Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.*******,

Шүүгдэгч Д.

Түүний өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч Н.*******

Түүний өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.*******, Д. нарт холбогдох 2223000000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  Завхан аймгийн   суманд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Завхан   суманд төрсөн, настай, эрэгтэй,   боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5, хүүхдийн хамт Завхан аймгийн   сумын багийн оршин суудаг, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,  овогт ийн , регистрийн дугаар .

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Д., Н.******* нар 2022 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн Д.гийн байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйлс хулгайлж, И.д 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д., Н.******* нар 2022 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн Д.гийн байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйлс хулгайлж И.д 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:              

- 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-йн 05-14-р хуудас/

- 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17-р хуудас/,

- 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21-р хуудас/,

- 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-р хуудас/, 

- Хохирогч И.ын: “...  сумын баг 700 тоотод манай аав , ээж  манай дүү нар амьдардаг. ...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өвөө Д. нь над руу залгаад танайд хулгай орсон байна. Цонхоор харахад хананд өлгөсөн хивс чинь алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав ээжийн гэрт ирж үзэхэд дунд талын цонхны порчик нь онгорхой байсан. Түлхүүрээ хийгээд хаалгыг нь онгойлгоод ороход хойд жижиг өрөөний хананд байсан улаан эрээн хивс 1 ширхэг тус өрөөний урд хананд байсан бор эрээн хээтэй хивс, том өрөөний хананд өлгөсөн байсан 3 ширхэг хивс, баруун талын цонхны доод талын буланд байрлуулсан байсан  марк тодорхойгүй LCD телевизор, мөн жижиг өрөөний шар өнгийн шүүгээнд байсан бор хээтэй эрэгтэй үстэй дээл 1 ширхэг, хар хөх өнгийн эмэгтэй үстэй дээл 1 ширхэг, үүдэнд байсан орос эмээл 1 ширхэг, өвсний цахилгаан хөрөө 1 ширхэг тус тус алдагдсан байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-31-р хуудас /

Гэрч Н.гийн “...Манай зүүн талд байгаа саарал байшинтай айл бол манай хүү гийн гэр байгаа юм. Өнөөдөр /2021-01-19/ зүүн талын цонх нь хагас онгойсон юм шиг байхаар нь зээ хүү ийг чи цонхоор нь хараадах гэрт нь хулгай орсон юм шиг байна гээд харуулахад өвөө хулгай орсон юм шиг байна хананд өлгөсөн хивснүүд нь алга болсон байна гэхээр нь ач охин руу залгаад мэдэгдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө хүү гийн хашааны хаалга шөнийн 01 цагийн орчимд дуугараад байсан. Тухайн үед эргэн тойрны айлуудын нохой хуцаад байсан тэгэхэд л хулгай орсон байна гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Гэрч М.ын “...Манай охин И. манайд хулгай орж 5 ширхэг хивс, зурагт алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр   аймгийн төв рүү алдсан эд зүйлсээ бүртгэхээр орсон. Тэгээд алдагдсан эд зүйлсээ бүртгэхэд 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хурган дотортой дээл, өвсний цахилгаан хадуур, орос эмээл, зурагт, 5 ширхэг хивс алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр  бид хоёр энэ хавиар хайгаад байсан чинь Н.******* өвсний цахилгаан хадуур  хүнд зарахаар  ярьсан сураг дуулдахаар нь очиж уулзтал  гэх залуутай хамт хулгай хийсэн гэж ярьсан. Тэгээд цагдаад хэлээрэй гэж  охин  руу утсаар ярьсан юм. “ гэх мэдүүлэг /хх-ийн 38--р хуудас/,

Гэрч Д.гийн “...Манай охин И. манайд хулгай орж 5 ширхэг хивс, зурагт алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би аймгийн төв рүү алдсан эд зүйлсээ бүртгэхээр орсон. Тэгээд алдагдсан эд зүйлсээ бүртгэхэд 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хурган дотортой дээл, өвсний цахилгаан хадуур, орос эмээл, зурагт, 5 ширхэг хивс алга болсон байсан. Тэгээд манай эхнэр  бид хоёр энэ хавиар хайгаад байсан чинь Н.******* өвсний цахилгаан хадуур  хүнд зарахаар  ярьсан сураг дуулдахаар нь очиж уулзтал  гэх залуутай хамт хулгай хийсэн гэж ярьсан. Тэгээд охин  руу утсаар ярьсан юм. ...Тухайн үед үстэй дээл 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, орос эмээл гэх зүйлүүдийг алдсан байна гэж мэдүүлэг охиндоо энэ талаар хэлсэн. Би тухайн үед эд зүйлээ ч сайн шалгаж үзээгүй. Тэгтэл үстэй дээл, мөнгөн аяга, эмээл гэх зүйлүүдээ аав гийн амбаарт хийснээ мартсан байна. Манай гэрээс хивс 5 ширхэг, LCD телевизор 1 ширхэг, өвсний цахилгаан хадуур гэх зүйлүүд алдагдсан боловч хулгай хийсэн гэх , ******* нар манай гэрээс авсан эд зүйлүүдээ буцааж тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас, 124-126-р хуудас/,

- Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед шөнийн 01 цаг болж байхад хоёулаа гарах уу? гэрийн баруун талын уулан дээр гаръя гэхээр нь за тэгье гээд гэрээс нь гарсан. Уулан дээр гараад сууж байхад чи наанаа байж бай гээд доошоо уруудаад явсан. Удалгүй айлын нохой хуцаад хашаагаар орж байгаа бололтой тар нар гээд чимээ гараад байсан. Би авсан архинаас 2 татчихаад байж байтал намайг шүгэлдэхээр нь түүний байгаа газар буюу гийн хашааны зүүн талд очиход хашаан дотроос надад 2 ширхэг хуйлж ороосон хивс өгөөд наад хоёрыгоо манайд оруулаад тавьчих гэхээр нь хоёр сугандаа хийгээд гэрт оруулаад гэрийн баруун талд тавьсан. Тэгээд дахиж архи ууж байсан газраа очиход надад дахин хашаа давуулж 3 ширхэг хивс өгөхөөр нь жижиг хивсийг нь дунд нь хийгээд нэгийг нь мөрлөөд нөгөө хивсийг нь сугадаад явсан. Араас өвсний хадуур, LCD телевизор хоёр авч ирсэн. Тэгээд бид хоёр хулгай хийсэн эд зүйлсүүдээ ийн гэр лүү нь оруулж тавьсан. Энэ үед ийн эхнэр нь гэртээ ирсэн. энэ юмнуудыг хаанаас авсан юм бэ? гэхээр нь минийх байгаа юмаа би зарах гэж байгаа юмаа гэхэд уурлаад цагдаад хэлнэ шүү гээд байхаар нь би гэрээс гараад явсан. ...Тэгтэл М. эгч чамтай хамт хулгай хийсэн чинь цагдаад баригдсан гэж байна. Үнэнээ хэлээ гэхээр нь би болсон явдлын талаар хэлсэн. Би ийг ахын гэрээс хулгай хийж байгааг анх очиж хивс авахдаа л мэдсэн. Би ахын гэрт нэг л удаа ирж байсан. Би байшин руу орж үзээгүй, байшин руу ганцаараа орсон. Гэхдээ хаагуур нь яаж орсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан надад хулгай хийсэн эд зүйлүүдээ хашаан дотроос давуулж өгөөд байсан. Би хашааны гаднаас нь авсан. ахын гэр ийн гэр хоёр ойролцоогоор 300 метр орчим л зайтай. Шөнийн 01 цагийн орчимд л хулгай хийсэн. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч Д.ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр эхнэрийг гэрээс гараад явахаар нь зөрж гараад гийн гэр рүү нь яваад Би хашааг нь давж ороод байшингийн урагш харсан гурван цонхны зүүн талынх нь хагархай цонхоор нь нэвтэрч дотогш орсон. Би байшин руу ороод хананд өлгөсөн байсан хивс 5 ширхэг, хар өнгийн LCD телевизор, өвсний хадуур зэргийг аваад хашааны гадна талаас ******* надаас аваад бид хоёр манай гэр лүү хулгайлсан эд зүйлсээ зөөсөн. Шөнө дунд хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. Манай эхнэр Г.  ирээд гэрийн баруун талд тавьсан хивснүүдийг хараад энэ хэний юмыг авч ирсэн юм бэ гээд уурлахаар нь ******* би гэрээсээ авч ирсэн юмаа зарах гэж байгаа юмаа гэхэд эхнэр уурлаад цагдаад хэлнэ шүү үүнийгээ аваад яв гэхэд ******* манай гэрээс гарч яваад буцаж ирээгүй. Бид хоёр тухайн эд зүйлсийг явганаар 2 удаа зөөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/ зэрэг нотлох баримтууд тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.

Харин мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь Г.гаас /шүүгдэгч Д.ийн эхнэр/ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг нь асуулгүйгээр шууд мэдүүлэг авсан байна. Иймд уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх яллах талын нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч С.******* нар нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй. Би /миний үйлчлүүлэгч/ энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэтгэлцэж оролцсон бөгөөд шүүгдэгч Д. нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.ийн гэм буруу нь шүүгдэгч Н.*******, хохирогч И., гэрч Н., М., Д. нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилсан.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ. 

Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Иймд шүүгдэгч Д., Н.******* нарын 2022 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн Д.гийн байшингийн цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь хүсэл зоригийн хувьд шууд нэгдэн өөрсдийн үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж шууд санаатай, шунахай сэдэлтээр хохирогчид хохирол, хор уршгийг учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийсэн,  амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлттэй, хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Д., Н.******* нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч И.д 1,760,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан №21 дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 53-54–р хуудас/ 

Хохирогч И.д учирсан дээрх хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-р хуудас/ болон гэрч Д.гийн “...Манай гэрээс хивс 5 ширхэг, LCD телевизор 1 ширхэг, өвсний цахилгаан хадуур гэх зүйлүүд алдагдсан боловч хулгай хийсэн гэх , ******* нар манай гэрээс авсан эд зүйлүүдээ буцааж тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /124-126-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус бүрд нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д. урьд нь 2 удаа, шүүгдэгч Н.******* урьд нь 1 удаа тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 83, 95, 143-159-р хуудас/

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.******* нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тууштай хүлээн мэдүүлсэн бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэснийг хүлээн авах боломжтой байна.

Харин шүүгдэгч Д. нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугүй гэж маргаж мэтгэлцсэн бөгөөд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа түүний “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэснийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасаныг тус тус журамлан шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д., Н.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс нараас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Д., Н.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Д. нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Д., Н.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ