Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/721

 

  

 

 

 

 

 

 

2022              07            06                                    2022/ШЦТ/721

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Я.Мөнхзаяа,

хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан эрүүгийн 2109014030973 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г овогт Ө-ын Б /регистрийн дугаар /, 1998 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “БСБ энерги” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ө.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цүки хаус”-ын орчимд хохирогч Ц.С үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, духны хөндийн цус хуралт, духанд шарх, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун алганд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ө.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.С-ийн мэдүүлэг, шүүгдэгч Ө.Б-вын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ө.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цүки хаус”-ын орчимд хохирогч Ц.С үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, духны хөндийн цус хуралт, духанд шарх, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун алганд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ө.Б нь хохирогч Ц.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би гараараа нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.С-ийн мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой харих гэж байхад хэсэг бүлэг хүмүүс манай дүүг шар үстэй гэж хашхирч, хэл амаар доромжилж байгаад манай дүү рүү олуулаа дайраад ирэхээр нь би болиулах гэж оролдсон. Тухайн гэмтлүүдэд холбогдох эмчилгээ хийлгэсэн төлбөрөө шүүхэд гаргаж өгсөн 785.000 төгрөгийг нэхэмжилсэн...” гэв.

хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчимд найз Т //, Т // П нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Пастел” гэх нэртэй лоунжид орсон. Тэгээд цаг орчим болоод 23 цагийн орчимд гарсан “Хангай” зочид буудлын зүүн зүүн хойд талын авто зогсоолд машинаа тавьсан байсан. Тэгээд машиндаа би болон Т, П бид нар суусан. Харин Т машины нөгөө талаар суух гээд тойрсон. Тэгээд суух гэж байхад цаанаас нь танихгүй 4-5 залуучууд шар үстэй пизда гэж дуудсан. Тэгээд манай найз Т нь юу гэнээ айн гэсэн ..чинь манай найз Т рүү нөгөө танихгүй залуус дайраад барьж аваад зууралдсан. Тэгээд П, Т нар надаас түрүүлээд буугаад Т-ийг тэр залуучуудаас салгасан. Тэгээд би буугаад зогсож байхад тэр залуусын ард зогсож байсан хүмүүс бас дайрах гээд байсан. Тэгэхээр нь би очоод “боль боль болиоч” гэсэн тэгсэн тэр дунд зогсож байсан жаахан махлагдуу залуу орилоод байсан. Тэгээд намайг боль гэж хэлсэн чинь шууд миний толгой хэсэг рүү гараараа цохих шиг болсон ...нэг мэдсэн миний духнаас цус гарсан байдалтай сууж байсан ба лоунжид үлдсэн найзууд гараад ирсэн байсан тэгээд түргэн дуудаж үзүүлээд цагдаа дээр ирсэн. ...Уг бэртэл гэмтлийг маргалдаж байсан залуусын дунд орилж чарлаад агсраад байсан жаахан махлагдуу залуу гараараа миний толгой болон нүүр хэсэгт гараараа цохиж учруулсан. Сүүлд цагдаа дээр ирэхэд тэр залууг Б гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №9426 тоот актын “…Ц.С-ийн биед баруун нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, духны хөндийн цус хуралт, духанд шарх, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун алганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 43-44/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ө.Б-ын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цүки хаус”-ын орчимд хохирогч Ц.С-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дээд ханын зөрүүгүй хугарал, духны хөндийн цус хуралт, духанд шарх, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун алганд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ө.Б-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ө.Б-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ө.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь хэрэгт 785.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Гочоо овогт Ө-ын Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ө.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Б-аас 785.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С (РД )-д олгосугай.

 

7.Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР