Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/646

 

 

 

 

 

 

 

2022          06          17                                  2022/ШЦТ/646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан эрүүгийн 2209000000789 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Т-ийн О /регистрийн дугаар /, Улаанбаатар хотод 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... гоо сайханч ажилтай, ам бүл 5 хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай,

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон,

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хойшилсон,

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулсан,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Т.О нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Төв номын сангийн автобусны буудалд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ы халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар Ай фоне 11 про макс загварын гар утсыг хулгайлан авч 1.720.000 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Төв номын сангийн автобусны буудалд 2022 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Х-ын халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар Ай фоне 11 про макс загварын гар утсыг хулгайлан авч 1.025.000 төгрөгийн хохирол учруулан нийт 2.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

            Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ө.Н, Г.Х нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.О-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.О нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Төв номын сангийн автобусны буудалд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ы халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар Ай фоне 11 про макс загварын гар утсыг хулгайлан авч 1.720.000 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Төв номын сангийн автобусны буудалд 2022 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Х-ын халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар Ай фоне 11 про макс загварын гар утсыг хулгайлан авч 1.025.000 төгрөгийн хохирол учруулан нийт 2.745.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.О-н дээрх хохирогч Ө.Н, Г.Х нарын халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар гар утас хулгайлсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…буудалд хонож хоолонд орж өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-42/,

хохирогч Ө.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 15-ны орой 08 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн буудлын ертөнцийн зүгээр баруун талын автобусны буудал дээс автобус хүлээж байхдаа өөрийн ай фоне 11 про макс загварын гар утсыг куртикний зүүн талын халаасанд хийсэн. Дараа нь 55 гэсэн дугаартай чиглэлийн автобус ирсэн. Уг автобусанд суух гээд урд талын хаалган дээр хүмүүстэй шахалдсан. Тэгээд би автобусанд суугаад мөнгөө төлж дуусаад байж байхад автобусны гадаа зогсож байсан эрэгтэй хүн надад хөөе охин гар утас чинь байна уу гэж хэлсэн. Тэгээд би куртикнийхээ халаасанд үзээд байхгүй болохоор нь буцаад автобуснаас буусан. Дараа нь уг зүс үл таних эрэгтэй хүн дээр очиход хажуудаа намхан ягаан малгайтай цамц цагаан куртиктэй бор өнгийн иртүүцтэй, өндөр ултай кет өмссөн бор шаргал өнгийн будсан үстэй эмэгтэйг барьчихсан хажуудаа зогсож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

хохирогч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Төв номын сангийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан ба автобус ирээд яг суух гэсэн чинь миний гар утас байхгүй юм шиг санагдахаар нь би автобусан дотор орж суучхаад өөрийн өмсөж явсан пальтоны баруун халаасанд байсан Айфон 11 загварын хар өнгийн гар утас байхгүй болсныг мэдээд би автобусаа зогсоогоод би шууд буусан юм. Тэгээд ер хавиар нэлээд ажиглаад сэжигтэй хүн харагдахгүй болохоор нь нэг хүний гар утас гуйгаад 99961550 дугаар руу залгахад миний гар утсыг үл таних эрэгтэй хүн ирээд ав гэсэн юм. Тэгээд би хаана очиж авч болох бэ гэсэн чинь би Энхтайвангийн гүүр даваад алхаад явж байна гэж хэлэхээр нь би араас нь алхтал байхгүй байсан. Тэгээд би дахиад хүний утсаар залгахад явж бай би нэлээд цаашаа явчихсан байна, би цагаан куртиктэй алхаж байна гэж хэлэхээр нь би дахиад цааш алхахад байхгүй байсан ба дахиад өөрийн гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болчихсон юм..." гэсэн мэдүүлэг /хх-н 42-47/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-51/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.О-ийн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Төв номын сангийн автобусны буудалд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ы халааснаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар Ай фоне 11 про макс загварын гар утсыг хулгайлан авч 1.720.000 төгрөгийн,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Төв номын сангийн автобусны буудалд 2022 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Х-ын халааснаас Ай фоне 11 про макс загварын гар утсыг хулгайлан авч 1.025.000 төгрөгийн, нийт 2.745.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг хорих ял оногдуулахүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал дадал олгох сургалтад хамрагдах”, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүргийг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Т.О-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, мөн зүйлийн 5-д “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус тайлбарлах нь зүйтэй.

  

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Т.О нь хохирогч нарт эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Т-гийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал дадал олгох сургалтад хамрагдах”, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүргийг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, мөн зүйлийн зүйлийн 5-д “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасныг шүүгдэгч Т.О тайлбарласугай. 

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч Т.О-т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.БОЛДБААТАР