| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0125/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/123 |
| Огноо | 2022-07-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга М. Баярмэнд
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Ц.Дүгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дүгэрт холбогдох 2123001600104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, барилгачин мэргэжилтэй, Эрхэт Тунамал ХХК-ний эсгийний үйлдвэрт даргаар ажилладаг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Даян хэсгийн 402 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэндсүрэнгийн Дүгэр, /Регистрийн дугаар:ИС79032715/
Шүүгдэгч Ц.Дүгэр нь 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багийн Чулуутын 3-10 тоотод оршин суух Б.Бат-Ундрахын гэрт Ц.Отгонбаяртай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
,Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Мөн хохирогчийн өмгөөлөгч Б.Баярцогт шүүх хуралдаанд оролцож байгаа тул хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Боржигон овогт Цэндсүрэнгийн Дүгэр нь 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Завхан Цагаанчулуут сумын Баянхайрхан багийн Чулуутын 3-10 тоотод оршин суух Б.Бат-Ундрахын гэрт Ц.Отгонбаяртай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Ц.Дүгэр өөрийг нь гараараа цохиж зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.Отгонбаярын “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр... Дүгэр гараараа эхлээд уруул руу цохиод миний уруулаас цус гарахаар нь би гараад үүдэн дээр нь уруулынхаа цусыг гоожуулаад сууж байтал дахиад гараараа зүүн чихний ар дээд хэсэг рүү гараараа цохиод би ухаан алдаж унасан. Нэг сэргэсэн чинь яагаад сэргэхгүй байна гээд ярьж байх нь сонсогдож байсан. Намайг сэргэхэд миний зүүн хацар хөхөрсөн байсан. Намайг ухаан алдаж унаснаас хойш цохисон юм шиг байна лээ... ” гэсэн мэдүүлгээр /26 дахь тал/
Ц.Дүгэр Ц.Отгонбаярын толгойд цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Бат-Ундрахын “... Говь-Алтай аймгаас Цагаанчулуут сумын төв дээр ирээд Отгонбаяр дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад манай гэрт очиж уусан. Би гэрт байсан 0,5 литрийн архи байсныг мөн гаргаж уусан...Тэр үед Отгонбаяр согтоод ... чанасан махан дээр байсан хутгыг Ц.Отгонбаяр барьж авахаар нь Ц.Дүгэр хутгыг нь авах гэж булаацалдаад шанаа руу нь 1 удаа алгадсан 1 удаа цохисон ...” гэсэн мэдүүлгээр, /33 дахь тал/
мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.Дүгэрийн “... Би Ц.Отгонбаяраас хутга булааж авах зорилгоор гараараа 2 удаа цохисон. Нүүр хэсэгт 1 удаа, нэгийг нь яг хаана цохисон талаар санахгүй байна толгой хэсэгт цохисон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр, /173 дахь тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Дүгэрийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Отгонбаярын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 379 дугаартай “... Ц.Отгонбаярт зүүн зулайн дэлбэнд хатуу хальс доорх ялтаст цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хамрын нурууны хугарал, таславч мурийлт, баруун хэнгэрэг хальсны цооролт, дээд уруулд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Эдгээр гэмтлүүд нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байна... Зүүн зулайн дэлбэнд хатуу хальс доорх цус харвалт нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, хамрын нурууны хугарал, таславч мурийлт, баруун хэнгэрэг хальсны цооролт, дээд уруулд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ,2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт тус тус тогтооно... Ц.Отгонбаярт тархины хатуу ба аалзан хальсны доорх цус харвалтын улмаас амь тэнссэн байдал илрээгүй байна. Гэмтлийн дараа биеийн байдал дунд зэрэг, ухаан саруул, орчиндоо харьцаатай, тархины хатуу бүрхүүл доорх цус хуралт нь нимгэн, ялтас хэлбэрийн, аалзан бүрхүүлийн цус харвалт нь голомтлог бага байсан байна... Дээрх гэмтлүүдийн улмаас хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй... Тархины гэмтлийн улмаас гар мэдээгүй болох, сонсгол буурч болно... Баруун хэнгэрэг хальсны цооролт нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно.... Ц.Отгонбаярын зовиурууд нь гэмтлийн зэргийг өөрчлөхгүй ...” гэсэн дүгнэлтээр /99-102 дахь тал/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар цохиж зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ц.Дүгэрийн хохирогч Ц.Отгонбаярын толгойн тус газар цохиж зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Дүгэр нь хохирогчийг толгой руу зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Ц.Дүгэр нь Ц.Отгонбаярын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохиж зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Ц.Дүгэрийн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хохирол төлсөн талаарх тайлбар, мөн Б.Отгонбаярын эзэмшлийн Хаан банкны 5519085606 тоот дансанд 3.300.000 төгрөг шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогчийн өмгөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй байна .
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Ц.Дүгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Дүгэр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь цаашид гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой эмчлүүлсэн зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэндсүрэнгийн Дүгэрийг Эрүүгийн хуулийн тусгайн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дүгэрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дүгэрт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дүгэр нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Ц.Дүгэрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан хохирогч нь цаашид шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой эмчлүүлсэн эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ