Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00260

 


 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00260

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******аар хороо Д.Г-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 153/2018/0*******/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Д.Г нь тэтгэврийн нас болж байгаа учраас тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлж шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор болж, намайг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байна. 2017 оны 11 сарын 06-ны өдрийн ******* тоот архивын лавлагаагаар дараах баримтууд тогтоогдож байгаа тул Д.Г-ын шүүхэд гаргасан хүсэлтийг бүрэн дэмжиж оролцож байна. 1974 онд ажилд ороод Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1977 оны 03 сарын 01-ний өдрийн 11 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд тус сумын нэгдлийн 1980 оны 11 сарын 10-ны өдрийн 28 тоот тушаалаар моторчноор томилсон байдаг. Тээврийг удирдах газрын даргын 1983 оны 05 сарын 28-ний өдрийн 98 тоот тушаалаар засварчингаар ажилд аваад, 1983 оны 08 сарын 30-ны өдрийн 179 тоот тушаалаар жолоочийн сургалтанд явах болсон тул бас ажлаас нь чөлөөлсөн байдаг. Барилга угсралтын конторт 1987 оны 05 сарын 13-ны өдрийн 106 тоот тушаалаар ажилд ороод, уг ажлаасаа 1987 оны 8 сарын 7-ны өдрийн 173 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. Иймэрхүү олон ажил хийсэн байдаг. Зам барилга, ашиглалтын конторын 1988 оны 01 сарын 22-ны өдрийн 07 тоот тушаалаар ажилд орсон байдаг. 1988 оны 12 сарын 12-ны өдрийн 116 дугаар амралтын хугацааны цалин бодсон тушаал нь байдаг. Геологийн эрэл хайгуулын даргын 1989 оны 09 сарын 28-ны өдрийн 50 тоот тушаалаар ажилд орсон мөртлөө цалингийн түүвэр байдаггүй. Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1990 оны 11 сарын 20-ны өдрийн 279 тоот тушаалаа жолоочоор ажилд ороод, 1994 оны 01 сарын 12-ны өдрийн 03 тоот тушаалаар ажил өөрчлөөд, 1994 оны 07 сарын 15-ны өдрийн 92 тоот тушаалаар ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдсөн байдаг. Цэргийн албанд 1977 онд татагдаад, 1980 онд халагдсан байдаг. Иргэн Эрдэнэчимэг, Баттөмөр хоёр Эрчим хүчний үйлдвэрт хамт ажиллаж байсан. 1984-1987 онд сургуульд жолоочоор ажиллаж байсан боловч архивын лавлагаа гарч ирээгүй. Тэгээд тэр үед сургууль төгсөж ирсэн Ариунсэлэнгэ гэж хүн мэдүүлэг өгсөн. 1976 онд Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн ТМС төгссөн. Д.******* нь улсад 17 жил ажиллаж байсан. Ховд аймгийн Дуут сумын найман жилийн дунд сургуульд 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан боловч тушаал нь олдохгүй байгаа боловч Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа. ИймдД.*******ыг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны качегар буюу машинистаар, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал моторчиноор, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал засварчинаар, Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нормчин, туслах ажилтнаар, Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харъяа 1 дүгээр ангид 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл бэхэлгээчнээр, Ховд аймгийн Эрчим хүчний Нэгдсэн үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал жолооч, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Г-ын Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны качегар /машинист/-аар, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал моторчиноор, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал засварчинаар, Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нормчин, туслах ажилтнаар, Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор, Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харъяа 1 дүгээр ангид 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл бэхэлгээчнээр, Ховд аймгийн Эрчим хүчний Нэгдсэн үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал жолооч, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Г нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны качегар /машинист/-аар, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал моторчиноор, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд засварчинаар, Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, туслах ажилтнаар, Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харъяа 1 дүгээр ангид 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бэхэлгээчнээр, Ховд аймгийн Эрчим хүчний Нэгдсэн үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд жолооч, манаачаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын 1983 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаартай Түр ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт СХ-ийн Тээврийг удирдах газрын даргын 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 179 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай 1988 оны ээлжийн амралтын тухай тушаалын хуулбар, Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаартай Цалин бодож олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харъяа 1 дүгээр ангийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Улсын геологийн төвийн харъяа Геологи-шинжилгээний Алтай нэгдлийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын хуулбарын, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 279 дугаартай Жолочоор ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай Манаачийн цалингаар цалинжуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Усны аж ахуйн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Техник мэргэжлийн сургуулиас 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Н.Ариунсэлэнгийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 6-19, 36-49,61-62 дугаар тал/

Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Ариунсэлэнгэ, С.Баттөмөр, Ц.Эрдэнэчимэг нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Д. Г-ын Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны качегар /машинист/-аар, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг дуустал моторчиноор, Ховд аймгийн Тээврийг удирдах газарт 1983 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд засварчинаар, Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, туслах ажилтнаар, Авто замын ерөнхий газрын Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Ховд аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харъяа 1 дүгээр ангид 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд бэхэлгээчнээр, Ховд аймгийн Эрчим хүчний Нэгдсэн үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд жолооч, манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ