Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/514

2022           06              22                                          2022/ШЦТ/514

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,     

улсын яллагч В.Батдэлгэр,    

хохирогч _________  

шүүгдэгч ____________, түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______________ холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105019451282 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ______________ оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 58 настай, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ____________ тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, _______________

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч ____________ нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, ”Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн барьж буй “Буянт-Ухаа-2” хороололд “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч ___________ Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ______________ тоотод байрлах авто засварын газарт байхад нь 2021 оны 01 сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 01 сарынм 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 01-ний  өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021  оны 03 сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны __________тоот дансаар шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ___________ мэдүүлэхдээ: “...Ажлын хувьд 800.000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Энэ компанид 25, 26 жил ажиллаж байна. Энэ ажлын гүйцэтгэл  дээр авах авлагатай. Захирлын гарын үсэгтэй баталгаажсан авлага байгаа. Энэ мөнгийг яаралтай шийдэж өгнө гэсэн. Ийм нөхцөл байдалтай гацаад байна.Үүн дээр хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулна. Өөр ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч __________ өгсөн: “...Л.Алтанхуягтай анх 2010 онд найзаараа дамжуулж танилцсан. __________ 2021 оны 01 дүгээр сард манай ажил дээр ирсэн. Тухайн үед би төрийн орон сууцны корпорацид ажилладаг гэж ойлгосон. Гэтэл ажлаасаа гарсан байсан. Тэнд ажиллаж байгаа гэж өөрөө хэлж байсан. Танай орон сууцанд манай ажилчдаас оруулах боломжтой юу гэхэд боломжтой гэж хэлсэн. Нэг хүний хэдэн төгрөг өгөх вэ гэхэд 4.000.000 төгрөг өгчих гэсэн. Ажилчиддаа хэлтэл манай ажилчид дуртай оръё гэж байсан. Мөнгөө цуглуулж дансандаа аваад __________ данс руу шилжүүлсэн. Сүүлд 20.500.000 төгрөг болсон. 20.000.000 төгрөг ямар учиртай вэ гэвэл 5 хүний 4.000.000 төгрөг гээд 20.000.000 төгрөг болсон. Сүүлд 20 хүнийг нь байранд оруулахаар болсон урьдчилгаа төлүүлээрэй гэхээр нь одоо боломжгүй байна гэхэд урьдчилгаа ядаж 1.000.000 төгрөг өгчих гэхээр 500.000 төгрөгийн боломжтой гэж хэлсэн. Орон сууц түрээсэлж, урьдчилгаа төлж эзэмшдэг гэж анх тайлбарлаж байсан. Манай дүү 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 21.500.000 төгрөгийн хохирол учирсан. Буцааж 2.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 18.500.000 төгрөгийн хохирол учирсан байна ...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/

          мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...Би зүс таних __________2020 оны 12 дугаар сард уулзсан. Би _________ 2010 оноос хойш таньдаг болсон ба тэр үед найз _________дамжуулан танилцаж байсан. ___________ ________ хорооллын ашиглалтын албаны даргын ажил эрхэлдэг байсан ба надтай уулзахдаа тэндээ ажиллаж байгаа. Чи манай байранд хүн оруулбал оруулаарай нэг хүний 4.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар өөрийн эхнэриин дүү болон ажилчдадаа хэлэхэд манаи эхнэриин 2 дүү манай авто засварын ажилтан зөвшөөрсөн. Тэгээд би ____________5 хүн байна гэж хэлсэн. Тэгтэл нэг хүний 4.000.000 төгрөгийг надад өгчих гэхээр нь би оруулахаар болсон 5 хүнээс мөнгийг өөрийнхөө дансаар өгсөн цаг тухайд нь аваад __________ дугаарын данс руу шилжүүлж байсан. Би тухайн гүйлгээний баримтуудыг гаргаж өгсөн. Би мөнгөө ажлын байран дээрээсээ буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ___________ тоотод байх засварын газраасаа шилжүүлж байсан. Мөнгийг нь цувуулж өгөөд 2021 оны 02 дугаар сард дууссан. Тэгээд нийт 20.000.000 төгрөг шилжүүлсний дараа __________ нь хүмүүсээ байранд оруулахаар болчихлоо эхний удаад 2 хүн оруулъя нэг хүний 1.000.000 төгрөгийн урьдчилгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хүмүүстэй хэлтэл боломж байхгүй шүү дээ 500.000 төгрөг өгье гэсэн тэгээд би ________ хэлэхэд зөвшөөрөөд 500.000 төгрөгийг нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 2-28 тоотод байхдаа ________ дугаарын данс руу салгаж шилжүүлсэн. Тэгээд нийт дээ __________ дугаарын данс руу  21,000,000 төгрөг шилжүүлсэн. Би _________ утсаар холбогдож байсан ба 5 хүнээ _______уулзуулаагүй. Гэтэл 2021 оны 06 дугаар сараас _________ нь утсаа авахгүй алга болсон. Утсаа авахгүй болохоор нь би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр ажлын газар очиход манайхаас гарсан. Нийслэлийн орон сууцны корпорац руу утсаар холбогдоод _________ асуухад тэр хүн ажлаасаа гарсан талаар хэлсэн. Би бэр нь гэх эмэгтэйтэй уулзаад энэ талаараа хэлээд хадам аав даа хэлээдхээч гэхэд би дамжуулж хэлье надад нээх хамааралгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан талаараа мэдсэн. Тэгээд миний байранд оруулахаар болсон 5 хүн нь надаас мөнгөө нэхээд байхаар нь би өөрийн хувийн мөнгөнөөс тэр хүмүүсийн мөнгийг өгсөн. Одоо би __________ 21.000.000 төгрөг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55 дугаар хуудас/,    

             мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн:  “... 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

  мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  60 дугаар хуудас/,

  мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн:  “Би С___________н гэх хүнтэй 2013 оноос хойш найз нөхдийн холбоотой байсан. Тэгтэл __________н нь 2021 оны 01 дүгээр сарын эхээр надаас хүн байранд оруулж өгч чадах уу гэж гуйсан. Тэр үед би Нийслэлийн орон сууц корпорацад ажиллаж байгаад дөнгөж гараад байсан. Тухайн үед нь би туслахаар болоод гуйсан зүйлийг нь хөөцөлдсөн. ________ нь манай ажилчин 5 хүн байна 1 хүний 4.000.000 төгрөгөөр Буянт-Ухаа 2 байрны 2 дугаар ээлжийн захиалгад оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би тэрийг нь хөөцөлдөж байсан чинь ковид гараад цаг хугацааны хувьд бүтэхээргүй болсон. Би энэ талаар _________ хөөцөлдөж байгаа болохгүй бол би мөнгийг нь эргүүлж өгье гэж хэлсэн. Тухайн хөөцөлдөж байсан зүйл нь хүлээгдээд хугацаа авах гээд байхаар нь больё гэж бодоод _________д хэлсэн.Би С________нийт 21,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны _________0 дугаарын дансаар авсан. Би тухайн мөнгийг эргүүлэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  64 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  80 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч Л_____________ өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн  97-99 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн:  “...2021 оны 01 дүгээр cap байсан байх яг cap өдрийг нь мэдэхгүй байна манай ээж рүү хүргэн ах _________ яриад манай найз __________ хороолол түрээсээр эзэмших байранд оруулж өгч чадах юм байна, уг байрыг зохицуулж өгөхөд 4,000,000 төгрөг гэж байна гэж ярьсан. Тэгээд би тухайн үед нийгмийн даатгал төлдөг байсан болохоор би бичиг баримт бүрдүүлдэг уг байранд орохоор болоод ___________н ахаар  дамжуулан байр бүтээж өгнө гэсэн  хүнд нь 4,000,000 төгрөгийн бүрдүүлэх бичиг баримтын хамт 2021 оны 01 сардаа өгсөн юм. Тэгээд уг байр нь бүтэхгүй удаад байсан болохоор манай ах __________ _________ ах хоёр нөгөө байр бүтээж өгнө гэсэн хүнтэй нь яриад яваад байсан уг хүн нь ордер гарах асуудал дээр удаад байна, комисс хүлээж авах тал дээр асуудалтай байна, гарын үсэг зурах асуудал хойшлогдоод байна гэх шалтаг хэлээд яваад нэлээн удаан явсан бараг нэг жил болсон. Би тэр байр бүтээж өгнө гэсэн хүнтэй нь ерөөсөө уулзаагүй. _______ ах, _________ах хоёроос л мэдээлэл аваад яваад байсан юм. Тэгээд ________ ах нөгөө байр чинь бүтэхгүй болчихлоо гээд буцаагаад 4,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Би __________ас мөнгөө буцаагаад авчихсан болохоор надад хохирол учраагүй. гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ___________  өгсөн:  “...манай эхнэр ********* нь Баянгол дүүргийн ________________ автоцентрт нярваар ажилладаг юм. 2020 оны 12 дугаар сард манай компанийн захирал ___________ танил нь Буянт-Ухаа 2 хороололд түрээсээр өмчлөх байранд оруулж өгч чадна гэсэн байна, хоёулаа тэр байранд нь орох уу гэсэн юм. Тэгээд би С________ захиралтай очиж уулзахад, _________ захирал “манай таньдаг хүн Буянт-Ухаа 2 хороололд түрээсээр өмчлүүлдэг байранд оруулж өгч чадна гэж байна, эхний ээлжинд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгдөг гэж байна” гэхээр нь би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр билүү 04-ний өдөр _________ захиралд 4,000,000 төгрөгийг бэлнээр нь аваачиж өгсөн. _________ захирал цааш нь байранд оруулж өгнө гэсэн хүндээ өгсөн байх. Би тэр байранд оруулж өгнө гэсэн хүнтэй нь уулзаагүй. Тухайн үед ___________ захирлын танил нь 2 сарын дотор байранд оруулж өгнө гэж байсан боловч байранд оруулж өгч чадаагүй. Тэгэхээр нь би __________н захирлаас 4,000,000 төгрөгөө бэлнээр нь буцаагаад авчихсан. Тэр хүн нь яагаад байранд оруулж өгч чадаагүй талаар би мэдэхгүй. Мөн тэр хүн нь хаана ямар ажил эрхэлдэг, яаж байранд оруулж өгөх гэж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би __________ мөнгөө буцаагаад авчихсан болохоор надад хохирол учраагүй. гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хавтас хэргийн 72 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн:  “....2021 оны 01 дүгээр сард манай хүргэн ах _________ миний таньдаг хүн Буянт-ухаа 2 хороололд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгөх юм бол түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна гэж байна гэж хэлэхээр нь би орон сууц авахаар хүргэн ах _________ иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн 4,000,000 төгрөгийг хамт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн_________ ах цааш нь орон сууц бүтээж өгнө гэсэн хүндээ дамжуулан өгсөн юм. Тухайн үед _______ таньдаг хүн маш хурдан хугацаанд бүтээж өгнө гэж яриад яваад байсан ба удахгүй түлхүүрийг чинь гардуулж өгөх гэж байна удахгүй бүтэх гэж байна гээд цаг хугацаа хожоод яваад байсан. Тэгээд сүүлдээ бүтэхгүй юм шиг болохоор нь __________н ахад наадах чинь одоо бүтэхгүй юм шиг байна мөнгөө буцааж авъя гэсэн. Ах маань цаад хүн маань удахгүй бүтээж өгнө гэсэн гээд нэг хэсэг яваад сүүлдээ нөгөө хүн нь алга болчхоод бид нарын дунд зөрчил үүсэх гээд байсан учир _________н ах маань миний өгсөн байсан 4,000,000 төгрөгийг надад өөрөөсөө гарган өгсөн. Одоо надад бол хэн нэгнээс авах мөнгөний авцаа байхгүй. Надад хохирол учраагүй. Харин ________ ахад цаад хүнийхээ өмнөөс надад мөнгийг маань өгөөд хохирол учирсан байгаа. Би тэр байранд оруулж өгнө гэсэн хүнтэй нь уулзаж байгаагүй. __________н ах л тэр хүнтэйгээ холбогдож ярьдаг байсан. Тэр хүн нь НОСК-д ажилладаг хүн гэж сонссон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  66 дугаар хуудас/,

           мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “... 2021 оны 01 сард _________ хүргэн ахаар дамжуулж А________ гэх хүнээс  _________ орон сууцнаас хоёр өрөө байр худалдаж авах зорилгоор 4 сая төгрөг өгсөн. Тэгээд байр худалдаж авах гэж сунжирч явсаар байгаад бүтэхгүй болохоор нь мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн чинь _________ах надад өөрөөсөө 4 сая төгрөг гаргаад өгчихсөн. Харин өөрөө нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй өдийг хүрч яьаа...Одоогоор би өөрийн 4 сая төгрөгөө авчихсан болохоор хэн нэгэнтэй ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

 мөрдөн байцаалтад гэрч __________  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  72 дугаар хуудас/,

яллагдагч _______ Хаан банкны ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хавтаст хэргийн  28-46 дугаар хуудас/,

яллагдагч __________ эзэмшлийн ХААН банкны ****** дугаарын дансанд орлого, зарлагын байдлын талаар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл  /хавтаст хэргийн  47- 50 дугаар хуудас/,

“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 250 дугаартай “...__________ нь ажиллаж байх хугацаандаа “Буянт Ухаа 2” хорооллын төсөлд иргэдийг хамруулах эрх бүхий албан тушаалтан биш байсан ба бусад орон сууцанд иргэдийг мөн адил хамруулах шийдвэр гаргах эрхгүй албан хаагч байсныг үүгээр мэдэгдэж байна” гэх албан тоот/хавтаст хэргийн  105 дугаар хуудас/,  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дугаар хуудас /,

эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/

оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/

тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 132 дугаар хуудас/

гэрлэсний бүртгэлийн баталгаа / хавтаст хэргийн 117,130 дугаар хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ нь шүүгдэгч урьд нь таньдаг байсан хохирогч __________ ”Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн барьж буй “Буянт-Ухаа-2” хороололд “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч __________ 21,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч _________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцуулах саналтай ...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч _________ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Хохирогч _________ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Мөнгөө цуглуулж дансандаа аваад ________н данс руу шилжүүлсэн. Сүүлд 20.500.000 төгрөг болсон. 20.000.000 төгрөг нь 5 хүний 4.000.000 төгрөг гээд 20.000.000 төгрөг болсон. Сүүлд 20 хүнийг нь байранд оруулахаар болсон урьдчилгаа төлүүлээрэй гэхээр нь одоо боломжгүй байна гэхэд урьдчилгаа ядаж 1.000.000 төгрөг өгчих гэхээр 500.000 төгрөгийн боломжтой гэж хэлсэн. Орон сууц түрээсэлж, урьдчилгаа төлж эзэмшдэг гэж анх тайлбарлаж байсан. Манай дүү 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 21.500.000 төгрөгийн хохирол учирсан. 1.000.000 төгрөгөөр цувуулж надад буцааж 2.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 18.500.000 төгрөгийн хохирол учирсан байна ...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/          мөрдөн байцаалтад хохирогч Б_________ өгсөн: “...Нийслэлийн орон сууцны корпорац руу утсаар холбогдоод _________г асуухад тэр хүн ажлаасаа гарсан талаар хэлсэн.Тэгээд би залилуулсан талаараа мэдсэн. Тэгээд миний байранд оруулахаар болсон 5 хүн нь надаас мөнгөө нэхээд байхаар нь би өөрийн хувийн мөнгөнөөс тэр хүмүүсийн мөнгийг өгсөн. Одоо би _________ 21.000.000 төгрөг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн:  “... 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,  мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  60 дугаар хуудас/,  мөрдөн байцаалтад яллагдагч _______ өгсөн: “...Би _______ нийт 21,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5027691820 дугаарын дансаар авсан. Би тухайн мөнгийг эргүүлэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  64 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн:  “...2021 оны 01 дүгээр cap байсан байх яг cap өдрийг нь мэдэхгүй байна манай ээж рүү хүргэн ах _______ яриад манай найз Буянт-Ухаа 2 хороолол түрээсээр эзэмших байранд оруулж өгч чадах юм байна, уг байрыг зохицуулж өгөхөд 4,000,000 төгрөг гэж байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ______  өгсөн:  “...би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр билүү 04-ний өдөр _________ан захиралд 4,000,000 төгрөгийг бэлнээр нь аваачиж өгсөн. С_________ захирал цааш нь байранд оруулж өгнө гэсэн хүндээ өгсөн байх....” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 72 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч А___________ өгсөн: “....2021 оны 01 дүгээр сард манай хүргэн ах _________ миний таньдаг хүн Буянт-ухаа 2 хороололд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгөх юм бол түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна гэж байна гэж хэлэхээр нь би орон сууц авахаар хүргэн ах _______д иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн 4,000,000 төгрөгийг хамт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. _________ ах цааш нь орон сууц бүтээж өгнө гэсэн хүндээ дамжуулан өгсөн юм. ___________н ах л тэр хүнтэйгээ холбогдож ярьдаг байсан. Тэр хүн нь НОСК-д ажилладаг хүн гэж сонссон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  66 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “... 2021 оны 01 сард _________н хүргэн ахаар дамжуулж ________г гэх хүнээс  Буянт-Ухаа-2 орон сууцнаас хоёр өрөө байр худалдаж авах зорилгоор 4 сая төгрөг өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, яллагдагч ________ Хаан банкны ***********дугаартай депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хавтаст хэргийн 28-46 дугаар хуудас/, яллагдагч Л______ эзэмшлийн ХААН банкны ******** дугаарын дансанд орлого, зарлагын байдлын талаар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл  /хавтаст хэргийн  47-50 дугаар хуудас/, шүүгдэгч ________ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулна...”гэх мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Ар долоод овогт _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирлын талаар  

Хэргийн хохирогч ________ 21,500,000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн байна.

Иймд шүүгдэгч _______ хохиролд 18,500,000 /арван найман сая таван зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ________ олгох нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 18,500,000 төгрөгийг төлүүлж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гаргахгүй байх”  саналыг гаргав.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******** овогт _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын  бүсчлэлээс 1 / нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.     

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч _________  сануулсугай.

  4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч __________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 18,500,000 /арван найман сая таван зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч _________ /рд:___________-д олгосугай.       

           6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _____________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

2022           06              22                                          2022/ШЦТ/514

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,     

улсын яллагч В.Батдэлгэр,    

хохирогч _________  

шүүгдэгч ____________, түүний өмгөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______________ холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105019451282 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ______________ оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 58 настай, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ____________ тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, _______________

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч ____________ нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, ”Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн барьж буй “Буянт-Ухаа-2” хороололд “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч ___________ Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ______________ тоотод байрлах авто засварын газарт байхад нь 2021 оны 01 сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 01 сарынм 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 01-ний  өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021  оны 03 сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны __________тоот дансаар шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ___________ мэдүүлэхдээ: “...Ажлын хувьд 800.000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Энэ компанид 25, 26 жил ажиллаж байна. Энэ ажлын гүйцэтгэл  дээр авах авлагатай. Захирлын гарын үсэгтэй баталгаажсан авлага байгаа. Энэ мөнгийг яаралтай шийдэж өгнө гэсэн. Ийм нөхцөл байдалтай гацаад байна.Үүн дээр хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулна. Өөр ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч __________ өгсөн: “...Л.Алтанхуягтай анх 2010 онд найзаараа дамжуулж танилцсан. __________ 2021 оны 01 дүгээр сард манай ажил дээр ирсэн. Тухайн үед би төрийн орон сууцны корпорацид ажилладаг гэж ойлгосон. Гэтэл ажлаасаа гарсан байсан. Тэнд ажиллаж байгаа гэж өөрөө хэлж байсан. Танай орон сууцанд манай ажилчдаас оруулах боломжтой юу гэхэд боломжтой гэж хэлсэн. Нэг хүний хэдэн төгрөг өгөх вэ гэхэд 4.000.000 төгрөг өгчих гэсэн. Ажилчиддаа хэлтэл манай ажилчид дуртай оръё гэж байсан. Мөнгөө цуглуулж дансандаа аваад __________ данс руу шилжүүлсэн. Сүүлд 20.500.000 төгрөг болсон. 20.000.000 төгрөг ямар учиртай вэ гэвэл 5 хүний 4.000.000 төгрөг гээд 20.000.000 төгрөг болсон. Сүүлд 20 хүнийг нь байранд оруулахаар болсон урьдчилгаа төлүүлээрэй гэхээр нь одоо боломжгүй байна гэхэд урьдчилгаа ядаж 1.000.000 төгрөг өгчих гэхээр 500.000 төгрөгийн боломжтой гэж хэлсэн. Орон сууц түрээсэлж, урьдчилгаа төлж эзэмшдэг гэж анх тайлбарлаж байсан. Манай дүү 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 21.500.000 төгрөгийн хохирол учирсан. Буцааж 2.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 18.500.000 төгрөгийн хохирол учирсан байна ...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/

          мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...Би зүс таних __________2020 оны 12 дугаар сард уулзсан. Би _________ 2010 оноос хойш таньдаг болсон ба тэр үед найз _________дамжуулан танилцаж байсан. ___________ ________ хорооллын ашиглалтын албаны даргын ажил эрхэлдэг байсан ба надтай уулзахдаа тэндээ ажиллаж байгаа. Чи манай байранд хүн оруулбал оруулаарай нэг хүний 4.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ талаар өөрийн эхнэриин дүү болон ажилчдадаа хэлэхэд манаи эхнэриин 2 дүү манай авто засварын ажилтан зөвшөөрсөн. Тэгээд би ____________5 хүн байна гэж хэлсэн. Тэгтэл нэг хүний 4.000.000 төгрөгийг надад өгчих гэхээр нь би оруулахаар болсон 5 хүнээс мөнгийг өөрийнхөө дансаар өгсөн цаг тухайд нь аваад __________ дугаарын данс руу шилжүүлж байсан. Би тухайн гүйлгээний баримтуудыг гаргаж өгсөн. Би мөнгөө ажлын байран дээрээсээ буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ___________ тоотод байх засварын газраасаа шилжүүлж байсан. Мөнгийг нь цувуулж өгөөд 2021 оны 02 дугаар сард дууссан. Тэгээд нийт 20.000.000 төгрөг шилжүүлсний дараа __________ нь хүмүүсээ байранд оруулахаар болчихлоо эхний удаад 2 хүн оруулъя нэг хүний 1.000.000 төгрөгийн урьдчилгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хүмүүстэй хэлтэл боломж байхгүй шүү дээ 500.000 төгрөг өгье гэсэн тэгээд би ________ хэлэхэд зөвшөөрөөд 500.000 төгрөгийг нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 2-28 тоотод байхдаа ________ дугаарын данс руу салгаж шилжүүлсэн. Тэгээд нийт дээ __________ дугаарын данс руу  21,000,000 төгрөг шилжүүлсэн. Би _________ утсаар холбогдож байсан ба 5 хүнээ _______уулзуулаагүй. Гэтэл 2021 оны 06 дугаар сараас _________ нь утсаа авахгүй алга болсон. Утсаа авахгүй болохоор нь би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр ажлын газар очиход манайхаас гарсан. Нийслэлийн орон сууцны корпорац руу утсаар холбогдоод _________ асуухад тэр хүн ажлаасаа гарсан талаар хэлсэн. Би бэр нь гэх эмэгтэйтэй уулзаад энэ талаараа хэлээд хадам аав даа хэлээдхээч гэхэд би дамжуулж хэлье надад нээх хамааралгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан талаараа мэдсэн. Тэгээд миний байранд оруулахаар болсон 5 хүн нь надаас мөнгөө нэхээд байхаар нь би өөрийн хувийн мөнгөнөөс тэр хүмүүсийн мөнгийг өгсөн. Одоо би __________ 21.000.000 төгрөг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55 дугаар хуудас/,    

             мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн:  “... 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

  мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  60 дугаар хуудас/,

  мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн:  “Би С___________н гэх хүнтэй 2013 оноос хойш найз нөхдийн холбоотой байсан. Тэгтэл __________н нь 2021 оны 01 дүгээр сарын эхээр надаас хүн байранд оруулж өгч чадах уу гэж гуйсан. Тэр үед би Нийслэлийн орон сууц корпорацад ажиллаж байгаад дөнгөж гараад байсан. Тухайн үед нь би туслахаар болоод гуйсан зүйлийг нь хөөцөлдсөн. ________ нь манай ажилчин 5 хүн байна 1 хүний 4.000.000 төгрөгөөр Буянт-Ухаа 2 байрны 2 дугаар ээлжийн захиалгад оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би тэрийг нь хөөцөлдөж байсан чинь ковид гараад цаг хугацааны хувьд бүтэхээргүй болсон. Би энэ талаар _________ хөөцөлдөж байгаа болохгүй бол би мөнгийг нь эргүүлж өгье гэж хэлсэн. Тухайн хөөцөлдөж байсан зүйл нь хүлээгдээд хугацаа авах гээд байхаар нь больё гэж бодоод _________д хэлсэн.Би С________нийт 21,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны _________0 дугаарын дансаар авсан. Би тухайн мөнгийг эргүүлэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  64 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  80 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч Л_____________ өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн  97-99 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн:  “...2021 оны 01 дүгээр cap байсан байх яг cap өдрийг нь мэдэхгүй байна манай ээж рүү хүргэн ах _________ яриад манай найз __________ хороолол түрээсээр эзэмших байранд оруулж өгч чадах юм байна, уг байрыг зохицуулж өгөхөд 4,000,000 төгрөг гэж байна гэж ярьсан. Тэгээд би тухайн үед нийгмийн даатгал төлдөг байсан болохоор би бичиг баримт бүрдүүлдэг уг байранд орохоор болоод ___________н ахаар  дамжуулан байр бүтээж өгнө гэсэн  хүнд нь 4,000,000 төгрөгийн бүрдүүлэх бичиг баримтын хамт 2021 оны 01 сардаа өгсөн юм. Тэгээд уг байр нь бүтэхгүй удаад байсан болохоор манай ах __________ _________ ах хоёр нөгөө байр бүтээж өгнө гэсэн хүнтэй нь яриад яваад байсан уг хүн нь ордер гарах асуудал дээр удаад байна, комисс хүлээж авах тал дээр асуудалтай байна, гарын үсэг зурах асуудал хойшлогдоод байна гэх шалтаг хэлээд яваад нэлээн удаан явсан бараг нэг жил болсон. Би тэр байр бүтээж өгнө гэсэн хүнтэй нь ерөөсөө уулзаагүй. _______ ах, _________ах хоёроос л мэдээлэл аваад яваад байсан юм. Тэгээд ________ ах нөгөө байр чинь бүтэхгүй болчихлоо гээд буцаагаад 4,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Би __________ас мөнгөө буцаагаад авчихсан болохоор надад хохирол учраагүй. гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ___________  өгсөн:  “...манай эхнэр Мөнхдэлгэр нь Баянгол дүүргийн ________________ автоцентрт нярваар ажилладаг юм. 2020 оны 12 дугаар сард манай компанийн захирал ___________ танил нь Буянт-Ухаа 2 хороололд түрээсээр өмчлөх байранд оруулж өгч чадна гэсэн байна, хоёулаа тэр байранд нь орох уу гэсэн юм. Тэгээд би С________ захиралтай очиж уулзахад, _________ захирал “манай таньдаг хүн Буянт-Ухаа 2 хороололд түрээсээр өмчлүүлдэг байранд оруулж өгч чадна гэж байна, эхний ээлжинд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгдөг гэж байна” гэхээр нь би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр билүү 04-ний өдөр _________ захиралд 4,000,000 төгрөгийг бэлнээр нь аваачиж өгсөн. _________ захирал цааш нь байранд оруулж өгнө гэсэн хүндээ өгсөн байх. Би тэр байранд оруулж өгнө гэсэн хүнтэй нь уулзаагүй. Тухайн үед ___________ захирлын танил нь 2 сарын дотор байранд оруулж өгнө гэж байсан боловч байранд оруулж өгч чадаагүй. Тэгэхээр нь би __________н захирлаас 4,000,000 төгрөгөө бэлнээр нь буцаагаад авчихсан. Тэр хүн нь яагаад байранд оруулж өгч чадаагүй талаар би мэдэхгүй. Мөн тэр хүн нь хаана ямар ажил эрхэлдэг, яаж байранд оруулж өгөх гэж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Би __________ мөнгөө буцаагаад авчихсан болохоор надад хохирол учраагүй. гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хавтас хэргийн 72 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн:  “....2021 оны 01 дүгээр сард манай хүргэн ах _________ миний таньдаг хүн Буянт-ухаа 2 хороололд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгөх юм бол түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна гэж байна гэж хэлэхээр нь би орон сууц авахаар хүргэн ах _________ иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн 4,000,000 төгрөгийг хамт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн_________ ах цааш нь орон сууц бүтээж өгнө гэсэн хүндээ дамжуулан өгсөн юм. Тухайн үед _______ таньдаг хүн маш хурдан хугацаанд бүтээж өгнө гэж яриад яваад байсан ба удахгүй түлхүүрийг чинь гардуулж өгөх гэж байна удахгүй бүтэх гэж байна гээд цаг хугацаа хожоод яваад байсан. Тэгээд сүүлдээ бүтэхгүй юм шиг болохоор нь __________н ахад наадах чинь одоо бүтэхгүй юм шиг байна мөнгөө буцааж авъя гэсэн. Ах маань цаад хүн маань удахгүй бүтээж өгнө гэсэн гээд нэг хэсэг яваад сүүлдээ нөгөө хүн нь алга болчхоод бид нарын дунд зөрчил үүсэх гээд байсан учир _________н ах маань миний өгсөн байсан 4,000,000 төгрөгийг надад өөрөөсөө гарган өгсөн. Одоо надад бол хэн нэгнээс авах мөнгөний авцаа байхгүй. Надад хохирол учраагүй. Харин ________ ахад цаад хүнийхээ өмнөөс надад мөнгийг маань өгөөд хохирол учирсан байгаа. Би тэр байранд оруулж өгнө гэсэн хүнтэй нь уулзаж байгаагүй. __________н ах л тэр хүнтэйгээ холбогдож ярьдаг байсан. Тэр хүн нь НОСК-д ажилладаг хүн гэж сонссон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  66 дугаар хуудас/,

           мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “... 2021 оны 01 сард _________ хүргэн ахаар дамжуулж А________ гэх хүнээс  _________ орон сууцнаас хоёр өрөө байр худалдаж авах зорилгоор 4 сая төгрөг өгсөн. Тэгээд байр худалдаж авах гэж сунжирч явсаар байгаад бүтэхгүй болохоор нь мөнгөө буцаагаад авъя гэж хэлсэн чинь _________ах надад өөрөөсөө 4 сая төгрөг гаргаад өгчихсөн. Харин өөрөө нөгөө хүнээсээ мөнгөө авч чадаагүй өдийг хүрч яьаа...Одоогоор би өөрийн 4 сая төгрөгөө авчихсан болохоор хэн нэгэнтэй ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

 мөрдөн байцаалтад гэрч __________  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  72 дугаар хуудас/,

яллагдагч _______ Хаан банкны 5027691820 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хавтаст хэргийн  28-46 дугаар хуудас/,

яллагдагч __________ эзэмшлийн ХААН банкны 5027691820 дугаарын дансанд орлого, зарлагын байдлын талаар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл  /хавтаст хэргийн  47- 50 дугаар хуудас/,

“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 250 дугаартай “...__________ нь ажиллаж байх хугацаандаа “Буянт Ухаа 2” хорооллын төсөлд иргэдийг хамруулах эрх бүхий албан тушаалтан биш байсан ба бусад орон сууцанд иргэдийг мөн адил хамруулах шийдвэр гаргах эрхгүй албан хаагч байсныг үүгээр мэдэгдэж байна” гэх албан тоот/хавтаст хэргийн  105 дугаар хуудас/,  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дугаар хуудас /,

эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/

оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/

тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 132 дугаар хуудас/

гэрлэсний бүртгэлийн баталгаа / хавтаст хэргийн 117,130 дугаар хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ нь шүүгдэгч урьд нь таньдаг байсан хохирогч __________ ”Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн барьж буй “Буянт-Ухаа-2” хороололд “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч __________ 21,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5027691820 тоот дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч _________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцуулах саналтай ...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч _________ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Хохирогч _________ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Мөнгөө цуглуулж дансандаа аваад ________н данс руу шилжүүлсэн. Сүүлд 20.500.000 төгрөг болсон. 20.000.000 төгрөг нь 5 хүний 4.000.000 төгрөг гээд 20.000.000 төгрөг болсон. Сүүлд 20 хүнийг нь байранд оруулахаар болсон урьдчилгаа төлүүлээрэй гэхээр нь одоо боломжгүй байна гэхэд урьдчилгаа ядаж 1.000.000 төгрөг өгчих гэхээр 500.000 төгрөгийн боломжтой гэж хэлсэн. Орон сууц түрээсэлж, урьдчилгаа төлж эзэмшдэг гэж анх тайлбарлаж байсан. Манай дүү 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 21.500.000 төгрөгийн хохирол учирсан. 1.000.000 төгрөгөөр цувуулж надад буцааж 2.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 18.500.000 төгрөгийн хохирол учирсан байна ...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/          мөрдөн байцаалтад хохирогч Б_________ өгсөн: “...Нийслэлийн орон сууцны корпорац руу утсаар холбогдоод _________г асуухад тэр хүн ажлаасаа гарсан талаар хэлсэн.Тэгээд би залилуулсан талаараа мэдсэн. Тэгээд миний байранд оруулахаар болсон 5 хүн нь надаас мөнгөө нэхээд байхаар нь би өөрийн хувийн мөнгөнөөс тэр хүмүүсийн мөнгийг өгсөн. Одоо би _________ 21.000.000 төгрөг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн:  “... 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,  мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  60 дугаар хуудас/,  мөрдөн байцаалтад яллагдагч _______ өгсөн: “...Би _______ нийт 21,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5027691820 дугаарын дансаар авсан. Би тухайн мөнгийг эргүүлэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  64 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн:  “...2021 оны 01 дүгээр cap байсан байх яг cap өдрийг нь мэдэхгүй байна манай ээж рүү хүргэн ах _______ яриад манай найз Буянт-Ухаа 2 хороолол түрээсээр эзэмших байранд оруулж өгч чадах юм байна, уг байрыг зохицуулж өгөхөд 4,000,000 төгрөг гэж байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ______  өгсөн:  “...би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр билүү 04-ний өдөр _________ан захиралд 4,000,000 төгрөгийг бэлнээр нь аваачиж өгсөн. С_________ захирал цааш нь байранд оруулж өгнө гэсэн хүндээ өгсөн байх....” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 72 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч А___________ өгсөн: “....2021 оны 01 дүгээр сард манай хүргэн ах _________ миний таньдаг хүн Буянт-ухаа 2 хороололд урьдчилгаа 4,000,000 төгрөг өгөх юм бол түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна гэж байна гэж хэлэхээр нь би орон сууц авахаар хүргэн ах _______д иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн 4,000,000 төгрөгийг хамт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. _________ ах цааш нь орон сууц бүтээж өгнө гэсэн хүндээ дамжуулан өгсөн юм. ___________н ах л тэр хүнтэйгээ холбогдож ярьдаг байсан. Тэр хүн нь НОСК-д ажилладаг хүн гэж сонссон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  66 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “... 2021 оны 01 сард _________н хүргэн ахаар дамжуулж ________г гэх хүнээс  Буянт-Ухаа-2 орон сууцнаас хоёр өрөө байр худалдаж авах зорилгоор 4 сая төгрөг өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, яллагдагч ________ Хаан банкны 5027691820 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хавтаст хэргийн 28-46 дугаар хуудас/, яллагдагч Л______ эзэмшлийн ХААН банкны 5027691820 дугаарын дансанд орлого, зарлагын байдлын талаар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл  /хавтаст хэргийн  47-50 дугаар хуудас/, шүүгдэгч ________ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулна...”гэх мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Ар долоод овогт _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирлын талаар  

Хэргийн хохирогч ________ 21,500,000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн байна.

Иймд шүүгдэгч _______ хохиролд 18,500,000 /арван найман сая таван зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ________ олгох нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 18,500,000 төгрөгийг төлүүлж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гаргахгүй байх”  саналыг гаргав.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ар долоод овогт _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын  бүсчлэлээс 1 / нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулж шийдвэрлэв.