Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/728

 

  

 

 

 

 

 

 

2022            07          06                                          2022/ШЦТ/728

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч Б.У,

шүүгдэгч У.Г нарыг оролцуулан эрүүгийн 2209000000626 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт У-ийн Г  /регистрийн дугаар /, 1984 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт, оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

У.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус өөрийн эх Б.У хэрүүл маргаан үүсгэж, агсам тавьж, зодож шүүхээр зөрчлийн хариуцлага хүлээсний дараа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн төрсөн эх, 60 настай Б.У-ийг айлган, сүрдүүлж, зодож, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн,

Дээрх үйлдэлд шалгагдаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод өөрийн төрсөн эх болох Б.У-ийг байнга зодож, агсам тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван байдлыг алдагдуулж, ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос У.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.У-ийн мэдүүлэг, шүүгдэгч У.Г-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч У.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус өөрийн эх Б.У-тэй хэрүүл маргаан үүсгэж, агсам тавьж, зодож шүүхээр зөрчлийн хариуцлага хүлээсний дараа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн төрсөн эх, 60 настай Б.У-ийг айлган, сүрдүүлж, зодож, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн, Дээрх үйлдэлд шалгагдаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод өөрийн төрсөн эх болох Б.У-ийг байнга зодож, агсам тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван байдлыг алдагдуулж, ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч У.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Г мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйлгүй...” гэв.

шүүгдэгч У.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Надад мөнгөний хэрэг хувийн хэрэгцээнд хэрэгтэй байсан тул хурдан хугацаанд яаралтай мөнгө олох гээд хуурамч зар байршуулж бусдыг залилсан юм. Би ганцаараа үйлдсэн. ...Би прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа, надад сонсгосон тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-н 143-144, 2хх-81, 117/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У мэдүүлсэн: “Миний хүүхэд тархины хагалгаанд орсноос хойш 2 жилийн хугацаанд ийм зан араншин гаргадаг болчихсон. Гомдол саналгүй...” гэв.

хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн орчим гэртээ ирэхдээ архи уусан орж ирсэн. ... тэгээд цай, 33 литрийн хараа архи авч шидээд надаас түлхүүр нэхээд байхаар нь ээж нь аваад өгье гэсэн чинь Г намайг “өлөгчин, гичий минь” гэж хэлээд нурууны маажуураар миний зүүн нүд рүү цохисон, хөл рүү өшиглөсөн, үснээс зулгаагаад ална гээд байсан. бас архины шилээр цохих гээд байхаар нь би “гөлөг гичийтэй амьдардаг юм шүү” гэж хэлсэн чинь миний зүүн хацар руу гараараа миний мэдэхээр 4 удаа лав цохиж байсан. Тэгээд намайг хэл амаар доромжилсон. Маргалдсан юм бол байхгүй, гэнэт л намайг зодсон. Өмнө нь өчнөөн зодож байсан, 2 удаа баривчилгаанд явж байсан. Зүүн хөмсөгний дээд талд язарсан, зүүн хацар хавдсан өөр гэмтэл байхгүй байна. Тухайн гэрт надаас өөр хүн байгаагүй.

...2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр миний хүү Г архи уучхаад өглөө 10 цагийн үед гэрт орж ирээд над руу уурлаад ална шүү гичий авгай минь гэж хэлээд намайг нүүр нүдгүй зодчихоод гараад явсан. Миний нүд, нүүр битүү хавдсан. Гантулга бид 2 л байсан. Байнга зодож байна. Намайг ална гээд та үхээч гээд зодоод байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 11-19, 41-42/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/126, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1319, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/719 дугаартай шийтгэврүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

  

Шүүгдэгч У.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус өөрийн эх Б.У-тэй хэрүүл маргаан үүсгэж, агсам тавьж, зодож шүүхээр зөрчлийн хариуцлага хүлээсний дараа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн төрсөн эх, 60 настай Б.У-ийг айлган, сүрдүүлж, зодож, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн, дээрх үйлдэлд шалгагдаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод өөрийн төрсөн эх болох Б.У-ийг байнга зодож, агсам тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван байдлыг алдагдуулж, ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч У.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт У-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч У.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ялтан У.Гантулгын цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан У.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.БОЛДБААТАР