Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/515

 

  

 

 

 

 

 

 

2022              05            13                                    2022/ШЦТ/515

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч П.Бямбасүрэн,

хохирогч Т.Э ,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан эрүүгийн 2209000000613 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, О овогт Ч-ийн Э /регистрийн дугаар /, 1996 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, одоогоор Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар оршин,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ч.Э нь  2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, хоёрдугаар төрхийн зүүн хойд талд байрлах байрны дунд гэр бүлийн хүн болох эхнэртэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн, байгаа газраа хэлсэнгүй гэх шалтгааны улмаас хохирогч Т.Э-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож тархи доргилт, зүүн хацар, толгойн оройд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, ядам хуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Т.Э-ын мэдүүлэг, шүүгдэгч Ч.Э-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, хоёрдугаар төрхийн зүүн хойд талд байрлах байрны дунд гэр бүлийн хүн болох эхнэртэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн, байгаа газраа хэлсэнгүй гэх шалтгааны улмаас хохирогч Т.Э-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож тархи доргилт, зүүн хацар, толгойн оройд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, ядам хуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ч.Э нь хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би өөрөө машинаасаа буугаад тойрч очиж Э-ын сууж байсан талын хаалгыг нээгээд чирч буулгасан. Буцаад машиндаа суух гэхэд Э миний араас дайрч намайг түлхэж, нуруу руу 1-2 удаа цохисон. Тэгээд би уурлаж Эрдэнэмандахыг цааш нь түлхэж нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Э ганцаараа үлдэж би машиндаа суугаад найз охины хамт гар рүүгээ явсан ...Би гаргасан үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Э мэдүүлсэн: “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 02.00 цагийн үед найз охинтойгоо уулзаж байсан бөгөөд дуудлагын жолооч дуудаад хүлээж байх хооронд манай найз охины найз залуу гэх энэ залуу ирээд миний толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Тэр өдөр энэ хүнтэй маргалдаж гар хүрсэн удаа байхгүй. Одоогоор миний толгой өвдөж байнгын ойр ойрхон юм мартдаг болсон...гэв.

хохирогч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед найз Д-ийн хамт баарнаас гараад харих гээд такси барьж найзын машин дээр очсон, машин нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар төрхийн хажуу талын авто зогсоол дээр байсан, дуудлагын жолооч дуудчихаад найзын хамт хүлээж байхад Д-гийн найз залуу Ч.Э гэх залуу ирсэн, тэгээд машинд суугаад аймар ууртай байсан, та хоёр нэг л үг хэлэхийн бол та хоёрыг ална шүү гэсэн, тэгэхээр нь би чи хэн юм бэ гэсэн чинь намайг буу гэсэн, би дуугараагүй байж байтал миний машиныг барьж байрны дундуур орж камергүй газар очоод намайг машинаас чирч буулгаад толгой нүүр хэсэгт 5-6 удаа гараараа цохисон, тэгсэн манай найз Д салгахад тэр залуу найзыг маань суулгаад аваад явсан. ...Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг Д гэх найзын маань найз залуу Ч.Э дээрх гэмтлийг учруулсан, эмчилгээ болон эм тарианы үнэ, хийгдсэн шинжилгээний зардал, мөнгө гарч байгаа. ...шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг н.Э учруулсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 5, 11/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №4523тоот актын “…Т.Э-ын биед тархи доргилт, зүүн хацар, толгойн оройд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, ядам хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн.  ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 18/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.Э-ын 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, хоёрдугаар төрхийн зүүн хойд талд байрлах байрны дунд гэр бүлийн хүн болох эхнэртэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн, байгаа газраа хэлсэнгүй гэх шалтгааны улмаас хохирогч Т.Э-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож тархи доргилт, зүүн хацар, толгойн оройд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, ядам хуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ч.Э-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ч.Эрдэнэбат нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь хохирогч Т.Э-д 130.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч О овогт Ч-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР