйлгээ хийгээд өгөөч гэхээр нь би тэр эгчийн гар утсыг авч 21,900 /хорин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн гүйлгээг нь хийж өгчхөөд гэртээ харьсан юм. Гэртээ харьчихаад буцаж төв орж Хар нуурын эрдэнэ гэсэн ломбардад бэр эгч болох эгчийн ээмгийг тавьчихсан байж байгаад тэр ээмгийг 286,000 /хоёр зуун наян зургаан мянга/ төгрөг ломбардын хүний данс руу шилжүүлж нөгөө ээмгээ авч эгчид өгч явуулчхаад байж байтал ******* над руу залгаад найз нь зээлээ хаах гэсэн юм надад мөнгө өг гэхээр нь *******гийн нөхөр болох *******ийн Хаан банкны дугаартай данс руу 300,000 /гурван зуун мянга/ төгрөг хийгээд ******* зээлээ хаачхаад надад буцаагаад 586,000 /таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг нөгөө хүний гэсэн дугаартай төрийн банкны данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь ******* өрөө нэхээд байхаар нь түүний тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлсэн юм. *******ийн эхнэр болох Ж.*******гийн Хаан банкны тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Тэгээд 9 цаг өнгөрч байхад нөгөө эгчийн данснаас авсан 1,401,000 /нэг сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дугаар данснаас буцааж шилжүүлсэн. Надад ямар нэгэн зорилго байхгүй. Би *******, ******* хоёроос 2 сая орчим төгрөг зээлчхээд нэлээд удчихсан байсан болохоор нөгөө 2 мөнгөө нэхээд нөхөрт чинь хэлнэ гээд байхаар нь нөхөр бид хоёрын дунд гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсэж магадгүй гэж бодоод тэр эгчийн дансанд байсан мөнгийг түр хугацаагаар ашигласан юм. ...Би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
5. Г.гийн Төрийн банкны 1700...09 дугаар харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 4-5-р хуудас/,
6. Н.*******, Ж.******* нарын ХААН банкны дугаар бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.
Шүүгдэгч Ш.*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийсэн, амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлттэй, хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.д 1,886,000 /нэг сая найман зуун наян зургаан мянга/ төгрөг учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.******* нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Г.гийн хүсэлт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******д шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ш.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ш.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ