| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/00978/и |
| Дугаар | 1404 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 1404
| 2018 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2018/01404 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн а*******,нхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Э/-д холбогдох,
Байрны түрээсийн төлбөр 200,000 төгрөг, цахилгааны төлбөр 50,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 239,000 төгрөг, нийт 489,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хохирол 500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А , хариуцагч З.А , иргэдийн төлөөлөгч Д.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“С.А миний бие өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 144 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч З.А ад 201******* оны 9 дүгээр сараас түрээсэлж байсан. З.А нь нийт 5 сар уг байрыг түрээслэх хугацаандаа 3 сарын түрээсийн төлбөрийг надад төлсөн байдаг. Уг хүн нь мужаан бөгөөд миний байрыг ажлын байрны зорилгоор ашиглаж байсан. Ингээд 12 дугаар сар, 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийг надад төлөлгүй алга болсон. Улмаар түрээсийн төлбөрийг шаардан очиход намайг зодож бэртээсэн учир би цагдаад хандсан. Иймээс түрээсийн төлбөрийг шаардаж байна. Мөн уг этгээд нь миний байрнаас 2 дугаар сарын 11-нд гарсан. Тогны байцаагч 1 дүгээр сарын 20-нд бичилт хийдэг бөгөөд 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх нийт 21 хоногийн тогны мөнгө болох 50,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн З.А нь түрээсэлж байсан байрны цонхны сараалжин төмөр цонхыг дотор, гаднаасаа хааж байсан хавтанг эвдэж эд хөрөнгийн хохирол гаргаж байранд нэвтрэн орсон. Энэ асуудлаар цагдаад хандахад прокурорын 1245 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэж үнэлгээ дүгнэлт гаргуулж иргэний шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд байрны түрээс 200,000 төгрөг, тогны мөнгө 50,000 төгрөг, хохирол 239,000 төгрөг, нийт 489,000 төгрөгийг З.А аас гаргуулж өгнө үү.
З.А нь 201******* оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс хуучин найман нэрийн дэлгүүр байсан ажлын байр түрээслэн орсон. Анх орохдоо 2 жилээр түрээслэнэ, 3 сараар түрээс өгнө гэж ярилцаж орсон. Цахилгааны хувьд З.А нь ор үндэсгүй худлаа ярьж байна. Энэ байшин нь ардаа амрах өрөөтэй, тэнд айл амьдардаг Энэ айлтай нэг тогоор байдаг. Өвөл хоёр ч удаа тог тасалсан бөгөөд тогны мөнгөө төлөхгүй улмаас тасалсан, миний бие тог таслахад хамааралгүй. З.А нь нас тогтож 60 гарсан хүн болохоор итгэж байшингаа түрээслүүлсэн. Одоо энэ байшинд хүн байтугай, нохой амьдрах боломжгүй болгосон. Цонх хагалж, хаалга эвдэх гэх зэргийн хохирол тооцвол нилээн мөнгө төгрөгний асуудал байгаа. Надаас хохирол 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, тог тасалсан асуудал нь надад хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2 жилийн хугацаатай түрээслээд ажил үйлчилгээ явуулъя гэж бодсон. Байрны түрээсийн төлбөрт 200,000 төгрөг өгсөн. Ороод тогоо тавиулж чадахгүй арга буюу Баянзүрх дүүрэг дээр өргөдөл бичиж, өөрөө шилэн монтааж хийлгэж гуйж байж тогтой болсон. 12 дугаар сард 8 хоног, 1 дүгээр сард ******* хоног тоггүй байсан. Тог тасарсан нь надаас болоод тог тасалсан юм шиг яриад байгаа. Хойд талын айлууд нь бүгд л тоггүй байсан. Энэ хүн сар болгон 50,000 төгрөг нэхээд л өгөхгүй бол тогоо тасалчихдаг байсан. Би 3 хүн ажиллуулж цалинжуулна, гал түлнэ, хоол унд хийнэ гээд ажил үйлчилгээ явуулж байхад энэ хүн орж ирээд л чи тэгсэнгүй, чи ингэсэнгүй гэж өөрийнхөө юманд байгаа юм шиг орж ирээд л дургүй хүргээд байдаг байсан. 12,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн зах дээр зарах байсан боловч 5,000,000 төгрөгийн ажил хийсэн, 6,000,000 төгрөгийн материал нь манай хуучин хашаа байшинд байгаа. Тог тасалснаас болж сар ажил хийгээгүй. Тэр их ажлыг олон хүнтэй нийлж хийж байсан тул ашиггүй байсан. 2 дугаар сарын 1-нд С.А орж ирээд ажил хийлгэхгүй гэж тог тасалсан. Ингээд 2 дугаар сарын 1-нээс 3-ны хооронд нүүсэн, 2 дугаар сарын 11 хүртэл ажиллаагүй болно. С.А ийн байшинг анх түрээслэж ороход дотор талдаа панертай, гаднаа шалны хулдаас хадсан, шилгүй жижиг цонх зэрэг байсан. Ямар хавтанг эвдсэнээ мэдэхгүй байна. Өвөл ажил хийж байхад хүйт ороод байхаар нь гадна талаас нь харахад шилгүй байсан. Ингээд шуудайтай үртэсээр би өөрөө бөглөж хүйтнийг хаасан. С.А ийн өргөдөл дээр байгаа зураг өөр байшингийн цонхны зураг байна. Мөн зураг нь ойлгомжгүй, үнэлгээ хийсэн материал нь дутуу. Иймд би хүний эд хөрөнгийг эвдэлж хохирол учруулаагүй тул үүнийг гүтгэлэг гэж бодож байна. Баянзүрх дүүргийн цагдаад байхад онгорхой цонхоо шиллүүлж дарамталсан. Цонхны шил, ажлын хөлс нийт 50,000 төгрөг болсон. Миний хувьд цахилгааны төлбөр 50,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 100,000 төгрөгийг төлнө. 2 сарын түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, цонх хагалуулсан гэх 239,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Тог тасалснаас нийт 32 хоног тоггүй байсан, миний ажлыг дуусгах бололцоогүй болгосон. Уг нь би 2 жил түрээсэлж ажиллахаар ярилцсан боловч болоогүй. Хойд байшинд нь байсан түрээслэгч бас хөөгдөж явсан. Илүү цалин хүнд өгсөн. 12,000,000 төгрөгийг бэлэн мөнгө болгоод авсан бол бизнес ашигтай байх байсан. Гэтэл 4,500,000 төгрөг тэгээд л алга болчихсон. Ийм учраас хохирол 500,000 төгрөгийг С.А аас гаргуулж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч З.А ад холбогдуулан байрны түрээсийн төлбөр 200,000 төгрөг, цахилгааны төлбөр 50,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 239,000 төгрөг, нийт 489,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,
хариуцагч З.А нь нэхэмжлэгч С.А т холбогдуулан хохирол 500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
1/ Хариуцагч З.А аас байрны түрээсийн төлбөр 200,000 төгрөг, цахилгааны төлбөр 50,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 239,000 төгрөг, нийт 489,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч З.А түрээсийн байрны төлбөр, цахилгааны төлбөрийг дутуу төлсөн, түрээсийн байрны цонхны сараалжин төмөр цонхыг хааж байсан хавтанг эвдэж эд хөрөнгийн хохирол учруулсан тул 489,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч З.А нь 1 сарын түрээсийн төлбөр 100,000 төгрөг, цахилгааны төлбөр 50,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.А нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011496 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах хувийн сууц, дэлгүүр, гаражийн зориулалттай 144 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн нэг өрөөг 201******* оны 09 сараас хариуцагч З.А ад түрээслэхээр, түрээсийн төлбөрийг сарын 100,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-5/
Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн байрыг 201******* оны 09 сарын 04-ний өдрөөс түрээслэсэн, 2018 оны 02 сарын 11-нд гарсан гэх тайлбарыг, хариуцагч нь түрээсийн байрыг 201******* оны 09 сарын 05-ны өдрөөс түрээслэн, түрээсийн байрнаас 2018 оны 02 сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд нүүж гарсан гэх тайлбарыг гарган маргаж байх боловч хэн аль нь тайлбартаа дурдаж буй хугацааг баримтаар нотлоогүй.
Хэргийн үйл баримтаар хариуцагч З.А нь 201******* оны 09 сараас нэхэмжлэгч С.А ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн нэг өрөөг түрээслэн, 2018 оны 02 сард түрээсийн байрнаас гарсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийг түрээсийн байранд 201******* оны 09 сараас 2018 оны 02 сар хүртэл нийт 5 сар байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын тайлбараар түрээсийн байрны сарын төлбөрийг 100,000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч нь 3 сарын түрээсийн төлбөрт 300,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь түрээсийн байрны төлбөрт 200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч байрыг түрээсэлж байх хугацаанд буюу 2018 оны 01 сарын 20-ны өдрөөс 02 сарын 11-ний өдрийг хүртэл 21 хоногийн цахилгааны төлбөрт 50,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчдын тайлбараар хариуцагч нь хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрийг ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул цахилгааны төлбөрт нэхэмжилсэн 50,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн байрны цонхны сараалжин төмөр цонхыг хааж байсан хавтанг эвдэж эд хөрөнгийн хохирол учруулсан гэж 239,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 04 сарын 03-ны өдрийн Үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг үнэлгээний тайлангаар хохирлыг 239,000 төгрөгөөр тогтоожээ. Уг үнэлгээний тайланд “...Цонхны төмөр тор нугарсан, гибсон хавтан нугарсан, ханын шавар нурсан, цонхны шил хагарсанг шиллэсэн байв” гэжээ. /хх-35-39/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 1245 дугаартай Прокурорын тогтоолоор иргэн С.А аас түүний өвлийн сууцыг түрээсийн гэрээгээр ашиглаж байсан иргэн З.А цонхны сараалж төмрийг нь татаж эвдэн байшинд хууль бусаар нэвтэрсэн гэх гомдлыг хянаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. /хх-40/
Зохигчдын тайлбараар С.А ийн гомдлыг цагдаагийн байгууллагаар шалгах явцад З.А нь цонхыг шиллэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь хоёр хагархай шил хийсэн гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч нь түрээсийн байранд учирсан хохиролд 239,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч С.А , хариуцагч З.А нар нь 201******* оны 09 сард түрээсийн байрыг хүлээлцэхдээ түрээсийн байрны биет байдал, чанарын талаар хүлээлцсэн баримт үйлдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид түрээслэсэн байр нь хуучирсан байсан талаар маргаагүй, шинэ байсан гэж нэхэхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд түүний өмчлөлийн байранд учирсан гэх хохирлыг хариуцагч З.А учруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн 239,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсэн үндэслэлүүдээр хариуцагч З.А аас түрээсийн төлбөрт 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас цахилгааны төлбөр 50,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 239,000 төгрөг, нийт 289,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2/ Нэхэмжлэгч С.А аас хохирол 500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар
Хариуцагч З.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч түрээсийн байрны цахилгааныг тасалж 32 хоног тоггүй байсны улмаас захиалгат ажлаа хийж чадалгүй хохирсон тул хохиролд 500,000 төгрөгийг нэхэмжлэгч С.А аас гаргуулах үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч нь цахилгаан тасарсан асуудал нь түүнд хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс 500,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 10******* дугаар зүйлийн 10*******.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Нэхэмжлэгч С.А ийн буруутай үйлдлийн улмаас хариуцагч З.А ад 500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс 500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.А аас 500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 49******* дугаар зүйлийн 49*******.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч З.А аас түрээсийн төлбөрт 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас цахилгааны төлбөр 50,000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 239,000 төгрөг, нийт 289,000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч С.А аас 500,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч З.А ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150 төгрөг, *******,820 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 6,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Т.ЭНХЖАРГАЛ