| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00287/и |
| Дугаар | 153/ШШ2018/00272 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2018/00272
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2018/00272 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио баг Ж.Т-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 153/2018/00287/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Ж.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1967 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. 1983 оны 05 дугаар сард 8-р анги төгсөөд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад малчнаар ажилд орсон ба тус нэгдэлдээ 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан....Би шүүхээр 1985 оны 10 сараас 1990 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан. Ийм учраас 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Т нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2017/00609 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Ж.Т нь 1983-1985 оны 10 дугаар сард ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдлаа. /ХХ-ийн 37-40 дүгээр тал/
Хүсэлт гаргагч Ж.Т нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 860 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадын 1983-1985 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Маалиагийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 10, 17-19, 43-44 дүгээр тал/
Хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудсанд авагдсан баярын бичгүүдийн огноо засвартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ж.Цэдэнбалжир, С.Маалиа нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 11-16, 20-21, 22 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадын 1986-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 0604983 болон 202035 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтас хэргийн 23-24 дүгээр хуудсанд авагдсан хэзээ нээсэн огноо тодорхойгүй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хүсэлт гаргагчийн нэр зөрүүтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Т-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ