Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 170/2022/0127/Э

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга        М. Баярмэнд

 Улсын яллагч                      Б.

 Шүүгдэгч                М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******т холбогдох 2223000000119 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* жүжгийн театрт *******, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын ******* баг ******* эмнэлгийн түрээсийн байранд түр оршин суух хаягтай,******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овогтой *******ын ******* /регистрийн дугаар:*******/

М.******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* хүүхдийн эмнэлгийн нэгдүгээр давхарт байх өөрийн гэртээ хохирогч С.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан духны баруун дээд хэсэгт аягаар цохиж түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

     Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:     

Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* хүүхдийн эмнэлгийн нэгдүгээр давхарт байх өөрийн гэртээ хохирогч С.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний духны баруун дээд хэсэгт аягаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

М.******* өөрийг аягаар цохиж гэмтэл учруулсныг шууд тусган мэдүүлсэн хохирогч С.*******ын “...2022 оны 05 дугаар сарын 19-ний ...орой 22 цагийн орчимд *******ын гэрт...орох үед *******, , , 4 байсан... Тэгээд ... бид 5 архи, пиво ууцгаагаад сууж байтал ******* найз охин болох тайгаа хамт 00-н өрөө орсон. Тэгээд тэр хоёр 00-н өрөөнд маргалдаад байхаар нь би 00-н өрөө рүү ороод *******ыг ахын дүү тайван бай, ах нь зориод ирж байх үед чи битгий ингэж уур амьсгал эвдээд бай, дуугүй бай гээд чанга хэлсэн. Тэгээд өрөөнөөс гарч ирээд бид 5 хамт сууж байх үед 00 цагийн үед , хоёр тортой юм барьчихсан орж ирсэн. Тэгээд хамтдаа сууцгааж байтал ******* бухимдаад надын урдаас үг хаяад өдөөд байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд ******* надын урдаас муу драмын гөлөгнүүд гэхээр нь би *******ыг зүүн гар талын хацар луу нь нэг удаа алгадаад авсан. Тэгсэн чинь ******* босоод ирсэн, тэгэхээр нь би чи надтай зодолдох гээд байна уу гээд зүүн хацар хэсэгт мөн нэг удаа алгадсан. Тэгсэн чинь ******* миний дух хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд болон нар бид хоёрыг салгаж байхад гэнэт миний толгой хүнд оргиод явчихсан. Тэгээд би маргааш нь эмнэлэгт сэрсэн ...” гэсэн мэдүүлгээр, /25-26 дахь тал/

М.******* С.*******ын толгойд аягаар цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Г.ын “...2022 оны 05 дугаар сарын 19-ний орой...******* ах нэг ундаа болон 0.5 литрийн хоёр шил Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн... Тэгээд 23 цагийн үед гаднаас , нар орж ирсэн...Тэгээд бүгдээрээ тойрч суугаад юм ярьж байгаад ******* болон ******* нар хоорондоо маргалдсан. Би тухайн үед яг юунаас болж маргалдсан болохыг сайн ойлгоогүй тэгэхдээ шалгалтын дүн энэ тэр яриад, бас та нар ах нарыгаа хүндэл энэ тэр гээд байсан. Тэгээд ******* ах болон ******* нар барьцалдаж аваад ******* ах *******ын толгой болон нүд хэсэгт нь гараараа нэг нэг удаа цохисон. Тэгээд , нар салгаж байх үед ******* ширээн дээр байсан шаазан аягаар ******* ахын баруун талын духны дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд ******* ахын цохиулсан хэсгээс цус гараад байсан болохоор угаахаар 00-н өрөө орсон. Тэгээд 00-н өрөөнд ороод ухаан алдсан...” гэсэн мэдүүлгээр /28-29 дахь тал/,

гэрч А.ийн “... 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 30 минутын үед бид хоёр ...*******ын ... гэрт ороход , , *******, , ******* нар хамт архи уугаад юм яриад сууцгааж байсан. Тэгээд бид нар тойрч суугаад юм яриад сууж байх үед ******* болон ******* нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд ******* босож ирээд *******ыг нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр салгах гээд татах үед ******* *******ын баруун талын духны хэсэгт шаазан аягаар нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлгээр, /32-33 дахь тал/

гэрч Д.ийн “...Тэгээд бид нар юм яриад сууж байсан чинь ******* ах гэнэтхэн босож ирээд уурлаад *******ыг хоёр удаа алгадсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад маргалдахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд ******* ахыг би гэрийн үүдэнд боль гээд хоёр гарыг барьчихсан зогсож байтал араас юугаар цохисон нь мэдэгдэхгүй ямар ч байсан ******* ахын толгой руу ******* нэг юмаар цохисон. Тэгээд удаагүй ******* ах ухаан алдаж унаад түргэн дуудаад эмч ирээд аваад явсан...”гэсэн мэдүүлэг /39-40 дахь тал/

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ мэдүүлсэн М.*******ын “...******* ах той маргалдаад байсан. Тэгэхээр нь би ******* ахад хандаж та дуугай байгаач уур амьсгал эвдээд гээд хэлсэн чинь ******* юу гэнээ чи юу гээд байгаа юм. Хүний өөдөөс  дуугардаг болсон юм уу гээд  намайг нэг удаа цохиж авсан. ... би яаж байгаа юм бэ гэсэн чинь ******* ах ахиад намайг татаж ирээд цохиж авсан. Тэгээд , хоёр бид хоёрыг салгах гээд байж байхад ******* ах намайг ахиад мөрөн дээрээс татаж байгаад нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгээд би цохиулсандаа уур хүрээд ширээнд дээр байсан аягыг аваад ******* ахын духны хэсэгт нэг удаа цохичихсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас хохирогч С.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Иргэн С.*******ын биед духны баруун дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2022 оны 05 дугаар сарын 20-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн С.*******ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /54-55 дахь тал/ тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг аягаар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч М.*******ын хохирогч С.*******ын толгойд аягаар цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч М.******* нь хохирогчийг аягаар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч М.******* нь хохирогч С.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай аягаар цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч С.*******ыг хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар    

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.        

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10   дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. М.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                                                 

 

              

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.НАНДИНЦЭЦЭГ