Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00268

 

  

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00268

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Шивэр баг Д.Д-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 153/2018/00203/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Д.Днар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1979 онд Ховд аймгийн Дуут сумын 8-н жилийн дунд сургуулийн 8-р анги төгссөн. Сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн Шарга суман дахь ХАА-н техник мэргэжлийн сургуульд тракторчноор суралцаж төгсөөд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд тракторчноор томилогдон ажилласан. 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс цэргийн албанд татагдаж 1985 оны 6 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1994 оны 06 дугаар сар хүртэл тракторчин, малчнаар ажилласан. 1994 оны 6 дугаар сараас одоог хүртэл Ховд аймгийн Дуут суманд мал маллаж байна. Намайг Булган аймгийн Баяннуурын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторчнаар, Булган аймгийн Баяннуурын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-д 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Булган аймгийн Баяннуурын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторчнаар, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-д 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Д нь Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторчнаар, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-д 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 1 дүгээр багийн харъяат Дүгэржав овогтой Даваасүрэн Булган аймгийн Баяннуур сумын ТАА-д 1985-1991 он, Баяннуур ХК-ний 1992, 1993 онд тракторын жолочоор ажиллаж байсан цалингийн цэс архив байгаа тул лавлагаа олгов. Х№85/0-39/78,93. гэх бичилттэй Архивын лавлагаа олгох тухай албан бичиг, Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаартай Ажлаас чөлөөлж, амралт, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур хувьцаат компанийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйгаас 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хүсэлт гаргагчийн 253646 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон 18170 дугаартай тракторч-машинчийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Л.Мөнгөнболдын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5-10, 21,28-29 дүгээр тал/

Д.Д нь Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 501765 дугаарын цэргийн батлахтай халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архивын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3831 дугаартай албан бичгийн хуулбар, 501765 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 6 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 0724830 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 11, 12, 31 дүгээр хуудас/

Хавтаст хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Мөнгөнболд, Ц.Даваадэлгэр нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Нямчимэгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/07 дугаартай Баяннуур ХК нь 1992-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тодорхойлов. Даатгуулагчийн нэрсийг хүн тус бүрээр харах боломжгүй болно гэх бичилттэй албан бичгийн хуулбар, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Хүрэлбаатарын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаартай Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуй хувьчлагдаж Баяннуур ХК байгуулагдан 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 470333 тоот регистрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Эх сурвалж БНМАУ УБД, №34-72 гэх бичилттэй албан бичгийн хуулбарууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Д-ийн Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторчнаар, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур ХК-д 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.ОЮУНЖАРГАЛ