Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/597

 

  

 

 

 

 

 

 

2022              06            07                                    2022/ШЦТ/597

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч П.Бямбасүрэн,

хохирогч Н.Б,

шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан эрүүгийн 2209000000698 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Ч-ын Ж /регистрийн дугаар /, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар оршин суух,

урьд Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 3 дугаар сарын 30-нд торгох ял бүрэн биелсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ч.Ж нь оршин суух хаягтай/ нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суугч Т.М-ий гэрт архидан согтуурах явцдаа “яв” гэж хөөлөө хэмээн хохирогч Н.Б-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож зүүн нүдний эвэрлэгийн урагдал, шархаар солонгон бүрхүүл, шиллэг гадагшилт, зүүн нүдний алимны хунд зэргийн доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зулгаралт гэмтлүүд бүхийн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Н.Б-ын мэдүүлэг, шүүгдэгч Ч.Ж-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Ж нь \оршин суух хаягтай/ нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суугч Т.М-ий гэрт архидан согтуурах явцдаа “яв” гэж хөөлөө хэмээн хохирогч Н.Б-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож зүүн нүдний эвэрлэгийн урагдал, шархаар солонгон бүрхүүл, шиллэг гадагшилт, зүүн нүдний алимны хунд зэргийн доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зулгаралт гэмтлүүд бүхийн хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ч.Ж нь хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэв.

-шүүгдэгч Ч.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…архиа ууж дуусгаад маргалдаад гэрт барьцалдаад авсан чинь М гадаа гар гээд бид хоёр гадаа гараад намайг хойшоо унагаагаад дарсан тэгсэн чинь М салгана гээд тэгээд Б бид хоёр бие биеийнхээ нүүр рүү хэд хэдэн удаа цохилцоод улмаар эхнэр ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлсэн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэмтлийн эмнэлэг орж нүдээ үзүүлэхэд “манай эмнэлэгт ийм хагалгаа хийхгүй” гэж хэлээд явуулсан бөгөөд Улсын 1 дүгээр эмнэлэгт үүрээр 06 цагийн үед хагалгаанд орсон. Эмч надад “нөгөө нүд рүү чинь орох магадлалтай байна. Эмчилгээ хийлгэх хэрэгтэй” гэж хэлсэн. Шүүгдэгч нь эхэндээ миний эмчилгээний төлбөрийг хийгээд явж байсан. Одоо миний нэг нүд ямар ч хараагүй болсон... гэв.

-хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Т.М-ий гэрт очиход дүү н.М байсан тэгэхэд гаднаас нэг залуу орж ирсэн, архи гартаа барьсан байсан, хувааж ууж байгаад гаднаа сорж ирсэн Ж гэх хүнтэй маргалдаж муудалцаад тэр залуутай барьцалдаж авсан зодоон болоогүй, тэгээд гэрээс нь гараад Ж гэх нөхөртэй муудалцаж байхад нэг эмэгтэй нуруу руу модоор цохисон, тэгээд газар унахад Ж гэх залуу нь миний нүд орчим 2 удаа цохиод би больё гэж хэлэхэд цохихоо больсон тэгснээ буцаж ирээд толгойн хэсэгт нэг улаа өшиглөсөн шиг санаж байна. Би тухайн үед М-ий гэрээс гараад манай дүү М-ын гэр ойрхон байдаг болохоор тийшээ яваад тэдний гэрт хүн байхгүй болохоор нь буцаж алхаад 17-ын автобусны буудал дээрээс автобусанд суугаад гэртээ харьсан. Эхнэр хаалга онгойлгоод нүүр битүү цустай байсан бөгөөд би өрөөсөн нүдээрээ юм харахгүй байсан бөгөөд нүд хавдаад юм харахгүй байна гэж бодсон юм. Тэндээсээ гэмтэл согог судлалын үндэсний төв орж уруулаа 5-6 оёулаад, нэгдүгээр эмнэлэгт очиж нүдээ үзүүлсэн юм. Эмчилгээ хийлгэж байна, дахин хагалгаанд орж магадгүй байгаа, зүүн нүдний бэртэл маань чих болон баруун нүдэндээ нөлөөлөн өвдөлт ихээр өгч байгаа, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж байгаа, одоогийн байдлаар 1.130.000 төгрөг төлсөн байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-н 16-21/,

-Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...урд талын айл болох Түшгээ айлд манай нөхөр орсон, 17 цаг өнгөрөөд нөхрийн орсон айлд хүмүүс орилолдоод байсан, охин Н.Г гаргаж юу болсон талаар чагнаадах гээд гаргасан, охин орж ирээд “хэн юм бэ” гээд орилоод байна гэж хэлсэн, байж байгаад охин гарахад охин буцаж ирээд аавыг гаргаж ирсэн дарцан байна гэж хэлсэн, би хашааны хаалга дардаг модыг авч гараад очиход Т ах, өөр нэг эрэгтэй хамт нөхрийг дарцан байсан, би нөгөө эрэгтэйн гуя руу модоороо цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

-Гэрч Т.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ногоон талбайн 3-7а тоотод эхнэртэйгээ хамт байж байтал 12 цаг өнгөрч байхад эхнэрийн ах Б ирээд 0.33 литрийн хараа ууж байсан чинь хойд хашааны Ж орж ирээд 0,75 литрийн Стандарт гэх архи авчраад хувааж ууж байгаад Ж, Б нар хоорондоо маргалдаад ах Ж-ыг гэрээс хөөгөөд тэрнээс болж маргалдахаар нь би та хоёр манай гэрт битгий зодолдох гээд бай гэж хэлээд гадаа гар гээд тэр хоёр гарсан тэгээд би араас нь гарсан чинь барьцалдаад бие биеэ нүүр руу цохилцоод босоо байж байсан юм. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаад байж байсан чинь Ж-ын эхнэр нь орж ирээд тэр хоёрыг салгалцаад нөхрийгөө аваад гэр лүүгээ орсон юм.Тэгээд Б ахын хамраас нь цус гараад байсан бөгөөд цусаа угаагаад тогтоосон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

-Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэртээ буюу Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24-1 тоотод байж байхад нөхөр 18-19 цагийн орчим байх сайн хэлж мэдэхгүй байна гаднаас орж ирэхдээ баахан цус болсон орж ирсэн, нөхөр маань нэг нүд нь юм харахгүй байна гээд орж ирэхээр нь би угаалгын өрөөнд оруулаад угааж өгсөн, нүднээс нь цус гараад байсан юм. Тэгээд юу болсон талаар нөхрөөс асуусан чинь дүү Мөнхтүвшиний гэрт очоод нэг залуутай маргалдаад улмаар зодуулсан гэсэн, нөхрийн нүд өмнө байгаагүй хуучин гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

-Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр М-ний хамтаар гэртээ байж байтал ах Б манай гэрт 14 цагийн орчим ирсэн, бид гурав ажил яриад 1 шил 0.5 литрийн хараа архи уугаад байж байсан чинь гаднаас хойд хашааны Ж орж ирсэн ирэхдээ 1 шил архи барьсан орж ирээд юм уугаад сууж байсан юм. Тэгээд би тасраад өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4606 тоот актын “…Н.Б-ын  зүүн нүдний эвэрлэгийн урагдал, шархаар солонгон бүрхүүл шиллэг гадагшилт, зүүн нүдний алимны хүнд зэргийн доргилт, зүүн нүдний дээд. доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.  ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн,шинэ гэмтлүүд байна. ...ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 39-40/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.Ж-ын Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамж, 33 тоотод оршин суух хаягтай/ нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суугч Т.М-ий гэрт архидан согтуурах явцдаа “яв” гэж хөөлөө хэмээн хохирогч Н.Б- тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь халдан зодож зүүн нүдний эвэрлэгийн урагдал, шархаар солонгон бүрхүүл, шиллэг гадагшилт, зүүн нүдний алимны хунд зэргийн доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зулгаралт гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ч.Ж-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ч.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ч.Ж-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Ч.Ж гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж баримтаар 862.647 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд 1.130.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Ж-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овогт Ч-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ж-т 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР