Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,  

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар,

Хэлмэрч А.Баасанжав, Л.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/,

Шүүгдэгч Э.Золбоо нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Өөлд овогт Энхтуяагын Золбоод холбогдох 201626020467 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Бугант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Монлаа 8 дугаар гудамж  9а тоотод оршин суух хаягтай, урьд 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Өөлд овогт Энхтуяагын Золбоо /РД:90101911/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Золбоо нь давтан үйлдлээр:

- 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АОС-56 байрны гадна байсан иргэн Ж.Гантулгын эзэмшлийн Тоёота алекс маркийн 53-73 УБИ улсын дугаартай авто машиныг хулгайлж, 8,570,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2016 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны гадна байсан иргэн Л.Эрдэний эзэмшлийн Тоёота королла маркийн 40-48 СЭА улсын дугаартай авто машиныг хулгайлж, 7,538,600 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2016 онб 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна байсан иргэн Г.Энх-Амгалангийн эзэмшлийн Тоёота кровн маркийн 24-42 УБА улсын дугаартай авто машины салхины шилийг хагалан орж ноолууран польто, малгай ороолт, савхин бээлий зэрэг эд зүйлийг хулгайлж, 790,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2016 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна байсан иргэн Р.Энхжаргалын эзэмшлийн Соната 6 маркийн 41-73 УБЦ улсын дугаартай авто машиныг хулгайлж, 6,447,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун дэнж хотхоны 37 дугаар байрны гадна байсан иргэн Э.Баасандоржийн эзэмшлийн Верна аксент маркийн 67-23 УНО улсын дугаартай авто машиныг хулгайлж, 4,197,800 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 27,543,400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2016 оны 3 дугаар сарын 10-наас 11 –нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянхошуу уулын орчим иргэн Р.Энхжаргалын эзэмшлийн Соната 6 маркийн 41-73 УБЦ улсын дугаартай авто машинаар зам тээврийн осол гаргаж, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Золбоо мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар бүгдийг ярьсан тул шүүх хуралдаан дээр нэмж ярих зүйл байхгүй. Харин нэмж хэлэхэд 41-73 УБЦ дугаартай Сонота 6 маркийн машин доторх хар түрийвчинд 50.000 төгрөг байгаагүй 10.000 төгрөг байсан” гэв.

 

Хохирогч Ж.Гантулга мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 05 цаг 50 минутанд ажил дээрээ өөрийн эзэмшлийн 53-73 УБИ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Алекс маркийн автомашинтайгаа ирсэн. Машинаа цехийнхээ гадаа үлдээсэн. Үлдээх үедээ хаалгийг нь онгорхой үлдээсэн байсан. Учир нь тэр өдөр манай эхнэрийн төрсөн ах нь нас барсан учир би захирлаасаа чөлөө авах санаатай ажилруу хурдан ороод хурдан гараад явна гэж бодоод хаалгаа онгорхой үлдээсэн юм. Тэгээд 06 цаг 10 минутын үед ажиллаасаа гараад ирсэн чинь миний машин байхгүй байсан. ...Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний урд гүперийн зүүн хэсэгт гүперийн сэв тогтсон. Баруун талын нэмэлт гэрэл асдаггүй, урд гүперийн дээд хэсгээр урт үргэлжилсэн гэрэл зүүсэн байсан. 2015 оны 5 дугаар сард төрсөн ах Ж.Ганхуягаас 8,500,000 төгрөгний үнэтэй худалдаж авсан. Ганхуяг ах 2015 оны 01 дүгээр сард 9,500,000 төгрөгийн үнэтэй худалдаж авч байсан” гэжээ.  /1 хав 27 хуудас/  

 

Хохирогч Г.Энх-Амгалан мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 33-р байранд эгч Чанцалнямын гэрт нь золгохоор очсон юм. Тэгээд тэнд цай хоол идчихээд шөнө 01 цагийн үед гарч ирэхэд миний эзэмшлийн автомашины 24-42 УБП улсын дугаартай Тоёота кроун маркийн машины баруун хойд хаалганы жижиг гурвалжин шилийг хагалаад дотор нь урд салоны хайрцаганд байсан миний жолооны үнэмлэх, эхнэр Магсаржавын Нацагийн жолооны үнэмлэх, урд сандал дээр тавьсан Говь ХХК-аас авсан шинэ ноолууран пальто, ноолууран ороолт, 2 ширхэг савхин бээлий, арын сандал дээр тортой бэлэг зэрэг алдагдсан байсан. Ингээд цагдаад хандсан юм” гэжээ. /1 хав 97 хуудас/

 

Хохирогч Л.Эрдэнэ мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай хүү Э.Мөнхбаатар нь гадуур ээжийнхээ хамтаар дэлгүүр хоршоогоор явж байгаад орой гэрийнхээ гадаа буюу Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрныхаа гадаа миний эзэмшлийн 4048 СЭА улсын дугаартай шаргал өнгийн королла маркийн авто машинаа камергүй байрны гадна талд тавьж хоноод хулгайд алдсан байсан. Манайд эхнэр Ц.Оюунтуяагийн дүү Баярхүү нь манайд ирж манай эхнэрт зүү тавьж өгөөд 2016 оны 2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 00,00 цагийн орчимд манайхаас гарахад нь манай машин байрны гадаа байсан гэсэн. Тэгээд өглөө би 2016.02.07-ны өглөө дэлгүүр ороход манай машин байхгүй байсан. Тэгээд манай орцны жижүүр өглөө 07:00 цагт гарч цэвэрлэгээ хийхэд нь манай машин байхгүй жижиг гурвалжин цонх нь хагараад үлдсэн байсан гэж хэлсэн. Тэр ер нь 2016 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00.00-07.00 цагийн хооронд л алга болсон байна лээ. Манай хүү Мөнхбаатар нь машиныхаа илүү түлхүүрийг машин дотороо хийсэн байхад нь хулгайч орж дотор талд нь авто машины илүү түлхүүр байхаар нь машиныг унаж явсан байна лээ. ..Манай машины зүүн урд талын буфер нь будаг нь халцарсан. Зүүн талын арын гэрэл нь хагарсаныг скочоор наасан байгаа. Баруун урд талын дугуйны калпак нь байхгүй болсон байсан.Бор шаргал өнгийн, дохиололгүй байсан. Дөрвөлжин хээтэй өвлийн дугуйтай, АИ-92 бинзенээр явдаг байсан. Миний машин хулгайд алдагдах үедээ 10-аад литр бинзентэй байсан” гэжээ. /1хав 134-135 хуудас/

 

Хохирогч Э.Баасандорж мэдүүлэхдээ: “би өөрийн эзэмшлийн 6723 УНО дугаартай верна аксент маркийн автомашинаа БГД-н 8 дугаар хороонд байх Намуун дэнж хотхоны орон сууцны хэрэглэгчдэд үйлчлэх 13 дугаар төвийн үүдэнд орой 21:30 цагийн орчимд тавиад шөнө 04:30 цагийн үед гарч ирэхэд миний машин байхгүй байсан тул цагдаад хандсан.

Миний машины түлхүүр 2% байдаг. 1% нь надад өөрт байгаа нөгөө хувь нь машин дотор хайрцаганд байсан юм. Жолоочийн арын цонхыг өмнө хагалуулаад шиллүүлж амжаагүй скочтой байсан юм. 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд МУ-д орж ирсэн цагаан өнгийн Верна аксент байсан бензин нь клонк орох л бензинтэй байсан” гэжээ. /1 хав 189, 205-207 хуудас/

 

Хохирогч Р.Энхжаргал мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 25-ны үед Да хүрээ захаас соната-6 маркийн автомашиныг 6,0 сая төгрөгөөр худалдан авч Элит ноён ХХК-нд таксины жолоочоор ажилд орсон юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед гэрийнхээ гадаа буюу Баянгол дүүргийн 5 дугаар хороо 8 дугаар байрны 1 дүгээр орцны харалдаа өөрийн эзэмшлийн 4173 УБЦ улсын дугаартай Хьюндай соната 6 маркийн автомашиныг тавьж хоноод маргааш өглөө нь буюу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 30 минутын үед гарч харахад машин алдагдсан байсан. Ингээд цагдаад хандсан юм.

            2016 оны 3 дугаар сарын 11-ний өглөө цагдаагаас ярьж Сонгинохайрхан дүүргийн журмын хашаанд байна ирж уулз гэхээр нь явж очход машины урд гупер, хойд гуперээр мөргөсөн бололтой хонхойж будаг нь ховхорсон байдалтай байсан. Энэ хохирлыг би үнэлгээ хийлгэж нэхэмжилнэ” гэжээ. /1 хав 245 хуудас/

 

Гэрч Э.Мөнхбаатар мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 06-ны орой 9 цагийн үед машинаа байрны гаднах зогсоолд тавиад гэрлүүгээ орсон. Тэгээд аав Л.Эрдэнэ өглөө 10 цагийн үед дэлгүүр орох замдаа машинаа хартал машин байхгүй байна гээд надад хэлсэн. Би тэгээд шууд машиныг нь харах гээд гартал үүдэнд жижүүр байсан би жижүүрээс машинаа  асуусан чинь жижүүр танай машин байхгүй байсан шдээ, би хараагүй. Харин тэр хавьцаа машины бүтээлэг байсан энэ мөн үү гээд өөрийнхөө гэрээс машины бүтээлэг харуулсан. Мөн тэр хавиар нь хагархай шилнүүд байсан гэж хэлсэн. Тэр надад харуулсан бүтээлэг нь манай машины бүтээлэг байсан. Тэгээд би гараад машинаа тавьсан зогсоол дээр очиход хагарсан шилийг нь шүүрдээд авсан байсан бөгөөд тэр хавьд нь жоохон шилний эмтэрхий л үлдсэн байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн” гэжээ. /1 хав 138-139 хуудас/

 

            Гэрч Б.Пүрэвсайхан мэдүүлэхдээ: “Би 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед Баасандорж ахтай хамт мөсөн котокоос нь канки, кабелийн утас хөгжим зэргийг машинд нь ачиж өгөөд Баасандорж ахын хороололд байдаг ажил дээр нь очиж машинаас нь канкийг нь буулгаж өгөөд бусдыг нь буулгалгүй машинд нь үлдээсэн юм. Тэгээд би Баасандорж ахын ажил дээр нь усанд орчихоод хажуу талынх нь ПС тоглоомын газар ороод тоглож байтал шөнө 4 цагийн үед Баасандорж ах гаднаас орж ирээд машин алга болчихсон байна гэсэн юм. Тэгээд гараад хартал Баасандорж ахын верна аксент маркийн машин нь алга болсон байсан юм” гэжээ. /1 хав 208 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01/272 дугаартай дүгнэлтэд: “Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гэх “1” дугаартай тунгалаг наалдамхай хальсан дахь 1 ш гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг санд 2016-213-БГД гэж кодлон оруулж автомат харьцуулалтыг хийлгэхэд МN000720002819 гэсэн кодоор бүртгэгдсэн Энхтуяа овогтой Золбоогын гарын хээний дардастай тохирж байна” гэжээ. /1 хав 213-215 хуудас/

           

            Гэрч У.Эрдэнэхүү мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 10-ны орой 20 цагт СХД-н нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ажлаа хүлээж авсан. Шөнө ажлаа хийж байхад 02 цагийн үед Баянхошууны Жанцангаас дээшээ өгсөх замд 2 суудлын жижиг тэрэг шүргэлцсэн байсан. Тэгээд мөргүүлсэн машины жолооч миний машины араас мөргөсөн, жолооч нь хэлгүй хүн байсан. Зогсож байгаад машиныг орхиод зугтаагаад явсан гэж хэлсэн. Би ослыг бүртгэх гэтэл мөргүүлсэн машины жолооч машинд эвдрэл гэмтэл байхгүй, гомдол санал байхгүй энэ жолоочгүй машиныг хүлээж ав гэж хэлсэн. Тэгээд би машиныг очиж үзэхэд машины түлхүүр байхгүй цонх нь онгорхой байсан тэгээд нөгөө машины жолооч явлаа гэж хэлээд яваад өгсөн би тэр машины жолоочийг 30 гаран минут хүлээгээд ирэхгүй болохоор нь тэр машиныг орхиж яваагүй, цонх нь онгорхой машин байсан тул машиныг орхиж явж чадалгүй машины эд анги, эд зүйлийг хулгайч авчих юм болов уу гэж бодоод машиныг журмын хашаанд хийхээр “Авто хүч” ачилтын компанид дуудлага өгч дуудлагын машин ирсний дараа 41-73 УБЦ улсын дугаартай саарал өнгийн соната-6 машиныг ачуулж явуулсан юм. Би ажлаа хийгээд явж байтал өглөө 07 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрээс утсаар яриад 41-73 УБЦ улсын дугаартай машиныг яасан бэ, ямар учраас журмалсан юм бэ, өглөө 06 цагт хулгайд алдсан гэж өргөдөл ирлээ алдагдсан машин танайхаас олдсон байна гэж хэлсэн, тэгэхээр нь уг машиныг журмын хашаанд хийсэн байгаа гэж хэлсэн. Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс бүрэлдэхүүн очиж машинд үзлэг хийсэн байсан. Тэгээд ажлаасаа буугаад байж байтал “Авто хүч” компанийн журмын хашаанаас над руу утсаар яриад энэ хүмүүс машинаа авна гээд байна төлбөрийг хэн төлөх ёстой вэ? гэж надаас асуухаар нь би мэдэхгүй, та нар өөрсдөө учраа олоо гэж хэлсэн. Хулгайд алдсан машины жолооч 60.000 төгрөг төлөөд машинаа авсан байсан.

            Шөнө 02 цагийн үед мөргүүлсэн машины марк дугаарыг санахгүй байна Соната 7 байсан байх шаргал өнгийн машин байсан, машинд эвдрэл гэмтэл байгаагүй бүртгүүлэхгүй гэж хэлээд явсан би бүртгэж аваагүй юм. Жолоочийн нэр машины улсын дугаарыг санахгүй байна.

            Тухайн шөнө Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 41-73 УБЦ улсын дугаартай соната 6 маркийн саарал өнгийн автомашиныг хулгайд алдагдсан гэж манай замын цагдаагийн станцаар зарлагдаагүй тул уг машиныг барьж явсан жолооч, эзнийг нь согтуу явж байгаад машин шүргээд зугтаачихлаа гэж бодоод журмын хашаанд хийсэн, би өглөө буухаас өмнө машины жолоочийг ирэх байх гэж хүлээж байсан гэтэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хулгайд алдагдсан гэж ярьсан би журмын хашаанд хийсэн гэж хэлсэн. Тэгээд машин ачсан тохиолдолд төлбөрийг төлөх ёстой учир машин хулгай хийсэн хэлгүй хүн журмын хашааны төлбөрийг төлөх ёстой” гэжээ. /2 хав 196-197 хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 8-9, 10-11, 16-17, 18-21, 107-108, 190,192, 191,193-194, 233-234, 235-237 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /1 хав 23, 24, 93, 132, 203, 204, 212 хуудас/

4048 СЭА улсын дугаартай Тоёота королла автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хав 153, 154 хуудас/

            40-48 СЭА улсын дугаартай Тоёота королла, 6723 УНО дугаартай верна аксент, 4173 УБЦ улсын дугаартай Соната 6 маркийн автомашины техникийн үнэлгээний тайлан /1 хав 127-129, 201-202, 240-241, 242-243 хуудас/

            40-48 СЭА улсын дугаартай Тоёота королла, 53-73 УБИ улсын дугаартай Тоёота алекс маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 125, 200 хуудас/

Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 15-16 дугаартай Э.Золбоогийн дохионы хэлний түвшинг тодорхойлсон баримт /1 хав 47-49 хуудас/

            Шүүгдэгч Э.Золбоогийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хав 19, 20 хуудас/

            Нийслэлийн Баянгол дүүргийн 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хав 23-26 хуудас/

            Шүүгдэгч Э.Золбоод холбогдох эрүүгийн 201626020467 дугаартай хэргийн хохирлын тооцоо /2 хав 134 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Өөлд овогт Энхтуяагын Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл 2016 оны 3 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянхошуу уулын орчим иргэн Р.Энхжаргалын эзэмшлийн Соната 6 маркийн 41-73 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж авч явахдаа зам тээврийн осол гаргасан гэх боловч уг осолтой холбоотой хэрэг учралын газар үзлэг хийх, зам тээврийн осол гаргасан газрын хэмжилтийн бүдүүвч, иргэний нэхэмжлэгчийг тогтоох зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаануудыг хийгдээгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Золбоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Э.Золбоо нь давтан үйлдлээр:

- 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АОС-56 байрны гадна байсан иргэн Ж.Гантулгын эзэмшлийн Тоёота алекс маркийн 53-73 УБИ улсын дугаартай авто машиныг хулгайлж, 8,570,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны гадна байсан иргэн Л.Эрдэнэгийн эзэмшлийн Тоёота королла маркийн 40-48 СЭА улсын дугаартай авто машиныг хулгайлж, 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна байсан иргэн Г.Энх-Амгалангийн эзэмшлийн Тоёота кровн маркийн 24-42 УБА улсын дугаартай авто машины салхины шилийг хагалан орж ноолууран польто, малгай ороолт, савхин бээлий зэрэг эд зүйлийг хулгайлж, 790,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны гадна байсан иргэн Р.Энхжаргалын эзэмшлийн Соната 6 маркийн 41-73 УБЦ улсын дугаартай авто машиныг хулгайлж, 6,212,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун дэнж хотхоны 37 дугаар байрны гадна байсан иргэн Э.Баасандоржийн эзэмшлийн Верна аксент маркийн 67-23 УНО улсын дугаартай авто машиныг хулгайлж, 3,791,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Золбоогийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Гантулга /1хх 27 хуудас/,Г.Энх-Амгалан /1 хх 97/, Л.Эрдэнэ /1хх134-135/, Э.Баасандорж /1хх 189, 205-207/, Р.Энхжаргал /1хх 245/, гэрч Э.Мөнхбаатар /1хх 138-139/, Б.Пүрэвсайхан /1хх 208/, У.Эрдэнэхүү /2 хав 196/ нарын мэдүүлгээр нотлогджээ.

Дээрх шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлэг нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 8-9, 10-11, 16-17, 18-21, 107-108, 190,192, 191,193-194, 233-234, 235-237/, эд зүйлийн үнэлгээ /1 хав 23, 24, 93, 132, 203, 204, 212/, 4048 СЭА улсын дугаартай Тоёота королла автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хав 153, 154/, 40-48 СЭА улсын дугаартай Тоёота королла, 6723 УНО дугаартай верна аксент, 4173 УБЦ улсын дугаартай Соната 6 маркийн автомашины техникийн үнэлгээний тайлан /1 хав 127-129, 201-202, 240-241, 242-243/, 40-48 СЭА улсын дугаартай Тоёота королла, 53-73 УБИ улсын дугаартай Тоёота алекс маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 125, 200/, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 15-16 дугаартай Э.Золбоогийн дохионы хэлний түвшинг тодорхойлсон баримт /1 хав 47-49/, шүүгдэгч Э.Золбоогийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хав 19, 20/, шүүгдэгч Э.Золбоод холбогдох эрүүгийн 201626020467 дугаартай хэргийн хохирлын тооцоо /2 хав 134/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Золбоог бусдад 27.543.400 төгрөгийн учруулсан хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Э.Золбоо нь хохирогч Ж.Гантулгын эзэмшлийн Тоёота алекс маркийн 53-73 УБИ улсын дугаартай авто машиныг хулгайлан 8,500,000 төгрөг, түрийвч 20.000 төгрөг биет 50.000 төгрөг нийт 8.570.000 төгрөгийн, хохирогч Л.Эрдэнээгийн эзэмшлийн Тоёота королла маркийн 40-48 СЭА улсын дугаартай авто машиныг хулгайлан 6.000.000 төгрөгийн, хохирогч Г.Энх-Амгалангийн эзэмшлийн Тоёота кровн маркийн 24-42 УБА улсын дугаартай авто машины салхины шилийг хагалан орж ноолууран польто, малгай ороолт, савхин бээлий зэрэг эд зүйлийг хулгайлан 790,000 төгрөгийн, хохирогч Р.Энхжаргалын эзэмшлийн Соната 6 маркийн 41-73 УБЦ улсын дугаартай авто машиныг хулгайлан 6,212,000 төгрөгийн, хохирогч Э.Баасандоржийн эзэмшлийн Верна аксент маркийн 67-23 УНО улсын дугаартай авто машиныг хулгайлан 3.791.000 төгрөгийн шууд хохирол учруулсан байхад гэм хорын хохирол /эд зүйлийг нь эвдсэнээс учирсан хохирол/-ийг нэмж тооцсон нь буруу байна.

Гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөг ба шүүгдэгч Э.Золбоо нь бусдад 25.363.000 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаас үзэхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөргүй байна.

 

Харин шүүгдэгчээс хохирлыг гаргуулахдаа төлөгдөөгүй үлдсэн хохирол дээр гэм хорын хохирлыг нэмж тооцон гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Золбоод холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр шунахай сэдэлтээр бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Золбоо нь ялтай байхдаа ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Э.Золбоод холбогдох хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, хөгжлийн бэрхшээлтэй хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах дэглэмийг хөнгөрүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдлаа.

 

Иргэний хуульд зааснаар шүүгдэгч нэр хөрөнгөөс 3.543.400 төгрөгийг гаргуулж 70.000.д790.000Г.1.538.600 .697.800 .и447.000 .олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Өөлд овогт Энхтуяагын Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Өөлд овогт Энхтуяагын Золбоог шунахай сэдэлтээр давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Э.Золбоог Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Золбоод оногдуулсан 5 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Золбоогийн цагдан хоригдсон 182 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Золбоогийн нэр хөрөнгөөс 3.543.400 төгрөгийг гаргуулж 70.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр Москва хороолол 131-2 дугаар байр 88 тоотод оршин суух /99016462/ хохирогч Шаргалзуут овогт Жалбуугийн Гантулга /РД:ВЮ77012192/-д, 790.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 1-34 тоотод оршин суух /99285974/ хохирогч Цахар овогт Гэлэгжамцын Энх-Амгалан /РД:ШЕ75031213/-д, 1.538.600 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3-р баг 1-р хэсэг 094 тоотод оршин суух /95856261/ хохирогч Соёмбот овогт Ланзайн Эрдэнэ /РД:МЮ60091314/-д, 697.800 төгрөгийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3 дугаар хэсэг Сургуулийн 1260 тоотод оршин суух /88029549/ хохирогч Тайжууд овогт Энхбатын Баасандорж /РД:ИЭ92011831/-д, 447.000 төгрөгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 8-27 тоотод оршин суух /99163865,95121913/ хохирогч Мэндочирваань овогт Рэнцэнгийн Энхжаргал /РД:УА72111114/-д тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Золбоогийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Золбоогийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           

ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                                                                 А.АЛТАНХУЯГ