Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч О.А******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.А*******д холбогдох эрүүгийн дугаартай, 163/2022/0121 /Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С******* овогт О******* А*******, Орхон аймгийн Баян-Өндөр суманд .... оны .... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Н******* багийн ,,,,,,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, оюутан, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, 25 настай, эмэгтэй, /Р,,,,,,,/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.А******* нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Misheel Mishka” нэртэй фейсбүүк хаягаас онлайнаар бараа зарна гэсэн зар байршуулсны дагуу Булган аймгийн Булган сумын иргэн М.А******* холбогдож улмаар 240,000 төгрөгийн бараа захиалахаар болж .......дугаарын Хаан банкны дансруу шилжүүлснийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А******* өгсөн мэдүүлэг, эрүүгийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч О.А******* нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Misheel Mishka” нэртэй фейсбүүк хаягаас зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрт байхгүй барааг онлайнаар зарна гэсэн зар байршуулж, зарын дагуу Булган аймгийн Булган сумын иргэн М.А******* холбогдож улмаар 240,000 төгрөгийн бараа захиалахаар болж 5023745747 2 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А******* өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч М.А*******гийн өгсөн: ... Би хичээлийнхээ хажуугаар интернет худалдаа хийдэг. Тэгээд урьдын адил захиалга хийх гээд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Misheel Mishka” нэртэй фейсбүүк хаягаар зар тавьсан байсан хувцсыг өөрийн гэх нэртэй цахим хаягаар харилцаад нийт 240,000 төгрөгийн үнэ бүхий бараа захиалахаар болсон. Тэгээд би *******гийн............ гэсэн Хаан банкны данс руу мөнгө хийсэн. Тэгээд миний захиалсан барааг Улаанбаатар хотоос Булган аймаг руу явах унаад өгч байна гээд нэлээд удсан. Сүүлдээ надтай харьцахаа болиод зар, зураг гэх мэт зүйлсээ устгасан байсан. Тэгээд одоо хүртэл надтай харилцахгүй байгаа ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

2. Гэрч Н.А өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.А******* манай гэрт ирээд надад хэлэхдээ би онлайнаар бараа зарна гэж хүмүүс рүү чат бичээд барааны захиалга аваад 240,000 төгрөг хүнээс авчихлаа. Тэр 240,000 төгрөгийг Megamind poker-ийн данс руу хийлгүүлсэн байгаа. Чи покер сайн тоглодог юм чинь тоглоод мөнгө өсгөөд өөрөө авчих гэхээр нь би онлайнаар покер тоглоод 840,000 төгрөгөөр, 397,000 төгрөгөөр мөнгө хожиж А******* Хаан банкны данс руу таталт хийлгүүлж О.А 550,000 төгрөгийн өрөө авсан” ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

3. Шүүгдэгч О.А******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “...Урьд өмнө би найзаасаа мөнгө зээлээд авсан байсан. Тэгээд манай найз мөнгөө нэхээд байхаар нь 2021 оны 06 дугаар сарын дундуур Misheel Mishka” нэртэй шинэ фейсбүүкрүүгээ зургийг нь оруулаад зарна гэсэн зар тавиад би нэрийг нь сайн санахгүй олон группийн заруудад шэйрлэж байршуулсан чинь удалгүй гэсэн фейсбүүк хаягаас бараа сонирхъё гэсэн мессеж ирүүлсэн. Тэгээд гэсэн хаягийн хүнтэй барааны талаар чатлаад хувцасны зургууд явуулсан чинь яг сайн санахгүй байна хэдэн хувцас авахаар болоод нийт уг хувцаснууд нь 240,000 төгрөг болсон чинь уг хувцасныхаа мөнгийг шилжүүлэн аваад тэр хүний фейсбүүк хаягийг блок хийж устгаад авсан мөнгөө мөнгө зээлдсэн найз А өгөөд А онлайн покер тоглуулаад эхлээд 840,000 төгрөг хожоод дараа нь 397,000 төгрөг хожоод таталт хийлгүүлэн аваад найз А урд өмнө өртэй байсан учир 550,000 төгрөгийг өгсөн. Бусад мөнгийг нь өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,

4. Шүүгдэгч О.А******* Хаан банкны ....... дугаарын дансны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 48-55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

3 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.А*******, гэрч Н.Анхзаяа нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.А******* мэдүүлэг, Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч О.А******* нь бусдаас авсан зээлээ төлөх зорилгоор мөнгө олох гэж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Misheel Mishka” нэртэй фейсбүүк хаягаас зохиомол байдлыг зориудаар бий болгож онлайнаар өөрт байхгүй барааг зарна гэсэн зар байршуулж, хохирогч М.А*******гаас 240,000 төгрөгийг 5023745747 дугаарын Хаан банкны данс руу бараа захиалах нэрийдлээр шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэм буруутай нь нотлогдож байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч О.А******* нь хохирогч М.А*******д өөрт байхгүй, захиалаагүй барааг зарна гэж хууран мэхэлж, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч О.А бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүгдэгч О.А******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А*******д 240,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй /хавтаст хэргийн 72 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.А бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.А залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид 4 заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч О.А******* хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 75 -77 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.А******* нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н******* багийн ....... тоотод оршин суудаг, ...............курсийн оюутан, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4/48 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.А******* үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчтай тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч О.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.А******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.А******* нь гомдол саналгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

5 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт О******* А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч О.А******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч О.А******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.А******* нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭ