Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга     М. Баярмэнд

Улсын яллагч                   Б.

 Шүүгдэгч                    Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******ид холбогдох 2223000000118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан  аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл 4, аав,ээж, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* 4 дүгээр  багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт ын *******  /Регистрийн дугаар:*******/,

Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 06 дугаар сарын  03-нд  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн *******  сумын ******* 4 дүгээр  багийн нутагт иргэн Б.*******ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                   Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:     

Шүүгдэгч овогт ын ******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын *******н 4 дүгээр багийн нутагт иргэн Ц.ийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Б.*******ын нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ө.******* өөрийг нь цохисон талаар шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.*******ын “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед би өөрийн гэрээсээ гараад аавын мотоциклийг хамгийн том ах болох Б.ээс авахаар гэх айлд очсон юмаа. Тэгээд тэр айлд очоод хашааны хаалгаар нь ортол ******* ах болон ах, ах, ах нар хоорондоо маргалдаад байж байсан. Би ******* ахыг өөрийн төрсөн ах болох Б.ээс холдуулаад ахаа та болиоч ээ яагаад хэрэлдээд маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь ******* ах уурлаад чи муу юу гээд байгаа юм гэж хэлээд миний нүүр лүү гараа атгаж байгаад шууд цохиод авсан юм... Өөр зүйл болоогүй ээ. Эмч хэлэхдээ миний хамар чихэгдсэн байна гэсэн. Яс нь гэмтсэн гэж байсан. Өөр гэмтэл учраагүй ээ ...” гэсэн мэдүүлгээр, /06-11 дэх тал/

Б.******* хамартаа цохиулж гэмтэл авсан байсан талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би сумынхаа залуучууд болох *******, , нарын хамт ийн гэрт  1 шил 1 литртэй “” гэх нэртэй архи уусан ... гэрээс гарсан чинь болон нар Ганбаяр эгчийг та одоо яв гэж хашаанаасаа  хөөхөөр нь ... би болон нартай маргалдаад гэрийн наад талд зогсож байтал манай дүү болох ******* нь нүүрээ дарчихсан ирсэн. Тэгээд яасан бэ гэж асуутал ******* ах цохичихлоо гэсэн...17 цагийн үед... манай дүү *******ын хамар нь хугарчихсан байна гээд аймаг руу авч явах гэж байна гэж Шинээ эгч хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, /15-17 дахь тал/

гэрч Ц.ийн “... уурлаад ... *******, бид гуравтай маргалдаад байж байтал хашааны гаднаасийн дүү нь болох ******* орж ирсэн ... Биийг тайвшруулах гээд аргадаад зогсож байсан  ******* над дээр хүрч ирээд ахаа намайг ******* ах цохичихлоо гэж хэлсэн. ******* нүүрээ дарсан байсан. Би нүүрийг нь хартал хамар нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр, /18-20 дахь тал/

гэрч Б.ийн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд ... гэх айлын хашаанд хүмүүс хашхиралдаад маргалдаад байх шиг байхаар нь ... ийн хашаанд очоод хартал миний төрсөн дүү болох ******* хашаанаас гарч ирж байсан. Тэгээд би дүүгийнхээ хамрыг нь хартал миний дүү *******ын хамрыг нь хугалаад чихчихсэн байсан ....” гэсэн мэдүүлгээр, /21-23–р хуудас/

гэрч Ж.ийн “... уурлаад ... *******, бид гуравтай маргалдаад байж байтал хашааны гаднаасийн дүү ... ******* орж ирсэн юмаа....Тэгээд ******* нүүрээ дарсан байдалтай хашаанаас гүйгээд гараад явчихсан юмаа.  Би яг юу болсныг нь ойлгоогүй ээ...” гэх мэдүүлгээр, / 24-26 дахь тал/

мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн Ө.*******ийн “ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* сумын төв дээр найз , , нартай ийн гэрт 1литр хэмжээтэй Тундра архи хувааж уусан. Тэгтэл 15 цагийн орчимдийн төрсөн дүү Б.******* аавынхаа мотоциклийг ахаасаа авах гээд ирсэн байсан... бид нартэй маргалдаад зогсож байхад хохирогч Б.******* намайг болиоч Банзаа гэхээр нь түүнтэй маргалдаж байгаад хамар руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл хохирогч Б.*******ыг хамарнаас нь цус гараад цусаа тогтоож байгаад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр /58-60 дахь тал/ хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Ө.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 000000321 дугаартай “...1.Иргэн Б.*******ын биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Б.*******ын биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. / 31-32 дахь тал/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ө.*******ийн насанд хүрээгүй хохирогч Б.*******ын нүүрэн тус газар цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Ө.******* нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Ө.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогчийн хууль төлөөлөгч ээж Б.Отгонбаярын “...эмчилгээний зардал 500,000 төгрөг, замын зардалд 240,000 төгрөгийг төлж барагдуулсан гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 Шүүгдэгч Ө.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.            

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6,  36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10   дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ид оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Ө.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.НАНДИНЦЭЦЭГ