| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00232/и |
| Дугаар | 153/ШШ2018/00273 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2018/00273
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2018/00273 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ баг С.Я-ын-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 153/2018/00232/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Я шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...С.Ялалтбаяр нь 1960 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, бага боловсролтой, 2 дугаар анги төгссөн. 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХКомпанид малчнаар ажилласан. 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, нэгдэлд орсон, гарсан тушаал байхгүй байгаагийн улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. С.Ялалтбаярын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1976 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХКомпанид 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна. Хүсэлтийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Я нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг С.Я-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1976 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.Я нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1976 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 690, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1014 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1975-1978, 1981-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Г.Жамбалдоржийн ....Би 1966 оноос эхлэн 1994 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригад буюу Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан.... С.Ялалтбаяр нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригад буюу Гүвээ бригадад 1976-1993 он хүртэл нэгдлийн ямаа маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч О.Хулганаагийн ....Би эцэг эхийг хамт нэгдлийн мал маллаж байгаад 16 наснаас буюу 1968 оноос Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 буюу Гүвээ бригадад малчнаар орж нэгдэл тарах хүртэл ажилласан.... С.Ялалтбаяр нь бага анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 16 нас хүрээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригад буюу Гүвээ бригадад малчнаар орсон. Малчнаар ажиллаж байгаад цэрэгт яваад цэргээс ирээд тус нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл мал малласан. Нэгдэл тараад Хөдөлмөр компани болоход мөн л малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх бичвэртэй 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 36/002201 дугаартай Сэмбэрүү Ялалтбаяр, Намжил Жаргалсайхан нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 18-33, 49-53, 55-57 дугаар тал/
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан ....С.Я-ыг өвөө н.Өлзий нь өсгөсөн байдаг.... С.Ялалтбаярыг Могсоо гэж дууддаг.... гэх тайлбар, гэрч Г.Жамбалдоржийн ....С.Я-ын аавыг нь Мээмээ гэж дууддаг байсан. Ээжийг нь Сэмбэрүү гэдэг байсан....2 хүүхэдтэй байсан нэг нь энэ Ялалтбаяр, Нанзаа гэж 2 залуу байсан. Энэ хоёр нь өвөө аав Өлзий буюу Ээлгээ дээрээ өссөн юм....С.Я-ыг бид нар Моогоо, Могсоо гэж дууддаг. Ялалтбаяр гээд хүн асуувал манай нутгийнхан нэг сайн мэдэхгүй шүү. Удам сударын асууж байж л Моогоо, Могсоог асууж байгаа юм байна гэж мэднэ.... гэх мэдүүлэг, гэрч О.Хулганаагийн ....Аавыг нь Лээлгээ гэж хүн байсан....Хоёр хүүхдийг нь өвөө Өлзий нь өсгөсөн. Я-ыг Могсоо гэж дууддаг. Ахыг нь Нанзаа гэж дууддаг. Нанзаагийн жинхэнэ нэрийг мэдэхгүй.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 690, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1014 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1975-1978, 1981-1992 онуудын 70 дугаар дансанд Могсоо, Ө.Ялалтбаяр гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлэв.
С.Я нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 3 сараас 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 0708104 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 4 дүгээр тал/
Хавтаст хэргийн 5-16 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн дэвтэр нь байгууллагын тамга тэмдэгээр баталгаажаагүй, эцэг /эх/-ийн нэр зөрсөн буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд авагдсан иргэн Г.Жамбалдорж, О.Хулганаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Я-ын Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1976 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Я-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ