Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00259

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00259

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан баг Д.Г-ийн  хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 153/2018/00248/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Д.Гнар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1960 онд төрсөн. 1976 онд наймдугаар анги төгсөөд эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад, 1979 оны 06 сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. 3 жилийн цэргийн алба хаагаад 1982 оны 06 сарын 20-ны өдөр халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд тусдаа мал аваад түүнээс хойш тасралтгүй малчнаар ажиллаж байна. Иймд миний Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1993 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадын 1978, 1979, 1982-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1991 оны 1 сарын 10, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрүүд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа зэрэг байгууллагуудаас 1989 оны 9 сарын 16-ны өдөр олгосон Талархал, 1986 оны 7 сарын 30-ны өдөр олгосон Диплом, 1987 оны 7 сарын 10-ны өдөр олгосон Гэрчилгээ, 1988 оны 2 сарын 16-ны өдөр олгосон Баярын бичиг, гэрч Г.Жамбалдоржийн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаартай лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 36/002084 дугаартай Дүгэр Гонгор, Цэвээний Жигжилмаа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 255 дугаартай Тус хэлтсийн архив Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл /Хөдөлмөр ХК/ нь 1991-1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов гэх бичилтэй албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 8-24, 40-42, 50-60, 61-6476-77, 78, 79, 81 дүгээр тал/

Хүсэлт гаргагч  нь НАХЯ-ны сайдын 1979 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02/822 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 3 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 1607000389 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 25, 80 дугаар хуудас/

Хавтаст хэргийн 3-6 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Цогоо, Н.Жарантай нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 26-39 дүгээр хуудсанд авагдсан 0764 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр нь байгууллагын тамгаар баталгаажаагүй, нэр засвартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Г-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сараас 1993 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ