| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/01025/И |
| Дугаар | 1420 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1420
МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МТ П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 343,668,700 төгрөг, хүү 89,318,436 төгрөг, алданги 171,834,350 төгрөг нийт 604,820,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, .Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани М-ЗБХН-тэй 117/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 118/16 тоот барьцааны гэрээг тус тус 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 9 удаагийн худалдан авалтаар нийт 343,668,700 төгрөгийн шатахуун зээлээр худалдан авсан болно.
117/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж, барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.
Иймд 117/16 тоот гэрээний 3.3, 5.1, 5,2-т тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 343,668,700 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 232.4-д зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 171,834,350 төгрөг, хүү 89,318,436 төгрөг, нийт 604,820,957 /зургаан зуун дөрвөн сая найман зуун хорин мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг М-ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь МТ П-ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 117/16 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 343,668,700 төгрөгийн шатахуун зээлээр худалдан авсан байдаг. Тус шатахууныг зээлээр худалдан авахдаа барьцаа хөрөнгө байршуулж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 118/16 тоот барьцааны гэрээг мөн байгуулсан. Тус зээлийн гэрээний зориулалт нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ******* дүгээр хороо, ******* хотхонд баригдаж буй 132 айлын орон сууцны барилгад “Х******* *******” ХХК-иас 193,070,8004 төгрөгийн үнэ бүхий барилгын арматурыг авч дээр дурьдсан орон сууцны цутгалтад оруулах байсан юм. Тэрхүү арматурын хөлсөнд бид МТ П-ХХК-иас зээлээр авсан шатахууныг өгсөн. “Х******* зам” ХХК нь өнөөдрийг хүртэл бидэнд энэхүү хариу тайлбартай хавсарган өгсөн “Х******* зам” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бид МТ П-ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон юм.
Бид МТ П-ХХК-иас гаргасан дээрх нэхэмжлэлийн өөрт ногдох хэсгийг хэсэгчлэн хариуцах сонирхолтой байгаа бөгөөд тус хариуцаж буй төлбөрийг өөрийн барьж буй Улаанбаатар хот, Баянзүрх ******* дүгээр хороо, ******* хотхонд баригдаж буй 132 айлын орон сууцны барилгаас 1 метр квадратыг нь 1,600,000 төгрөгөөр тооцож, МТ П-ХХК-д буцаан өөрийн хариуцаж буй төлбөрийг барагдуулж МТ П-ХХК-д төлөхийг санал болгож байна.
Бид МТ П-ХХК-тай энэхүү нэхэмжлэлд дурьдсан төлбөрийг хэрхэн төлөх болон манай компанийн хариуцсан хэсэг нь 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 1/45 тоот албан бичгээр тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 242 зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэхгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.... гэж заажээ. “Х******* зам” ХХК нь манай компаниас удаа дараалан нийт 193,070,800 төгрөгийн үнэ бүхий түлшийг авсан бөгөөд энэхүү түлшийг авахдаа оронд нь бидэнд барилгын арматур өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа нь МТ П-ХХК-ийн өмнө бид хамтран хүлээх үүрэг үүссэн болохыг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл МТ П-ХХК-д учирсан хохирлыг “Х******* зам” ХХК болон М-ХХК нь хамтран арилгах шаардлага гарч байгаа нь эрх зүйн ач холбогдолтой юм. Мөн бид МТ П-ХХК-ийн холбогдох ажилтнуудыг “Х******* зам” ХХК-ийн захирал н.У*******тай удаа дараалан уулзуулж байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 497.3 дахь хэсэгт заасны дагуу гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна гэсний дагуу Х******* зам ХХК нь дээр дурьдсан өөрт ногдох хэсгийг МТ П-ХХК-ийн өмнө хариуцах шаардлага гарч ирж байгаа юм.
Иймд дээр дурьдсан нэхэмжлэлийн шаардлагын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 27.3-т заасны дагуу “Х******* зам” ХХК-ийг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах онц шаардлагатай байгаа тул шүүхээс дээрх тайлбаруудыг маань үндэслэн “Х******* зам” ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж өгнө үү. Тус “Х******* зам” ХХК-ийн захирал н.У*******г манай компани нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн бөгөөд тус хэрэг дээр өмгөөлөгч Н.Б*******г ажиллуулж байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТ ПХХК нь хариуцагч М-ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 343,668,700 төгрөг, хүү 89,318,436 төгрөг, алданги 171,834,350 төгрөг нийт 604,820,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 150,597,900 төгрөгт холбогдох хэсэг болон түүний хүүг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “Х******* зам” ХХК хариуцана гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 117/16 дугаартай “азрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, нэг талаас МТ П-ХХК газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, нөгөө талаас М-ЗБХН газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, төлбөр тооцоог төлөхөөр харилцан үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдөр 118/16 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 49 дүгээр байр 102 тоотод байрлалтай 171,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 19 дүгээр хороолол ******* ******* ******* байрны тоот 94,4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээнүүдийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9-15 дахь тал/
М-ЗБХН нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М-ХХК болж эрх зүйн байдлын хувьд өөрчлөгдсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул цаашид гэрээний нэг тал буюу хариуцагчийг М-ХХК гэж тодорхойлох нь зүйтэй. /х.х-ийн 30 дахь талд/
эрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, гэрээний агуулга болон зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зориг нь Монгол улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцэж байна.
Нэхэмжлэгч нь 343,668,700 төгрөгийн газрын тос буюу түлшийг гэрээний дагуу нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч М-ХХК нь уг үйл баримтын талаар маргаагүй, харин уг хүлээн авсан газрын тосны бүтээгдэхүүний зарим хэсгийг “Х******* зам” ХХК хариуцан төлнө гэж тайлбарласан. /х.х-ийн 18-23, 26-28 дахь талд/
М-ХХК нь “Х******* зам” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ХЗ-5 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр худалдагч “Х******* зам” ХХК нь 743,227 тонн арматур нийлүүлэх, худалдан авагч М-ХХК нь үнийг бартераар буюу орон сууц болон “Магнай трейд” ХХК-иас түлш хэлбэрээр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээгээр тогтоогдож байна.
Уг гэрээгээр “Х******* зам” ХХК нь арматур нийлүүлэх үүргийг, М-ХХК нь худалдан авсан арматурын үнэнд МТ П-ХХК-иас зээлээр худалдан авсан түлшийг бартераар төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу МТ П-ХХК нь гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлэхээр зөвшөөрсөн тохиолдолд үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлж болохоор байна.
Маргааны тухайд үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрөөгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт “эрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж зохицуулснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ гуравдагч этгээдээс шалтгаалан биелүүлэх боломжгүй байсан нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс *******лөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн үнэ төлөх үүрэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх үүргийн дагуу хариуцагч М-ХХК нь зээлээр худалдан авсан түлшний үнийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь тооцооллын хувьд худалдан авсан газрын тосны үнэ болох 343,668,700 төгрөг болон хүү 89,318,436 төгрөгт холбогдох хэсэгт маргаагүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
“азрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний 3.3, 5.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацааг худалдан авагч хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги буюу нэмэгдэл үүргийн талаар талууд тохиролцжээ.
Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс тооцож хугацаа хэтэрүүлсэн алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 171,834,350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнэ болон хүү төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас худалдан авагч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.
Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хариуцлагын үүрэг буюу алданги шаардах эрхтэй боловч үүргийг гүйцэтгэлийг шаардах боломжтой 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь эрхээ үнэнчээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зохицуулснаар алдангийг 50 хувиар багасгаж, хариуцагчаас алдангид нэхэмжилсэн үнийг дүнгийн 50 хувь болох 85,917,175 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч М-ХХК-иас гэрээний үүрэгт 343,668,700 төгрөг, түүний хүүнд 89,318,436 төгрөг, алданги 85,917,175 төгрөг нийт 518,904,311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ П-ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсхүл мөнгөн хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн мөнгөн хэлбэрээр үүргийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М-ХХК-иас 518,904,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТ П-ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,916,646 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МТ ПХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,182,057 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ХХК-иас 2,752,471 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТ П-ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРАЛАЧ, ШҮҮЧ Л.ЭНХЖАРАЛ